ШИНЭ ГЭРЭЭ ШИНЭ ГЭРЭЭ МОНГОЛ KJV

НОМ
Маттаиос, Мааркос, Лукаас, Иоаннис,Үйлс, Ромчуудад, 1 Кооринтосчуудад,
2 Кооринтосчуудад, Галатиачуудад, Ээфэсосчуудад, Фийлипплйчуудад, Колоссайчуудад, 1 Тэссалонийкичуудад,2 Тэссалонийкичуудад, 1 Тимоотеост, 2 Тимоотеост, Тийтост, Филиймонд, Еврейчуудэд, Иакоов, 1 Пээтрос2 Пээтрос, 1 Иоаннис, 2 Иоаннис, 3 Иоаннис, Иудаас, Илчлэлт

  

Төлөөлөгч МАТТАИОСын
бичсэн сайн мэдээ

 

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28

 

Маттаиос 1

 

1Аврахаамын хүү, Давийдийн хүү Есүс Христийн угийн бичиг. 
2Аврахаам Ицхаакийг төрүүлсэн.  Ицхаак Иакоовыг төрүүлсэн.  Иакоов нь Ихудаа болон түүний ахан дүүсийг төрүүлсэн. 
3Тэгээд Ихудаа нь Таамараас Пээрэц болон Зээрахыг төрүүлсэн.  Пээрэц Хэцрооныг төрүүлсэн.  Хэцроон Раамыг төрүүлсэн. 
4Тэгээд Раам Амминадаавыг төрүүлсэн.  Амминадаав Нахшооныг төрүүлсэн.  Нахшоон Салмооныг төрүүлсэн. 
5Харин Салмоон Рахааваас Боазыг төрүүлсэн.  Боаз Рүүтийн Овээдийг төрүүлсэн.  Овээд Ишаиг төрүүлсэн. 
6Тэгээд Ишаи нь Давийд хааныг төрүүлсэн.  Давийд хаан Уриагийн эхнэр байсан түүнээс Соломооныг төрүүлсэн. 
7Тэгээд Соломоон Рехаваамыг төрүүлсэн.  Рехаваам Авийаг төрүүлсэн.  Авийа Асааг төрүүлсэн. 
8Тэгээд Асаа Ихошафаатыг төрүүлсэн.  Ихошафаат Иораамыг төрүүлсэн.  Иораам Уззийаг төрүүлсэн. 
9Тэгээд Уззийа Иотаамыг төрүүлсэн.  Иотаам Ахаазыг төрүүлсэн.  Ахааз Хизкийаг төрүүлсэн. 
10Тэгээд Хизкийа Менашшээг төрүүлсэн.  Менашшээ Амооныг төрүүлсэн.  Амоон Иошийаг төрүүлсэн. 
11Тэгээд Иошийа нь Вавилоон руу хүргэгдэх үедээ Ихониа болон түүний ах дүү нарыг төрүүлсэн. 
12Тэгээд Вавилоонд хүргэгдсэнийхээ дараа Ихониа Шалтиэлийг төрүүлсэн.  Шалтиэл Зеруввавээлийг төрүүлсэн. 
13Тэгээд Зеруввавээл Авихуудыг төрүүлсэн.  Авихууд Элиакеимийг төрүүлсэн.  Элиакийм Аззуурыг төрүүлсэн. 
14Тэгээд Аззуур Цадоокийг төрүүлсэн.  Цадоок Иокиймийг төрүүлсэн.  Иокийм Элиудыг төрүүлсэн. 
15Тэгээд Элиуд Элазаарыг төрүүлсэн.  Элазаар Маттааныг төрүүлсэн.  Маттаан Иакоовыг төрүүлсэн. 
16Тэгээд Иакоов нь Марийагийн нөхөр Иосээфийг төрүүлсэн.  Түүнээс Христ гэж нэрлэгддэг Есүс мэндэлсэн юм. 
17Ийнхүү Аврахаамаас Давийд хүртэлх бүх үе нь арван дөрвөн үе мөн Давийдаас Вавилоонд хүргэгдэх хүртэл арван дөрвөн үе бас Вавилоонд хүргэгдэхээс Христ хүртэл арван дөрвөн үе ажээ. 
18Эдүгээ Есүс Христийн мэндлэлт ийнхүү болжээ.  Үнэндээ түүний эх Марийа, Иосээфтэй сүй тавьсан байсан ч тэд нийлэхээс өмнө тэрээр хэвлийдээ Ариун Сүнснээс хүүхэд олсон байв. 
19Тэгтэл нөхөр Иосээф нь зөв шударга хүн болохоор түүнийг олны өмнө ил болгохыг үл хүсэн, нууцаар түүнээс салах санаатай байжээ. 
20Харин түүнийг эдгээр зүйлийг бодож байх зуур Ажигтун, Эзэний элч түүнд зүүдээр үзэгдэн хэлэхдээ, Давийдийн хүү Иосээф оо.  Марийаг өөрийн эхнэр болгон авахаас бүү ай.  Учир нь түүний дотор бүрэлдсэн нь Ариун Сүнснийх юм. 
21Тэгээд тэрээр хүү төрүүлэх бөгөөд чи түүний нэрийг Есүс гэж дууд.  Учир нь тэр өөрийн хүмүүсийг гэмүүдээс нь аврах болно гэв. 
22Эдүгээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэний ийн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 
23Ажигтун, онгон охин хэвлийдээ хүүхэд тээж, хүү төрүүлнэ.  Тэгээд тэд түүний нэрийг Эммануэл гэж дуудна.  Энэ нь Шүтээн бидэнтэй хамт хэмээн орчуулагддаг. 
24Улмаар Иосээф нойрноосоо сэрээд, Эзэний элч өөрт нь тушаасны дагуу үйлдэж, эхнэрээ болгон авчээ. 
25Ийнхүү ууган хүүгээ төрүүлтэл нь тэр түүнийг унтаж мэдээгүй бөгөөд түүний нэрийг ЕСҮС гэж дуудав. 

 

Маттаиос 2                                (return to menu)

 

1Эдүгээ Ироодис хааны үед Есүсийг Иудаиагийн Бэтлэхэмд мэндлэхэд ажигтун, дорноос мэргэд Иерусалимд хүрч ирээд,
2Мэндэлсэн байгаа Жүүдүүдийн хаан хаана байна вэ?  Учир нь бид түүний одыг дорно зүгт харсан.  Тэгээд түүнд мөргөхөөр ирлээ гэж хэлэв. 
3Ироодис хаан үүнийг сонсоод үймэрчээ.  Тэгэхэд Иерусалим бүхэлдээ түүнтэй хамт үймрэв. 
4Тэгээд тэр ард түмний бүх ахлах тахилч болон бичээчийг цуглуулаад, Христ хаана мэндлэх ёстойг тэднээс лавлажээ. 
5Тэгэхэд нь тэд түүнд, Иудаиагийн Бэтлэхэмд.  Учир нь нэгэн эш үзүүлэгчээр ийн бичүүлсэн байдаг. 
6Тэгээд Иудаиагийн нутаг дахь Бэтлэхэм ээ, чи Иудаиагийн захирагчдын дунд өчүүхэн нь биш.  Учир нь миний ард түмэн Израйлийг хөтлөх Удирдагч чамаас гарах болно гэлээ. 
7Дараа нь Ироодис мөнөөх мэргэдийг нууцаар дуудаад, тэднээс од хэдийд үзэгдсэнийг нарийвчлан асуув. 
8Улмаар тэднийг Бэтлэхэм рүү илгээгээд, Явж, тэр бяцхан хүүхдийг хаа сайгүй, нэг бүрчлэн хай.  Тэгээд олмогцоо надад эргэж мэдэгд.  Тэгвэл би очиж, түүнд бас мөргөе гэж хэллээ. 
9Тэд хааныг сонсоод, тэндээс явав.  Ажигтун, тэдний дорно зүгт харсан од мөнөөх бяцхан хүүхдийн байгаа газрын дээр ирж, зогсох хүртлээ тэдний өмнө явжээ. 
10Тэд одыг хараад, асар их баяр хөөртэйгээр баясав. 
11Тэгээд тэд гэрт ороод, бяцхан хүүхдийг эх Марийагийнх нь хамт харсан бөгөөд түүнд унаж, мөргөв.  Улмаар тэд эрдэнэсээ нээн, алт, гүгэл болон смюрнаг түүнд бэлэг болгон өгчээ. 
12Мөн Ироодис руу эргэн очиж болохгүй гэдгийг Шүтээн зүүдээр анхааруулсан тул тэд өөрсдийн нутаг руу өөр замаар явлаа. 
13Харин тэднийг явсны дараа ажигтун, Эзэний элч Иосээфт зүүдээр үзэгдээд, Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Египет рүү зугт.  Тэгээд чамд хэлтэл тэндээ бай.  Учир нь Ироодис бяцхан хүүхдийг устгахаар түүнийг эрж хайх болно гэж хэлэв. 
14Тэгэхэд нь тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг шөнөөр аван, Египет рүү явлаа. 
15Тэгээд Ироодисийн үхэл хүртэл тэндээ байсан нь, Египетээс би хүүгээ дуудсан хэмээн эш үзүүлэгчээр Эзэн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 
16Дараа нь Ироодис мэргэдэд тохуурхагдсанаа мэдээд, асар их хилэгнэж, хүмүүс илгээв.  Тэгээд мэргэдээс нарийвчлан лавласан цаг хугацааны дагуу Бэтлэхэм болон түүний бүх хил хязгаарт байгаа хоёр ба түүнээс доош насны бүх хүүхдийг хяджээ. 
17Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар ийн хэлүүлсэн нь биелэгдсэн юм. 
18Рамаад уй гашуу, уйлаан болон асар их гашуудлын дуу сонсогдсон.  Хүүхдүүд нь үгүй болсон учраас Рахийл тэдний төлөө уйлсаар бас тайтгарахыг ч хүсэхгүй. 
19Харин Ироодисийг үхэхэд ажигтун, Египетэд Эзэний элч Иосээфт зүүдээр үзэгдэн,
20Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Израйлийн нутаг руу яв.  Учир нь бяцхан хүүхдийн амийг эрэлхийлэгчид үхсэн гэлээ. 
21Тэгээд тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг авч улмаар Израйлийн нутагт ирэв. 
22Тэгтэл Архелаосыг эцэг Ироодисийнхоо оронд Иудаиад хаанчилж байгааг тэр сонсоод, тийш явахаас айжээ.  Харин Шүтээн зүүдээр зааварчилсны дагуу Галийлийн хэсгүүд рүү явлаа. 
23Ингээд тэр Назарет гэдэг хотод очиж суурьшсан нь, Тэр Назаретийн хүн гэж дуудагдана хэмээн эш үзүүлэгч нараар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 

 

Маттаиос 3                                                                                       (return to menu)
 
1Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан
2улмаар, Та нар гэмшин эргэ.  Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв. 
3Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ.  Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм. 
4Тэгээд мөнөөх Иоаннис тэмээний зогдрон хувцастай, ташаагаараа арьсан бүстэй байв.  Түүний хоол нь царцаа болон зэрлэг зөгийн бал байжээ. 
5Дараа нь Иерусалим, Иудаиа бүхэлдээ мөн Иордан хавийнхан бүхэлдээ түүн рүү очин
6тэгээд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, тэр хүнээр Иорданд баптизм хийлгэжээ. 
7Гэтэл тэр өөрийнх нь баптизм руу ирж буй олон Фариса болон Саддука хүнийг хараад тэдэнд, Хорт могойн үеийнхэн ээ!  Ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
8Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго. 
9Мөн та нар дотроо, Бидэнд Аврахаам эцэг бий хэмээн хэлнэ гэж бүү бод.  Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье. 
10Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна.  Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана. 
11Үнэндээ гэмшин эргэлтэнд хүрсэн та нарыг би усаар баптизм хийж байна.  Харин миний хойноос ирэх нэгэн бол надаас илүү агуу.  Би түүний шаахайг ч барих үнэ цэнэгүй.  Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийх болно. 
12Түүний тарианы хийсгүүр гарт нь байна.  Тэгээд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайгаа амбаартаа хураана.  Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ. 
13Тэр үед Есүс Иоаннисаар баптизм хийлгэхээр Галийлаас Иордан руу түүн дээр иржээ. 
14Гэтэл Иоаннис түүнийг хориглож, Би танаар баптизм хийлгэх хэрэгтэй байтал та над руу ирж байгаа юм уу? гэв. 
15Тэгтэл Есүс түүнд хариулан, Одоо үүнийг зөвшөөр.  Учир нь ийм байдлаар бүх зөв байдлыг биелүүлэх нь бидэнд зохистой гэлээ.  Тэгэхэд нь тэр түүнд зөвшөөрчээ. 
16Ийнхүү Есүс баптизм хийлгээд, уснаас шууд гарлаа.  Тэгтэл ажигтун, тэнгэрүүд өөрт нь нээгдэн, Шүтээний Сүнс тагтаа мэт доош бууж, өөр дээр нь ирэхийг тэр харав. 
17Улмаар ажигтун, тэнгэрээс нэгэн дуу хоолой, Энэ бол миний хайртай Хүү.  Би түүнд ихэд тааламжтай гэлээ. 

 

Маттаиос 4                                                                                       (return to menu)
 
1Тэр үед Есүс элээнд соригдохын тулд цөл рүү сүнсээр хөтлөгджээ. 
2Тэгээд тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барив.  Дараа нь өлсжээ. 
3Тэгтэл уруу татагч түүн дээр ирээд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол эдгээр чулуунд талх бол гэж тушаагаач гэлээ. 
4Гэтэл тэр хариулж, Хүн зөвхөн талхаар биш, харин Шүтээний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг гэв. 
5Улмаар элээ түүнийг ариун хот руу аваачиж, сүмийн орой дээр зогсоолоо. 
6Тэгээд түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол өөрийгөө доош унагаач.  Учир нь, Тэр чамтай холбоотой тушаалыг элч нартаа өгнө.  Тиймээс тэд хөлийг чинь ямар ч үед чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв. 
7Есүс түүнд, Дахин, Чи Эзэн Шүтээнээ бүү сорь гэж бичигдсэн байдаг гэлээ. 
8Дахиад, элээ түүнийг маш өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлал болон тэдний сүр жавхааг түүнд харуулав. 
9Тэгээд түүнд, Хэрэв чи унаж, надад мөргөвөл энэ бүх зүйлийг би чамд өгье гэлээ. 
10Тэгэхэд Есүс түүнд, Сатаан аа, чи эндээс зайл.  Учир нь, Чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэв. 
11Тэгтэл элээ түүнийг орхилоо.  Тэгээд ажигтун, элч нар ирж, түүнд үйлчилжээ. 
12Эдүгээ Иоаннис шоронд хийгдсэнийг Есүс сонсоод, Галийл руу явлаа. 
13Тэгээд тэр Назаретийг орхин, Завулоон болон Нефталеимийн хилүүд дээрх тэнгисийн эрэг дэх Капернаумд ирж суурьшжээ. 
14Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар,
15Жүүд бусчуудын Галийл, Иорданаас цааш тэнгисийн зам дагуух Завулооны нутаг болон Нефталеимийн нутгийн
16харанхуйд суусан хүмүүс агуу гэрлийг харав.  Тэгээд үхлийн газар болон сүүдэрт суусан тэдэнд гэрэл цацарлаа гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 
17Тэр цагаас Есүс, Гэмшин эргэгтүн.  Учир нь тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглаж эхэлсэн юм. 
18Тэгээд Есүс Галийл тэнгисийн эргээр алхаж яваад, тэнгист тор шидэж буй Пээтрос хэмээн нэрлэгддэг Сиймон мөн түүний дүү Андреас гэдэг ах дүү хоёрыг харав.  Учир нь тэд загасчид байлаа. 
19Тэгээд тэр тэдэнд, Миний араас дага.  Би та нарыг хүмүүний загасчид болгоно гэв. 
20Тэгэхэд тэд торнуудаа тэр даруй орхин, түүнийг дагалаа. 
21Тэгээд тэр тэндээс явсаар завин дотор эцэг Зеведаиосынхаа хамт торнуудаа нөхөж буй Зеведаиосын Иакоов мөн түүний дүү Иоаннис гэдэг өөр ах дүү хоёрыг харав.  Улмаар тэр тэднийг дууджээ. 
22Тэгэхэд тэд тэр даруй завь болон эцгээ орхин улмаар түүнийг дагалаа. 
23Ийнхүү Есүс Галийлийн бүх нутгаар тойрон явахдаа синагогиудад нь сургаал зааж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүст байгаа бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээж байлаа. 
24Тэгээд Сири даяар түүний алдар цуу тархав.  Тиймээс тэд элдвийн эмгэг ба шаналалд баригдсан, чөтгөрүүдэд эзэмдүүлсэн, унаж татдаг болон саа туссан бүх өвчтөнийг түүн рүү авчирлаа.  Тэгэхэд тэр тэднийг эдгээжээ. 
25Улмаар Галийл, Декааполис, Иерусалим болон Иудаиагаас мөн Иорданы цаанаас маш олон хүн түүнийг дагалаа. 

 

Маттаиос 5                                                                                       (return to menu)
 
1Тийнхүү тэр цугласан олныг хараад, уул руу гарав.  Тэгээд түүнийг суухад шавь нар нь түүн рүү ирлээ. 
2Тэгэхэд тэр ам нээн, тэдэнд сургаж хэлэхдээ, 
3Сүнсэндээ ядуу нь жаргалтай.  Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх. 
4Гашуудагчид жаргалтай.  Учир нь тэд тайтгаруулагдана. 
5Номхон нь жаргалтай.  Учир нь тэд газар дэлхийг өвлөнө. 
6Зөв байдлын араас өлсөн цангагчид жаргалтай.  Учир нь тэд цатгагдана. 
7Өршөөнгүй нь жаргалтай.  Учир нь тэд өршөөл хүртэнэ. 
8Зүрх сэтгэлдээ цэвэр нь жаргалтай.  Учир нь тэд Шүтээнийг харна. 
9Амар тайвныг бий болгогчид жаргалтай.  Учир нь тэд Шүтээний хүүхдүүд гэж дуудагдана. 
10Зөв байдлаас болж хавчигдагчид жаргалтай.  Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх. 
11Надаас болоод та нарыг гутаан, хавчих мөн ёрын муу бүх үгийг та нарын эсрэг худал ярих үед та нар жаргалтай. 
12Баяс, бүр ихээр хөөрөн баярла.  Яагаад гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу их.  Учир нь та нарын өмнө байсан эш үзүүлэгч нарыг тэд тийнхүү хавчсан. 
13Та нар бол дэлхийн давс.  Гэтэл давс амтаа алдвал тэр юугаар давслагдах билээ?  Ийм давсгадагш хаягдаж, хүмүүний хөлд гишгэгдэхээс өөр цаашид юунд ч ашиггүй. 
14Та нар бол дэлхийн гэрэл.  Уулан дээр байгаа хот нууцлагдаж чадахгүй. 
15Хүмүүс дэн асаагаад үүнийг савны доор биш, харин дэнгийн суурин дээр тавьдаг.  Тэгэхэд энэ нь гэрт байгаа бүгдийг гэрэлтүүлдэг. 
16Та нарын гэрэл хүмүүний өмнө ийнхүү гэрэлтэг.  Тэгвэл тэд та нарын сайн ажлуудыг харж, тэнгэрт буй та нарын Эцэгийг алдаршуулах болно. 
17Намайг хууль эсвэл эш үзүүлэгч нарыг устгахаар ирсэн гэж бүү бод.  Би устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн. 
18Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Тэнгэр ба дэлхий үгүй болтол, бүгд биелэгдэх хүртэл хуулиас ганц эвэр эсвэл ганц цэг ч алга болохгүй. 
19Тийм учраас хамгийн өчүүхэн эдгээр тушаалын нэгийг зөрчих мөн хүмүүнд ийнхүү сургах хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн хэмээн дуудагдана.  Харин биелүүлж сургах хэн боловч тэр нь тэнгэрийн хаанчлалд эрхэм хэмээн дуудагдана. 
20Учир нь би та нарт хэлье.  Та нарын зөв байдал бичээчид болон Фарисачуудынхаас илүү гарахгүй бол тэнгэрийн хаанчлалд та нар хэзээ ч орохгүй. 
21Чи аллага бүү үйлд.  Аллага үйлдэх хэн боловч шүүлтийн аюулд орно гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. 
22Гэвч би та нарт хэлье.  Шалтгаангүйгээр ах дүүдээ уурлах хүн шүүлтийн аюулд орно.  Мөн ах дүүдээ Ракаа гэж хэлэх хэн боловч зөвлөлийн аюулд орно.  Бас, Чи мунхаг гэж хэлэх хэн боловч тамын галын аюулд орно. 
23Тийм учраас чи тахилын ширээ рүү өргөлөө авчрахдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг тэнд санавал,
24өргөлөө тэнд, тахилын ширээний өмнө орхи.  Тэгээд замаараа буц.  Эхлээд ах дүүтэйгээ эвлэр.  Дараа нь ирж, өргөлөө өргө. 
25Заргалдагчтайгаа замд явахдаа түүнтэй түргэн зохиц.  Эс бөгөөс заргалдагч чинь чамайг шүүгчид тушаах бөгөөд шүүгч чамайг түшмэлд тушаана.  Тийнхүү чи шоронд хаягдана. 
26Үнэхээр би чамд хэлье.  Чи сүүлчийн кодраантисыг нь төлөх хүртлээ тэндээс хэзээ ч гарахгүй. 
27Чи завхайрал бүү үйлд гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. 
28Харин би та нарт хэлье.  Тачаадахын тулд эмэгтэй хүнийг харах хэн боловч аль хэдийн түүнтэй зүрх сэтгэлдээ завхайрал үйлдчихсэн хэрэг. 
29Тэгээд баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж аваад, өөрөөсөө зайлуул.  Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. 
30Мөн баруун гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг тастаад, өөрөөсөө зайлуул.  Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. 
31Гэвч, Эхнэрээ явуулах хэн боловч түүнд салалтын бичиг өгөг гэж хэлэгдсэн байдаг. 
32Харин би та нарт хэлье.  Садарласнаас бусад тохиолдолд эхнэрээ явуулах хэн боловч түүнийг завхайрахад хүргэж буй хэрэг.  Мөн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. 
33Дахиад, Чи өөрөөрөө худал бүү тангарагла.  Харин Эзэнд амлалтуудаа биелүүл гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. 
34Харин би та нарт хэлье.  Хэзээ ч бүү тангарагла.  Тэнгэрээр ч болохгүй.  Учир нь энэ бол Шүтээний хаан суудал. 
35Газраар ч болохгүй.  Учир нь энэ бол түүний хөлийн гишгүүр.  Иерусалимаар ч болохгүй.  Учир нь энэ бол агуу Хааны хот. 
36Бас толгойгоороо ч бүү тангарагла.  Яагаад гэвэл чи нэг үсийг ч цагаан эсвэл хар болгож чадахгүй. 
37Харин та нарын яриа, За за, Үгүй үгүй байг.  Учир нь эдгээрээс илүү нь ёрын муугаас байдаг. 
38Нүдний оронд нүд, шүдний оронд шүд гэж хэлэгдсэнийг та нар сонссон. 
39Харин би та нарт хэлье.  Та нар ёрын мууг бүү эсэргүүц.  Тиймээс баруун хацар дээр чинь чамайг алгадах хэн ч бай түүнд, нөгөөгөө бас эргүүл. 
40Мөн хэн нэгэн чамтай заргалдаж, дээлийг чинь авбал нөмрөгийг чиньч тэр бас аваг. 
41Бас чамайг нэг бээр явуулахаар албадах хэн ч бай түүнтэй хамт хоёр бээр яв. 
42Чамаас гуйсан хүнд өг.  Бас чамаас зээлэх хүнээс бүү зайлсхий. 
43Чи ойрынхноо хайрлаж, дайснаа үзэн яд гэж хэлэгдсэнийг та нар сонссон. 
44Харин би та нарт хэлье.  Дайснуудаа хайрла.  Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө.  Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.  Та нарыг доромжилдог болон та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө гуй. 
45Тэгвэл та нар тэнгэрт буй Эцэгийнхээ хүүхдүүд нь байх болно.  Яагаад гэвэл тэр өөрийн нарыг муу дээр ч, сайн дээр ч мандуулдаг бөгөөд бороог зөв шударга дээр ч, шударга бус дээр ч оруулдаг. 
46Учир нь та нарыг хайрладаг хүмүүсийг та нар хайрлавал ямар шагналтай байх вэ?  Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү?
47Мөн та нар зөвхөн ахан дүүстэйгээ мэндчилбэл та нар бусдаасилүү юу хийж байна вэ?  Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү?
48Тийм учраас тэнгэрт буй та нарын Эцэг төгс шиг та нар төгс бай. 

 

Маттаиос 6                                                                                       (return to menu)
 
1Та нар хүмүүст харагдах гэж тэдний өмнө өглөгүүдээ үйлдэхгүй байхыг анхаар.  Эс бөгөөс тэнгэрт буй та нарын Эцэгээс та нарт шан хөлс байхгүй. 
2Иймээс хоёр нүүртнүүд хүмүүст алдаршихын тулд синагоги болон гудамжинд үйлддэг шиг та нар өглөгүүд үйлдэхдээ өмнөө бүрээ бүү тат.  Үнэхээр би та нарт хэлье.  Тэдэнд шан хөлс нь бий. 
3Харин чамайг өглөгүүд үйлдэж байхад баруун гар чинь юу хийж буйг зүүн гар чинь бүү мэдэг. 
4Тийнхүү чиний өглөгүүд нууцад байх юм.  Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь өөрөө чамайг ил шагнах болно. 
5Мөн чи гуйлт хийхдээ хоёр нүүртнүүдийн адил бүү бай.  Яагаад гэвэл тэд хүмүүст харагдах гэсэндээ синагогиудад мөн гудамжнуудын буланд зогсож гуйлт хийх дуртай.  Үнэхээр би та нарт хэлье.  Тэдэнд шан хөлс нь бий. 
6Харин чи гуйлт хийхдээ өрөөндөө орж, хаалгаа хаагаад, нууцад буй Эцэгтээ хандаж гуйлт хий.  Тэгэхэд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана. 
7Харин та нар гуйлт хийхдээ Жүүд бусчуудын адил хоосон давталтууд бүү ашигла.  Яагаад гэвэл тэд их яриагаараа сонсогдоно гэж боддог. 
8Тийм учраас тэдэн шиг бүү бай.  Учир нь та нарын Эцэг та нарт юу хэрэгтэй байгааг та нарыг түүнээс гуйхаас өмнө мэддэг. 
9Тийм учраас та нар ийнхүү гуй.  Тэнгэрт буй бидний Эцэг минь, таны нэр ариун байг. 
10Таны хаанчлал ирэг.  Таны хүсэл тэнгэрт биелэгддэг шигээ газарт биелэгдэг. 
11Бидний өдөр бүрийн талхыг бидэнд энэ өдөр өгөөч. 
12Тэгээд бид өртнүүдээ хэлтрүүлдэг шиг бидний өрүүдийг хэлтрүүлээч. 
13Мөн биднийг сорилт руу бүү хөтлөөч.  Харин биднийг ёрын муугаас авраач.  Учир нь хаанчлал, хүч чадал, яруу алдар үеийн үед таных.  Аминь. 
14Учир нь та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучилбал та нарын тэнгэрийн Эцэг та нарыг бас уучилна. 
15Гэвч та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучлахгүй бол та нарын Эцэг ч бас зөрчлүүдийг чинь уучлахгүй. 
16Үүнчлэн та нар мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг баргар царайтай бүү бай.  Учир нь тэд, хүмүүст мацаг барьж харагдахын тулд царайгаа барайлгадаг.  Үнэхээр би та нарт хэлье.  Тэдэнд шан хөлс нь бий. 
17Харин чи мацаг барихдаа толгойгоо тослоод бас нүүрээ угаа. 
18Тэгвэл чи хүмүүст биш, харин нууцад буй Эцэгтээ мацаг барьж харагдах юм.  Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана. 
19Эд баялгийг өөрсдөдөө газар дээр бүү хураа.  Тэнд цагаан эрвээхэй болон зэв сүйтгэдэг.  Бас тэнд хулгайчид эвдэн орж мөн хулгайлдаг. 
20Харин эд баялгийг өөрсдөдөө тэнгэрт хураа.  Тэнд цагаан эрвээхэй ч, зэв ч сүйтгэдэггүй.  Бас тэнд хулгайчид эвдэн ордоггүй мөн хулгайлдаггүй. 
21Учир нь та нарын эд баялаг хаана байна тэнд та нарын зүрх сэтгэл бас байх болно. 
22Биеийн гэрэл бол нүд юм.  Тийм учраас хараа чинь хэрэв сайн бол бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн байх болно. 
23Харин хараа чинь хэрэв ёрын муу бол бие чинь бүхэлдээ харанхуйгаар дүүрэн байх болно.  Тийм учраас чиний дотор байгаа гэрэл хэрэв харанхуй бол тэр харанхуй, юутай их вэ!
24Хоёр эзэнд үйлчилж чадах хүн үгүй.  Учир нь, эсвэл нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана.  Үгүй бол нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ.  Та нар Шүтээнд болон эд хөрөнгөнд үйлчилж чадахгүй. 
25Тийм учраас би та нарт хэлье.  Амийнхаа төлөө юу идэх бол эсвэл юу уух бол бас биеийнхээ төлөө юу өмсөх бол гэж та нар бодолд бүү авт.  Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш гэж үү? 
26Тэнгэрийн шувуудыг ажигтун.  Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй.  Мөн агуулахад цуглуулдаггүй.  Гэсэн ч та нарын тэнгэрийн Эцэг тэднийг хооллодог.  Та нар тэднээс илүү дээр биш гэж үү?
27Харин бодолд автсанаараа та нарын хэн нь өөрийн чацыг нэг тохой нэмж чадах вэ? 
28Тэгвэл та нар яагаад хувцасны төлөө бодолд автдаг вэ?  Сараана цэцэгсийн тухай эргэцүүл.  Тэд хэрхэн ургадаг билээ.  Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй. 
29Гэвч би та нарт хэлье.  Соломоон ч хүртэл бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй. 
30Тиймээс өнөөдөр байгаа ч, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг хэрэв Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг илүү ихээр хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ?
31Тийм учраас, Бид юу идэх билээ эсвэл юу уух билээ эсвэл юу өмсөх билээ? хэмээн бодолд бүү авт. 
32(Учир нь эдгээр бүх зүйлийн хойноос Жүүд бусчууд эрэлхийлдэг.)  Учир нь эдгээр бүх зүйл та нарт хэрэгтэйг та нарын тэнгэрийн Эцэг мэддэг. 
33Харин Шүтээний хаанчлал болон түүний зөв байдлыг эхлээд эрж хайгтун.  Тэгвэл эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно. 
34Тийм учраас маргааш нь өөрийн зүйлсийн төлөө бодолд автах тул маргаашийн төлөө бодолд бүү авт.  Өдрийн ёрын муу нь өдөртөө л хангалттай. 

 

Маттаиос 7                                                                                       (return to menu)      

 

1Та нар шүүгдэхгүйн тулд бүү шүүгтүн. 
2Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, түүгээрээ шүүгдэнэ.  Мөн та нар ямар хэмжүүрээр хэмжинэ, түүгээрээ дахин хэмжигдэнэ. 
3Гэтэл чи ах, дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хайхардаггүй юм бэ? 
4Эсвэл чи, Нүднээс чинь үртсийг аваад өгье гэж яаж ах дүүдээ хэлж чадах вэ?  Гэтэл ажигтун, өөрийн чинь нүдэнд дүнз байна
5Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая.  Тэгвэл, тэр үед чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхаар тод харах болно. 
6Ариун зүйлийг нохдод бүү өг.  Мөн та нар сувднуудаа гахайн өмнө бүү хая.  Эс бөгөөс эдгээрийг тэд хөл доороо гишгэлж, эргээд чамайг тасчина. 
7Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөнө.  Эрж хай, тэгвэл та нар олно.  Тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэнэ. 
8Учир нь гуйдаг хүн бүр хүлээн авдаг.  Эрж хайдаг хүн олдог.  Мөн тогшдог хүнд энэ нь нээгдэнэ. 
9Эсвэл хүү нь талх гуйвал та нарын хэн нь түүнд чулуу өгөх вэ?  
10Эсвэл түүнийг загас гуйвал тэр түүнд могой өгөх үү? 
11Иймээс ёрын муу байдаг та нар хүүхдүүддээ сайн бэлгүүдийг яаж өгөхөө мэддэг юм бол тэнгэрт буй та нарын Эцэг өөрөөс нь гуйдаг хүмүүст сайн зүйлсийг хэр зэрэг илүү өгөх вэ? 
12Тийм учраас та нарт хийж өгөөсэй гэж хүмүүсээс хүсдэг юу ч байсан бүхнийг та нар тэдэнд яг тийнхүү хийж өг.  Учир нь энэ бол хууль ба эш үзүүлэгч нар юм. 
13Та нар нарийн хаалгаар ор.  Учир нь өргөн хаалга, уудам зам нь сүйрэл рүү хөтөлдөг бөгөөд үүгээр орох нь олон байдаг. 
14Яагаад гэвэл нарийн хаалга, давчуу зам нь амьдрал руу хөтөлдөг.  Тэгээд үүнийг олох нь цөөхөн байдаг. 
15Хонины арьс нөмрөн та нар луу ирдэг хуурамч эш үзүүлэгч нараас болгоомжил.  Харин тэд бол дотроо хомхой чононууд юм. 
16Та нар тэднийг жимснүүдээр нь танина.  Хүмүүс өргөстэй бутнуудаас усан үзэм эсвэл хогийн ургамлуудаас инжир хураадаг уу? 
17Ийнхүү сайн мод бүр сайн жимс гаргадаг.  Харин ялзарсан мод ялзарсан жимс гаргадаг. 
18Сайн мод ялзарсан жимс гаргаж үл чадна, ялзарсан мод ч бас сайн жимс гаргаж үл чадна
19Сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж, галд хаягддаг. 
20Тийм учраас та нар тэднийг жимсээр нь танина. 
21Эзэн, Эзэн гэж надад хэлдэг хүн бүр нь биш, харин тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлдэг нь тэнгэрийн хаанчлалд орно. 
22Тэр өдөр олон хүн, Эзэн, Эзэн бид таны нэрээр эш үзүүлж мөн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж бас таны нэрээр олон гайхамшигтай ажлыг хийж байгаагүй гэж үү? хэмээн надад хэлэх болно. 
23Тэгээд би тэр үед тэдэнд, Би та нарыг огт мэдэхгүй.  Хууль бусыг үйлддэг та нар надаас холд гэж тунхаглана. 
24Тийм учраас миний хэлсэн эдгээр үгийг сонсдог бас эдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг би, нэг хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэнэ. 
25Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохив.  Тэгэхэд нь нурсангүй.  Яагаад гэвэл энэ нь нэгэн хадан дээр суурилагдсан байлаа. 
26Харин миний хэлсэн эдгээр үгийг сонсдог боловч тэдгээрийг үйлддэггүй хүн бүр элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. 
27Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохижээ.  Тэгэхэд нь нурав.  Тэгтэл нуралт нь маш их байлаа гэжээ. 
28Улмаар ийм явдал болов.  Есүс энэ үгсийг хэлж дуусгахад хүмүүс түүний сургаалд гайхан цочирдлоо. 
29Учир нь тэр тэдэнд бичээчид шиг биш эрх мэдэлтэй нэгэн шиг заажээ. 

 

Маттаиос 8                                                                                       (return to menu)
 
1Түүнийг уулнаас бууж ирэхэд маш олон хүн түүнийг дагав. 
2Тэгтэл ажигтун, уяман өвчтэй нэгэн хүн ирээд түүнд мөргөн, Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэжээ. 
3Тэгэхэд нь Есүс гар сунган түүнд хүрч, Би хүсэж байна.  Чи цэвэр бол гэв.  Гэтэл тэр даруй түүний уяман өвчин цэвэр боллоо. 
4Тэгээд Есүс түүнд, Харагтун, хүнд бүү хэл.  Харин замаараа явж, өөрийгөө тахилчид үзүүл.  Тэгээд тэдэнд гэрчлэл болгожМошээгийн тушаасан өргөлийг өргө гэв. 
5Тэгээд Есүсийг Капернаум руу ороход зуутын нэгэн дарга түүн дээр ирээд, түүнийг гуйн шалж 
6улмаар, Эзэн, миний зарц саа өвчин тусаад, аймшигтай шаналан, гэрт хэвтэж байна гэв. 
7Тэгэхэд нь Есүс түүнд, Би очиж, түүнийг эдгээе гэлээ. 
8Зуутын дарга хариулан, Эзэн, би таныг дээвэр доороо оруулах үнэ цэнэгүй.  Харин зөвхөн үг хэлээч.  Тэгвэл миний зарц эдгэрнэ. 
9Учир нь би бол эрх мэдэл дор байдаг хүн.  Миний дор цэргүүд бий.  Тэгээд би нэгэнд нь Яв гэхэд тэр явдаг.  Мөн нөгөөд нь Ир гэхэд тэр ирдэг.  Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв. 
10Есүс үүнийг сонсоод гайхан, дагаж байсан хүмүүстээ, Үнэхээр би та нарт хэлье.  Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй. 
11Эдүгээ би та нарт хэлье.  Яагаад гэвэл өрнө, дорноос олон хүн ирж, Аврахаам, Ицхаак болон Иакоов нартай хамт тэнгэрийн хаанчлалд сууна. 
12Харин хаанчлалын хүүхдүүд гаднах харанхуй руу хаягдана.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. 
13Тэгээд Есүс зуутын даргад, Замаараа яв.  Тийнхүү чиний итгэснээр чамд биелэгдэнэ гэж хэлэв.  Ингээд яг тэр цагт түүний зарц эдгэрчээ. 
14Дараа нь Есүс Пээтросийн гэрт ирээд, эхнэрийнх нь ээж халууран хэвтэж байгааг харав. 
15Тэгээд түүний гарт хүрмэгц халуун нь түүнийг орхилоо.  Тэгээд тэр эмэгтэй босож, тэдэнд үйлчилжээ. 
16Үдэш болоход чөтгөртэй олон хүнийг түүн рүү авчирцгаав.  Тэгэхэд нь тэр, сүнснүүдийг үгээрээ зайлуулж мөн өвчтэй байсан бүгдийг эдгээлээ. 
17Энэ нь, Тэр өөрөө бидний сул дорой байдлуудыг авч мөн өвчнүүдийг үүрсэн гэж эш үзүүлэгч Ишаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд болой. 
18Тэгээд Есүс өөрийг нь тойрсон маш олон хүнийг харахдаа нөгөө тал руу явах тушаал өгчээ. 
19Гэтэл нэг бичээч ирээд түүнд, Багш аа, таныг хаашаа ч явсан би дагая гэв. 
20Тэгэхэд Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй.  Харин хүмүүний Хүүд толгой тавих газар үгүй гэлээ. 
21Тэгтэл түүний шавь нараас өөр нэг нь түүнд, Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. 
22Гэтэл Есүс түүнд, Намайг дага.  Тэгээд үхэгсэд үхэгсдээ оршуулаг гэж хэлэв. 
23Ийнхүү түүнийг завинд ороход шавь нар нь түүнийг дагажээ. 
24Тэгтэл ажигтун, тэнгист асар хүчтэй шуурга болж улмаар завь давалгаануудад хучигдав.  Харин тэр унтаж байлаа. 
25Тэгэхэд шавь нар нь ирээд, түүнийг сэрээж, Эзэн, биднийг авраач.  Бид сүйрэх нь гэв. 
26Харин тэр тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд айна вэ? гэлээ.  Тэгээд тэр босож, салхи болон тэнгисийг зэмлэв.  Тэгэхэд тэнд маш тогтуун боллоо. 
27Тэгтэл хүмүүс, Энэ ямар гээч хүн бэ?  Салхи болон тэнгис хүртэл түүнд дуулгавартай байх юм! хэмээн гайхав. 
28Тэгээд түүнийг нөгөө талд Гергесиноосчуудын нутагт ирэхэд булшны хөшөөнүүд дундаас чөтгөр шүглэсэн хоёр хүн гарч ирэн, түүнтэй тааралдав.  Тэддэндүү догшин учраас тэр замаар хэн ч өнгөрдөггүй байжээ. 
29Тэгтэл ажигтун, тэд, Шүтээний Хүү Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ?  Та биднийг цагаас нь өмнө тамлахаар энд ирээ юү? гэж хашгирав. 
30Тэгэхэд бэлчиж буй олон гахайтай сүрэг тэднээс зайдуухан байжээ. 
31Улмаар чөтгөрүүд, Хэрэв биднийг зайлуулах гэж байгаа юм бол гахайн сүрэг рүү явахыг бидэнд зөвшөөрөөч гэж түүнээс гуйв. 
32Тэгэхэд нь тэр, Яв гэж тэдэнд хэлжээ.  Тийнхүү тэд гарч, гахайн сүрэг рүү явлаа.  Тэгтэл ажигтун, гахайн сүрэг бүхэлдээ эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж, усанд үхэв. 
33Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс зугтааж, өөрсдийн замаар хот руу явлаа.  Тэгээд чөтгөрүүд шүглэгсдэд юу тохиолдсоныг бас бүгдийг ярьжээ. 
34Тэгтэл ажигтун, хот бүхэлдээ Есүстэй уулзахаар ирэв.  Улмаар түүнийг хараад, хил хязгаараасаа явахыг түүнээсхичээнгүйлэн гуйжээ. 

 

Маттаиос 9                                                                                       (return to menu)
 
1Тэгээд тэр завинд орж, тэнгисийггатлаад улмаар өөрийнхөө хотод ирэв. 
2Тэгтэл ажигтун, хүмүүс орон дээр хэвтэж буй саа өвчтэй нэг хүнийг түүн рүү авчирлаа.  Тэгэхэд нь Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд, Хүү минь, зоригтой бай.  Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэв. 
3Тэгтэл ажигтун, зарим бичээч нь хоорондоо, Энэ хүн шүтээнийг доромжилж байна гэлцлээ. 
4Тэр үед Есүс тэдний бодлыг мэдээд, Юунд та нар зүрх сэтгэлдээ ёрын мууг бодно вэ? 
5Учир нь, Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос тэгээд алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ?
6Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд л бий гэдгийг та нарт мэдүүлэх гэсэн юм. (тэгээд тэр нөгөө саа өвчтөнд хэлсэн нь) Бос, ороо ав тэгээд гэр лүүгээ яв гэв. 
7Тэгэхэд тэр босож, гэр лүүгээ явлаа. 
8Харин цугласан олон үүнийг хараад гайхаж, хүмүүнд ийм эрх мэдлийг өгсөн Шүтээнийг алдаршуулав. 
9Тэгээд Есүс тэндээс явахдаа татварын газар сууж байсан Маттаиос нэртэй нэгэн эрийг харжээ.  Улмаар түүнд, Намайг дага гэж хэлэхэд тэр босоод, түүнийг дагалаа. 
10Дараа нь ийм явдал болжээ.  Есүс гэрт хажуулан хооллож байтал ажигтун, олон татвар хураагч болон гэмтэн ирж, түүнтэй мөн түүний шавь нартай хамт суув. 
11Тэгтэл Фарисачууд хараад, түүний шавь нарт, Танай Багш яагаад татвар хураагчид болон гэмтнүүдтэй хамт хооллож байгаа юм бэ? гэв. 
12Гэтэл Есүс сонсоод тэдэнд, Эмч эрүүл хүмүүст биш, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй. 
13Харин та нар явж, Би өргөлийг биш, өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг олж мэд.  Учир нь би зөв хүмүүсийг биш, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ. 
14Дараа нь Иоаннисийн шавь нар түүн дээр ирээд, Бид болон Фарисачууд байнга мацаг барьдаг атал таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв. 
15Тэгэхэд Есүс тэдэнд, Сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд гашуудаж болох уу?  Харин сүйт залууг тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ.  Тиймээс тэр үед л тэд мацаг барина. 
16Түүнчлэн хуучин хувцсыг шинэ даавууны өөдсөөр нөхдөг хүн байхгүй.  Яагаад гэвэл тэр нөхөөс хувцсыг урж улмаар уранхай нь улам дордоно. 
17Мөн хүмүүс шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй.  Эс бөгөөс туламнууд задарч, дарс асгардаг.  Тэгвэл туламнууд үгүй болно.  Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийдэг.  Тэгвэл хоёул хадгалагдана гэлээ. 
18Тэр эдгээр зүйлийг тэдэнд ярьж байх үед ажигтун, нэгэн удирдагч ирээд, түүнд мөргөж, Охин минь сая нас барчихлаа.  Гэсэн ч таочоод, түүн дээр гараа тавиач.  Тэгвэл тэр амьдарна гэв. 
19Тэгэхэд Есүс босож, түүнийг дагалаа.  Шавь нар нь ч бас дагав
20Тэгтэл ажигтун, цус алдах өвчнөөр арван хоёр жил өвчилсөн нэгэн эмэгтэй ард нь ирээд, хувцасных нь хормойд хүрлээ. 
21Учир нь тэр эмэгтэй өөртөө, Хэрэв би түүний хувцсанд хүрчих л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ. 
22Харин Есүс эргэж улмаар түүнийг хараад, Охин минь, зоригтой бай.  Итгэл чинь чамайг аварлаа гэв.  Тэгээд тэр цагаас мөнөөх эмэгтэй эдгэрчээ. 
23Улмаар Есүс захирагчийн гэрт очоод, шуугилдаж байгаа лимбэчид болон хүмүүсийг хараад
24тэдэнд, Эндээс гарцгаа.  Учир нь охин үхээгүй харин унтаж байна гэв.  Тэгэхэд тэд түүнийг шоолон инээлдлээ. 
25Тэгээд хүмүүсийг гаргахад тэр дотогш оров.  Улмаар охины гараас барьтал тэр бослоо. 
26Ийнхүү энэ тухай мэдээ тэр нутаг даяар тархжээ. 
27Дараа нь Есүсийг тэндээс явахад хоёр сохор хүн түүнийг дагаж, Давийдийн Хүү, биднийг өрөвдөөч хэмээн хашгирав. 
28Улмаар түүнийг нэгэн айлд ороход мөнөөх сохор хүмүүс түүн дээр ирлээ.  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Намайг үүнийг хийж чадна гэдэгт та нар итгэж байна уу? гэв.  Тэд, Тийм ээ, Эзэн гэж түүнд хэлжээ. 
29Тэгээд тэдний нүдэнд хүрээд, Та нарын итгэлийн дагуу та нарт биелэг гэж хэлэв. 
30Тэгтэл тэдний нүд нээгдлээ.  Дараа нь Есүс тэдэнд, Үүнийгнэг ч хүн мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. 
31Гэвч тэд тэндээс явахдаа түүний нэр алдрыг тэр нутаг даяар түгээжээ. 
32Харин тэд яваад, ажигтун, муу ёрын сүнс шүглэсэн нэгэн хэлгүй хүнийг түүн дээр авчрав. 
33Тэгээд чөтгөр зайлуулагдахад хэлгүй хүн ярилаа.  Тэгтэл цугласан олон гайхаж, Хэзээ ч ийм юм Израйльд үзэгдээгүй гэлцэв. 
34Гэтэл Фарисачууд, Тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар дамжуулан зайлуулдаг юм гэжээ. 
35Ингээд Есүс бүх хот ба тосгоноор синагогиудад нь зааж сурган мөн хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүсийн өвчин бүрийг бас эмгэг бүрийг эдгээн явлаа. 
36Харин тэр цугласан олныг харахдаа тэднийг өрөвдөв.  Яагаад гэвэл тэд хоньчингүй хонь адил туйлдан, тарж бутарсан байжээ. 
37Тэгээд тэр шавь нартаа, Ургац үнэхээр арвин харин ажилчид цөөн байна
38Тийм учраас та нар ургацын Эзэнээс ургац руугаа ажилчид илгээгээч хэмээн гуйгтун гэв. 

 

Маттаиос 10                                                                                     (return to menu)

 

1Тэгээд тэр арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийн эсрэг, тэднийг хөөн зайлуулах мөн бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээх эрх мэдэл өгөв. 
2Эдүгээ эдгээр нь арван хоёр төлөөлөгчийн нэрс юм.  Нэг дэх нь, Пээтрос гэгдсэн Сиймон мөн түүний дүү Андреас, Зеведаиосын хүү Иакоов болон түүний дүү Иоаннис,
3Фийлиппос болон Вартоломаиос, Томаас мөн татвар хураагч Маттаиос, Алфаиосын хүү Иакоов бас Таддаиос овогтой Левваиос,
4Кананийтисийн Сиймон мөн түүнээс урвасан Иудаас Искариотис юм. 
5Есүс энэ арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ, Жүүд бусчуудын зам руу бүү яв.  Мөн Самареиачуудын хот руу бүү ор. 
6Харин Израйлийн гэр бүлийн алдагдсан хонь руу явах нь дээр. 
7Тэгээд явах зуураа, Тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглагтун. 
8Өвчтэй байгсдыг эдгээ, уяман өвчтэй хүмүүсийг цэвэр болго, үхэгсдийг босго, чөтгөрүүдийг зайлуул.  Та нар үнэгүй хүлээн авсан.  Үнэгүй өгөгтүн. 
9Бүсэндээ алт ч, мөнгө ч мөн гууль ч бүү ав. 
10Бас аянд зориулж богц ч, хоёр цамц ч, гуталнууд ч, таяг ч бүү ав.  Учир нь ажилчин хоолоо хүртэх нь зохистой. 
11Түүнчлэн та нар ямар ч хот эсвэл тосгон руу орохдоо тэнд байдаг зохистой нэгнийг сурагла.  Тэгээд тэндээс явтлаа тэр газраа бай. 
12Мөн айлд орохдоо тэдэнтэй мэндэл. 
13Тэгээд тэр айл хэрвээ зохистой бол та нарын амар тайван үүн дээр ирэг.  Харин зохисгүй бол та нарын амар тайван та нар луу буцаг. 
14Тэгээд хэн ч бай та нарыг хүлээн авахгүй бас та нарын үгийг сонсохгүй бол тухайн айлаас эсвэл хотоос явахдаа та нар хөлийн тоосоо сэгсэр. 
15Үнэхээр би та нарт хэлье.  Шүүлтийн өдөр Седоом болон Гооморрагийн нутаг нь тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно. 
16Ажигтун, би та нарыг чононууд дундах хонь адил илгээж байна.  Тийм учраас та нар могой шиг ухаантай, тагтаа шиг хөнөөлгүй бай. 
17Харин хүмүүсээс болгоомжил.  Учир нь тэд та нарыг зөвлөлүүд рүү хүргэж улмаар та нарыг синагогиуддаа ташуурдана.  
18Мөн та нар надаас болоод захирагчид ба хаадын өмнө тушаагдах нь тэдний болон Жүүд бусчуудын эсрэг гэрчлэлийн төлөө юм. 
19Харин тэд та нарыг тушаах үед юу гэж эсвэл яаж ярих тухай бодолд бүү авт.  Учир нь та нарын ярих зүйл тухайн цагт та нарт өгөгдөнө. 
20Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин та нарын дотор ярьдаг та нарын Эцэгийн Сүнс юм. 
21Түүнчлэн ах дүү нь ах дүүгээ мөн эцэг нь хүүхдээ үхэлд хүргэнэ.  Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна. 
22Тэгээд та нар миний нэрээс болоод бүх хүнд үзэн ядагдана.  Гэвч эцсээ хүртэл тэвчдэг хүн аврагдана. 
23Харин тэд та нарыг энэ хотод хавчих үед нөгөө рүү зугт.  Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Хүмүүний Хүүг ирэх хүртэл та нар Израйлийн хотуудыг гүйцээхгүй. 
24Шавь нь багшаасаа илүү биш мөн боол нь эзнээсээ илүү биш. 
25Багш шигээ болох нь шавьд, эзэн шигээ болох нь боолд хангалттай.  Хэрэв тэд гэрийн эзнийг Вээлзэвүүл гэж дуудсан бол гэрийнхнийг нь хэрхэн илүүгээр дуудах билээ?
26Тийм учраас тэднээс бүү ай.  Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан бас мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй. 
27Та нарт харанхуйд хэлж буй зүйлийг минь гэрэлд ярь.  Мөн та нар чихээрээ сонсож буй зүйлээ дээврүүд дээр тунхагла. 
28Тэгээд биеийг хөнөөдөг ч сэтгэлийг хөнөөж үл чадах тэднээс бүү ай.  Харин тамд сэтгэл ба биеийг хоёуланг нь устгаж чадах түүнээс айх нь дээр. 
29Хоёр болжмор нэг зоосоор худалдагддаггүй гэж үү?  Үнэндээ та нарын Эцэггүйгээр тэдний нэг нь ч газар дээр унахгүй. 
30Харин та нарын толгойн үс нэг бүрчлэн бүгд тоологдсон. 
31Тийм учраас та нар бүү ай.  Та нар олон болжмороос ч илүү үнэ цэнэтэй. 
32Тийм учраас хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө хүлээн зөвшөөрнө. 
33Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ. 
34Газар дээр амар тайвныг илгээхээр намайг ирсэн гэж бүү бод.  Би амар тайвныг бус, харин илд илгээхээр ирсэн. 
35Учир нь би хүмүүнийг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохоор ирсэн. 
36Тэгээд хүмүүний дайснууд түүний гэрийнхэн нь байх болно. 
37Эцэг эсвэл эхээ надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй.  Мөн хүү эсвэл охиноо надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. 
38Мөн загалмайгаа авалгүй миний араас дагадаг хүнд би зохисгүй. 
39Өөрийн амьдралыг олж буй хүн үүнийгээ алдана.  Түүнчлэн миний төлөө өөрийн амьдралыг алдаж буй хүн үүнийгээ олно. 
40Та нарыг хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг.  Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг. 
41Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авч буй хүн эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна.  Мөн зөв хүний нэрээр зөв хүнийг хүлээн авч буй хүн зөв хүний шагналыг хүлээн авна. 
42Зөвхөн шавийн нэрээр эдгээр багачуудын нэгэнд нь аяга хүйтэн ус өгөх хэн ч бай тэр, үнэхээр би та нарт хэлье, шагналаа огт алдахгүй гэлээ

 

Маттаиос 11                                                                                     (return to menu)

 

1Тэгээд ийм явдал болжээ.  Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар зааж сурган бас номлохоор тэндээс явлаа. 
2Эдүгээ Христийн ажлуудыг Иоаннис шоронд сонсоод, шавь нараасаа хоёрыг илгээн,  
3Та ирэх ёстой нь мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж түүнд хэлүүлэв. 
4Тэгэхэд Есүс тэдэнд хариулж, Яв.  Сонсож бас харж байгаа зүйлсээ Иоаннист хэл. 
5Сохрууд нь хараатай болж, доголонгууд нь алхаж, уяман өвчтөнгүүд нь цэвэр болгогдож, дүлийнүүд нь сонсож, үхэгсэд нь босгогдож мөн ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. 
6Түүнчлэн надаар үл бүдрэгдэх хэн боловч жаргалтай байна гэв. 
7Тэгээд тэднийг явах үед Есүс цугласан олонд Иоаннисийн тухай ярьж эхлэн, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ?  Салхинд ганхах зэгсийг үү? 
8Үнэндээ та нар юу харахаар явсан юм бэ?  Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү?  Ажигтун, зөөлөн хувцасөмсдөг хүмүүс хаадын өргөөнүүдэд байдаг. 
9Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ?  Эш үзүүлэгчийг үү?  Тийм ээ, би та нарт хэлье.  Эш үзүүлэгчээс ч илүүг нь. 
10Учир нь түүний тухай, Ажигтун, Би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ.  Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ гэж бичигдсэн нь энэ юм. 
11Үнэхээр би та нарт хэлье.  Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоаннис Баптистаас агуу нь босоогүй.  Гэвч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс агуу юм. 
12Иоаннис Баптистийн өдрүүдээс одоог хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байгаа бөгөөд хүч түрэгчид нь үүнийг хүчээр эзлэн авч байна. 
13Учир нь бүх эш үзүүлэгч болон хууль Иоаннисийг ирэх хүртэл эш үзүүлсэн. 
14Тиймээс та нар хэрэв хүлээн авахыг хүсвэл энэ нь ирэх ёстой байсан Элийа юм. 
15Сонсох чихтэй нь сонсогтун. 
16Харин энэ үеийнхнийг юутай адилтгах вэ?  Тэд бол зээлүүдэд суугаад, найзуудаа дуудан
17улмаар, Бид та нарт лимбэдсэн.  Тэгэхэд та нар бүжиглээгүй.  Бид та нарт харууссан.  Тэгэхэд та нар гашуудаагүй гэж буй хүүхдүүдтэй адил юм. 
18Учир нь Иоаннис ирээд, идээ ч үгүй, уугаа ч үгүй.  Гэтэл тэд, Тэр чөтгөртэй гэж хэлдэг. 
19Хүмүүний Хүү ирээд, идэж мөн уусан.  Гэтэл тэд, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэхүнийг ажигтун гэж хэлдэг.  Харин мэргэн ухаан хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв. 
20Дараа нь аугаа ажлуудын ихэнх нь хийгдсэн хотууд гэмшин эргээгүй учраас тэр эднийг зэмлэж эхлэн,   
21Хоразийн чи гаслантай яа!  Витсайда чи гаслантай яа!  Учир нь та нарт хийгдсэн аугаа ажлууд хэрвээ Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас ба үнсэн дотор аль эрт гэмшин эргэх байсан. 
22Харин би та нарт хэлье.  Тюрос болон Сидооны хувьд шүүлтийн өдөр энэ нь та нараас илүү тэсмээр байх болно. 
23Түүнчлэн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи, үхэгсдийн газар луу унагаагдана.  Учир нь чамд хийгдсэн аугаа ажлууд хэрэв Седоомд хийгдсэн бол тэр, энэ өдөр хүртэл үлдэх байсан. 
24Харин би та нарт хэлье.  Седоомын нутгийн хувьд шүүлтийн өдөр энэ нь чинийхээс илүү тэсмээр байх болно гэлээ. 
25Тэр үед Есүс хариулж, Эцэг миньээ, тэнгэр ба газрын Эзэн танд би талархаж байна.  Яагаад гэвэл та, мэргэд болон хашир хүмүүсээс энэ зүйлсийг нууцалж улмаар эдгээрийг нялхаст илчиллээ. 
26Тийм ээ, Эцэг минь.  Яагаад гэвэл ингэх нь таны мэлмийд тааламжтай байсан. 
27Надад Эцэгээс минь бүх зүйл өгөгдсөн.  Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй. 
28Туйлдталаа ажилладаг бас хүнд ачаатай бүхэн над руу ир.  Би та нарыг амраая. 
29Миний буулгыг өөр дээрээ ав.  Тэгээд надаас суралц.  Учир нь би зүрх сэтгэлдээ номхон бөгөөд даруу билээ.  Тиймээс та нар сэтгэлдээ амралтыг олно. 
30Учир нь миний буулга амархан бөгөөд миний ачаа хөнгөн билээ гэв. 

 

Маттаиос 12                                                                                     (return to menu)
 
1Тэр үед, шаббаат өдөр Есүс тариан талбайн дундуур явжээ.  Тэгэхэд шавь нар нь өлсөж байсан тул тариан түрүү таслан идэж эхлэв. 
2Гэтэл Фарисачууд үүнийгхараад түүнд, Ажигтун, таны шавь нар шаббаат өдөр хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийж байна гэлээ. 
3Харин тэр тэдэнд, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг та нар уншаагүй юу?   
4Тэрбээр Шүтээний өргөөнд хэрхэн орж, үзмэрийн талхыг идсэн билээ.  Гэтэл энэ нь зөвхөн тахилч нарт зориулагдсан бөгөөд тэр болон түүнтэй хамт байгсад идэхэд хуульд нийцгүй байсан. 
5Эсвэл тахилч нар шаббаат өдрүүдэд, шаббаатыг сүм дотор бузарладаг атлаа хэрхэн гэм зэмгүй байдгийг хуулиас та нар уншаагүй юу? 
6Харин энд байгаа нэгэн нь сүмээс илүү агуу гэдгийг би та нарт хэлье. 
7Түүнчлэн та нар, Би өргөлийг биш өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг мэдсэнсэн бол гэм зэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. 
8Учир нь хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэж хэлэв. 
9Дараа нь тэр тэндээс яваад, тэдний синагогид орлоо. 
10Гэтэл ажигтун, хатингаршсан гартай нэгэн эр байв.  Тэгээд тэд түүнийг буруутгахын тулд түүнээс, Шаббаат өдрүүдэд эдгээх нь хуульд нийцтэй юү? гэж асуулаа. 
11Тэгэхэд тэр тэдэнд, Ганц хоньтой байгаад тэр нь шаббаат өдөр нүхэнд унавал түүнийг бариад, татаж гаргахгүй ямар хүн та нарын дунд байна вэ? 
12Тэгвэл хүн хониноос хэр илүү юм бэ?  Тиймээс шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх нь хуульд нийцтэй гэв. 
13Дараа нь тэр нөгөө хүнд, Гараа сунга гэв.  Тэгэхэд тэр сунгасан бөгөөд нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ. 
14Тэр үед Фарисачууд гарч яваад, хэрхэн түүнийг устгах талаар түүний эсрэг зөвлөлийг хуралдуулав. 
15Харин Есүс үүнийг мэдээд, тэндээс холдон одлоо.  Тэгтэл маш олон хүн түүнийг дагасан бөгөөд бүгдийг нь эдгээжээ. 
16Тэгээд өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу сануулав. 
17Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар, 
18Сонгосон зарцыг минь ажигтун.  Надад хайрлагдсан түүнд сэтгэл минь ихэд тааламжтай.  Би түүн дээр сүнсээ буулгах бөгөөд тэр Жүүд бусчуудад шүүлтийг тунхаглана. 
19Тэр маргахгүй бас хашгирахгүй.  Мөн хэн ч түүний дуу хоолойг гудамжнуудад сонсохгүй. 
20Тэр шүүлтийг ялалт руу гаргах хүртлээ няцарсан зэгсийг ч хугалахгүй бас уугьж буй маалингийг ч бөхөөхгүй. 
21Мөн Жүүд бусчууд түүний нэрэнд бат найдна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 
22Тэр үед чөтгөрт эзэмдүүлсэн сохор бөгөөд хэлгүй хүнийг түүн дээр авчрав.  Тэгэхэд тэр мөнөөх сохор бөгөөд хэлгүй хүнийг эдгээсэн учраас тэрбээр ярьж бас харлаа. 
23Тэгтэл бүх хүн алмайран гайхаж, Энэ чинь Давийдийн хүү юм биш үү? гэцгээв. 
24Гэтэл Фарисачууд сонсоод, Энэ хүн чөтгөрүүдийн хунтайж Вээлзэвүүлээр л биш бол чөтгөрүүдийг зайлуулдаггүй гэлээ. 
25Тэр үед Есүс тэдний санааг мэдээд, тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр үгүйрэлд хүрдэг.  Мөн өөрийнхөө эсрэг хуваагдсан хот эсвэл айл бүр тогтнохгүй. 
26Түүнчлэн Сатаан, Сатаанаа зайлуулж, өөрийнхөө эсрэг тэр хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох вэ?
27Тэгээд би чөтгөрүүдийг хэрэв Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хүүхдүүд хэнээр зайлуулдаг байх вэ?  Иймд тэд та нарын шүүгч байх болно. 
28Харин би чөтгөрүүдийг Шүтээний Сүнсээр зайлуулдаг юм бол Шүтээний хаанчлал та нарт ирчихээд байна. 
29Эсвэл хүн хүчтэй хүнийг эхэлж хүлээд, дараа нь түүний гэрийг бусниулахаас өөрөөр яаж хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадах билээ. 
30Надтай хамт байдаггүй нь миний эсрэг бөгөөд надтай хамт хураадаггүй нь тараадаг. 
31Тийм учраас би та нарт хэлье.  Гэм ба шүтээнийг доромжлохуйн бүх хэлбэр нь хүмүүний хувьд уучлагдана.  Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй нь хүмүүний хувьд уучлагдахгүй. 
32Мөн хэн ч бай хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлнэ энэ нь түүнд уучлагдана.  Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч бай түүнд, энэ нь энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдахгүй. 
33Модыг сайн болгосон ч, үгүй ч жимс нь сайн.  Модыг муу болгосон ч, үгүй ч жимс нь муу.  Учир нь жимсээрээ мод танигддаг. 
34Хорт могойн үр удам аа, Та нар ёрын муу атлаа сайн зүйлсийг хэрхэн ярьж чадах вэ?  Учир нь сэтгэлийн бялхсан байдлаас ам ярьдаг. 
35Сайн хүн сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайн зүйлсийг гаргадаг.  Харин муу хүн муу эрдэнээс муу зүйлсийг гаргадаг. 
36Гэвч би та нарт хэлье.  Яагаад гэвэл ярих дэмий үг бүрийнхээ төлөө хүмүүн шүүлтийн өдөр өчиг өгнө. 
37Учир нь чи үгсээрээ цагаатгагдаж бас үгсээрээ буруутгагдана гэж хэлэв. 
38Тэгтэл бичээчид болон Фарисачуудын зарим нь, Багш аа, бид танаас шинж тэмдэг хармаар байна гэж хариулав. 
39Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Ёрын муу, завхай үеийнхэн шинж тэмдэг эрэлхийлдэг.  Гэвч тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй. 
40Учир нь Ионаа гурван өдөр, гурван шөнө халимны гэдсэнд байсан шиг хүмүүний Хүү тийнхүү гурван өдөр, гурван шөнө газрын зүрхэнд байх болно. 
41Нинэвээгийн эрчүүд Ионаагийн номлолд гэмшин эргэсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана.  Тиймээс ажигтун, Ионаагаас илүү агуу нь энд байна
42Өмнөдийн хатан хаан Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана.  Тиймээс ажигтун, Соломооноос илүү агуу нь энд байна
43Бузар сүнс хүнээс гараад, хуурай газруудаар алхан, амралтыг эрэн хайвч үл олно. 
44Тэгээд тэр, Би хаанаас гарч ирсэн тэр гэр лүүгээ буцъя даа гэж хэлнэ.  Улмаар очоод гэр нь хоосон, шүүрдэгдсэн бас цэгцлэгдсэнийг олж харна. 
45Дараа нь тэр яваад, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг өөртэйгөө хамт авчирч, тэнд орж оршино.  Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал нь эхнийхээсээ ч дор болдог.  Хорон муу энэ үеийнхэнд ч бас ийм юм болно гэв. 
46Ийнхүү түүнийг хүмүүстэй ярих зуур ажигтун, түүний эх болон дүү нар нь түүнтэй ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байлаа. 
47Тэгэхэд нэг хүн түүнд, Ажигтун, таны эх болон таны дүү нар тантай ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байна гэв. 
48Гэтэл тэр өөрт нь хэлсэн хүнд хариулан, Хэн миний эх вэ?  Мөн хэн миний ах дүү нар юм бэ? гэжээ. 
49Тэгээд тэр өөрийн шавь нар луу гараа сунгаад, Ажигтун, миний эх мөн миний ах дүү нар! 
50Яагаад гэвэл тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлэх хэн ч бай тэр нь миний ах, эгч, дүү бас эх мөн гэв. 

 

Маттаиос 13                                                                                     (return to menu)
 
1Есүс тэр өдөртөө айлаас гарч яваад, тэнгисийн хажууд суулаа. 
2Тэгтэл маш олон хүн түүн рүү цуглав.  Тиймээс тэрбээр нэгэн завь руу орж суулаа.  Тэгэхэд нь цугласан олон бүгдээрээ эрэг дээр зогсов. 
3Тэгээд тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр ярьж тэдэнд, Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ. 
4Тэгээд түүнийг үр цацахад зарим нь замаар унасан бөгөөд тэдгээрийг шувууд ирээд идчихэв. 
5Мөн зарим нь их биш хөрстэй ийм хадархаг газруудад унажээ.  Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас тэр даруй соёоллоо. 
6Харин нар дээр хөөрөхөд тэд түлэгдэв.  Тэгээд үндэсгүй байсан учраас хатжээ. 
7Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав.  Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэдгээрийг боомиллоо. 
8Харин бусад нь сайн хөрсөнд унаж, зарим нь гуч, зарим нь жар мөн зарим нь зуу дахин жимс өгөв. 
9Сонсох чихтэй нь сонсогтун гэлээ. 
10Тэгээд шавь нар нь ирээд түүнд, Та яагаад тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм бэ? гэв. 
11Тэгэхэд тэр тэдэнд хариулж, Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн харин тэдэнд өгөгдөөгүй. 
12Учир нь хэнд байна түүнд өгөгдөх бөгөөд бялхсан байх болно.  Харин хэнд байхгүй байна байгаа нь хүртэл түүнээс авагдана. 
13Тийм учраас би тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм.  Яагаад гэвэл тэд харж байгаа ч хардаггүй.  Мөн сонсож байгаа ч сонсдоггүй, ойлгодог ч үгүй. 
14Тэгээд Ишаиагийн ийн хэлсэн эш үзүүллэг тэдэнд биелэгддэг.  Сонсголоороо та нар сонсоно.  Гэсэн ч ойлгохгүй.  Хараагаараа та нар харна.  Гэсэн ч ухаарахгүй. 
15Учир нь энэ хүмүүсийн зүрх таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ.  Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий. 
16Харин та нарын нүд хардаг учраас мөн та нарын чих сонсдог учраас жаргалтай. 
17Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч бас зөв хүмүүс харахыг хүссэн боловч хараагүй.  Мөн та нарын сонсож байгааг сонсохыг хүссэн боловч сонсоогүй. 
18Тийм учраас та нар үр цацагчийн зүйрлэлийг сонсогтун. 
19Хэн нэгэн хаанчлалын үгийг сонсоод, үл ойлгоход хорон муу тэр нэгэн ирж, түүний зүрх сэтгэлд цацагдсаныг булааж авдаг.  Энэ бол үрийг зам дээр хүлээн авсан хүн юм. 
20Харин хадархаг газруудад үрийг хүлээн авсан тэр хүн үгийг сонсоод, үүнийг баяр хөөртэйгээр шууд хүлээн авдаг хүн юм. 
21Гэвч өөртөө үндэсгүй тэр үнэндээ түрхэн зуур тэсвэрлэнэ.  Учир нь үгнээс болоод гай зовлон эсвэл хавчлага бий болоход тэр шууд бүдэрдэг. 
22Мөн өргөстэй бутнууд дунд үрийг хүлээн авсан нь үгийг сонсдог хүн юм.  Харин энэ дэлхийн зовнил болон эд баялгуудын хуурмаг байдал нь үгийг боомилоход тэр жимсгүй болдог. 
23Харин сайн хөрсөнд үрийг хүлээн авсан нь үгийг сонсоод ойлгодог хүн юм.  Мөн тэр жимсэлж, зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг гаргадаг гэв. 
24Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр цацсан хүнтэй адилтгагддаг. 
25Гэтэл түүний дайсан хүмүүсийг унтаж байх зуур ирээд, буудайн дунд хуурамч буудай цацаад явжээ. 
26Улмаар түрүү цухуйхад жимс гарчээ.  Тэр үед бас хуурамч буудай ч харагдав. 
27Тиймээс боолууд нь гэрийн эзэн дээр ирээд түүнд, Эзэнтэн, та талбайдаа сайн үр цацсан биш үү?  Гэтэл хаанаас хуурамч буудайтай болчихов оо? гэжээ. 
28Харин тэр тэдэнд, Үүнийг нэг дайсан хийжээ гэв.  Боолууд нь түүнд, Бид явж, тэдгээрийг хураахыг та хүсэж байна уу? гэлээ. 
29Гэтэл тэр, Битгий.  Эс бөгөөс та нар хуурамч буудайг хураах зуураа үүнтэй хамт буудайг үндсээр нь зулгаачихна. 
30Ургац хураалт болтол хоёулаа хамт ургаг.  Тэгээд ургац хураалтын цагт хураагчдад би, Та нар хуурамч буудайг эхлээд хураа.  Улмаар тэдгээрийг шатаахын тулд багц багцаар нь боо.  Харин буудайг миний амбаарт хураа гэж хэлнэ гэжээ. 
31Өөр нэг зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь гичийн ганц үртэй адил юм.  Үүнийг нэг хүний аваад, талбайд суулгажээ. 
32Үнэндээ энэ бол бүх үрээс хамгийн өчүүхэн нь.  Харин ургахаараа өвслөг ургамлууд дунд хамгийн том нь болж улмаар мод болдог.  Тиймээс үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд ирж үүрлэдэг гэв. 
33Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд, Тэнгэрийн хаанчлал нь исгэдэг хөрөнгөтэй адил юм.  Үүнийг нэгэн эмэгтэй аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучжээ гэж ярилаа. 
34Есүс энэ бүх зүйлийг цугласан олонд зүйрлэлүүдээр ярьсан юм.  Үнэндээ тэр зүйрлэлгүйгээр тэдэнд ярьдаггүй байсан нь,
35эш үзүүлэгчээр, Би зүйрлэлүүдээр амаа нээнэ.  Дэлхийн сууриас хойш нууц байсан зүйлсийг би өгүүлэх болно хэмээн хэлэгдсэн үг биелэгдэхийн тулд байжээ. 
36Дараа нь Есүс мөнөөх цугласан олныг явуулаад, айлд оров.  Тэгтэл шавь нар нь түүн дээр ирээд, Талбайн хуурамч буудайн зүйрлэлээ бидэнд тайлбарлаач гэлээ. 
37Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Сайн үр цацдаг нь хүмүүний Хүү юм. 
38Харин талбай бол дэлхий.  Сайн үр нь хаанчлалын хүүхдүүд харин хуурамч буудай нь хорон муу тэр нэгний хүүхдүүд юм. 
39Мөн тэдгээрийг цацсан дайсан бол элээ.  Ургац хураалт бол дэлхийн төгсгөл бөгөөд хураагчид нь элч нар юм. 
40Тийм учраас хуурамч буудайг хураагаад, галд шатаадгийн адил энэ дэлхийн төгсгөлд үүнчлэн болно. 
41Хүмүүний Хүү элч нараа илгээх бөгөөд тэд бүдрүүлдэг бүх зүйлийг бас хууль бусыг үйлдэгчдийг түүний хаанчлалаас цуглуулна. 
42Тэгээд тэднийг галтай зууханд хаяна.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно. 
43Тэр үед зөв хүмүүс Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гялалзана.  Сонсох чихтэй нь сонсогтун. 
44Дахиад, тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ адил.  Үүнийг нэг хүн олоод нууна.  Тэгээд энэ баяр хөөрийнхөө улмаас явж, байгаа бүхнээ зараад, мөнөөх талбайг худалдаж авна. 
45Дахиад, тэнгэрийн хаанчлал бол сайн сувднууд хайж буй нэгэн худалдаачин эртэй адил юм. 
46Тэрбээр их үнэтэй нэг сувд олоод явж, байгаа бүхнээ заран, үүнийг худалдаж авчээ. 
47Дахиад, тэнгэрийн хаанчлал бол тэнгист хаягдаад, төрөл зүйл бүрээс цуглуулсан тортой адил юм. 
48Үүнийг дүүрэхэд тэд эрэг рүү татаж гаргана.  Тэгээд сууцгааж, сайныг нь савнуудад цуглуулаад харин мууг нь цааш хаяна. 
49Дэлхийн төгсгөлд яг үүнчлэн болно.  Элч нар ирж, зөв шударга хүмүүс дундаас хорон мууг тусгаарлан
50улмаар тэднийг галтай зууханд хаяна.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. 
51Есүс тэдэнд, Энэ бүх зүйлийг та нар ойлгов уу? гэхэд тэд түүнд, Тийм ээ, Эзэн гэжээ. 
52Дараа нь тэр тэдэнд, Иймээс тэнгэрийн хаанчлалд шавь болсон бичээч бүр эрдэнээсээ шинэ, хуучин юмсыг гаргадаг гэрийн эзэн эртэй адил юм гэв. 
53Тэгээд ийм явдал болжээ.  Есүс эдгээр зүйрлэлийг дуусгаад, тэндээс явав. 
54Улмаар нутагтаа тэр ирээд, хүмүүст синагогид нь зааж сургалаа.  Үүнээс болоод тэд гайхширч, Энэ хүн хаанаас ийм мэргэн ухаан, аугаа үйлсүүдтэй болчихоо вэ?  
55Энэ чинь нөгөө мужааны хүү биш үү?  Түүний эхийг Марийа мөн дүү нарыг нь Иакоов, Иосийс, Сиймон болон Иудаас гэдэг биш үү?
56Мөн бүх эмэгтэй дүү нар нь бидэнтэй хамт байгаа биш үү?  Гэтэл энэ хүн хаанаас энэ бүх зүйлтэй болчихоо вэ? гэв. 
57Ийнхүү тэд түүнд бүдэрчээ.  Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт бас орон гэртээ биш л бол хүндлэлгүй байдаггүй гэжээ. 
58Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод тэнд олон аугаа үйлс хийсэнгүй. 

 

Маттаиос 14                                                                                     (return to menu)

 

1Тэр үед Есүсийн нэр алдрын тухай захирагч Ироодис сонсоод
2улмаар зарц нартаа, Энэ бол Иоаннис Баптист байна.  Тэр үхэгсдээс босгогджээ.  Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. 
3Учир нь Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиасаас болоод Иоаннисийг бариад, түүнийг хүлж, шоронд хийсэн байсан юм. 
4Яагаад гэвэл Иоаннис түүнд, Тэр эмэгтэйг авах нь танд хуульд нийцгүй хэмээн хэлсэн юм. 
5Тэгээд тэр түүнийг алахыг хүссэн боловч цугласан олноос айсан аж.  Учир нь тэд түүнийг эш үзүүлэгч хэмээн үздэг байжээ. 
6Харин Ироодисийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад Иродиасын охин тэдний өмнө бүжиглэсэн бөгөөд Ироодист таалагджээ. 
7Тиймээс охины гуйх юуг ч түүнд өгөхөө тангаргаар тэр амлалаа. 
8Тэгэхэд ээжээрээ зааварлуулсан тэр, Царан дээр Иоаннис Баптистийн толгойг нааш нь надад авчруулаач гэж хэлэв. 
9Тэгтэл хаан гунигтай боллоо.  Гэвч тангаргаасаа мөн хамт хооллож суусан хүмүүсээс болоод авчрахыг тушаажээ. 
10Тэгээд хүн явуулаад, шоронд Иоаннисийн толгойг авахуулав. 
11Улмаар царан дээр түүний толгойг авчруулж, охинд өгчээ.  Тэгэхэд тэр ээждээ аваачлаа. 
12Тэгтэл түүний шавь нар ирэн, биеийг нь аваад, түүнийг оршуулж, Есүст очиж хэлжээ. 
13Есүс үүнийг сонсоод, тэндээс эзгүй газар луу завиар ганцаараа явлаа.  Тэгтэл хүмүүс сонсоод, хотуудаас түүнийг явган дагав. 
14Тэгэхэд Есүс гарч ирээд, үй олон хүнийг харж, тэднийг өрөвдөн, өвчтэйг нь эдгээлээ. 
15Тийнхүү үдэш болоход шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар, цаг хэдийн өнгөрчээ.  Цугласан олныг явуулаач.  Тэгвэл тэд тосгод руу очоод, өөрсдөө хоол худалдаж авах байх гэв. 
16Харин Есүс тэдэнд, Тэд явах хэрэггүй.  Та нар идэх юм тэдэнд өг гэв. 
17Тэгтэл тэд түүнд, Энд ердөө таван талх, хоёр загас л бидэнд байна гэлээ. 
18Харин тэр, Тэдгээрийг надад энд авчир гэв. 
19Тэгээд тэр цугласан олныг зүлгэн дээр суу хэмээн тушаагаад, таван талх, хоёр загасыг аван, тэнгэр өөд харж ерөөв.  Улмаар талхнуудыг хугалж шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. 
20Ийнхүү бүгд идээд цаджээ.  Тэгээд тэд үлдсэн хэсгүүдээр дүүрэн арван хоёр сагсыг авлаа. 
21Ингээд идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байжээ. 
22Тэгээд Есүс цугласан олныг тараах зуураа шавь нарыгаа завинд орж, өөрөөсөө түрүүлж нөгөө тал руу явахыг шууд шаардлаа. 
23Тийнхүү тэр цугласан олныг тараачихаад, Шүтээнтэй ярихаар уул руу тусдаа өгсөв.  Тэгээд үдэш болоход тэнд ганцаараа байлаа. 
24Харин энэ үед завь тэнгисийн дунд давалгаануудад шидэгдэн байв.  Учир нь салхи сөрүү байжээ. 
25Тэгээд шөнийн дөрөв дэх манааны үед Есүс тэнгис дээгүүр алхан, тэдэн рүү явлаа. 
26Тэгтэл шавь нар тэнгис дээгүүр алхаж яваа түүнийг хараад түгшин, Сүнс байна гэв.  Тэгээд айдсаасаа болоод хашгиралдлаа. 
27Харин тэр даруй Есүс тэдэнд, Зоригтой бай.  Би байна.  Бүү ай гэв. 
28Тэгэхэд Пээтрос түүнд хариулж, Эзэн, хэрэв та мөн бол усан дээгүүр тан руу очихыг надад тушаагаач гэлээ. 
29Тэгэхэд нь тэр, Нааш ир гэв.  Тийнхүү Пээтрос завинаас буугаад, Есүс рүү очихоор усан дээгүүр алхлаа. 
30Харин тэрбээр хүчтэй салхийг хараад айсан бөгөөд живж эхлэн, Эзэн, намайг авраач гэж хашгирлаа. 
31Тэгэхэд Есүс гараа тэр даруй сунган, түүнийг барьж түүнд, Өчүүхэн итгэлт ээ, чи юунд эргэлзсэн юм бэ? гэв. 
32Улмаар тэднийг завинд ороход салхи зогслоо. 
33Тэгтэл завинд байсан тэд ирж, Та үнэхээр Шүтээний Хүү мөн байна гээд түүнд мөргөв. 
34Тэгээд тэд гатлаад, Геннисаретийн нутагт иржээ. 
35Тэгэхэд түүний тухай тэр газрын хүмүүс мэдээд, эргэн тойрныхоо бүх нутаг руу хүн явуулж, өвчтэй байсан бүгдийг түүн рүү авчрав. 
36Тэгээд тэднийг ядаж хувцасныхаа хормойд хүргээч гэж түүнээс хичээнгүйлэнгуйжээ.  Тэгтэл хүрсэн бүхэн бүрэн эдгэрч байлаа. 

 

Маттаиос 15                                                                                     (return to menu)
 
1Тэр үед Иерусалимын мөнөөх бичээчид болон Фарисачууд Есүс дээр ирж,
2Таны шавь нар ахмадуудын заншлыг яагаад зөрчдөг юм бэ?  Учир нь тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэв. 
3Тэгэхэд нь тэдэнд хариулж, Та нар өөрсдийн заншлаар Шүтээний тушаалыг яагаад бас зөрчдөг юм бэ?
4Учир нь, Эцэг ба эхээ хүндэл.  Мөн эцэг эсвэл эхийгээ хараагчийг цаазаар ав гэж Шүтээн тушаасан. 
5Гэвч та нар, Танд надаас тус болох юу ч байсан тэр нь өргөл гэж эцэг эсвэл эхдээ хэлэх хэн ч бай 
6тэр хүн, эцэг эсвэл эхээ хүндлэхгүй байгаа боловч энэ үүргээс чөлөөлөгдөнө гэж хэлдэг.  Ийнхүү та нар Шүтээний тушаалыг өөрсдийн заншлаар хүчингүй болгодог. 
7Хоёр нүүртнүүд ээ, та нарын тухай Ишаиа,
8Энэ хүмүүс амаараа надад дөхөж, уруулаараа намайг өргөмжилдөг.  Харин зүрх сэтгэл нь надаас хол байдаг. 
9Гэвч тэд надад хоосон мөргөж, хүмүүний тушаалуудыг сургаалууд болгон зааж сургадаг хэмээн зүйтэй эш үзүүлсэн гэв. 
10Тэгээд тэр цугласан олныг дуудан тэдэнд, Сонс бас ойлго. 
11Ам руу ордог нь хүмүүнийг бузарладаггүй.  Харин амнаас гардаг нь хүмүүнийг бузарладаг гэлээ. 
12Тэр үед түүний шавь нар ирээд түүнд, Фарисачууд энэ яриаг сонсоод, бүдэрснийг та мэдэх үү? гэв. 
13Харин тэр түүнд хариулж, Тэнгэрийн Эцэгийн минь тариагүй ургамал бүр үндсээрээ зулгаагдана. 
14Тэднийг орхи.  Тэд бол сохрын сохор хөтөч нар юм.  Тэгээд сохор сохроо хөтөлбөл хоёул нүхэнд унана гэлээ. 
15Тэгэхэд Пээтрос хариулж, Энэ зүйрлэлийг бидэнд тайлбарлаач гэлээ. 
16Тэгтэл Есүс, Та нар бас л ойлголтгүй хэвээрээ юү?
17Аманд ордог юу ч бай гэдэс рүү ороод, жорлонд хаягддагийг та нар ойлгоогүй л байна уу?
18Харин амнаас гардаг зүйлс зүрх сэтгэлээс үүддэг бөгөөд тэдгээр нь хүмүүнийг бузарладаг. 
19Учир нь зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, аллагууд, завхайрлууд, садар самуун явдлууд, хулгайнууд, хуурамч гэрчлэл, шүтээнийг доромжлохуйнууд үүддэг. 
20Эдгээр нь хүмүүнийг бузарладаг юм.  Харин угаагаагүй гараар идэх нь хүмүүнийг бузарладаггүй гэв. 
21Тэгээд Есүс тэндээс гарч, Тюрос болон Сидооны нутгууд руу явлаа. 
22Тэгтэл ажигтун, нэгэн Ханаан эмэгтэй мөнөөх хил хязгаараас хүрч ирээд түүн рүү, Эзэн, Давийдийн Хүү минь ээ, намайг өрөвдөөч.  Охин минь чөтгөрт аймшигтайгаар эзэмдүүлчихээд байна гэж хашгирчээ. 
23Гэвч тэр түүнд ганц ч үг хариулсангүй.  Тэгэхэд шавь нар нь ирээд, Тэр эмэгтэй бидний араас хашгираад байгаа тул түүнийг явуулаач хэмээн хичээнгүйлэн гуйв. 
24Харин тэр хариулж, Би Израйлийн гэрийн алдагдсан хониноос өөр лүү илгээгдээгүй гэлээ. 
25Тэгтэл тэр эмэгтэй ирээд, түүнд мөргөж, Эзэн, надад туслаач гэв. 
26Харин тэр хариулан, Хүүхдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь зүй бус гэлээ. 
27Гэтэл тэр эмэгтэй, Үнэн, Эзэн.  Гэхдээ эздийнхээ ширээнээс унасан үйрмэгнүүдийг ноход иддэг шүү дээ гэв. 
28Тэгэхэд нь Есүс хариулан түүнд, Эмэгтэй, чиний итгэл агуу юм.  Хүссэнээр чинь чамд болог гэлээ.  Тэгтэл охин нь яг тэр цагаас эдгэрчээ. 
29Улмаар Есүс тэндээс яваад, Галийл тэнгисийн дэргэд иржээ.  Тэгээд уул руу гаран, тэнд суув. 
30Тэгтэл үй олон хүн доголон, сохор, хэлгүй, татанхай болон бусад олны хамт түүн дээр иржээ.  Тэгээд Есүсийн хөлд тэднийг тавихад тэр тэднийг эдгээлээ. 
31Тийнхүү хэлгүй нь ярьж, татанхай нь эрүүл болж, доголон нь алхаж, сохор нь харахыг цугласан олон үзээд гайхширчээ.  Улмаар тэд Израйлийн Шүтээнийг алдаршуулав. 
32Тэгэхэд Есүс шавь нараа дуудан, Би цугласан олныг өрөвдөж байна.  Тэд гурван өдөр надтай хамт байсан учраас идэх юмгүй болжээ.  Би тэднийг юм идүүлэлгүй явуулмааргүй байна.  Эс бөгөөс тэд замдаа сульдана гэлээ. 
33Тэгтэл шавь нар нь түүнд, Энэ эзгүй газрын хаанаас бид, ийм олон хүнийг цатгах тийм их талхтай болох билээ? гэв. 
34Харин Есүс тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? гэхэд тэд, Долоо бас хэдхэн жижиг загас гэлээ. 
35Тэгэхэд тэр цугласан олныг газар суухыг тушаав. 
36Тэгээд тэр долоон талх болон загаснуудыг авч талархаад улмаар хуваан шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. 
37Тэгэхэд бүгд идэж цаджээ.  Харин тэд үлдсэн хэсгүүдээр дүүрэн долоон сагсыг авав. 
38Тийнхүү идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрэгтэй байжээ. 
39Тэгээд тэр цугласан олныг явуулаад, завинд суун, Магдалаагийн хил хязгаарт ирэв.  

 

Маттаиос 16                                                                                     (return to menu)
 
1Тэгтэл бас Фарисачууд, Саддукачуудын хамт ирээд, түүнийг сорьж, өөрсдөдөө тэнгэрээс шинж тэмдэг үзүүлэхийг шаардав. 
2Тэгэхэд нь тэр хариулж улмаар тэдэнд, Үдэш болоход та нар, Тэнгэр цэлмэх нь.  Учир нь тэнгэр улаан байна гэдэг. 
3Мөн өглөөгүүр, Өнөөдөр шуурах нь.  Учир нь тэнгэр улаан бас бүрхэг байна гэдэг.  Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэрийн төрхийг ажиж чаддаг атлаа цагийн шинжүүдийг ялгаж чаддаггүй юм уу?
4Хорон муу, завхай үеийнхэн шинж тэмдэгний араас хөөцөлддөг.  Харин тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр шинж тэмдэг өгөгдөхгүй гэв.  Тэгээд тэр тэднийг орхин явлаа. 
5Улмаар шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авахаа мартсан байжээ. 
6Тэгтэл Есүс тэдэнд, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгийг анхаарч бас болгоомжил гэв. 
7Тэгэхэд нь тэд, Биднийг ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн өөр хоорондоо ярилцжээ. 
8Есүс үүнийг мэдээд тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн та нар өөр хоорондоо юунд ярилцана вэ?
9Та нар мөнөөх таван мянгын таван талхыг мөн хэдэн сагс авсныг
10бас мөнөөх дөрвөн мянгын долоон талхыг мөн хэдэн сагс авсныг санахгүй бас ойлгохгүй л байна уу?
11Би, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлэхдээ та нарт талхны тухай яриагүйг яахаараа ойлгодоггүй юм бэ? гэв. 
12Тэгэхэд тэд талхны исгэдэг хөрөнгөнөөс биш, харин Фарисачууд болон Саддукачуудын сургаалаас болгоомжлох тухай ярьсныг ойлгожээ. 
13Есүс Фийлиппосын Каисаареиа нутгуудад ирээд шавь нараасаа, Хүмүүний Хүү намайг хүмүүс хэн гэж ярьдаг вэ? хэмээн асуув. 
14Тэгэхэд нь тэд, Зарим нь Иоаннис Баптист, зарим нь Элийа харин бусад нь Ийрмеиа эсвэл эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг хэмээн хэлжээ. 
15Тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв. 
16Тэгтэл Сиймон Пээтрос хариулж, Та бол Христ, амьд Шүтээний Хүү мөн гэлээ. 
17Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон Барионаас аа, чи жаргалтай ажээ.  Учир нь чамд үүнийгмахбод болон цус биш, харин тэнгэрт буй Эцэг минь илчилсэн. 
18Мөн би чамд, Чи бол Пээтрос.  Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй. 
19Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө.  Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана.  Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ. 
20Дараа нь тэр өөрийг нь Есүс Христ мөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй хэмээн шавь нартаа тушаалаа. 
21Тэр цагаас хойш Есүс Иерусалим руу явах ёстойгоо мөн ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдийн олон зүйлээр зовж улмаар алагдан, гурав дахь өдрөө дахин босгогдох тухайгаа шавь нартаа илэрхийлж эхэлжээ. 
22Тэгтэл Пээтрос түүнийг татан, Эзэн, энэ танаас хол байг.  Танд ийм юм огт болохгүй хэмээн түүнийг зэмлэж эхлэв. 
23Гэтэл тэр эргэж Пээтрост, Миний ардаас зайл, Сатаан аа!  Чи надад бүдрүүлэлт юм.  Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүнийхийг боддог гэлээ. 
24Дараа нь Есүс шавь нартаа, Хэрэв хэн нэг нь миний араас ирэхийг хүсвэл өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрээд, намайг дагаг. 
25Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана.  Харин надаас болоод амиа алдах хэн боловч үүнийгээ олно. 
26Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь аваад өөрийн сэтгэлийг алдвал түүнд юу нь ашигтай байх вэ?  Эсвэл сэтгэлийнхээ төлөө тэр юуг солионд өгөх вэ?
27Яагаад гэвэл хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд элч нарынхаа хамт ирнэ.  Тэгээд тэр үед хүн бүрийг үйлсүүдийнх нь дагуу шагнана. 
28Үнэхээр би та нарт хэлье.  Хүмүүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй зарим хүн энд зогсож байна гэв. 

 

Маттаиос 17                                                                                     (return to menu)
 
1Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг аван, өндөр ууланд тусад нь авчирлаа. 
2Тэгээд тэдний өмнө хувирав.  Тэгэхэд түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болов. 
3Тэгтэл ажигтун, түүнтэй ярилцаж буй Мошээ болон Элийа тэдэнд үзэгдлээ. 
4Тэгэхэд нь Пээтрос хариулж Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо.  Хэрэв таныг хүсвэл бид энд гурван цацар хийе.  Танд нэгийг Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв. 
5Түүнийг ярьж байх зуур, ажигтун, гэрэлтсэн үүл тэднийг бүрхлээ.  Тэгтэл ажигтун, үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай хүү.  Би түүнд ихэд тааламжтай.  Та нар түүнийг сонсогтун гэв. 
6Тэгэхэд шавь нар үүнийгсонсоод, нүүрээрээ унасан бөгөөд маш их айсан байжээ. 
7Тэгтэл Есүс ирж, тэдэнд хүрээд, Бос, бүү ай гэлээ. 
8Ийнхүү тэд харцаа дээш өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч харсангүй. 
9Ингээд тэднийг уулнаас буух зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл хэмээн тушаав. 
10Тэгэхэд шавь нар нь түүнээс, Тэгвэл Элийа эхлээд ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? гэж асуулаа. 
11Харин Есүс тэдэнд хариулж, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээнэ. 
12Харин би та нарт хэлье.  Тэр Элийа аль хэдийн ирсэн атал тэд түүнийг таниагүй.  Харин түүнд хүссэн бүхнээ хийсэн.  Үүний адил хүмүүний Хүү тэднээс болоод бас шаналах болно гэв. 
13Тэр үед Иоаннис Баптистийн тухай өөрсдөд нь ярьсныг шавь нар ойлгожээ. 
14Тэгээд тэднийг цугласан олон дээр ирэхэд нэг хүн түүн дээр ирээд, түүнд сөгдөн,
15Эзэн, хүүг минь өрөвдөөч.  Учир нь тэр галзуу солиотой бөгөөд маш ихээр шаналдаг.  Яагаад гэвэл тэр олонтаа гал руу, олонтаа ус руу унадаг юм. 
16Иймээс би таны шавь нар дээр түүнийг авчирсан боловч тэд түүнийг эдгээж чадсангүй гэв. 
17Тэгтэл Есүс хариулж, Итгэлгүй, завхарсан үеийнхэн ээ, би та нартай хэр удаан байх билээ?  Та нарыг хэр удаан тэвчих юм бэ?  Түүнийг энд над руу авчир гэлээ. 
18Тэгээд Есүс чөтгөрийг зандарлаа.  Тэгэхэд тэр түүнээс зайлжээ.  Яг тэр цагаас хүү эдгэрэв. 
19Тэр үед шавь нар нь тусдаа Есүс дээр ирээд, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэлээ. 
20Тэгэхэд нь Есүс тэдэнд, Та нарын үл итгэлээс болоод.  Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байвал энэ ууланд, Эндээс тийш нүү гэж хэлэхэд нүүх болно.  Ийнхүү та нарт юу ч боломжгүй биш байх болно. 
21Гэхдээ ийм төрөл нь гуйлт болон мацаггүйгээр зайлдаггүй гэлээ. 
22Ийнхүү тэднийг Галийлд байх зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. 
23Улмаар тэд түүнийг ална.  Тэгээд гурав дахь өдрөө тэр дахин босгогдоно гэж хэлэв.  Тэгэхэд тэд асар ихээр гуниглав. 
24Дараа нь тэднийг Капернаумд ирэхэд зоос авдаг хүмүүс Пээтрос дээр ирээд, Танай багш зоос төлдөггүй юм уу? гэлээ. 
25Тэр, Тийм ээ, төлдөг гэв.  Тэгээд Есүс айлд орчихоод түүнээс урьтан, Сиймон оо, чи юу гэж бодож байна?  Дэлхийн хаад хэнээс гааль эсвэл татвар авдаг вэ?  Хүүхдүүдээсээ юү эсвэл бусад хүмүүсээс үү? гэв. 
26Пээтрос түүнд, Бусад хүмүүсээс гэхэд нь Есүс түүнд, Тэгвэл хүүхдүүд нь чөлөөтэй. 
27Гэхдээ бид тэднийг бүдрүүлэхгүйн тулд чи тэнгис рүү яваад, дэгээ хаяж, эхэнд гарч ирэх загасыг аваарай.  Тэгээд амыг нь нээхдээ чи нэг зоос олно.  Түүнийг аваад, миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэлээ. 

 

Маттаиос 18                                                                                     (return to menu)
 
1Тэр үед шавь нар Есүс дээр ирээд, Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь вэ? гэлээ. 
2Тэгэхэд Есүс нэгэн бяцхан хүүхдийг өөр лүүгээ дуудан, түүнийг тэдний дунд зогсоогоод
3улмаар хэлэхдээ, Үнэхээр би та нарт хэлье.  Та нар өөрчлөгдөж, бяцхан хүүхэд адил болохгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохгүй. 
4Тийм учраас энэ бяцхан хүүхэд адил өөрийгөө даруу болгох хэн ч бай тэрбээр тэнгэрийн хаанчлалд илүү агуу нь. 
5Мөн ийм бяцхан хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. 
6Харин надад итгэдэг эдгээр багачуудын нэгийг нь бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд тээрмийн чулууг хүзүүндээ зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. 
7Бүдрүүлэлтүүдээс болоод энэ дэлхий гаслантай яа!  Учир нь бүдрүүлэлтүүд ирэх нь гарцаагүй.  Харин бүдрүүлэлт өөрөөр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа!
8Тиймээс гар эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тэднийг тастаад, өөрөөсөө зайлуул.  Мөнхийн гал руу хаягдахдаа хоёр гар эсвэл хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон эсвэл эрэмдэг орох нь чамд дээр. 
9Мөн нүд чинь хэрэв чамайг бүдрүүлбэл ухаж аваад, өөрөөсөө зайлуул.  Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас амьдрал руу нэг нүдтэй орох нь чамд дээр. 
10Эдгээр багачуудын нэгийг нь ч ад үзэхгүй байхыг анхаар.  Учир нь би та нарт хэлье.  Тэнгэр дэх тэдний элч нар тэнгэрт буй Эцэгийн минь царайг үргэлж хардаг. 
11Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн. 
12Та нар юу гэж бодож байна?  Хэрэв нэг хүн зуун хоньтой байгаад, тэдний нэг нь тасарч явбал тэр ерэн есийгөө орхиод, уулс руу явж, тасарч явсныгаа эрж хайхгүй гэж үү?
13Тэгээд түүнийгээ олбол үнэхээр би та нарт хэлье.  Тасарч яваагүй ерэн есөөсөө илүү нөгөө хониныхоотөлөө тэр баясан хөөрдөг. 
14Яг үүнчлэн энэ багачуудын нэг сүйрэх нь тэнгэрт буй та нарын Эцэгийн хүсэл биш. 
15Түүнчлэн ах дүү чинь хэрэв чиний эсрэг гэм үйлдвэл явж, зөвхөн чиний болон түүний дунд алдааг нь хэл.  Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ эргүүлж авсан хэрэг. 
16Харин тэр сонсохгүй бол өөрөөсөө гадна нэг эсвэл хоёрыг хамт авч оч.  Энэ нь хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдахын тулд юм. 
17Тэгээд тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл.  Харин чуулганыг сонсохоос татгалзвал чиний хувьд тэрбээр, Жүүд бус хүн болон татвар хураагч адил болог. 
18Үнэхээр би та нарт хэлье.  Газар дээр та нарын уях аливаа зүйл тэнгэрт уягдах болно.  Мөн газар дээр та нарын тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдах болно. 
19Дахиад, би та нарт хэлье.  Гуйх аливаа зүйлийнхээ талаар та нарын хоёр нь газар дээр санал нийлбэл энэ нь тэнгэрт буй Эцэгээс минь тэдэнд биелэгдэх болно. 
20Учир нь миний нэрээр хоёр эсвэл гурвуулаа хаана цугларна би тэнд, тэдний дунд байна гэлээ. 
21Тэгэхэд Пээтрос түүн дээр ирээд, Эзэн, миний эсрэг ах дүү минь хэдэн удаа гэм хийхэд түүнийг би уучлах вэ?  Долоон удаа болтол уу? гэв. 
22Есүс түүнд, Долоон удаа болтол гэж би чамд хэлэхгүй.  Харин далыг долоон удаа болтол. 
23Тийм учраас тэнгэрийн хаанчлал бол боолуудаасаа өчиг авах нэгэн хаантай адилтгагдана. 
24Тэгээд түүнийг өчиг авч эхлэхэд арван мянган талантын өртэй байсан нэгнийг түүн рүү авчирлаа. 
25Гэтэл түүнд төлөх юм байгаагүй тул тэр мөн эхнэр, хүүхдүүд нь бас байгаа бүхэн нь худалдагдаж, төлбөр хийгдсэн байхыг эзэн нь тушаажээ. 
26Тийм учраас тэр боол газар унаж, түүнд мөргөн, Эзэн, намайг хүлцээч.  Би танд бүгдийг нь төлье гэв. 
27Тэгтэл тэр боолын эзэнд өрөвдөх сэтгэл төрж, түүнийг суллаад, түүнд өрийг нь хэлтрүүлжээ. 
28Харин мөнөөх боол явж, хамт ажилладаг боолуудаасаа өөрт нь зуун мөнгөн зоосны өртэй нэгнийг олов.  Тэгээд түүнийг барьж аван багалзуурдаад, Надад төлөх зүйлээ төл гэлээ. 
29Тэгтэл хамт ажилладаг боол нь түүний хөлд унан, түүнээс хичээнгүйлэн гуйж, Намайг хүлцээч.  Тэгээд би чамд бүгдийг нь төлье гэв. 
30Гэвч тэр хүссэнгүй.  Харин явж, түүнийг өрөө төлтөл нь шоронд хийлээ. 
31Тэгэхэд хамт ажилладаг боолууд нь юу болсныг хараад, ихэд харамсан, эзэн рүүгээ очиж, болсон бүгдийг хэлжээ. 
32Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад, дараа нь түүнд, Хорон муу боол оо, чамайг надаас гуйсан учраас тэр бүх өрийг чинь би хэлтрүүлсэн. 
33Би чамайг өрөвдсөн шиг чи ч бас хамт ажилладаг боолоо өрөвдөх ёстой бус уу?
34Тэгээд хилэгнэсэн эзэн нь өөрт нь төлөх ёстой байсан бүхнийг төлтөл түүнийг тарчлаагч нарт тушаажээ. 
35Та нарын нэг бүр чинь ах дүүгийнхээ зөрчлүүдийг зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол тэнгэрийн Эцэг минь ч бас та нарт яг үүнчлэн үйлдэнэ гэлээ

 

Маттаиос 19                                                                                     (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Есүс энэ үгсээ дуусгаад, Галийлаас явж, Иорданаас цааших Иудаиагийн хил хязгаарт ирэв. 
2Тэгэхэд үй олон хүн түүнийг дагалаа.  Улмаар тэр тэднийг тэнд эдгээжээ. 
3Фарисачууд бас түүн дээр ирээд, түүнийг сорин түүнд, Эр хүн эхнэрээсээ ямар нэг шалтгаанаар салах нь хуульд нийцтэй юу? гэлээ. 
4Тэгтэл тэр тэдэнд хариулж, Бүтээгч нь хүмүүнийг эр, эмээр нь эхэнд бүтээгээд
5улмаар, Иймээс эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэртэйгээ наалдана.  Тэгээд тэр хоёр, нэг махбод болно гэж хэлснийг та нар уншаагүй юу?
6Тиймээс тэд цаашид хоёр биш, харин нэг махбод болно.  Иймд Шүтээний нийлүүлсэн юмыг хүмүүн бүү салгаг гэв. 
7Тэд түүнд, Тэгвэл яагаад салалтын бичиг өгч, эхнэрээсээ салахыг Мошээ тушаасан юм бэ? гэлээ. 
8Тэр тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод Мошээ та нарт эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн.  Харин эхнээсээ ийм байгаагүй. 
9Иймд би та нарт хэлье.  Садар самуунаас л биш бол эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг.  Түүнчлэн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг гэв. 
10Шавь нар нь түүнд, Эр хүний хэрэг явдал хэрэв эхнэртэйгээ ийм байх аваас гэрлэх нь тусгүй юм байна гэлээ. 
11Харин тэр тэдэнд, Энэ нь өгөгдсөн хүмүүс биш л бол энэ үгийг бүх хүн хүлээн авч чадахгүй. 
12Учир нь эхийн хэвлийгээс тайганаараа төрсөн хүмүүс байдаг.  Бас хүмүүнээр тайган болгуулсан тайганчууд бий.  Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайганчууд байдаг.  Хүлээн авах чадвартай нь үүнийг хүлээн аваг гэв. 
13Тэр үед бяцхан хүүхдүүд дээр гарыг нь тавиулж гуйлгахаар тэднийг түүн рүү авчирчээ.  Гэтэл шавь нар тэднийг зэмлэв. 
14Харин Есүс, Бяцхан хүүхдүүдэд зөвшөөр, над руу ирэхийг нь тэдэнд бүү хоригло.  Учир нь тэнгэрийн хаанчлал бол ийм хүмүүсийнхгэлээ. 
15Тэгээд тэдэн дээр гараа тавьчихаад, тэндээс явав. 
16Тэгтэл ажигтун, нэг хүн түүн дээр ирээд түүнд, Сайн Багш аа, мөнхийн амьдралтай болохын тулд би ямар сайн зүйл хийх вэ? гэлээ. 
17Тэгэхэд тэр түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ?  Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй.  Харин чи амьдрал руу орохыг хүсвэл тушаалуудыг сахь гэв. 
18Тэр түүнд, Алийг нь вэ? гэхэд Есүс, Чи бүү аллага үйлд.  Чи бүү завхайрал үйлд.  Чи бүү хулгай хий.  Чи бүү хуурамчаар гэрчил. 
19Эцэг, эхээ хүндэтгэ.  Мөн чи ойрынхноо өөрийн адил хайрла гэлээ. 
20Мөнөөх залуу түүнд, Би энэ бүх зүйлийг өсвөр наснаасаа сахисан.  Надад өөр юу дутаж байна? гэв. 
21Есүс түүнд, Хэрэв чи төгс байхыг хүсэж байгаа бол явж, байгаагаа зараад, ядууст өг.  Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно.  Тэгээд ирээд, намайг дага гэлээ. 
22Гэтэл нөгөө залуу хэлснийг нь сонсоод, гунигтайгаар явж одов.  Учир нь тэр их эд хөрөнгөтэй байжээ. 
23Тэгэхэд Есүс шавь нартаа, Үнэхээр би та нарт хэлье.  Яагаад гэвэл баян хүн тэнгэрийн хаанчлалд хэцүү орно. 
24Харин би та нарт дахин хэлье.  Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэлээ. 
25Шавь нар нь үүнийгсонсоод, маш ихээр гайхан, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлцэв. 
26Гэтэл Есүс тэдэн рүү хараад тэдэнд, Энэ нь хүмүүнээр боломжгүй.  Харин Шүтээнээр бүх зүйл боломжтой гэлээ. 
27Тэгтэл Пээтрос хариулан, түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан.  Тиймээс бид юутай болох вэ? гэв. 
28Тэгэхэд Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Учир нь дахин сэргээлтэнд Хүмүүний Хүү сүр жавхааныхаа хаан суудалд суух үед намайг дагасан та нар бас арван хоёр хаан суудалд сууж, Израйлийн арван хоёр овгийг шүүнэ. 
29Түүнчлэн миний нэрийн төлөө орон гэр эсвэл ах дүү эсвэл эгч дүү эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхдүүд эсвэл өөрийн газрыг орхисон хүн бүр зуу дахинг хүлээн авч мөн мөнхийн амьдралыг өвлөнө. 
30Харин эхэнд байгаа олон нь сүүлд мөн сүүлд байгаа нь эхэнд байх болно гэлээ. 

 

Маттаиос 20                                                                                     (return to menu)
 
1Учир нь тэнгэрийн хаанчлал бол усан үзмийн талбайдаа ажилчид хөлслөхөөр өглөө эрт явсан гэрийн эзэн эртэй адил юм. 
2Тэгээд тэр өдрийн нэг динаарионоор ажилчидтай тохиролцоод, тэднийг усан үзмийн талбай руугаа явууллаа. 
3Мөн гурав дахь цагийн үед тэр гадагш гарч, зээл дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг харав. 
4Тэгээд тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв.  Би та нарт шударга байх юуг ч бай өгнө гэлээ.  Тэгэхэд тэд явжээ. 
5Зургаа болон ес дэх цагийн үед тэр дахин гадагш гарч, үүнтэй адил үйлдэв. 
6Тэгээд арван нэг дэх цагийн үед тэр гадагш гарч, ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг олоод тэдэнд, Та нар яагаад өдөржин ажилгүй энд зогсоно вэ? гэжээ. 
7Тэд түүнд, Яагаад гэвэл хэн ч биднийг хөлслөөгүй гэв.  Тэр тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв.  Тэгээд та нар шударга байх юуг ч бай хүлээн авна гэлээ. 
8Тийнхүү үдэш болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа, Ажилчдыг дууд.  Тэгээд сүүлчээс нь эхлээд эхэн рүү нь хөлсийг нь өг гэв. 
9Ингээд арван нэг дэх цагийн үед хөлслөгдсөн хүмүүс ирээд, хүн бүр нэг мөнгөн зоос хүлээн авчээ. 
10Харин эхний хүмүүс нь ирэхдээ илүүг хүлээн авах ёстой гэж бодов.  Гэтэл тэд тус бүр нэг мөнгөн зоос адилхан хүлээн авлаа. 
11Тэгээд тэд хүлээн авчихаад, гэрийн эзний эсрэг гомдоллож, 
12Сүүлчийн энэ хүмүүс ганц цаг ажилласан.  Гэтэл өдрийн хүнд болон халууныг үүрсэн биднийг та, тэдэнтэй адил болголоо гэжээ. 
13Харин тэр тэдний нэгэнд нь хариулж, Нөхөр минь, би чамд шударга бус хандаагүй.  Чи надтай нэг мөнгөн зоосоор тохиролцсон биш үү?  
14Өөрийнхийгөө аваад, замаараа яв.  Би чамд өгсөнтэй адилыг энэ сүүлчийн хүнд өгнө. 
15Би өөрийнхөө юмаар юу хүссэнээ хийх нь надад хуульд нийцтэй биш үү?  Би сайн байгаа учраас чиний нүд хорон байна уу? 
16Үүнчлэн сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх байх болно.  Учир нь дуудагдсан нь олон боловч сонгогдсон нь цөөн. 
17Тэгээд Есүс Иерусалим руу өгсөх замдаа арван хоёр шавиа тусад нь аваад тэдэнд,  
18Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна.  Улмаар хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана.  Тэгээд тэд түүнийг үхлийн ялаар яллана. 
19Мөн тэд түүнийг тохуурхан, ташуурдаж, цовдлохоор Жүүд бусчуудад тушаана.  Гэсэн ч гурав дахь өдрөө тэр дахин босно гэв. 
20Тэгтэл Зеведаиосын хүүхдүүдийн эх хөвгүүдтэйгээ түүн дээр ирж, мөргөөд, түүнээс нэгэн зүйл гуйв. 
21Тэгэхэд нь тэрбээр эмэгтэйд, Та юу хүсээ вэ? гэхэд тэр түүнд, Хаанчлалдаа миний энэ хоёр хүүгийн нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн гартаа суулгана гэж хэлээч гэв. 
22Харин Есүс хариулж, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна.  Та нар миний уух тэр аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэхэд тэд түүнд, Бид чадна гэлээ. 
23Тэгэхэд тэр тэдэнд, Та нар үнэхээр миний аяганаас ууж мөн миний баптизм хийлгэж байгаа тэр баптизмаар баптизм хийлгэнэ.  Гэвч миний баруун болон зүүн гарт суух нь миний өгөх юм биш, харин энэ нь Эцэгээр минь бэлтгэгдэн зориулагдсан тэдэнд өгөгдөнөгэжээ. 
24Тэр үед нөгөө арав нь үүнийгсонсоод, ах дүү хоёрын талаар зэвүүцлээ. 
25Гэтэл Есүс тэднийг дуудаад, Жүүд бусчуудын захирагчид хүмүүсийг ноёрхдог бөгөөд хүчтэй нь тэдний дээр эрх мэдэл эдэлдэг болохыг та нар мэднэ. 
26Харин та нарын дунд ийм байж болохгүй.  Үнэндээ та нарын дунд агуу болохыг хүсэх хэн боловч та нарын үйлчлэгч байг. 
27Мөн та нарын дунд тэргүүнд байхыг хүсэх хэн боловч та нарын боол байг. 
28Хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны төлөө амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэлээ. 
29Тэгээд тэднийг Иерихоогоос хөдлөхөд үй олон хүн түүнийг дагав. 
30Тэгтэл ажигтун, замын хажууд сууж буй сохор хоёр хүн Есүсийг хажуугаар нь өнгөрөхийг сонсоод, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж хашгирлаа. 
31Тэгэхэд цугласан олон тэднийг дуугүй болгохын тулд зандрав.  Гэтэл тэд, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж улам илүү хашгирлаа. 
32Тэгтэл Есүс зогсож, тэднийг дуудан, Намайг та нарт юу хийж өгөөсэй гэж хүсээ вэ? гэв. 
33Тэд түүнд, Эзэн, бидний нүд нээгдээсэй гэдгийг л гэлээ. 
34Тэгэхэд нь Есүс өрөвдөн, тэдний нүдэнд хүрчээ.  Тэгээд тэр даруй тэдний нүд хараатай боллоо.  Улмаар тэд түүнийг дагав. 

 

Маттаиос 21                                                                                     (return to menu)
 
1Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв.  Улмаар Есүс хоёр шавиа илгээж
2тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв.  Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно.  Тайлаад надад авчир. 
3Тэр үед хэн нэг хүнта нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй.  Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв. 
4Энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр,
5Та нар Сионы охинд хэл.  Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ. 
6Тэгэхэд шавь нар явж, Есүсийн тэдэнд тушаасан дагуу гүйцэтгэв. 
7Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ. 
8Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ.  Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв. 
9Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа.  Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ.  Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ. 
10Улмаар түүнийг Иерусалимд ирэхэд, Энэ хэн бэ? хэмээн хот бүхэлдээ үймэлдлээ. 
11Тэгэхэд цугласан олон, Энэ бол Галийлийн Назаретийн эш үзүүлэгч Есүс гэцгээлээ. 
12Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав.  Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө. 
13Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг.  Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. 
14Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ.  Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв. 
15Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж
16улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ.  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ.  Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ. 
17Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа.  Улмаар тэндээ хоногложээ. 
18Эдүгээ тэрбээр өглөө нь хот руу буцахдаа өлсөв. 
19Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо.  Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй.  Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв.  Тэр даруй инжрийн мод хувхайрлаа. 
20Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав. 
21Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно. 
22Мөн та нар гуйлтандаа юуг ч бай итгэж гуйх аваас бүхнийг хүлээн авна гэлээ. 
23Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ?  Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв. 
24Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя.  Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье. 
25Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ?  Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү?  гэв.  Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. 
26Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв. 
27Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ.  Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй. 
28Харин та нар юу гэж бодож байна?  Нэгэн эр хоёр хүүтэй байв.  Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв. 
29Тэр, Би хүсэхгүй байна гэж хариулжээ.  Гэсэн ч тэр дараа нь гэмшсэн бөгөөд явжээ. 
30Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ.  Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй. 
31Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв.  Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно. 
32Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн.  Гэтэл та нар түүнд итгээгүй.  Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн.  Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй. 
33Өөр зүйрлэл сонсогтун.  Нэгэн гэрийн эзэн байжээ.  Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ.  Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ. 
34Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ. 
35Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв. 
36Дахиад, тэр эхнийхээсээ өөр олон боолыг илгээлээ.  Гэтэл тэдэнд мөн адил үйлджээ. 
37Харин эцэст нь, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ тэдэн рүү илгээв. 
38Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна.  Нааш ирцгээ.  Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв. 
39Тэгээд түүнийг бариад, усан үзмийн тариалангийн гадна гаргаж алжээ. 
40Тэгвэл мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн ирээд, тэр тариаланчдыг яах вэ? гэв. 
41Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ. 
42Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог.  Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу?
43Тийм учраас би та нарт хэлье.  Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө. 
44Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ.  Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ. 
45Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. 
46Тэгээд тэд түүнийг барихыг эрмэлзсэн ч цугласан олноос айлаа.  Яагаад гэвэл тэд түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байжээ. 

 

Маттаиос 22                                                                                     (return to menu)
 
1Тэгээд Есүс тэдэнд хариулж, дахин зүйрлэлүүдээр ярьж,
2Тэнгэрийн хаанчлал бол хүүгийнхээ хуримыг хийсэн нэгэн хаантай адил. 
3Тэгээд хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээв.  Гэтэл тэд ирэхийг хүссэнгүй. 
4Дахиад, тэрбээр өөр боолуудыг илгээн, Ажигтун, би зоогоо бэлдчихсэн.  Миний шар болон бордмол малууд нядлагдсан.  Бүх зүйл бэлэн.  Хуриманд ирэгтүн гэж уригдсан хүмүүст хэл гэлээ. 
5Гэсэн ч хүмүүс үл ойшоон, нэг нь талбай руугаа, нөгөө нь наймаа руугаа өөрсдийн замаар явцгаав. 
6Мөн үлдсэн нь түүний боолуудыг барьж, гутаан доромжлоод алжээ. 
7Гэтэл хаан сонсоод хилэгнэлээ.  Тэгээд армиа илгээн, тэр алуурчдыг устгаад, хотыг нь шатаав. 
8Дараа нь боолууддаа, Хурим бэлэн боллоо.  Гэхдээ уригдсан тэд зохисгүй байжээ. 
9Тиймээс та нар замын уулзварууд руу явж, аль болох олон хүн олоод, хуриманд урь гэжээ. 
10Тэгэхэд нь тэдгээр боол уулзварууд руу явж, сайн мууг ялгалгүй олсон бүх хүнээ цуглууллаа.  Ийнхүү хурим зочдоор дүүрэв. 
11Тэгтэл хаан зочдыг харахаар ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн эрийг тэнд харлаа. 
12Тэгээд түүнд, Нөхөр минь, чи хуримын хувцас өмсөлгүй яаж энд орж ирээ вэ? гэв.  Тэгэхэд нь тэр хэлэх үггүй болжээ. 
13Дараа нь хаан боолууддаа, Түүний гар, хөлийг хүл.  Тэгээд түүнийг авч яваад, гаднах харанхуй руу хая.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. 
14Учир нь олон хүн дуудагддаг ч, цөөхөн нь сонгогддог гэлээ. 
15Дараа нь Фарисачууд явж, түүнийг яриагаар нь хэрхэн урхидах талаар зөвлөлдөөн хийв. 
16Тэгээд тэд шавь нараа Ироодисийнхны хамт түүн рүү илгээхдээ, Багш аа, та бол үнэн бөгөөд Шүтээний замыг үнэнээр нь заадаг гэдгийг бас хэнийг ч онцолдоггүйг бид мэднэ.  Учир нь та хүмүүний төрхийг хардаггүй. 
17Тиймээс бидэнд хэлээч, Та юу гэж бодож байна вэ?  Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юу эсвэл үгүй юү? гэж хэлүүллээ. 
18Харин тэдний хорон муу байдлыг Есүс мэдээд, Хоёр нүүртнүүд ээ, юунд та нар намайг сорино вэ? 
19Надад татварын зоосыг харуулаадах гэв.  Тэгэхэд тэд нэг динаарионыг түүнд авч өглөө. 
20Улмаар тэр тэдэнд, Энэ хэний дүрс болон бичээс вэ? гэжээ. 
21Тэд түүнд, Кайсарынх гэлээ.  Тэгэхэд тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмыг Кайсарт мөн Шүтээний юмыг Шүтээнд өг гэв. 
22Тэгтэл тэд сонсоод гайхширч, түүнийг орхин, өөрсдийн замаар явлаа. 
23Босголт байдаггүй гэж хэлдэг Саддукачууд тэр өдөр түүн дээр ирээд, түүнээс асуун,
24Багш аа, хүн хүүхэдгүй байсаар байгаад нас барвал эхнэртэй нь түүний ах эсвэл дүү нь гэрлэж, түүнд үр удам бий болго гэж Мошээ хэлсэн. 
25Эдүгээ ах дүү долоо бидэнтэй хамт байсан.  Тэгээд эхнийх нь гэрлээд, үр удамгүй байсаар нас барсан юм.  Ийнхүү эхнэрээ дүүдээ үлдээжээ. 
26Үүнчлэн бас хоёр дахь нь, гурав дахь нь гэсээр долоо дахид нь хүрчээ. 
27Тэгээд бүгдийн эцэст тэр эмэгтэй ч бас нас барав. 
28Тийм учраас босголтоор тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ?  Учир нь бүгд түүнийг авсан байсан гэлээ. 
29Есүс хариулж тэдэнд, Та нар бичвэрүүдийг ч, Шүтээний хүч чадлыг ч мэдэхгүй төөрөлдөж байна. 
30Учир нь тэд босголтоор гэрлэх ч үгүй, гэрлүүлэх ч үгүй.  Харин тэд тэнгэрт буй Шүтээний элч нар адил байна. 
31Мөн үхэгсдийн босголтын талаар Шүтээн та нарт ийн хэлүүлснийг уншаагүй юу?
32Би бол Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн бас Иакоовын Шүтээн.  Шүтээн бол үхэгсдийн биш, харин амьдын Шүтээн юм гэв. 
33Тэгтэл цугласан олон сонсоод, түүний сургаалд гайхширчээ. 
34Харин Саддукачуудыг тэр хэлэх үггүй болгосон гэдгийг Фарисачууд сонсоод, тэдэнтэй хамт цуглалаа. 
35Тэгэхэд тэдний нэг болох нэгэн хуульч түүнийг сорьж,
36Багш аа, хуулинд аль тушаал нь агуу вэ? гэж асуув. 
37Есүс түүнд, Чи, Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л оюунаараа хайрла. 
38Энэ бол эхний бөгөөд агуу тушаал юм. 
39Мөн хоёр дахь нь үүнтэй төстэй.  Чи ойрынхноо өөр шигээ хайрла. 
40Энэ хоёр тушаал дээр бүх хууль болон эш үзүүлэгч өлгөгддөг гэв. 
41Фарисачуудыг цуглахад Есүс тэднээс асуун,
42Та нар Христийн талаар юу гэж боддог вэ?  Тэр хэний хүү вэ?  Тэд түүнд, Давийдийнх гэлээ. 
43Тэр тэдэнд, Тэгвэл Давийд сүнсэн дотор түүнийг хэрхэн Эзэн гэж дуудан,
44ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн хэмээн хэлээ вэ?
45Хэрэв Давийд түүнийг Эзэн гэж дууддаг юм бол тэр яаж түүний хүү байх билээ? гэв. 
46Тэгэхэд нэг ч хүн түүнд үг хариулж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш хэн ч түүнээс дахин асууж зүрхэлсэнгүй. 

 

Маттаиос 23                                                                                     (return to menu)
 
1Дараа нь Есүс цугласан олонд болон шавь нартаа ийн ярилаа. 
2Бичээчид болон Фарисачууд Мошээгийн суудалд суудаг. 
3Тийм учраас та нарт сахь гэж тэдний хэлэх юу ч бай бүгдийг нь сахь бас хий.  Харин тэдний үйл хэргүүдийн дагуу бүү хий.  Учир нь тэд хэлдэг ч хийдэггүй. 
4Яагаад гэвэл тэд хүнд бас үүрэхэд хэцүү ачаануудыг баглаад, хүмүүний мөрөн дээр тавьдаг.  Гэсэн ч өөрсдөө тэдгээрийг ганц хуруугаараа ч хөдөлгөхийг хүсдэггүй. 
5Харин тэд бүх үйл хэргээ хүмүүнд харуулахын тулд хийдэг.  Тэд сахиуснуудаа өргөсгөн, хувцасныхаа хормойн эмжээрийг томруулдаг. 
6Мөн найруудад хамгийн хүндтэй байранд бас синагогиудад гол суудалд
7мөн зээлүүд дэх мэндчилэлд бас хүмүүнээр Раввий, Раввий гэж дуудуулах дуртай. 
8Харин та нар Раввий гэж бүү дуудуул.  Учир нь та нарын ганц Агуу Багш бол Христ.  Түүнчлэн та нар бүгд ахан дүүс. 
9Мөн газар дээр өөрсдийн эцэг гэж ямар ч хүнийг бүү дууд.  Учир нь тэр нэг нь тэнгэрт байдаг та нарын Эцэг юм. 
10Бас та нар агуу багш ч гэж бүү дуудуул.  Учир нь тэр нэгэн бол та нарын Агуу Багш буюу Христ юм. 
11Харин та нарын дундах агуу нь та нарын зарц байх болно. 
12Мөн өөрийгөө өргөмжлөх хэн боловч дорд болгогдоно.  Харин өөрийгөө дорд болгох хүн өргөмжлөгдөнө. 
13Харин хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн өөдөөс хаадаг.  Яагаад гэвэл та нар өөрсдөөч ордоггүй бас орж яваад нь ч орохыг зөвшөөрдөггүй. 
14Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг.  Тийм учраас та нар илүү ял авна. 
15Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар хэн нэгнийг дагаар оруулах гэж тэнгис газаргүй тэнүүчилдэг.  Тэгээд ормогц нь өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүүхэд болгодог. 
16Хэн боловч сүмээр тангараглах нь юу ч биш.  Харин сүмийн алтаар тангараглах хэн боловч өртөн гэж хэлдэг сохор хөтөч та нар гаслантай яа! 
17Мунхаг бас сохор хүмүүс ээ.  Үнэндээ, алт эсвэл алтыг ариусгадаг сүмийн аль нь илүү агуу вэ?
18Мөн хэн боловч тахилын ширээгээр тангараглах нь юу ч биш.  Харин дээр нь байгаа өргөлөөр тангараглах хэн боловч өртөн. 
19Мунхаг бас сохор хүмүүс ээ.  Үнэндээ, өргөл эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээний аль нь илүү агуу вэ?     
20Иймд тахилын ширээгээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүн дээрх бүх зүйлээр тангараглаж буй хэрэг. 
21Мөн сүмээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүний дотор оршдог түүгээр тангараглаж буй хэрэг. 
22Мөн тэнгэрээр тангараглах хүн Шүтээний хаан суудал болон дээр нь суудаг түүгээр тангараглаж буй хэрэг. 
23Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар гаа, зоргодос болон гоньдныхоо аравны нэгийг өргөдөг.  Гэтэл та нар хуулийн илүү жинтэй нь болох шударга ёс, өршөөл болон итгэлийг орхигдуулдаг.  Та нар эдгээрийг хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи. 
24Сохор хөтөч та нар дэлэнчийг шүүж авдаг хэрнээ тэмээг залгидаг. 
25Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар аяга, тавагны гаднахыг цэвэрлэдэг ч эдгээр нь дотроо дээрэм болон хэтрэлтээр дүүрэн байдаг. 
26Сохор Фариса чи эхлээд аяга, тавагны дотор талыг цэвэрлэ.  Тэгвэл эдгээрийн гаднах нь ч бас цэвэр болно. 
27Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар шохойдсон булшнуудтай адил юм.  Үнэндээ энэ нь гаднаа сайхан харагддаг ч дотроо үхэгсдийн яснууд болон бүх бузар байдлаар дүүрэн байдаг. 
28Яг үүнчлэн та нар ч бас гаднаасаа хүмүүнд зөв харагддаг ч дотроо хоёр нүүрт байдал болон хууль бус байдлаар дүүрэн байдаг. 
29Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Яагаад гэвэл та нар эш үзүүлэгч нарын булшнуудыг барьж босгон бас зөв хүмүүсийн хөшөө дурсгалыг чимэглэдэг. 
30Тэгээд, Бид хэрэв эцэг өвгөдийнхөө үед байсан бол эш үзүүлэгч нарын цусыг урсгахад тэдэнтэй хамсаатан болохгүй байх байсан гэцгээдэг. 
31Ингэснээрээ та нар эш үзүүлэгч нарыг алсан хүмүүсийн хүүхдүүд мөн гэдгээ өөрсдөдөө гэрчилж байна. 
32Та нар ч бас эцэг өвгөдийнхөө хэмжээг дүүргэ. 
33Могойнууд болон хорт могойнуудын удам аа, та нар тамын ялаас хэрхэн зугтаж чадах вэ?  
34Тиймээс ажигтун, би та нар луу эш үзүүлэгч нар болон мэргэн хүмүүс, бичээчдийг илгээж байна.  Тэгээд та нар тэдний заримыг ньалж, цовдолно.  Мөн тэдний заримыг нь синагогиуддаа ташуурдаж бас хотоос хот руу мөшгөх болно. 
35Ингэснээр зөв Хээвэлийн цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын алсан Бэрэхиагийн хүү Зехариагийн цус хүртэл газар дээр урссан бүх зөв цус та нарын дээр ирнэ. 
36Үнэхээр би та нарт хэлье.  Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирэх болно. 
37Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг.  Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдгийн адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ!   Гэтэл та нар хүсээгүй. 
38Ажигтун, та нарын гэр та нарт эзгүй үлдлээ. 
39Учир нь би та нарт хэлье.  Эзэний нэрээр ирдэг нь ерөөлтэй еэ хэмээн та нар хэлэх хүртлээ одооноос эхлээд намайг харахгүй. 

 

Маттаиос 24                                                                                     (return to menu)
 
1Тэгээд Есүс сүмээс гарч явав.  Тэгэхэд түүнд сүмийн барилгуудыг үзүүлэхээр шавь нар нь ирлээ. 
2Гэтэл Есүс тэдэнд, Энэ бүгдийг та нар харахгүй байна уу?  Үнэхээр би та нарт хэлье.  Энд чулуу чулуун дээрээ, нураагдахгүйгээр үлдэхгүй гэв. 
3Тэгээд түүнийг Чидуны уулан дээр сууж байхад шавь нар нь тусдаа түүн дээр ирж, Бидэнд хэлээч, эдгээр зүйл хэзээ болох вэ?  Мөн таны ирэх бас энэ дэлхийн төгсгөлийн шинж тэмдэг юу байхвэ? гэлээ. 
4Тэгэхэд  Есүс тэдэнд хариулж, Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэхээс болгоомжил. 
5Учир нь олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирнэ.  Тэгээд олон хүнийг төөрөлдүүлнэ. 
6Тэр үед та нар дайнууд болон дайны сургуудыг сонсох болно.  Түгшихгүй байхыг анхаар.  Учир нь энэ бүхэн болох ёстой.  Гэвч төгсгөл нь хараахан биш ээ. 
7Яагаад гэвэл үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно.  Түүнчлэн өөр өөр газарт өлсгөлөн, тахал, газар хөдлөлтүүд болно. 
8Ийнхүү энэ бүхэн нь дуншилтуудын эхлэл юм. 
9Тэр үед тэд та нарыг зовлон зүдгүүр лүү тушаах бөгөөд та нарыг ална.  Мөн та нар миний нэрээс болоод бүх үндэстэнд үзэн ядагдана. 
10Мөн тэр үед олон хүн бүдрүүлэгдэж, нэг нь нөгөөгөө тушаах ба нэг нь нөгөөгөө үзэн ядна. 
11Тэгээд олон хуурамч эш үзүүлэгч гарч ирэн, олон хүнийг төөрөлдүүлнэ. 
12Түүнчлэн хуульд нийцгүй явдал олшрох учраас олон хүний хайр хөрнө. 
13Харин төгсгөл хүртэл тэсвэрлэх тэр хүн аврагдана. 
14Тэгээд хаанчлалын тухай энэ сайн мэдээ нь бүх үндэстэнд гэрчлэл болохын тулд дэлхий даяар тунхаглагдана.  Тэгээд дараа нь төгсгөл ирнэ. 
15Тийм учраас та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн ариун газарт болох эзгүйрлийн жигшүүрийг хармагцаа, (уншдаг нь ойлгог)  
16тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтааг. 
17Дээвэр дээр байгаа нь гэрээсээ ямар нэг зүйл авахаар бүү бууг. 
18Мөн талбайд байгаа нь хувцас хунараа авахаар бүү буцаж яваг. 
19Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа! 
20Харин  зугталтаа өвөл эсвэл шаббаат өдөрт бүү байгаасай гэж та нар гуй. 
21Учир нь дэлхийн эхлэлээс өнөөг хүртэл байгаагүй, хожим ч байхгүй тийм их гай зовлон тэр үед болно. 
22Тиймээс тэр өдрүүдийг богиносгохгүй бол ямар ч махбод аврагдахгүй.  Харин сонгогдогчдын төлөө тэр өдрүүд богиносгогдоно. 
23Тэр үед хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ, энд эсвэл тэнд байна гэж хэлбэл бүү итгэ. 
24Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирээд, агуу шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ.  Ингэхдээ боломжтой бол бүр сонгогдогчдыг тэд төөрөлдүүлнэ. 
25Ажигтун, би та нарт урьдчилаад хэллээ. 
26Тиймээс хэрвээ тэд та нарт, Ажигтун, тэр цөлд байна гэвэл бүү яв.  Ажигтун, тэрнууц өрөөнүүдэд байна гэвэл бүү итгэ. 
27Учир нь цахилгаан зүүнээс гараад баруун руу гялбах адил хүмүүний Хүүгийн ирэлт яг тийм байх болно. 
28Учир нь хүүр хаана байна, тэнд бүргэдүүд цугласан байх болно. 
29Тэр өдрүүдийн гай зовлонгийн дараа шууд нар харанхуйлагдан сар гэрлээ өгөхгүй болж мөн одод тэнгэрээс унан, тэнгэрүүдийн хүч чадал сэгсрэгдэнэ. 
30Тэгээд хүмүүний Хүүгийн шинж тэмдэг тэр үед тэнгэрт үзэгдэнэ.  Мөн тэр үед дэлхийн бүх овог гашуудан улмаар тэнгэрийн үүлсийн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буй хүмүүний Хүүг харна. 
31Тийнхүү тэр элч нараа бүрээн агуу дуутай илгээх ба тэд нар нь түүний сонгогдогчдыг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хүртэл дөрвөн салхинаас цуглуулна. 
32Эдүгээ инжир модны зүйрлэлээс суралц.  Мөчир нь хэдийнээ зөөлрөөд, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. 
33Яг үүнчлэн энэ бүх зүйлийг та нар хараад, энэ нь хаяанд, бүрүүднүүд дээр байна гэдгийг мэднэ. 
34Үнэхээр би та нарт хэлье.  Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй. 
35Тэнгэр, газар үгүй болно.  Харин миний үгс үгүй болохгүй. 
36Харин тэр өдөр ба цагийн талаар зөвхөн миний Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. 
37Харин хүмүүний Хүүгийн ирэлт нь Ноахын өдрүүд шиг бас тийнхүү байх болно. 
38Учир нь Ноахыг авдрандаа орсон тэр өдрийг хүртэл үерээс өмнөх өдрүүдэд хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр бас гэрлүүлсээр
39тэгээд үер ирж, бүгдийг нь хамах хүртэл тэд мэдээгүй байсантай адил Хүмүүний Хүүгийн ирэлт нь бас тийнхүү байх болно. 
40Тэр үед талбайд хоёр хүн байхад нэг нь авагдаж, нөгөө нь орхигдоно. 
41Хоёр эмэгтэйтээрэм дээр тээрэмдэж байхад нэг нь авагдаж, нөгөө нь орхигдоно. 
42Тиймээс сонор сэргэг байгтун.  Учир нь та нарын Эзэн аль цагт ирэхийг та нар мэдэхгүй. 
43Харин үүнийг мэдэгтүн.  Хэрэв гэрийн эзэн, хулгайч аль цагт ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан. 
44Тиймээс та нар ч бас бэлэн бай.  Учир нь та нарын бодоогүй тэр цагт хүмүүний Хүү ирж байгаа. 
45Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол өгөхөөр тэдний дээр захирагч болгосон итгэмжит, ухаалаг боол хэн бэ?
46Эзэн нь ирээд, ийнхүү үйлдэж буй түүнийг олж харахад тэр боол жаргалтай. 
47Үнэхээр би та нарт хэлье.  Учир нь тэр түүнийг бүх хөрөнгөнийхөө даамал болгоно. 
48Харин ёрын муу өөр боол, Эзэн минь ирэхээ хойшлуулдаг гэж зүрх сэтгэлдээ хэлбэл 
49мөн бусад боолуудаа алгадаж эхэлбэл бас согтуучуудтай идэж, уувал, 
50тэр боолын эзэн өөрийг ньхүлээгээгүй өдөр мөн мэдээгүй цагт нь ирнэ. 
51Тэгээд түүнийг голоор нь хувааж, хоёр нүүртнүүдтэй хамт өөрийнх нь хувийг онооно.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. 

 

Маттаиос 25                                                                                     (return to menu)
 
1Тийнхүү тэнгэрийн хаанчлал нь сүйт залуутайгаа уулзахаар дэнлүүнүүдээ авч явсан онгон арван бүсгүйтэй адилтгагдана. 
2Харин тэдний тав нь ухаалаг, тав нь мунхаг ажээ. 
3Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа өөрсдөдөө тос авсангүй. 
4Харин ухаалгууд нь дэнлүүтэйгээ хамт савтай тосоо авчээ. 
5Сүйт залууг хожимдох зуур тэд бүгд нойрмоглон унтав. 
6Гэтэл шөнө дунд, Ажигтун, сүйт залуу ирж байна.  Түүнтэй уулзахаар гарцгаа гэх хашгираан гарчээ. 
7Тэгтэл мөнөөх онгон бүсгүйчүүд бүгд босоод, дэнлүүнүүдээ янзаллаа. 
8Харин мунхгууд нь ухаалгууддаа, Бидэнд тосноосоо өгөөч.  Учир нь бидний дэнлүүнүүд бөхөж байна гэв. 
9Гэтэл ухаалгууд нь, Та нарт байтугай бидэнд ч хүрэлцэхгүй нь.  Харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөдөө худалдаж авсан нь дээр гэж хариуллаа. 
10Тэгээд худалдаж авахаар тэднийг явсан хойгуур сүйт залуу ирсэн бөгөөд бэлэн байсан нь түүнтэй хамт хуриманд оржээ.  Тийнхүү хаалга хаагдав. 
11Гэтэл дараа нь нөгөө онгон бүсгүйчүүд бас ирж, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэв. 
12Харин тэр хариулж, Үнэхээр би та нарт хэлье.  Би та нарыг мэдэхгүй гэжээ. 
13Тийм учраас сонор сэргэг байгтун.  Яагаад гэвэл та нар хүмүүний Хүүгийн ирэх тэр өдөр бас цагийг ч мэдэхгүй. 
14Учир нь тэнгэрийн хаанчлал болөөрийнхөө боолуудыг дуудан, хөрөнгөө тэдэнд даатгаад, холын улс руу аялж буй нэгэн эртэй адил юм. 
15Тийнхүү тэр хүн бүрт чадварынх нь дагуу нэгэнд нь таван талант нөгөөд нь хоёр бас өөр нэгэнд нь нэгийг өгөв.  Тэгээд шууд аялалдаа гарлаа. 
16Улмаар таван талант авсан нь явж, түүгээр худалдаа хийгээд, таван талант илүү олжээ. 
17Мөн үүнчлэн хоёрыг авсан нь бас хоёрыг илүү олжээ. 
18Харин нэгийг авсан нь явж газар ухаад, эзнийхээ мөнгийг нуулаа. 
19Тэгээд урт хугацааны дараа тэдгээр боолын эзэн ирж, тэдэнтэй тооцоо боджээ. 
20Тэгэхэд таван талант хүлээн авсан нь илүү таван талантыг авч ирээд, Эзэн, та надад таван талант даатгасан.  Ажигтун, би үүнээс гадна таван талант илүү оллоо гэв. 
21Тэгтэл эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо.  Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа.  Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё.  Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. 
22Мөн хоёр талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та надад хоёр талант даатгасан.  Ажигтун, би үүнээс гадна хоёр талант илүү оллоо гэв. 
23Эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо.  Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа.  Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё.  Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. 
24Тэгтэл нэг талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та бол тариагүй газраасаа хурааж мөн цацаагүй газраасаа цуглуулдаг хатуу хүн гэдгийг би мэдэж байсан. 
25Тиймээс би айгаад явж, таны талантыг газарт нуусан.  Хараач, таных энэ байнагэв. 
26Тэгтэл эзэн нь хариулж, түүнд, Хорон муу, залхуу боол чи, тариагүй газраасаа хурааж, цацаагүй газраасаа цуглуулдгийг минь мэдэж байсан юм байж. 
27Тийм аваас чи мөнгийг минь мөнгө хүүлэгчдэд өгөх ёстой байсан.  Тийнхүү би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байлаа. 
28Иймд түүнээс талантыг нь аваад, арван таланттайд өг. 
29Учир нь юм байгаа хүн болгонд өгөгдөж тэрээр бялхана.  Харин юм байхгүй нэгнээс байгаа нь хүртэл авагдана. 
30Тиймээс та нар ашиггүй энэ боолыг гаднах харанхуй руу хая.  Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. 
31Хүмүүний Хүү сүр жавхаан дундаа ирэх бөгөөд түүнтэй хамт бүх ариун элч ирнэ.  Тэр үед тэрбээр сүр жавхааныхаа хаан суудалд заларна. 
32Мөн бүх үндэстэн түүний өмнө цуглуулагдана.  Тэгээд хоньчин хонио ямаанаас тусгаарлахын адил тэр тэднийг нэгийг нь нөгөөгөөс тусгаарлана. 
33Улмаар хонийг баруун гар талдаа харин ямааг зүүн талдаа байрлуулна. 
34Тэр үед Хаан баруун гар талынхандаа, Ирэгтүн, Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, дэлхийн сууриас та нарт зориулан бэлтгэсэн хаанчлалыг өвлөж авагтун. 
35Учир нь би өлсөж байсан.  Тэгэхэд та нар надад хоол өгсөн.  Би цангаж байсан.  Тэгэхэд та нар намайг ундаалсан.  Би харийн хүн байсан.  Тэгэхэд та нар намайг оруулсан. 
36Бинүцгэрсэн.  Тэгэхэд та нар намайг хувцасласан.  Би өвчтэй байсан.  Тэгэхэд та нар намайг эргэсэн.  Би шоронд байсан.  Тэгэхэд та нар над руу ирсэн гэнэ. 
37Тэр үед зөв хүмүүс түүнд, Эзэн, хэзээ өлсгөлөн байхыг тань хараад бид хооллосон юм бэ?  Эсвэл цангахад таньундаалсан юм бэ?
38Мөн хэзээ харийн хүн байхыг тань хараад бид оруулсан юм бэ? Эсвэл нүцгэн байхад тань хувцасласан юм бэ?
39Мөн хэзээ таныг өвчтэй эсвэл шоронд байхыг хараад бид тан руу очсон юм бэ? гэж хариулна. 
40Тэгэхэд Хаан тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Та нар миний энэ ахан дүүсийн хамгийн дорд нэгэнд үйлдсэн тэр хэрээрээ надад үйлдсэн хэрэг гэж хариулна. 
41Дараа нь бас тэрбээр зүүн гар талынхандаа, Надаас зайл хараагдагсад аа, элээ болон түүний элч нарт зориулж бэлдсэн мөнхийн гал руу ор
42Учир нь би өлсөж байсан.  Тэгэхэд та нар надад хоол өгөөгүй.  Би цангаж байсан.  Тэгэхэд та нар намайг ундаалаагүй. 
43Би харь хүн байсан.  Тэгэхэд та нар намайг оруулаагүй.  Би нүцгэрсэн .  Тэгэхэд та нар намайг хувцаслаагүй.  Өвчтэй бас шоронд байсан.  Тэгэхэд та нар намайг эргээгүй гэнэ. 
44Тэгэхэд нь тэд бас түүнд, Эзэн, хэзээ өлссөн эсвэл цангасан эсвэл харь хүн эсвэл нүцгэн эсвэл өвчтэй эсвэл шоронд байхыг тань хараад бид танд үйлчлээгүй юм бэ? гэж хариулна. 
45Тэр үед тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Та нар эдгээрийн хамгийн дорд нэгэнд  үүнийг үйлдээгүй тэр хэрээрээ надад үйлдээгүй хэрэг гэж хариулна. 
46Тиймээс энэ хүмүүс мөнхийн шийтгэл рүү, харин зөв хүмүүс мөнхийн амьдрал руу явна. 

 

Маттаиос 26                                                                                     (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Есүс энэ бүх үгийг хэлж дуусаад шавь нартаа,
2Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх баяр болно гэдгийг та нар мэднэ.  Тэгэхэд хүмүүний Хүү цовдлогдохоор тушаагдана гэлээ. 
3Тэр үед Каиафас гэдэг тэргүүн тахилчийн ордонд ахлах тахилч нар, бичээчид болон ард түмний ахлагч нар цугларав. 
4Тэгээд тэд Есүсийг заль мэхээр барьж улмаар алъя хэмээн зөвлөлджээ. 
5Гэвч тэд, Ард түмний дунд үймээн гаргахгүйн тулд баяраар болохгүй гэв. 
6Эдүгээ Есүсийг Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байхад,
7гөлтгөнө савтай, маш үнэтэй анхилуун тос барьсан нэгэн эмэгтэй түүн дээр иржээ.  Тэгээд үүнийгээ сууж байгаа түүний толгой дээр нь цутгалаа. 
8Гэтэл шавь нар нь үүнийг хараад, эгдүүцэн Яах гэж ийм үрэлгэн байгаа юм бэ? 
9Учир нь энэ анхилуун тосыг их үнээр зараад, ядууст өгч болох байсан юм гэлээ. 
10Есүс үүнийг мэдээд тэдэнд, Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ?  Учир нь тэр надад сайн үйл хийлээ. 
11Яагаад гэвэл ядуус үргэлж та нартай байдаг.  Харин би та нарт үргэлж байхгүй. 
12Учир нь тэрээр энэ анхилуун тосыг миний биен дээр цутгасан нь миний оршуулгын төлөө үйлдсэн хэрэг. 
13Үнэхээр би та нарт хэлье.  Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв. 
14Тэр үед ахлах тахилч нар луу арван хоёрын нэг Иудаас Искариотис гэдэг нь очоод,
15Би түүнийг та нарт тушаая.  Та нар надад юу өгөх вэ? гэжээ.  Тэгэхэд нь тэд гучин мөнгөн зоосоор түүнтэй тохиролцов. 
16Тэгээд тэр цагаас хойштүүнийг тушаах завшааныг тэр эрэлхийлэх болжээ. 
17Эдүгээ Исгээгүй талхны баярынэхний өдөршавь нар Есүс дээр ирээд түүнд, Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд танд зориулж, биднийг хаана бэлдээсэй гэж та хүсэж байна вэ? гэв. 
18Тэгэхэд тэр, Хот руу нэг хүн дээр оч.  Тэгээд түүнд, Миний цаг ойрхон байна.  Би танайд шавь нартайгаа Дээгүүр өнгөрөхийг хийнэ гэж Агуу Багш хэлж байна хэмээн хэл гэв. 
19Тэгэхэд шавь нар Есүсийн өөрсдөд нь оноосны дагуу гүйцэтгэлээ.  Тэгээд тэд Дээгүүр өнгөрөхт бэлтгэв. 
20Улмаар үдэш болоход тэрбээр мөнөөх арван хоёртой хамт суужээ. 
21Тэгээд тэднийг хооллох зуур тэр, Үнэхээр би та нарт хэлье.  Та нарын нэг надаас урвах болно гэв. 
22Тэгэхэд тэд маш ихээр гуниглан, хүн болгон түүнд, Эзэн, би юу? хэмээн хэлж эхэллээ. 
23Тэгтэл тэр хариулж, Надтай хамт нэг саванд гар дүрдэг тэр хүн надаас урвах болно. 
24Хүмүүний Хүү өөрийнх нь тухай бичигдсэний дагуу явдаг.  Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа!  Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв. 
25Тэгтэл түүнээс урвасан Иудаас хариулж, Би мөн үү, Раввий? гэлээ.  Тэр түүнд, Чи хэлчихлээ гэв. 
26Мөн тэднийг идэж байх зуур Есүс талх авч, ерөөгөөд, хугалан, шавь нарт өгч, Май, ид.  Энэ бол миний бие гэлээ. 
27Улмаар тэрбээр аягатайг авч талархаад, тэдэнд өгөн, Бүгдээрээ үүнээс уу. 
28Учир нь энэ бол шинэ гэрээний миний цус.  Энэ нь гэмүүдээс чөлөөлөлтийн тулд олны төлөө урсана. 
29Харин би та нарт хэлье.  Үүнээс хойш би усан үзмийн энэ жимсийг Эцэгийнхээ хаанчлалд та нартай хамт шинээр уух тэр өдрийг хүртэл үүнээс уухгүй гэв. 
30Тэгээд тэд магтан дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа. 
31Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө та нар надаас болоод бүгд бүдрүүлэгдэнэ.  Учир нь, Би хоньчинг цохино.  Тэгэхэд хонин сүрэг тараагдана гэж бичигдсэн байдаг. 
32Харин би босгогдсоныхоо дараа та нараас өмнө Галийлд очно гэв. 
33Гэтэл Пээтрос түүнд хариулж, Танаас болоод бүгд бүдрүүлэгдэх ч би хэзээ ч бүдрүүлэгдэхгүй гэлээ. 
34Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье.  Яагаад гэвэл энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. 
35Пээтрос түүнд, Би тантай хамт үхэх хэрэгтэй болсон ч, таныг огт үгүйсгэхгүй гэлээ.  Шавь нар ч бас бүгд ингэж хэлжээ. 
36Дараа нь Есүс тэдэнтэй хамт Гетсиманий гэдэг газар ирээд шавь нарт, Намайг тэнд очоод, гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ. 
37Улмаар тэр Пээтрос бас Зеведаиосын хоёр хүүг дагуулав.  Тэгээд түүнийсэтгэлгунигтай бас маш хүнд болж эхэлжээ. 
38Дараа нь тэр тэдэнд, Сэтгэл минь асар ихээр, үхтлээ гашуудаж байна.  Та нар эндээ үлдээд, надтай хамт сэргэг бай гэлээ. 
39Тийнхүү тэр цааш жаахан яваад, нүүрээрээ унан, Эцэг минь ээ, хэрэв боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач.  Гэхдээ миний хүссэнээр биш, харин таныхаар болог гэж гуйлт хийлээ. 
40Тэгээд тэр шавь нар луу ирж, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Та нар яачихав аа, надтай хамт ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?
41Та нар уруу татлага руу орохгүйн тулд сэргэг байж, гуйлт хийгтүн.  Сүнс үнэхээр бэлэн ч, махбод сул дорой гэв. 
42Тэр дахин хоёр дахь удаагаа явж, Эцэг минь ээ, хэрэв би үүнийг уухаас нааш энэ аяга надаас зайлах боломжгүй юм бол таны хүсэл биелэг гэж гуйлаа. 
43Улмаар тэр ирээд, тэднийг дахиад унтаж байхыг олж харав.  Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ. 
44Тиймээс тэр тэднийг орхин, дахин цааш яваад, адил үгсийг хэлж, гурав дахь удаагаа гуйлт хийлээ. 
45Дараа нь тэрбээр шавь нар дээрээ ирээд тэдэнд, Одоо унт, амар.  Ажигтун, цаг ойртож байгаа бөгөөд хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдах гэж байна. 
46Бос, явцгаая.  Ажигтун, намайг тушаах нэгэн ойртож байна гэв. 
47Тийнхүү түүнийг ярьж байх зуур, ажигтун, арван хоёрын нэг Иудаас нь ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нараас илгээгдсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ. 
48Эдүгээ түүнээс урвасан тэр, Би хэнийг үнсэнэ тэр нь мөнөөх хүн шүү.  Түүнийг баривчил хэмээн тэдэнд дохио өгсөн ажээ. 
49Тэгээд тэрбээр Есүс рүү шууд очоод, Амар байна уу, раввий гэж хэлээд, түүнийг үнслээ. 
50Тэгэхэд Есүс түүнд, Анд минь, чи яахаар ирээ вэ? гэв.  Тэгтэл тэд ирээд, Есүс рүү гар сунган, түүнийг барилаа. 
51Тэгтэл ажигтун, Есүстэй байсан тэдний нэг гараа явуулан илдээ сугалаад, тэргүүн тахилчийн боолын чихийг цавчин таслав. 
52Тэгэхэд нь Есүс түүнд, Илдээ хуйнд нь буцаа.  Учир нь илд барьдаг бүхэн илдээр сүйрнэ. 
53Эсвэл чи намайг Эцэгээсээ арван хоёр легионоос илүү элч нарыг надад өгөөч хэмээн одоо гуйж чадахгүй гэж бодоо юу?  
54Тэгвэл ийм байх ёстой гэсэн бичвэрүүд хэрхэн биелэгдэх вэ? гэлээ. 
55Яг тэр үед Есүс цугласан олонд, Та нар намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?  Би өдөр бүр та нартай хамт сүмд суугаад, заан сургаж байхад та нар намайг бариагүй. 
56Гэхдээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгч нарын бичвэрүүд биелэгдэхийн тулд юм гэв.  Тэгэхэд шавь нар нь бүгд түүнийг орхин зугтжээ. 
57Тэгтэл Есүсийг барьсан хүмүүс түүнийг тэргүүн тахилч Каиафаст аваачив.  Тэнд бичээчид болон ахлагч нар цугласан байлаа. 
58Харин Пээтрос түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл холоос дагасаар дотогш орж, эцсийг нь үзэхээр зарц нартай хамт суулаа. 
59Эдүгээ ахлах тахилч нар болон ахлагч нар мөн зөвлөл бүхэлдээ Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг хуурамч гэрчлэлийг эрж хайв. 
60Гэвч юу ч олсонгүй.  Олон хуурамч гэрч ирээд ч тэд юу ч олсонгүй.  Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд,
61Энэ хүн, Би Шүтээний сүмийг нураагаад, үүнийг гурав хоногийн дотор барьж чадна гэж хэлсэн гэв. 
62Тэгэхэд тэргүүн тахилч босож түүнд, Чи юу ч хариулахгүй юу?  Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байгаа юм бэ? гэлээ. 
63Гэсэн ч Есүс чимээгүй л байв.  Тэгэхэд тэргүүн тахилч хариулж түүнд, Чи Шүтээний Хүү, Христ мөн эсэхээ бидэнд хэлж, амьд Шүтээнээр тангарагла гэв. 
64Есүс түүнд, Та хэлчихлээ.  Гэвч би та нарт хэлье.  Үүнээс хойш та нар хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд залран буйг бас тэнгэрийн үүлсийн дунд ирж буйг харна гэлээ. 
65Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа уран, Тэрбээр Шүтээнийг доромжиллоо.  Бидэнд цаашид гэрч нарын хэрэг юу байна вэ?  Ажигтун, та нар сая түүний шүтээнийг доромжлохуйг сонслоо. 
66Та нар юу гэж бодож байна вэ? гэв.  Тэгэхэд нь тэд хариулж, Тэр үхлийн буруутай гэлээ. 
67Дараа нь тэд түүний нүүр лүү нулимж бас түүнийг нударгалав.  Мөн зарим нь алгадаад,
68Таныг цохисон нь хэн болохыг бидэнд эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээлээ. 
69Эдүгээ Пээтрос гадаа, хашаан дотор сууж байв.  Тэгэхэд нэгэн шивэгчин охин түүн дээр ирээд, Та ч бас Галийлийн Есүстэй хамт байсан гэв. 
70Гэтэл тэр, Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна гэж бүгдийн өмнө үгүйсгэлээ. 
71Тэгээд түүнийг үүдний хэсэг рүү явахад өөр нэг шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст, Энэ хүн бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв. 
72Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй гэж тангарагаар дахин үгүйсгэлээ. 
73Тэгтэл хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Пээтрос руу ирээд, Яриа чинь чамайг илчилж байгаа учраас чи бас тэдний нэг гарцаагүй мөн байна гэв.  
74Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй хэмээн хараан, тангараглаж эхлэв.  Гэтэл тэр даруй азарган тахиа донгодлоо. 
75Тэгээд Пээтрос, Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж өөрт нь хэлсэн Есүсийн үгийг санав.  Улмаар тэр гадагш гарч, гашуунаар уйллаа. 

 

Маттаиос 27                                                                                     (return to menu)
 
1Өглөө болоход ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нар бүгд Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг зөвлөлдөөн хийжээ. 
2Улмаар тэд түүнийг хүлээд авч яван, захирагч Поонтиос Пилаатост тушаав. 
3Тэр үед түүнээс урвасан Иудаас түүний яллагдсаныг хараад харамсан, мөнөөх гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болон ахлагч нарт буцаан авчирч,
4Би гэмгүй цуснаас урван гэм хийжээ гэв.  Тэгэхэд тэд, Бидэнд ямар хамаатай юм бэ?   Хар, чамд л хамаатай гэлээ. 
5Тэгэхэд нь тэр мөнгөн зооснуудыг сүм дотор чулуудаад, тэндээс гарав.  Улмаар явж, өөрийгөө дүүжилжээ. 
6Тэгтэл ахлах тахилч нар мөнөөх мөнгөн зооснуудыг аваад, Эдгээрийг сан хөмрөгт хийх нь хуульд нийцгүй.  Яагаад гэвэл энэ нь цусны үнэ гэв. 
7Тэгээд тэд зөвлөлдөөн хийж, харийнхныг оршуулахын тулд ваарчны талбайг тэдгээрээр худалдан авчээ. 
8Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл Цусны талбай хэмээгдсэн. 
9Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар, Тэгээд тэд түүний үнэлэгдсэн гучин мөнгөн зоосыг авав.  Израйлийн хүүхдүүдээс буй тэд түүнийг ийн үнэлсэн. 
10Улмаар Эзэний надад чиглүүлсний дагуу тэдгээрийг ваарчны талбайн төлөө өгчээ гэж хэлэгдсэн нь биелэгдсэн юм. 
11Тэгээд Есүс захирагчийн өмнө зогслоо.  Тэгэхэд захирагч түүнээс, Та Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув.  Гэтэл Есүс түүнд, Та хэлж байна гэлээ. 
12Ахлах тахилч нар болон ахлагч нараар буруутгагдаж байхдаа тэр юу ч хариулсангүй. 
13Тэр үед Пилаатос түүнд, Таны эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг та сонсохгүй байна уу? гэв. 
14Гэсэн ч тэр түүнд нэг ч үг хариулсангүй.  Тиймээс захирагч ихэд гайхжээ. 
15Эдүгээ захирагч угбаяраар ард түмэнд хүссэн нэг хоригдлыг нь суллаж өгдөг заншилтай байв. 
16Тэгэхэд тэр үед Варавваас гэдэг зартай хоригдол байжээ. 
17Тиймээс тэднийг цугларахад Пилаатос тэдэнд, Хэнийг та нарт суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ?  Варавваасыг уу эсвэл Христ хэмээгддэг Есүсийг үү? гэв. 
18Учир нь атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байжээ. 
19Түүнийг шүүхийн суудал дээр суух үед эхнэр нь түүн рүү хүн илгээж, Чи тэр зөв шударга хүнд юу ч бүү хий.  Учир нь энэ өдөр би түүнээс болоод зүүдэндээ маш их шаналлаа гэж хэлүүлжээ. 
20Гэтэл ахлах тахилч нар болон ахлагч нар Варавваасыг гуйж, Есүсийг хөнөөх ёстой гэж цугласан олныг ятгав. 
21Дараа нь захирагч хариулж тэдэнд, Та нарт энэ хоёрын алийг нь суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? гэжээ.  Тэд, Варавваасыг гэлээ. 
22Пилаатос тэдэнд, Тэгвэл Христ хэмээгддэг Есүсийг би яах вэ? гэв.  Бүгд түүнд, Тэр цовдлогдог гэжээ. 
23Тэгэхэд захирагч, Яагаад?  Тэр ямар хорон мууг үйлдсэн юм бэ? гэлээ.  Харин тэд, Тэр цовдлогдог гэж улам их хашгиралдав. 
24Үймээн дэгдээхээс өөр ашиггүй болсныг Пилаатос хараад, ус авч, цугласан олны өмнө гараа угаан, Би энэ зөв шударга хүний цусанд гэм буруугүй.  Та нар үүнийг хар гэлээ. 
25Тэгэхэд бүх ард олон хариулж, Түүний цус бидэн дээр болон бидний хүүхдүүд дээр байггэв. 
26Дараа нь тэр тэдэнд Варавваасыг суллажээ.  Харин Есүсийг ташуурдуулчихаад, цовдлуулахаар тушаалаа. 
27Тэгээд захирагчийн цэргүүд Есүсийг нийтийн танхим руу аваачихад цэргийн бүтэн анги түүн дээр цугларчээ. 
28Улмаар түүнийг нүцгэлэн, түүнд час улаан нөмрөг нөмрүүлэв. 
29Мөн өргөстэй бутаар титэм сүлжээд, толгой дээр нь тавьж, баруун гарт нь зэгс бариулжээ.  Тэгээд түүний өмнө сөгдөн, түүнийг тохуурхаж, Жүүдүүдийн Хаанд мэндчилье! гэцгээлээ. 
30Тэгээд түүн рүү нулимж, зэгсийг нь аваад, толгой руу нь цохив. 
31Ийнхүү түүнийг тохуурхсаныхаа дараа түүнээс нөмрөгийг нь тайлж аваад, түүнд хувцсыг нь өмсүүлэн, цовдлохоор авч явлаа. 
32Тэгээд тэд тэндээс гарч яваад, Сиймон нэртэй нэгэн Кюрина хүнийг олов.  Тэд түүнд загалмайг нь үүрэхийг албадлаа. 
33Улмаар тэд гавлын газар гэж хэлэгддэг Гулгоолет гэдэг газар ирээд,
34цөстэй хольсон исгэлэн дарсыг түүнд уулгахаар өгөв.  Тэгэхэд тэр амсаад, уухыг үл хүслээ. 
35Дараа нь тэд түүнийг цовдлон, хувцаснуудыг нь ялгаад, шавга орхижээ.  Энэ нь эш үзүүлэгч нараар, Тэд миний хувцаснуудыг дундаа ялгаж, миний хувцасны төлөө шавга орхино хэмээн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. 
36Тэгээд тэд түүнийг суугаагаараа тэнд маналаа. 
37Түүний толгойн дээр ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН ЕСҮС гэж бичигдсэн ял тулгалтыг нь байрлуулжээ. 
38Тэр үед түүнтэй хамт хоёр хулгайч, нэг нь түүнийбаруун гар талд нөгөө нь зүүн талд цовдлогдсон байв. 
39Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлоод, толгойгоо сэгсрэн,
40улмаар, Сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач.  Хэрэв чи Шүтээний Хүү л юм бол наад загалмайнаасаа буугаад ирээч гэцгээв. 
41Үүнчлэн ахлах тахилч нар ч бас бичээчид болон ахлагч нарын хамт түүнийг тохуурхан,
42Тэр бусдыг аварсан.  Өөрийгөө аварч чадахгүй байна.  Хэрэв тэр Израйлийн Хаан л юм бол энэ загалмайнаасаа одоо буугаад ирэг.  Тэгвэл бид түүнд итгэе. 
43Тэрбээр Шүтээнд найдсан.  Хэрэв Шүтээн хүсвэл түүнийг одоо чөлөөлөг.  Учир нь тэр, Би бол Шүтээний Хүү гэсэн гэлээ. 
44Мөн түүнтэй хамт цовдлогдсон мөнөөх хулгайч нар ч бас түүнийг доромжлов. 
45Эдүгээ зургаа дахь цагаас ес дэх цаг хүртэл бүх газарт харанхуй болжээ. 
46Тэгтэл ес дэх цагийн орчимд Есүс чанга дуугаар, Эли, Эли, лама савахтани? гэж хашгирав.  Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхив? гэсэн үг ажээ. 
47Харин тэнд зогсож байсан зарим хүн үүнийгсонсоод, Энэ хүнЭлийаг дуудаж байна гэв. 
48Гэтэл тэдний нэг нь тэр даруй гүйн, далайн хөвөн авч, исгэлэн дарс шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өглөө. 
49Харин бусад нь, Орхи, Элийа түүнийг аврахаар ирэх эсэхийг харъя гэв. 
50Гэтэл Есүс дахин чанга дуугаар орилоод, сүнсээ тавилаа. 
51Тэгэхэд, ажигтун, сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав.  Мөн газар хөдөлж, хаднууд бутарчээ. 
52Тэгээд булшнууд нээгдсэн бөгөөд нойрссон олон ариун хүний бие боссон юм. 
53Мөн түүний босголтын дараа тэд булшнуудаас гарч ирээд, ариун хот руу явж, олон хүнд үзэгдсэн. 
54Эдүгээ Есүсийг манаж байсан зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс газар хөдлөлт ба болсон зүйлсийг хараад, маш их айн, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэлцэв. 
55Тэгэхэд Есүст үйлчлэн, түүнийг Галийлаас дагаж байсан олон эмэгтэй тэнд холоос ажиж байжээ. 
56Тэдний дунд Марийа Магдалиний, Иакоов болон Иосиисийн эх Марийа мөн Зеведаиосын хүүхдүүдийн эх байлаа. 
57Үдэш болоход тэнд Иосээф нэртэй Ариматаиагийн нэгэн баян эр ирэв.  Тэр ч бас өөрөө Есүсийн шавь байжээ. 
58Тэр Пилаатос руу очоод, Есүсийн цогцсыг гуйв.  Тэгэхэд Пилаатос цогцсыг нь өгөхийг тушаалаа. 
59Тэгээд Иосээф цогцсыг нь аваад, цэвэрхэн маалинган даавуунд ороов. 
60Улмаар хад ухаж зассан өөрийнхөө шинэ булшинд тэр түүнийг тавилаа.  Тэгээд булшны үүд рүү асар том чулуу өнхрүүлээд, тэндээс явжээ. 
61Тэгэхэд тэнд Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшны эсрэг талд сууж байлаа. 
62Эдүгээ маргааш нь буюу бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилч нар болон Фарисачууд Пилаатосынд цуглаад,
63Эзэнтэн, тэр мэхлэгч амьд байхдаа, Би гурав хоногийн дараа босно гэж хэлснийг бид санаж байна. 
64Тийм учраас гурав дахь өдрийг хүртэл булшийг хамгаал гэж тушаагаач.  Тэгэхгүй бол шавь нар нь шөнөөр ирж, түүнийг хулгайлаад хүмүүст, Тэр үхэгсдээс босгогдсон гэнэ.  Тэгвэл сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ дор байх болно гэв. 
65Тэгтэл Пилаатос тэдэнд, Та нарт харуулын алба бий.  Явж, та нар чадахаараа хамгаал гэлээ. 
66Тэгэхэд нь тэд явж, чулууг лацдаад, харуул тавьж, булшийг хамгааллаа. 

 

Маттаиос 28                                                                                     (return to menu)
 
1Шаббаат өдрийн дараа, долоо хоногийн эхний өдөр үүр цайж эхлэх үед Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшийг үзэхээр ирэв. 
2Тэгтэл ажигтун, асар хүчтэй газар хөдлөлт болсон байжээ.  Учир нь Эзэний элч тэнгэрээс бууж ирээд, чулууг үүднээс өнхрүүлээд, дээр нь сууж байлаа. 
3Түүний төрх аянгын гялбаа адил, хувцас нь цас шиг цагаан байв. 
4Тэгээд харуулууд түүнээс айснаасаа болоод чичрэн, үхдэл мэт болжээ. 
5Улмаар элч эмэгтэйчүүдэд хариулж, Та нар бүү ай.  Учир нь та нар цовдлогдсон Есүсийг эрэн хайж буйг би мэднэ. 
6Тэр энд байхгүй.  Учир нь тэр хэлснийхээ дагуу босгогдсон.  Ирээд, Эзэний хэвтэж байсан газрыг харцгаа. 
7Тиймээс түргэн явж, шавь нарт нь түүнийг үхэгсдээс босгогдсон гэдгийг хэл.  Ажигтун, тэрбээр Галийл руу та нараас түрүүлээд явж байна.  Та нар түүнийг тэнд харна.  Ажигтун, би та нарт хэллээ гэв. 
8Тэгэхэд тэд айдас болон асар их баяр хөөртэйгээр булшнаас түргэн гарч одов.  Тэгээд шавь нарт нь мэдэгдэхээр гүйцгээлээ. 
9Тийнхүү шавь нарт нь хэлэхээр тэднийг явж байх зуур ажигтун, Есүс тэдэнтэй уулзан, Амар байцгаана уу гэв.  Тэгтэл тэд очоод, хөлнөөс нь зуурч, түүнд мөргөжээ. 
10Тэгэхэд нь Есүс тэдэнд, Бүү ай.  Явж миний ахан дүүст, Галийл руу яв.  Тэнд намайг харна гэж хэл гэлээ. 
11Эдүгээ тэднийг явж байхад ажигтун, харуулуудын зарим нь хотод ирээд, болсон бүгдийг ахлах тахилч нарт мэдэгджээ. 
12Тэгэхэд тэд ахлагч нартай хамт цугларан, зөвлөлдөөн хийж, цэргүүдэд их мөнгө өгөөд,
13Та нар, Биднийг унтаж байхад шавь нар нь шөнөөр ирээд, түүнийг хулгайлсан гэж хэл. 
14Тэгээд энэ нь захирагчийн чихэнд хүрвэл бид түүнийг ятгаж, та нарыг санаа зоволтгүй болгоно гэлээ. 
15Тэгэхэд тэд мөнгийг нь аваад, заалгаснаараа үйлдэв.  Улмаар энэ яриа энэ өдрийг хүртэл Жүүдүүдийн дунд тархжээ. 
16Дараа нь арван нэгэн шавь нь Галийл руу, Есүсийн тэдэнтэй болзсон уул руу явжээ. 
17Тэгээд тэд түүнийг хараад, түүнд мөргөлөө.  Харин зарим нь эргэлзэв. 
18Тэгтэл Есүс ирээд тэдэнд хэлэхдээ, Бүх эрх мэдэл надад тэнгэр дээр бас газар дээр өгөгдсөн. 
19Тиймээс та нар явж, бүх үндэстэнг шавь болгоод, тэдэнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хий. 
20Миний та нарт тушаасан юу ч бай бүгдийг сахихыг тэдэнд зааж сурга.  Тэгээд ажигтун, би та нартай үргэлж, бүр ертөнцийн төгсгөл хүртэл хамт байна гэлээ.  Аминь. 
МААРКОСын
бичсэн сайн мэдээ

 

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16

 

Мааркос 1                                                                                        (return to menu)
 
1Шүтээний Хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл нь
2эш үзүүлэгч нараар, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ.  Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ. 
3Цөлд хашгирагч нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ.  Түүний жимүүдийг шулуун болго гэж бичигдсэнчлэн юм. 
4Иоаннис цөлд баптизм хийж мөн гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагладаг байв. 
5Тиймээс Иудаиагийн бүх нутгаас мөн Иерусалимаас хүмүүс түүн рүү очсон бөгөөд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, бүгд түүгээр Иордан голд баптизм хийлгэжээ. 
6Харин Иоаннис тэмээний үс ноосоор хувцаслаж, ташаагаараа арьсан бүс зүүдэг байв.  Мөн зэрлэг зөгийн бал болон царцаа иддэг байжээ. 
7Түүнчлэн тэр, Надаас аугаа нэгэн миний дараа ирнэ.  Би түүний шаахайн үдээсийг тонгойж тайлах ч зохисгүй. 
8Үнэндээ би та нарт усаар баптизм хийсэн.  Харин тэр та нарт Ариун Сүнсээр баптизм хийнэ гэж тунхагласан. 
9Улмаар тэр өдрүүдэд ийм явдал болжээ.  Есүс Галийлийн Назаретаас ирж, Иорданд Иоаннисаар баптизм хийлгэв. 
10Тэгээд тэрбээр тэр даруй уснаас гарч ирэнгүүтээ тэнгэрүүд нээгдэхийг бас Сүнс тагтаа мэт өөрийнх нь дээр буухыг харлаа. 
11Тэгтэл тэнгэрээс, Чи бол миний хайртай Хүү.  Би чамд ихэд тааламжтай гэх дуу хоолой гарав. 
12Тэгээд Сүнс түүнийг шууд цөл рүү туулаа. 
13Улмаар тэрбээр Сатаанд соригдон, дөч хоног цөлд байсан бөгөөд зэрлэг амьтдын дунд байв.  Мөн элч нар түүнд үйлчилжээ. 
14Эдүгээ Иоаннисийг шоронд хийгдсэний дараа Есүс Галийлд ирж, Шүтээний хаанчлалын сайн мэдээг тунхаглан
15улмаар, Цаг нь гүйцээгджээ.  Шүтээний хаанчлал хаяанд байна.  Та нар гэмшин эргэ бас сайн мэдээнд итгэ гэжээ. 
16Тэгээд тэрбээр Галийл тэнгисийн эргээр алхаж байхдаа тэнгист тор шидэж буй Сиймон болон түүний дүү Андреас нарыг харлаа.  Учир нь тэд загасчид байжээ. 
17Улмаар Есүс тэдэнд, Та нар миний араас дага.  Би та нарыг хүмүүний загасчид болгох болно гэв. 
18Тэгэхэд нь тэд торнуудаа шууд орхин, түүнийг дагалаа. 
19Тэгээд тэр тэндээс жаахан цааш яваад, Зеведаиосын Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг харав.  Тэд ч бас завин дотор торнуудаа нөхөж байлаа. 
20Мөн тэр шууд тэднийг дуудав.  Тэгэхэд нь тэд эцэг Зеведаиосоо хөлсний зарц нарын хамт завин дотор үлдээгээд, түүний араас явжээ. 
21Улмаар тэд Капернаум руу явлаа.  Тэгээд тэрбээр шаббаат өдөр шууд синагогид орж, заан сургав. 
22Тэгэхэд хүмүүс түүний сургаалд мэл гайхлаа.  Учир нь тэрбээр бичээчид шиг биш, эрх мэдэлтэй нэгний адил тэдэнд заан сургасан ажээ. 
23Тэгтэл тэдний синагогид бузар сүнстэй нэгэн эр байсан бөгөөд тэр,
24Назаретын Есүс ээ, биднийг орхиоч.  Бид танд ямар хамаатай юм бэ?  Та биднийг устгахаар ирээ юү?  Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг тань мэднэ гэж хашгирав. 
25Тэгэхэд Есүс түүнийг, Амаа хамхи.  Тэгээд түүнээс гар гэж зандарлаа. 
26Тэгтэл бузар сүнс түүнийг татвалзуулан, чанга дуугаар орилоод, түүнээс гарч одов. 
27Тэгэхэд бүгд гайхсан учраас хоорондоо, Энэ чинь юу вэ?  Ямар шинэ сургаал гээч нь энэ вэ?  Учир нь тэр эрх мэдэлтэйгээр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд түүнийг дуулгавартай дагах юм гэлцэв. 
28Эдүгээ түүний алдар цуу Галийлийн эргэн тойрны бүх нутгаар тэр даруй тархжээ. 
29Улмаар тэд синагогиос гараад, Иакоов болон Иоаннис нарын хамт Сиймон, Андреас хоёрын гэрт шууд оров. 
30Гэтэл Сиймоны эхнэрийн ээж халууран хэвтэж байлаа.  Тэгэхэд тэд эмэгтэйн талаар шууд түүнд хэлжээ. 
31Тэгтэл тэр очиж, эмэгтэйг гараас нь бариад босготол халуун түүнийг тэр даруй орхисон бөгөөд эмэгтэй тэдэнд үйлчиллээ. 
32Улмаар орой болж, нар жаргахад хүмүүс өвчтэй бүх хүнийг мөн чөтгөрүүдэд эзэмдүүлэгсдийг түүн дээр авчирчээ. 
33Тэгэхэд хот даяараа үүдэнд нь цугласан байв. 
34Тэгээд тэр янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, олон чөтгөрийг зайлуулжээ.  Тэгэхэд чөтгөрүүд түүнийг таньж байсан учраас тэр тэдэнд ярихыг зөвшөөрсөнгүй. 
35Тэгээд өглөө эрт үүр цайхаас өмнө тэр босож яваад, зэлүүд газар очин, тэнд гуйлт хийв. 
36Тэгэхэд нь Сиймон болон түүнтэй хамт байсан хүмүүс араас нь мөшгөлөө. 
37Улмаар тэд түүнийг олоод түүнд, Бүгд таныг хайж байна гэжээ. 
38Тэгтэл тэр тэдэнд, Зэргэлдээх суурингууд руу явцгаая.  Тэгвэл би тэнд ч бас номлох болно.  Учир нь би үүний төлөө ирсэн гэлээ. 
39Тэгээд тэрбээр Галийл даяар синагогиудад нь номлож мөн чөтгөрүүдийг зайлуулжээ. 
40Тэгтэл уяман өвчтэй нэг хүн түүн дээр ирээд, түүнд өвдөг сөгдөн, түүнээс хичээнгүйлэн гуйж түүнд, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэв. 
41Тэгэхэд нь Есүс өрөвдөж, гараа сунган түүнд хүрээд, Би хүсэж байна.  Чи цэвэр бол гэж түүнд хэллээ. 
42Тийнхүү түүнийг хэлэнгүүт уяман өвчин түүнээс тэр даруй зайлж улмаар тэр цэвэр болгогдов. 
43Тэгээд тэр түүнд хатуу сануулаад, түүнийг шууд явуулахдаа
44түүнд, Чи  хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхаар.  Харин замаараа яваад, тахилчид өөрийгөө харуул.  Тэгээд тэдэнд гэрчлэл болгохынтулд өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасан зүйлсийг өргө гэв. 
45Гэтэл тэр яваад, болсон явдлыг улам их тараан тунхаглаж эхлэв.  Тиймээс Есүс уг хот руу цаашид ил орж чадахгүй харин гадна нь эзгүй газруудад байх болжээ.  Гэсэн ч хүмүүс түүн рүү зүг бүрээс ирэв. 

 

Мааркос 2                                                                                        (return to menu)
 
1Мөн тэрбээр хэдэн өдрийн дараа Капернаум руу дахин оров.  Тэгэхэд түүний айлд байгаа гэдэг нь сонсогджээ. 
2Тэгээд тэр даруй олон хүн цугларсан учир тэднийг багтаах зай бүр үүдэнд ч байсангүй.  Улмаар тэр тэдэнд үг айлдлаа. 
3Тэгтэл хүмүүс дөрвөн хүнээр өргүүлсэн нэгэн саа өвчтөнг түүн рүү авчирчээ. 
4Тэгээд тэд шахцалдсан хүмүүсээс болоод түүн рүү ойртож чадахгүй болохдоо түүний байсан газрын дээврийг хуулжээ.  Улмаар тэд нүх гаргачихаад, саа өвчтөний хэвтэж буй дэвсгэрийг буулгав. 
5Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд, Хүү минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэжээ. 
6Гэтэл тэнд байсан бичээчдийн зарим нь зүрх сэтгэлдээ,
7Энэ хүн яагаад доромжлолуудыг ийнхүү хэлнэ вэ?  Гэмүүдийг зөвхөн Шүтээнээс өөр хэн уучилж чадах билээ? хэмээн эргэцүүлэн суув. 
8Тэгтэл тэднийг ийнхүү дотроо эргэцүүлэхийг Есүс тэр даруй сүнсэндээ мэдээд тэдэнд, Та нар яагаад зүрх сэтгэлдээ ийм зүйлс эргэцүүлнэ вэ?
9Саа өвчтөнд, Гэмүүд чиньчамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос, дэвсгэрээ аваад алх гэж хэлэхийн аль нь амархан бэ? 
10Гэвч гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд, (саа өвчтөнд хэлсэн нь)
11Би чамд хэлж байна.  Босоод, дэвсгэрээ ав.  Тэгээд гэр лүүгээ замаараа яв гэлээ. 
12Тэгэхэд нь тэрбээр бүгдийн өмнө тэр даруй боссон бөгөөд дэвсгэрээ аваад явав.  Тэгтэл бүгд мэл гайхаж, Шүтээнийг алдаршуулан, Бид ийм явдлыг хэзээ ч хараагүй гэлцлээ. 
13Тэгээд тэр дахин тэнгисийн эргээр явав.  Тэгэхэд цугласан олон бүгд түүн дээр ирсэн бөгөөд тэр тэдэнд заан сургажээ. 
14Тийнхүү явж байхдаа татварын байранд сууж буй Алфаиосын хүү Лэвисийг хараад түүнд, Намайг дага гэв.  Тэгэхэд нь тэр босож, түүнийг дагалаа. 
15Тэгээд ийм явдал болжээ.  Түүний гэрт Есүсийг хажуулан хооллож байхад олон татвар хураагч болон гэмт хүмүүс Есүс ба түүний шавь нарын хамт бас сууж байв.  Учир нь тэд олуулаа байсан бөгөөд түүнийг дагажээ. 
16Тэгтэл бичээчид болон Фарисачууд түүнийг татвар хураагчид мөн гэмт хүмүүсийн хамт хооллож байхыг хараад, түүний шавь нарт, Тэр яахаараа татвар хураагчид болон гэмт хүмүүстэй хамт идэж, уудаг юм бэ? гэв. 
17Есүс үүнийгсонсоод тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй.  Би зөв хүмүүсийг бус, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ. 
18Тэр үед Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг байв.  Тиймээс тэд түүн дээр ирээд, Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг харин таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв. 
19Тэгэхэд Есүс тэдэнд, Гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад мацаг барьж болох уу?  Сүйт залуу тэдэнтэй хамт байгаа цагт тэд мацаг барьж болохгүй. 
20Харин сүйт залуу тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ.  Тэгээд тэгэхэд л, тэр өдрүүдэд тэд мацаг барих болно. 
21Бас хэн ч хуучин хувцсан дээр шинэ даавууны өөдөс оёдоггүй.  Тэгвээс үүнийг нөхсөн шинэ өөдөс хуучныг урж, уранхай улам дордоно. 
22Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй.  Тэгвээс шинэ дарс туламнуудыг зад татаж, дарс асгарч улмаар туламнууд урагдана.  Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийх ёстой гэжээ. 
23Тэгээд ийм явдал болжээ.  Шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явсан бөгөөд шавь нар нь явж байхдаа тариан түрүүг шувтарч эхлэв. 
24Тэгтэл Фарисачууд түүнд, Ажигтун, тэд яагаад шаббаат өдөр хуульд нийцгүйг үйлдэж байгаа юм бэ? гэлээ. 
25Тэгэхэд тэр тэдэнд, Давийд өөрөө болон өөртэй нь хамт байсан хүмүүс өлсөж бас хэрэгцээ байсан үед юу хийснийг нь та нар хэзээ ч уншаагүй юу?
26Тэрбээр тэргүүн тахилч Авиатарын өдрүүдэд Шүтээний өргөөнд орж, тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй үзмэрийн талхыг идэж мөн хамт байгсдадаа бас хэрхэн өгсөн билээ? гэв. 
27Тэгээд тэр тэдэнд, Хүн шаббаат өдрийн төлөө биш шаббаат өдөр нь хүний төлөө бүтээгдсэн. 
28Тийм учраас хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн мөн гэлээ. 

 

Мааркос 3                                                                                        (return to menu)
 
1Тэгээд тэр дахиад синагогид оржээ.  Тэгэхэд тэнд хатингаршсан гартай нэгэн эр байлаа. 
2Улмаар тэд түүнийг буруутгахын тулд шаббаат өдөр тэр эрийг эдгээх нь үү хэмээн түүнийг ажиглаж байв. 
3Тэгтэл тэр хатингаршсан гартай хүнд, Голд зогс гэлээ. 
4Тэгээд тэдэнд, Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амийг аврах эсвэл алахын аль ньхуульд нийцтэй вэ? гэжээ.  Харин тэд чимээгүй байлаа. 
5Тэгтэл тэр ууртайгаар тэднийг тойруулан харахдаа тэдний зүрх сэтгэлийн хатууд харамсан нөгөө эрд, Гараа сунга гэв.  Тэгэхэд тэр сунгасан бөгөөд гар нь нөгөөх шигээ бүрэн сэргээгджээ. 
6Тэгтэл Фарисачууд гарч яваад, түүнийг хэрхэн хөнөөх тухай түүний эсрэг зөвлөгөөнийг тэр даруй Ироодисынхонтой хамт хийлээ. 
7Харин Есүс шавь нартайгаа тэнгис рүү явжээ.  Тэгэхэд нь түүнийг Галийлаас, Иудаиагаас,
8Иерусалимаас, Идумаиагаас, Иорданы чанадаас үй олон хүн дагав.  Мөн Тюрос болон Сидоон хавийн үй олон хүн түүний хийсэн агуу зүйлсийг сонсоод, түүн дээр ирлээ. 
9Тиймээс цугласан олноос болоод тэдэнд бүчүүлэхгүйн тулд өөрийг нь нэг завь хүлээж байх хэрэгтэй хэмээн тэр шавь нартаа хэлсэн аж. 
10Яагаад гэвэл тэр олон хүнийг эдгээсэн учир нэрвэгдэлд байсан хүмүүс түүнд хүрэх гэж түүн рүү шавжээ. 
11Тэгтэл бузар сүнснүүд түүнийг хараад, өмнө нь унаж, Та бол Шүтээний Хүү гэж хашгирав. 
12Тэгэхэд тэр өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу санууллаа. 
13Тэгээд тэрбээр уул руу өгссөн бөгөөд хүссэн хүмүүсээ дуудав.  Тэгэхэд нь тэд түүн рүү иржээ. 
14Улмаар тэрбээр арван хоёрыг өөртэйгөө хамт байлгахын тулд мөн тэднийг номлуулахаар илгээхийн тулд
15бас өвчнүүдийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй болгохоор томилов. 
16Ингээд эдгээр нь түүний Пээтрос гэж нэрлэсэн Сиймон,
17мөн Зеведаиосын Иакоов болон Иакоовын дүү Иоаннис буюу түүний тэднийг нэрлэснээр Боанергеес буюу Аянгын хөвгүүд,
18мөн Андреас, Фийлиппос, Вартоломаиос, Маттаиос, Томаас, Алфаиосын хүү Иакоов, Таддаиос, Кананийтисийн Сиймон,
19мөн Иудаас Искариотис нар бөгөөд тэр түүнээс урвасан.  Улмаар тэд айлд орлоо. 
20Тэгтэл цугласан олон дахиад ирэв.  Тиймээс тэд талх идэж ч чадсангүй. 
21Тэгэхэд энэ тухайойрынхон нь сонсоод, түүнийг авчрахаар явлаа.  Учир нь тэд, Тэр улайрчихжээ гэв. 
22Улмаар Иерусалимаас уруудаж ирсэн бичээчид, Тэр Вээлзэвүүлтэй.  Тиймээс тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар хөөн зайлуулдаг гэлээ. 
23Тэгтэл тэр тэднийг дуудаад, тэдэнд зүйрлэлүүдээр хэлэхдээ, Сатаан Сатаанаа яаж хөөн зайлуулж чадах билээ?
24Хэрэв хаанчлал өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр хаанчлал тогтнож чадахгүй. 
25Хэрэв айл өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр айл тогтнож чадахгүй. 
26Хэрэв Сатаан өөрийнхөө эсрэг босож улмаар хуваагдвал тэр тогтнож чадахгүй харин эцэс болно. 
27Хэн ч хүчтэй хүнийг эхлээд хүлэхгүйгээр хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадахгүй.  Харин хүлбэлдараа нь түүний гэрийг бусниулна. 
28Үнэхээр би та нарт хэлье.  Хүмүүний хөвгүүдийн хувьд бүх гэм, доромжлох аливаа шүтээнийг доромжлохуй нь уучлагдана. 
29Гэвч Ариун Сүнсний эсрэг доромжлох хүнд уучлал хэзээ ч байхгүй.  Харин мөнхийн ялын аюулд байна гэлээ. 
30Яагаад гэвэл тэд, Тэрбээр бузар сүнстэй гэсэн юм. 
31Тэгтэл түүний дүү нар болон эх нь ирсэн бөгөөд гадаа зогсон, түүн рүү хүн илгээж, түүнийг дуудав. 
32Тэгэхэд цугласан олон түүнийг тойрон сууж байсан бөгөөд тэд түүнд, Ажигтун, гадаа таны эх болон таны дүү нар таныг хайж байна гэлээ. 
33Тэгтэл тэр тэдэнд, Хэн миний эх эсвэл дүү нар вэ? гэж хариулав. 
34Тэгээд тэр өөрийгөө тойрон суусан хүмүүсийг тойруулж хараад, Миний эх болон дүү нарыг харагтун!
35Учир нь Шүтээний хүслийг биелүүлэх хэн ч бай тэр хүн миний ах, эгч, дүү болон эх мөн гэлээ. 

 

Мааркос 4                                                                                        (return to menu)
 
1Тэгээд тэр тэнгисийн эрэг дээр дахин заан сургаж эхэлсэн бөгөөд үй олон хүн түүн дээр цугларсан учраас тэр тэнгист буй завь руу орж суув.  Тэгэхэд бүх цугласан олон тэнгисийн эргээр газар дээр байлаа. 
2Тийнхүү тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр хүмүүст заан сургасан бөгөөд сургаалаараа тэдэнд хэлэхдээ,
3Сонс.  Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ. 
4Тэгтэл ийм явдал болов.  Түүнийг үр цацаж байхад зарим нь замаар унасан бөгөөд үүнийг нь тэнгэрийн шувууд ирээд идчихэв. 
5Бас зарим нь их биш хөрстэй хадархаг газар унажээ.  Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас даруй соёоллоо. 
6Харин нар дээр хөөрөхөд тэд түлэгдэв.  Тэгээд үндэсгүй байсан учраас хатжээ. 
7Мөн зарим нь өргөстэй бутнууд дунд унав.  Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэднийг боомиллоо.  Тиймээс жимс гаргасангүй. 
8Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар жимс гаргасан нь өсөж, томорчээ.  Тийнхүү зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зууг гаргалаа гэлээ. 
9Тэгээд тэр тэдэнд, Сонсох чихтэй нь сонсогтун гэв. 
10Харин түүнийг ганцаараа болоход нь арван хоёртой хамт түүний эргэн тойронд байсан хүмүүс зүйрлэлийг түүнээс асуужээ. 
11Тэгэхэд тэр тэдэнд, Шүтээний хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн.  Харин гадна байгаа хүмүүсийн хувьд бүх зүйл зүйрлэлүүдээр байдаг. 
12Энэ нь тэд хараад хараад ухаарахгүй, сонсоод сонсоод ойлгохгүйн тулд юм.  Эс бөгөөс тэд өөрчлөгдөөд бас гэмүүд нь тэдэнд уучлагдчих вий гэв. 
13Тэгээд тэр тэдэнд хэлэхдээ, Та нар энэ зүйрлэлийг ухаарахгүй байна уу?  Тэгвэл та нар яаж бүх зүйрлэлийг ойлгох билээ?
14Үр цацагч нь үгийг цацдаг. 
15Тиймээс энэ бол зам дээр эдгээртэй тэд юм.  Үг тэнд цацагджээ.  Гэтэл тэднийг сонсох үед тэр даруй Сатаан ирж, зүрх сэтгэлд нь цацагдсан үгийг зайлуулдаг. 
16Мөн энэ бол хадархаг газрууд дээр үүнчлэн үр хүлээн авсан тэд юм.  Тэд үгийг сонсох үедээ үүнийг шууд баяр хөөртэйгөөр хүлээн авдаг. 
17Г
эвч тэдэн дотор үндэс байхгүй бөгөөд түр зуур тэсдэг.  Дараа нь үгнээс болоод зовлон бэрхшээл эсвэл хавчлага тохиолдоход тэд шууд бүдэрдэг. 
18Мөн энэ бол өргөстэй бутнуудын дунд үр хүлээн авснууд нь юм.  Тэд үгийг сонсдог. 
19Улмаар тэдэнд энэ дэлхийн зовнилууд болон эд баялгуудын хуурмаг байдал мөн өөр зүйлүүдийн хүсэл тачаал орж, үгийг боомилоход энэ нь жимсгүй болдог. 
20Бас энэ бол сайн хөрсөнд хүлээн авдгууд нь юм.  Тэд үгийг сонсоод, хүлээн авч улмаар зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг гаргадаг гэжээ
21Түүнчлэн тэр тэдэнд, Дэнг сагсан доор эсвэл орон доор тавихын тулд авчирдаг уу?  Дэнгийн суурин дээр байрлуулахын тулд биш үү?
22Учир нь ил болгогдохгүй тийм нууцлагдсан зүйл байхгүй.  Бас нууц үлдсэн ямар ч юм байхгүй, харин энэ нь ил болгогдолт руу байхын тулд юм. 
23Сонсох чихтэй хүн байвал сонсог гэв. 
24Тэгээд тэр тэдэнд, Та нар сонсож буй зүйлдээ анхаар.  Ямар хэмжүүрээр та нар хэмжинэ, энэ нь та нарт хэмжигдэх болно.  Мөн сонсдог та нарт илүү өгөгдөнө. 
25Учир нь хэнд байна, түүнд өгөгдөнө.  Харин хэнд байхгүй байна, байгаа нь хүртэл түүнээс авагдана гэжээ. 
26Тэгээд тэр, Үүнчлэн Шүтээний хаанчлал нь нэгэн хүн газарт үр цацахтай адил бөгөөд
27тэр хүн унтдаг бөгөөд шөнө ба өдөр нь босдог.  Улмаар үр хэрхэн соёолж бас ургахыг тэр үл мэднэ. 
28Учир нь хөрс өөрөөсөө эхлээд нахиаг, дараа нь түрүүг, үүний дараа түрүүн дотор бүтэн тариаг ургуулдаг. 
29Харин жимс боловсорч, ургац хураалт болсон учраас тэр хүн шууд гар хадуураар ширвэнэ гэлээ. 
30Тэгээд тэр, Шүтээний хаанчлалыг бид юутай адилтгах вэ?  Бас бид үүнийг ямар зүйрлэлтэй зүйрлэх вэ?
31Энэ нь гичийн ганц үртэй адил.  Энэ нь хөрсөнд суулгагдах үед хөрсөнд буй тэр бүх үрнээс жижиг байдаг. 
32Тэгээд энэ нь суулгагдсан байхдаа ургаж, бүх өвслөг ургамлаас том болж, том мөчрүүдийг гаргадаг.  Тиймээс сүүдэрт нь тэнгэрийн шувууд үүрлэдэг гэв. 
33Түүнчлэн тэр иймэрхүү олон зүйрлэлээр тэдэнд сонсож чадах хэрээр нь үгийг ярьдаг байжээ. 
34Харин тэр тэдэнд зүйрлэлгүйгээр ярьдаггүй байв.  Гэхдээ тэд дангаараа болох үед тэрбээр бүх зүйлийг шавь нартаа тайлбарладаг байжээ. 
35Улмаар тэр өдрөө үдэш болоход тэр тэдэнд, Бүгдээрээ нөгөө тал руу гаталъя гэв. 
36Тэгэхэд тэд цугласан олныг явуулаад, завин дотор байсан түүнийг тэр чигт нь аваад явлаа.  Мөн түүнтэй хамт өөр жижиг завинууд ч байжээ. 
37Тэгтэл салхинд хүчтэй шуурга босож улмаар давалгаанууд завь руу цохисон тул энэ нь хэдийн дүүрчээ. 
38Тэгэхэд тэр завины хитэгт байсан бөгөөд дэр дэрлэн унтаж байлаа.  Улмаар тэд түүнийг сэрээн түүнд, Багш аа, бидний сүйрэх нь танд хамаагүй юу? гэв. 
39Тэгтэл тэр босож, салхийг зэмлэн тэнгист, Нам гүм, чимээгүй бол гэлээ.  Тэгэхэд салхи зогссон бөгөөд тэнд маш тогтуун болжээ. 
40Улмаар тэр тэдэнд, Та нар яагаад ийм их айдастай байгаа юм бэ?  Яахаараа та нар итгэлгүй байдаг билээ? гэв. 
41Тэгэхэд тэд маш их айсан байсан бөгөөд нэг нэгэндээ, Салхи болон тэнгис хүртэл түүнийг дуулгавартай дагаж байдаг энэ ямар гээч хүн бэ? гэлээ. 

 

Мааркос 5                                                                                        (return to menu)
 
1Улмаар тэд тэнгисийн нөгөө талд Гадариноосчуудын нутагт ирцгээв.
2Тэгээд түүнийг завинаас буухад бузар сүнстэй нэгэн эр булшны хөшөөнүүд дундаас гарч ирэн, түүнтэй шууд тааралдлаа.
3Тэрбээр булшны хөшөөнүүд дунд оромжтой бөгөөд түүнийг хэн ч, бүр гинжээр ч хүлж чаддаггүй байжээ.
4Учир нь тэрбээр дөнгө болон гинжнүүдээр байнга хүлэгддэг байсан ч түүгээр гинжнүүд таслагдаж, дөнгөнүүд хэдэн хэсэг болгогддог байв.  Мөн хэн ч түүнийг номхруулж чаддаггүй байжээ.
5Бас тэрбээр ууланд мөн булшны хөшөөнүүд дунд өдөр шөнөгүй үргэлж хашгиран, өөрийгөө чулуугаар сийчдэг байлаа.
6Харин тэрбээр Есүсийг холоос хараад гүйж, түүнд мөргөн 
7улмаар чанга дуугаар хашгираад, Хамгийн Шүтээний Хүү, Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ?  Намайг тарчлаахгүй гэж та Шүтээнээр амлаач гэжээ.
8Учир нь тэр түүнд, Бузар сүнс чи, энэ хүнээс гар гэж хэлсэн байжээ.
9Тэгээд түүнээс, Чиний нэр хэн бэ? гэж асуухад нь тэр, Миний нэр Легеон.  Учир нь бид олуулаа гэж хариулжээ.
10Улмаар тэрбээр өөрсдийг нь уг нутгаас явуулахгүй байхыг түүнээс ихэд хичээнгүйлэн гуйв. 
11Эдүгээ тэнд уулсын ойролцоо гахайн их сүрэг бэлчиж байлаа.
12Тэгтэл бүх чөтгөр түүнээс, Биднийг тэр гахай руу илгээгээч.  Тэгвэл бид тэдэн рүү оръё хэмээн хичээнгүйлэн гуйжээ.
13Тэгэхэд нь Есүс тэдэнд шууд зөвшөөрлөө.   Тэгтэл бузар сүнснүүд явж, гахай руу оров.  Тэгэхэд мөнөөх сүрэг эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж (тэд ойролцоогоор хоёр мянга байжээ) улмаар тэнгист боомилогджээ.  
14Тэгтэл гахайг хариулж байсан хүмүүс зугтаж, үүнийг хот, хөдөөд ярив.  Тэгэхэд хүмүүс юу болсныг харахаар явлаа.
15Улмаар тэд Есүс дээр ирэв.  Тэгээд чөтгөрт эзэмдүүлж, легеонтой байсан эрийг хувцас өмссөн бас эрүүл ухаантай сууж байхыг хараад, тэд айжээ.
16Түүнчлэн үүнийг харсан хүмүүс тэдэнд чөтгөрт эзэмдүүлж байсан түүнд энэ явдал хэрхэн тохиолдсоныг бас гахайн талаар ярьжээ.
17Тэгэхэд хүмүүс түүнээс өөрсдийнх нь хил хязгаараас гарч явахыг гуйж эхлэв.
18Тэгээд түүнийг завинд ороход чөтгөрт эзэмдүүлж байсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс гуйлаа.
19Гэвч Есүс түүнд зөвшөөрсөнгүй.  Харин түүнд, Гэр лүүгээ өөрийнхөн рүүгээ яв.  Тэгээд Эзэн чамд ямар агуу зүйлс хийж өгснийг мөн чамайг өрөвдөн өршөөснийг тэдэнд ярь гэв.
20Улмаар тэр яваад, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг Декааполист зарлаж эхлэв.  Тэгэхэд бүгд гайхжээ.
21Тэгээд Есүсийг завиар дахин нөгөө тал руу гатлах үед олон хүн түүн рүү цугларав.  Тэгэхэд тэрбээр тэнгист ойрхон байлаа.
22Тэгтэл, ажигтун, синагогийн удирдагчдын нэг Иаеирос гэдэг хүн ирэв.  Тэгээд тэр түүнийг хараад, хөлд нь унаж
23улмаар түүнээс, Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна.  Би танаас гуйя, очоод гараа түүн дээр тавиач.  Тэгвэл тэр эдгэрч, амьдрах болно хэмээн ихэд хичээнгүйлэн гуйв.
24Тэгээд Есүс түүнтэй хамт явлаа.  Тэгэхэд олон хүн түүнийг дагаж, түүнийг бүчин шахжээ.
25Тэр үед нэгэн эмэгтэй арван хоёр жил цус алдалттай байсан
26бөгөөд олон эмчийн олон зүйлээр зовж улмаар өөрт байсан бүхнээ үрсэн боловч юу ч дээрдэлгүй харин ч улам дорджээ.
27Тэр эмэгтэй Есүсийн тухай сонсоод, шахцалдсан хүмүүсийн дундуур ард нь очиж, хувцсанд нь хүрлээ.
28Учир нь тэр, Хэрэв би түүний хувцсанд хүрэх л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ.
29Тэгтэл эмэгтэйн цус алдалтын эх үүсвэр даруй хатав.  Тэгээд тэрээр уг нэрвэгдлээс эдгэрснээ биедээ мэдэрчээ.
30Тэгэхэд Есүс өөрөөсөө хүч гарсныг тэр даруй дотроо мэдээд, шахцалдсан хүмүүсийн дунд эргэн, Хэн миний хувцсанд хүрсэн бэ? гэв.
31Тэгэхэд шавь нар нь түүнд, Цугласан олон таныг бүчин шахаж байгааг та харж байна.  Гэтэл та, Хэн надад хүрэв? гэх юм гэлээ.
32Тэгээд тэр үүнийг хийсэн эмэгтэйг харахын тулд эргэн тойрноо ажлаа.
33Гэтэл өөртөө юу болсныг мэдэж байсан эмэгтэй айн, чичирсээр түүний өмнө ирж уналаа.  Тэгээд түүнд бүх үнэнээ хэлэв.
34Харин тэр түүнд, Охин минь, итгэл чинь чамайг аварлаа.  Амар тайван дотор явж, нэрвэгдлээсээ салж эрүүл бай даа гэлээ.
35Түүнийг ярьж байх зуур синагогийн удирдагчийн гэрээс хүн ирж, Охин чинь нас барчихлаа.  Цаашид Багшид төвөг удаад яах вэ? гэв.
36Гэтэл Есүс хэлсэн үгийг нь сонсонгуутаа синагогийн удирдагчид, Бүү ай.  Зөвхөн итгэ гэлээ.
37Тэгээд тэр өөрийг нь дагахыг Пээтрос, Иакоов, Иакоовын ах Иоаннис нараас өөр хэнд ч зөвшөөрсөнгүй.
38Улмаар тэрбээр синагогийн удирдагчийн гэрт очоод, үймээн болон ихэд орилж уйлсан хүмүүсийг харжээ.
39Тэгээд тэр дотогш ороод тэдэнд, Та нар юунд үймж бас уйлна вэ?  Энэ охин үхээгүй, харин унтаж байна гэв.
40Тэгтэл тэд түүнийг шоолон инээлдлээ.  Харин тэр бүх хүнийг гаргаад, өөртэйгөө хамт байгсад болон охины эцэг, эхийг аваад, охины хэвтэж байсан газарт орлоо.
41Тэгээд охины гараас бариад түүнд, Талитаа күүми гэв.  Энэ нь, Охин минь, би чамд хэлж байна, бос гэж хөрвүүлэгддэг ажээ.
42Тэгтэл охин тэр даруй босоод алхав.  Учир нь тэр арван хоёр настай байжээ.  Тэд асар их гайхшралаар алмайрлаа.
43Тэгэхэд тэр тэдэнд үүнийг хэн ч мэдэх ёсгүй гэж хатуу тушаагаад, охинд идэх юм өг гэв. 

 

Мааркос 6                                                                                        (return to menu)
 
1Улмаар тэр тэндээс яваад, нутагтаа ирэв.  Тэгэхэд шавь нар нь түүнийг дагажээ. 
2Тэгээд шаббаат өдөр болоход тэр синагогид заан сургаж эхлэв.  Тэгэхэд сонсож байсан олон алмайран гайхаж, Энэ хүн хаанаас эдгээр зүйлтэй болчихоо вэ?  Түүнд өгөгдсөн энэ мэргэн ухаан юу гээч вэ?  Учир нь ийм аугаа үйлсүүд хүртэл түүний гараар хийгдэж байх юм. 
3Энэ чинь Марийагийн хүү бас Иакоов, Иосийс, Иудаас ба Сиймон нарын ах нөгөө мужаан биш үү?  Түүний эмэгтэй дүү нар бидэнтэй хамт энд байгаа биш үү? гэв.  Ийнхүү тэд түүнд бүдэрчээ. 
4Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт, төрөл садан дундаа болон орон гэрээсээ өөр газар хүндлэлгүй байдаггүй гэв. 
5Улмаар тэр цөөн өвчтэй хүн дээр гар тавьж эдгээснээс өөр аугаа үйлсийг тэнд хийж чадсангүй. 
6Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод гайхав.  Тиймээс тэр заан сургасаар эргэн тойрны тосгодоор явлаа. 
7Улмаар тэрбээр арван хоёрыг дуудан, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдлийг өгөөд, тэднийг хоёр хоёроор нь илгээж эхлэв. 
8Тэгээд аян замдаа таягнаас өөр юу ч, бүсэндээ богц ч, талх ч, мөнгө ч авахгүй байхыг
9гэхдээ шаахайгаа үдсэн байхыг мөн хоёр цамц өмсөхгүй байхыг тэдэнд тушаалаа. 
10Мөн тэр тэдэнд, Хаана ч бай, та нар нэг айлд ороод, тэр газраас явтлаа тэндээ бай. 
11Тэгээд хэн ч бай та нарыг хүлээж авахгүй бас сонсохгүй бол та нар тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөл доорх тоосоо сэгсэр.  Үнэхээр би та нарт хэлье.  Шүүлтийн өдөрт энэ нь Седоом ба Гооморрагийн хувьд тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно гэв. 
12Тийнхүү тэд яваад, гэмшин эргэх ёстойг номложээ. 
13Мөн тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй байсан олон хүнийг тосоор тосолсон бөгөөд тэднийг эдгээлээ. 
14Тэгтэл Ироодис хаан түүний тухай сонсов (яагаад гэвэл түүний нэр гадуур түгсэн байжээ).  Улмаар тэр, Нөгөө Иоаннис Баптист үхэгсдээс босгогдсон байна.  Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. 
15Бусад хүмүүс, Тэр бол Элийа бас бусад нь, Тэр бол эш үзүүлэгч эсвэл эш үзүүлэгч нарын нэг шиг байна гэжээ. 
16Харин үүнийг Ироодис сонсоод, Энэ бол миний толгойг нь авсан Иоаннис байна.  Тэр үхэгсдээс босгогджээ гэв. 
17Учир нь Ироодис өөрөө дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиастай гэрлэсэн байсан тул түүнээс болоод хүн илгээн, Иоаннисийг барьж, түүнийг шоронд хүлсэн байжээ. 
18Учир нь Иоаннис Ироодист, Дүүгийнхээ эхнэрийг авах нь танд хуульд нийцгүй гэж хэлсэн аж. 
19Харин түүнд Иродиас хорсож, түүнийг алахыг хүсдэг байсан ч чадаагүй юм. 
20Учир нь Ироодис Иоаннисаас эмээдэг байсан бөгөөд түүнийг зөв шударга бас ариун хүн гэдгийг мэдэж, түүнийг хамгаалдаг байв.  Бас тэр түүнийг сонсоод, олон зүйл хийдэг байжээ.  Мөн түүнийг баяртайгаар сонсдог байлаа. 
21Тэгтэл Ироодис төрсөн өдрөөрөө өөрийн ихэс дээдэс, мянгатын дарга нар болон Галийлийн тэргүүлэгчдэд оройн зоог барьсан нь тохиромжтой өдөр болжээ. 
22Тэр үед мөнөөх Иродиасын охин ирж бүжиглээд, Ироодис болон түүнтэй хамт сууж байсан хүмүүст таалагджээ.  Хаан охинд, Юу ч бай хүссэнээ надаас гуй.  Би чамд өгье гэв. 
23Мөн тэр түүнд, Юу ч бай надаас гуй.  Хаанчлалынхаа талыг ч болов би чамд өгнө гэж тангараглалаа. 
24Харин тэр охин яваад ээждээ, Би юу гуйх вэ? гэхэд нь тэр, Иоаннис Баптистийн толгойг гэжээ. 
25Тэгтэл охин шууд хаан дээр яаралтай ирээд, Яг одоо Иоаннис Баптистийн толгойг царан дээр надад өгөхийг би хүсэж байна гэж гуйлаа. 
26Тэгэхэд нь хаан ихэд гуниглав.  Гэсэн ч тангарагаасаа мөн хамт сууж байсан хүмүүсээс болоод түүнд татгалзахыг хүссэнгүй. 
27Тэгээд хаан цаазлагчийг тэр даруй илгээн, түүний толгойг авчрахыг тушаав.  Тэгэхэд нь тэр явж, шоронд толгойг нь авчээ. 
28Улмаар түүний толгойг царан дээр авчирч, түүнийг охинд өгөв.  Тэгтэл охин түүнийг ээждээ өглөө. 
29Тэгэхэд түүний шавь нар энэ тухай сонсоод ирж, шарилыг нь аван, түүнийг булшинд тавьжээ. 
30Тэгээд төлөөлөгчид Есүс дээр цугларлаа.  Улмаар юу хийснээ бас юу заан сургаснаа бүгдийг нь түүнд ярив. 
31Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар өөрсдөө эзгүй газарт тусдаа оч.  Тэгээд жаахан амар гэлээ.  Учир нь тэнд олон хүн ирж бас явдаг байжээ.  Тиймээс тэдэнд хооллох боломж байдаггүй байв. 
32Тэгээд тэд тусдаа эзгүй газар луу завиар явлаа. 
33Тэгэхэд тэдний явахыг хүмүүс харсан бөгөөд олон хүн түүнийг таньж, бүх хотоос тийшээ явган гүйлдэн улмаар тэднээс урьтаж очжээ.  Улмаар түүн рүү хамтдаа ирэв. 
34Тэгээд Есүс гарч ирэхдээ олон хүнийг харсан бөгөөд тэд хоньчингүй хонь мэт байсан тул тэдний төлөө өрөвдөх сэтгэл нь төрөв.  Тиймээс тэрбээр олон зүйлийг тэдэнд заан сургаж эхэлжээ. 
35Улмаар аль хэдийн өдрийн ихэнх өнгөрсөн байхад шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар.  Одоо өдрийн ихэнх нь өнгөрчихлөө. 
36Тэднийг явуулаач.  Тэд эргэн тойрны нутаг болон тосгод руу явж, өөрсдөдөө талх худалдаж аваг.  Учир нь тэдэнд идэх юм юу ч байхгүй байна гэв. 
37Тэгтэл тэр хариулж тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэлээ.  Тэгэхэд нь тэд түүнд, Бид явж, хоёр зуун динаарионы талх худалдаж аваад тэдэнд идүүлэхээр өгөх үү? гэв. 
38Харин тэр тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ?  Яваад хар гэлээ.  Тэгэхэд тэд олж мэдээд, Тав бас хоёр загас байна гэв. 
39Тэгээд тэрбээр бүх хүнийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгахыг тэдэнд тушаалаа. 
40Тэгэхэд тэд зуугаараа, тавиараа эгнээ эгнээгээр суув. 
41Тэгээд тэрбээр таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд харан ерөөгөөд, талхнуудыг хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өглөө.  Мөн хоёр загасыг ч бүх хүнд хүртээв. 
42Тэгээд бүгд идээд цаджээ. 
43Тэгэхэд тэд талхны хэсэг болон загасаар дүүрэн арван хоёр сагсыг авлаа. 
44Тийнхүү талхнаас идсэн хүмүүс нь таван мянга орчим эрчүүд байжээ. 
45Тэгээд тэрбээр хүмүүсийг тараах зуураа шавь нартаа завинд орж, нөгөө талд буй Витсайда руу явахыг даруй шаардлаа. 
46Тэгээд тэр тэднийг явуулчихаад, гуйлт хийхээр уул руу явжээ. 
47Улмаар үдэш болоход завь тэнгисийн дунд байсан бөгөөд тэр ганцаараа газар дээр байлаа.
48Тэгээд тэрбээр арайхийн сэлүүрдэж буй тэднийг харав.  Учир нь салхи тэдний эсрэг байжээ.  Улмаар тэр шөнийн дөрөв дэх манааны үед тэнгис дээгүүр алхсаар тэдэн рүү ирж, дэргэдүүр нь өнгөрөх гэж байв. 
49Гэтэл тэд тэнгис дээгүүр алхаж буй түүнийг харахдаа сүнс гэж бодоод хашгирчээ. 
50Учир нь бүгд түүнийг харсан бөгөөд айн түгшив.  Тиймээс тэрбээр тэр даруй тэдэнтэй ярьсан бөгөөд тэдэнд, Зоригтой бай.  Би байна.  Бүү ай гэлээ. 
51Тэгээд түүнийг завь руу тэдний зүг явахад салхи зогсжээ.  Тэгэхэд нь тэд дотроо хэмжээлшгүй алмайран улмаар гайхлаа. 
52Учир нь тэд талхны тухай ойлгоогүй байжээ.  Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа. 
53Тэгээд тэд гатлаад, Геннисаретийн нутагт ирсэн бөгөөд эрэгт зогсжээ. 
54Улмаар тэднийг завинаас буухад хүмүүс түүнийг шууд таниад,
55ойр хавийн бүх нутгаар гүйлдэн, түүнийг байгаа гэж сонссон газар луу өвчтэй хүмүүсийг дэвсгэр дээр нь авчирч эхлэв. 
56Тэгээд түүний очсон тосгон, хот, нутаг бүрт хүмүүс өвчтөнүүдийг зээлүүдэд хэвтүүлж байлаа.  Улмаар ядаж хувцасныхаа хормойд тэднийг хүргээч гэж түүнээс хичээнгүйлэн гуйжээ.  Ийнхүү түүнд хүрсэн болгон эдгэрчээ. 

 

Мааркос 7                                                                                        (return to menu)
 
1Дараа нь Иерусалимаас ирсэн Фарисачууд болон хэдэн бичээч түүн рүү хамтдаа ирлээ. 
2Тэгээд түүний шавь нарын зарим нь бузар буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харахдаа буруутгав. 
3Учир нь Фарисачууд болон бүх Жүүд хүн ахмадуудын заншлыг сахиж, гар шуугаа угаагаагүй л бол иддэггүй ажээ. 
4Мөн зээлээс ирээд угаахгүй л бол иддэггүй байв.  Түүнчлэн аяга, тогоо, зэс сав суулга болон ширээнүүдийн угаалга гэх мэт тэдний сахихаар хүлээн авсан өөр олон зүйл бий. 
5Тиймээс Фарисачууд болон бичээч нар түүнээс, Таны шавь нар яагаад ахмадуудын заншлын дагуу явахгүй, харин угаагаагүй гараар талх иддэг юм бэ? гэж асуулаа. 
6Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Хоёр нүүртэн та нарын талаар Ишаиа шударга эш үзүүлсэн нь ийн бичигдсэн байдаг.  Энэ хүмүүс уруулаараа намайг хүндэтгэдэг.  Гэвч зүрх сэтгэл нь надаас хол байдаг. 
7Харин тэд хүмүүний тушаалуудыг сургаал мэтзаан сургаж, намайг дэмий хоосон хүндэлдэг. 
8Учир нь та нар Шүтээний тушаалыг хойш тавьж, тогоо болон аяганы угаалга гэх мэтхүмүүний заншлыг сахидаг бөгөөд үүнтэй адил өөр олон зүйлийг хийдэг гэв. 
9Улмаар тэр тэдэнд, Та нар өөрсдийн заншлыг сахихын тулд Шүтээний тушаалыг гаргууд үл ойшоодог. 
10Учир нь Мошээ, Эцгээ бас эхээ хүндэл.  Эцэг эсвэл эхээ хараадаг нь үхлээр дуусаг гэж хэлсэн. 
11Харин та нар, Хэрэв хүн эцэг эсвэл эхдээ надаас танд тустай байж болох юу ч бай тэр нь Корбаан буюу өргөл гэж хэлбэл тэр хүн чөлөөлөгдөнө гэж хэлдэг. 
12Тэгээд эцэг эсвэл эхийнхээ төлөө хойшид юу ч хийхгүй байхыг та нар түүнд зөвшөөрдөг. 
13Та нар гаргасан заншлаараа Шүтээний үгийг хүчингүй болгодог.  Тэгээд үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг гэлээ. 
14Улмаар тэр бүх хүнийг дуудаад тэдэнд, Хүн бүр намайг сонс.  Тэгээд ойлго. 
15Хүмүүний гаднаас дотор нь орж, түүнийг бузарлаж чадах зүйл үгүй.  Харин хүмүүнийг бузарладаг нь түүнээс гардаг тэдгээр зүйл юм. 
16Хэрэв хэн нэг нь сонсох чихтэй бол сонсог гэв. 
17Тэгээд түүнийг хүмүүсээс салаад, айлд ороход шавь нар нь түүнээс зүйрлэлийн талаар асуужээ. 
18Тэгэхэд тэр тэдэнд, Та нар ч бас ийм мунхаг гэж үү?  Гаднаас хүмүүний дотор орох ямар ч юм тэр хүнийг бузарлаж чадахгүй гэдгийг та нар ойлгохгүй байна уу?
19Яагаад гэвэл энэ нь түүний зүрх сэтгэлд биш, харин гэдсэнд ордог.  Тэгээд жорлон руу гарч, бүх хоол цэвэрлэгддэг гэв. 
20Улмаар тэр, Хүмүүнээс гардаг нь хүмүүнийг бузарладаг. 
21Учир нь дотроос, хүмүүний зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, завхайрлууд, садар самуун явдлууд, аллагууд,
22хулгайнууд, шунал, хорон санаа, заль мэх, тачаал, хорон нүд, доромжлол, бардамнал, мунхаглал гардаг. 
23Эдгээр бүх ёрын муу зүйл нь дотроос гардаг бөгөөд хүмүүнийг бузарладаг гэлээ. 
24Тэгээд тэндээс тэр босоод, Тюрос болон Сидооны хил хязгаар луу явж, нэгэн айлд оров.  Улмаар тэрбээр үүнийг нь нэг ч хүн мэдэхгүй байхыг хүссэн боловч нууцлагдаж чадсангүй. 
25Учир нь бяцхан охин нь бузар сүнстэй нэгэн эмэгтэй түүний тухай сонсчихсон тул ирж, хөлд нь унав. 
26Харин тэр эмэгтэй Сюрофойнисса гарлын Грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг зайлуулахыг түүнээс хичээнгүйлэн гуйлаа. 
27Гэтэл Есүс түүнд, Эхлээд хүүхдүүд цатгагдаг.  Учир нь хүүхдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь зохисгүй гэв. 
28Тэгтэл тэрээр хариулж түүнд, Тийм ээ, Эзэн.  Гэхдээ ширээн доорх ноход ч бас хүүхдийн унагасан үйрмэгийг иддэг шүү дээ гэлээ. 
29Тэгэхэд нь тэр түүнд, Чи энэ үгнийхээ төлөө замаараа яв даа.  Охиноос чинь чөтгөр зайллаа гэв. 
30Улмаар тэр гэртээ ирээд, чөтгөр зайлсныг мөн охиноо орон дээр хэвтэж байхыг олж харжээ. 
31Тэгээд тэрбээр дахиад Тюрос, Сидооны хил хязгаараас яваад, Декааполисийн хил хязгаар дундуур дайранГалийл тэнгист очжээ. 
32Тэгэхэд хүмүүс түүн дээр дүлий бөгөөд арайхийн ярьдаг хүнийг авчирч, түүний дээр гараа тавихыг түүнээс хичээнгүйлэн гуйв. 
33Тэгтэл тэр түүнийг цугласан олноос тусад нь аваачаад, хоёр чихэнд нь хуруугаа хийн улмаар нулимлаа.  Тэгээд хэлэнд нь хүрлээ. 
34Тэгээд тэнгэр өөд хараад, санаа алдан түүнд, Эффатаа буюу Нээгдэгтүн гэв. 
35Тэгтэл түүний чих тэр даруй онгойсон бөгөөд хэлнийх нь холбоос суларчээ.  Тийнхүү тэр тод ярилаа. 
36Тэгэхэд нь тэрбээр тэдэнд хэнд ч хэлж болохгүй гэж тушаав.  Гэтэл тэрбээр тэдэнд тушаахын хэрээр тэд үүнийг улам их зарлаж
37улмаар, Бүх зүйлийг тэр гаргууд хийлээ.  Тэр дүлийг ч сонсдог, хэлгүйг ч ярьдаг болгож байна хэмээгээд хэмжээлшгүй их гайхаж байв. 

 

Мааркос 8                                                                                        (return to menu)
 
1Тэр өдрүүдэд цугласан хүмүүс үй олноороо байсан бөгөөд ямар ч идэх юмгүй байлаа.  Есүс шавь нараа дуудаад тэдэнд,
2Би цугласан олныг өрөвдөж байна.  Яагаад гэвэл эдүгээ тэд надтай хамт гурван өдөр байгаа бөгөөд ямар ч идэх юмгүй байна. 
3Тиймээс хэрэв би тэднийг юм идүүлэлгүй гэр лүү нь явуулбал тэд замдаа сульдана.  Учир нь тэдний зарим нь холоос ирсэн гэв. 
4Тэгэхэд шавь нар нь түүнд, Эзгүй энэ газрын хаанаас хэн энэ хүмүүсийг талхаар цатгаж чадах билээ? хэмээн хариулав. 
5Харин тэр тэднээс, Та нарт хэдэн талх байна вэ? гэж асуулаа.  Тэгэхэд нь тэд, Долоо гэв. 
6Улмаар тэрбээр хүмүүсийг газар суухыг тушаалаа.  Тэгээд долоон талхыг авч талархаад, хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өгчээ.  Тэгэхэд нь тэд хүмүүсийн өмнө тавилаа. 
7Мөн тэдэнд хэдхэн жижиг загас байв.  Тэгээд тэр ерөөгөөд улмаар хүмүүсийн өмнө бас тавихыг тушаажээ. 
8Тийнхүү хүмүүс идээд цадав.  Тэгээд тэд үлдсэн хэсгүүдтэй долоон сагсыг авлаа. 
9Тэгэхэд идсэн нь дөрвөн мянга орчим байв.  Тэгээд тэр тэднийг явуулжээ. 
10Улмаар тэр шавь нартайгаа завинд тэр даруй ороод, Далманутаагийн хэсгүүд рүү ирлээ. 
11Тэгтэл Фарисачууд ирээд, түүнийг сорьж, тэнгэрээс шинж тэмдэг түүнээс эрэлхийлэн, түүнийг шалгааж эхлэв. 
12Тэгэхэд тэрбээр сүнсэн дотроо гүнээ санаа алдан, Энэ үеийнхэн яагаад шинж тэмдэг эрэлхийлдэг юм бэ?  Үнэхээр би та нарт хэлье.  Энэ үеийнхэнд ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй гэлээ. 
13Тэгээд тэр тэднийг орхиод, дахин завинд орж, нөгөө тал руу явжээ. 
14Эдүгээ шавь нарталх авахаа мартсан байв.  Завин дотор тэдэнд нэгээс илүү талх байсангүй. 
15Тэгтэл тэр тэдэнд, Анхаар.  Фарисачуудын исгэдэг хөрөнгө болон Ироодисийн исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж тушаав. 
16Тэгэхэд нь тэд хоорондоо, Бидэнд талх байхгүй учраас ингэж байнагэж хэлэлцжээ. 
17Тэгтэл Есүс үүнийгмэдээд тэдэнд, Талх байхгүй учраас гэж юунд та нар хэлэлцэнэ вэ?  Та нар ухаараагүй бас ойлгоогүй л байна уу?  Та нарын зүрх сэтгэл хатуурсан хэвээрээ юү?
18Та нар нүдтэй байж хардаггүй, чихтэй байж сонсдоггүй юм уу?  Бас та нар санахгүй байна уу?
19Би таван талхыг таван мянгын дунд хуваахад та нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэв.  Тэд түүнд, Арван хоёр гэлээ. 
20Бас долоог дөрвөн мянгын дунд хуваахадта нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэхэд тэд түүнд, Долоо гэв. 
21Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар яахаараа ойлгодоггүй юм бэ? гэжээ. 
22Тэгээд тэр Витсайда руу явав.  Тэгтэл хүмүүс сохор хүнийг түүн дээр авчраад, түүнд хүрэхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. 
23Тиймээс тэрбээр сохор хүнийг гараас нь бариад, түүнийг тосгоноос хөтөлж гадагш гаргалаа.  Тэгээд нүдэн рүү нь нулиман, түүний дээр гараа тавиад, юм харж буй эсэхийг нь түүнээс асуув.
24Тэгэхэд тэр хараад, Би хүмүүсийг алхаж буй мод шиг харж байна гэв. 
25Тэгэхээр нь тэр дахиад түүний нүдэн дээр гараа тавиад, түүнийг харуулав.  Тэгэхэд тэр сэргээгдсэн бөгөөд хүн бүрийг тод харлаа. 
26Тэгтэл тэр, Тосгон руу бүү яв.  Бас тосгонд байгаа хэнд ч бүү хэл гээд түүнийг гэр лүү нь явуулав. 
27Тэгээд Есүс болон түүний шавь нар Каисаареиа Фийлиппосын тосгод руу явлаа.  Улмаар тэр замдаа шавь нараасаа асуун тэдэнд, Хүмүүс намайг хэн гэж ярьдаг вэ? гэв. 
28Тэгэхэд тэд, Иоаннис Баптист гэдэг.  Бас зарим нь, Элийа харин бусад нь, Эш үзүүлэгч нарын нэг гэдэг гэж хариулжээ. 
29Тэгтэл тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв.  Гэтэл Пээтрос хариулж түүнд, Та бол Христ мөн гэлээ. 
30Тэгэхэд нь тэр өөрийнхөө тухай хэнд ч хэлж болохгүй гэж тэдэнд хатуу сануулжээ. 
31Мөн тэр тэдэнд, Хүмүүний Хүү олон зүйлээр зовох ёстой бөгөөд ахлагч нар, ахлах тахилч нар, бичээчдээр гологдож тэгээд алагдан улмаар гурав хоногийн дараа дахин босно гэдгээ заан сургаж эхлэв. 
32Тэгээд тэрбээр энэ үгийг илэрхий хэлсэн юм.  Тэгэхэд Пээтрос түүнийг татан, түүнийг зэмлэж эхлэв. 
33Харин тэр эргэхдээ шавь нараа хараад, Пээтросыг зэмлэн, Сатаан аа, миний ардаас зайл.  Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүний зүйлсийг боддог гэв. 
34Тэгээд тэрбээр хүмүүсийг шавь нарынхаа хамт дуудаад тэдэнд, Миний араас ирэхийг хүсдэг хэн ч бай өөрийгөө үгүйсгээд, загалмайгаа үүрэн, намайг дагаг. 
35Учир нь амьдралаа аврахыг хүсэх хэн ч бай үүнийгээ алдана.  Харин миний төлөө мөн сайн мэдээний төлөө амьдралаа алдах хэн ч бай тэрбээр үүнийгээ аварна. 
36Учир нь хэн нэгэн дэлхийг бүхэлд нь авсан ч сэтгэлээ алдвал түүнд ямар ашиг байх билээ?
37Эсвэл хүмүүн сэтгэлийнхээ төлөө юуг солионд өгөх вэ?
38Тийм учраас завхай бөгөөд гэмт энэ үеийнхэн дунд надаас мөн миний үгсээс ичих хэн ч бай түүнээс хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд ариун элч нарын хамт ирэхдээ бас ичих болно гэлээ. 

 

Мааркос 9                                                                                        (return to menu)
 
1Тэгээд тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Энд зогсож буй хүмүүсийн зарим нь Шүтээний хаанчлал хүч чадлын хамт ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй гэжээ. 
2Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг дагуулаад, тусдаа тэдний хамт өндөр ууланд гарлаа.  Тэгээд тэр тэдний өмнө хувирав. 
3Тэгэхэд хувцас нь гялалзсан, цас мэт цав цагаан болов.  Дэлхий дээрх нэг ч угаагч ийм цагаан болгож чадахгүй. 
4Тэгтэл тэдэнд Элийа Мошээгийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа. 
5Тэгэхэд Пээтрос хариулж Есүст, Раввий, бид энд байгаа нь сайн боллоо.  Тиймээс бид гурван цацар хийе.  Танд нэгийг, Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв. 
6Учир нь тэд маш их айсан байсан тул тэр юу хэлэхээ мэдэхгүй байлаа. 
7Тэгтэл үүл гарч, тэднийг бүрхэв.  Улмаар үүлнээс, Энэ бол миний хайртай Хүү.  Түүнийг сонс гэх дуу хоолой гарлаа. 
8Тэгээд тэд гэнэт эргэн тойрноо хараад, өөрсөдтэй нь хамт зөвхөн Есүсээс өөр хэн ч байхгүйг мэдлээ. 
9Улмаар уулнаас буух зуураа, хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл харсан зүйлсээ хэнд ч хэлж болохгүйг тэр тэдэнд тушаав. 
10Тиймээс тэд энэ үгийг өөрсдөдөө хадгалж, үхэгсдээс босгогдоно гэдэг нь ямар утгатайг хоорондоо хэлэлцжээ.
11Улмаар тэд, Эхлээд Элийа ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? хэмээн түүнээс асуулаа. 
12Харин тэр хариулж тэдэнд, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээдэг.  Түүнчлэн хүмүүний Хүү олон зүйлээр шаналж бас ад үзэгдэх ёстой гэж түүний тухай хэрхэн бичигдсэн байдаг билээ. 
13Харин би та нарт хэлье.  Тэр Элийа үнэхээр ирсэн бөгөөд түүний талаар бичигдсэнчлэн хүмүүс хүссэн бүхнээ түүнд үйлдсэн гэв. 
14Тэгээд тэр шавь нар дээрээ ирэхдээ тэднийг тойрсон үй олон хүнийг бас тэдэнтэй хэлэлцэж байгаа бичээчдийг харлаа. 
15Тэгтэл бүх хүн түүнийг тэр даруй харчихаад, ихэд гайхан, түүн рүү гүйлдэн түүнтэй мэндэлжээ. 
16Тэгэхэд тэр бичээчдээс, Та нар тэдэнтэй юу хэлэлцэнэ вэ? гэж асуулаа. 
17Тэгтэл цугласан олноос нэг нь хариулж, Багш аа, би хэлгүй сүнстэй хүүгээ танд авчирлаа. 
18Тэгээд тэр түүнийг хаа ч хамаагүй эзэмдэж, түүнийг татвалзуулдаг.  Улмаар тэр хөөс сахруулдаг, шүдээ хавирдаг бас хөшдөг.  Тэгээд уг сүнсийг зайлуулахын тулд би таны шавь нартай ярьсан боловч тэд чадсангүй гэлээ. 
19Харин тэр түүнд хариулан, Ээ итгэлгүй үеийнхэн, би та нартай хамт хэр удаан байх билээ?  Хэр удаан та нарыг тэвчих юм бэ?  Түүнийг над руу авчир гэв. 
20Тэгэхэд тэд хүүг түүн дээр авчирлаа.  Тэгээд тэрбээр хүүг харах үед сүнс түүнийг шууд татвалзуулжээ.  Тэгтэл хүү газар унаж, хөөс сахруулан хөлбөрөв. 
21Тэгээд тэр эцгээс нь, Энэ түүнд ирснээс хойш хэр хугацаа болж байна? гэж асуув.  Тэгэхэд тэр, Нялхаас нь. 
22Тэгээд түүнийг устгахын тулд гал руу бас ус руу байнга хаядаг.  Үнэхээр та ямар нэгэн зүйл хийж чадах бол биднийг өрөвдөөч.  Бидэнд туслаач гэлээ. 
23Харин Есүс түүнд, Хэрэв чи итгэж чадвал итгэдэг хүнд бүх зүйл боломжтой гэв. 
24Тэгэхэд мөнөөх хүүгийн эцэг тэр даруй хашгиран, Эзэн минь, би итгэж байна.  Миний үл итгэлд туслаач гэж нулимстайгаар хэллээ. 
25Гэтэл Есүс хүмүүсийн гүйлдэн ирж буй хараад, бузар сүнсийг зандран түүнд, Хэлгүй, дүлий сүнс ээ, би чамд тушааж байна.  Түүнээс гар.  Цаашид түүн рүү бүү ор гэв. 
26Тэгтэл сүнс хашгирч, түүнийг ихэд татвалзуулаад, түүнээс гарлаа.  Тэгэхэд хүү үхдэл мэт болов.  Тиймээс олон хүн, Тэр үхчихлээ гэжээ. 
27Харин Есүс түүнийг гараас нь барьж, түүнийг өндийлгөв.  Тэгэхэд тэр бослоо. 
28Тэгээд түүнийг айлд орсон байх үед шавь нар нь түүнээс, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуув. 
29Тэгэхэд тэр тэдэнд, Гуйлт болон мацгаас өөр юугаар ч ийм төрлийг гаргаж чадахгүй гэлээ. 
30Тэгээд тэндээс тэд хөдөлж, Галийлаар дайрсан бөгөөд хэнд ч мэдэгдэхийг тэр хүссэнгүй. 
31Учир нь тэр шавь нартаа заан сургаж улмаар тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана.  Улмаар тэд түүнийг алах бөгөөд тэр алагдсаныхаа дараа гурав дахь өдрөө босно гэлээ. 
32Харин тэд ярьсан зүйлийг нь ойлгоогүй бөгөөд түүнээс асуухаас эмээв. 
33Ингээд тэр Капернаумд ирлээ.  Тэгээд айлд байхдаа тэр тэднээс, Зам зуур та нар хоорондоо юу гэж маргалдаад байсан бэ? гэж асуув. 
34Харин тэд дуугүй байлаа.  Учир нь зам зуур тэд хоорондоо хэн нь хамгийн агуу талаар маргалджээ. 
35Улмаар тэр суугаад, арван хоёрыг дуудан тэдэнд, Хэн нэгэн тэргүүнд байхыг хүсвэл бүгдийн сүүлд бас бүгдийн үйлчлэгч байх болно гэв. 
36Тэгээд нэгэн хүүхдийг авчраад, тэдний дунд түүнийг зогсоолоо.  Улмаар түүнийг тэврээд тэдэнд,
37Ийм хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг.  Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг биш, харин намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв. 
38Тэгэхэд Иоаннис хариулж, түүнд, Багш аа, биднийг дагадаггүй нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид харсан.  Тэгээд тэр биднийг дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэлээ. 
39Гэтэл Есүс, Түүнийг бүү хоригло.  Яагаад гэвэл миний нэрээр гайхамшгийг үйлдэх атлаа төд удалгүй намайг муучилж чадах хүн байхгүй. 
40Учир нь бидний эсрэг биш хүн бидний талд байдаг. 
41Яагаад гэвэл та нарыг Христийнх гэдгээс болоод миний нэрээр та нарт аяга ус уулгах хэн ч бай тэр хүн, үнэхээр би та нарт хэлье, тэрбээр шагналаа огт алдахгүй. 
42Мөн надад итгэдэг багачуудын нэгийг бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүлгээд, тэнгист хаягдах нь дээр. 
43Түүнчлэн гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст.  Там руу, бөхөөгдөшгүй гал руу явахдаа хоёр гартай байснаас амьдрал руу эрэмдэг орох нь чамд дээр. 
44Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй. 
45Мөн хөл чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст.  Там руу, бөхөөгдөшгүй гал руу хаягдахдаа хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон орох нь чамд дээр. 
46Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй. 
47Бас нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж ав.  Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас Шүтээний хаанчлал руу нэг нүдтэй орох нь чамд дээр. 
48Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй. 
49Учир нь хүн бүр галаар давслагдана.  Мөн тахил болгон давсаар давслагдана. 
50Давс бол сайн.  Харин давс давслаг чанараа алдвал үүнийг та нар юугаар амтлах вэ?  Өөрсдөдөө давстай бай.  Мөн нэг нэгтэйгээ эв найртай бай гэлээ. 

 

Мааркос 10                                                                                      (return to menu)
 
1Тэгээд тэр босоод, тэндээс Иорданы чанад дахь Иудаиагийн хил хязгаарт очив.  Тэгэхэд хүмүүс дахиад түүн рүү цугларчээ.  Тиймээс тэр дадсан ёсоороо тэдэнд дахин заан сургалаа. 
2Тэгтэл Фарисачууд түүн дээр ирээд, түүнийг сорин, Эр хүн эхнэрээсээ салах нь хуульд нийцтэй юү? гэж түүнээс асуув. 
3Харин тэр хариулж, тэдэнд, Мошээ та нарт юу гэж тушаасан бэ? гэлээ. 
4Тэгэхэд тэд, Мошээ салалтын баримт бичээд, эхнэрээ явуулахыг зөвшөөрсөн гэв. 
5Тэгтэл Есүс хариулж, тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод энэ зааврыг тэр та нарт бичсэн. 
6Харин бүтээлийн эхнээс Шүтээн тэднийг эр, эмээр нь бүтээсэн. 
7Ийм учраас эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэр лүүгээ наалдана. 
8Ингээд хоёул нэг махбод болно.  Тэгээд тэд цаашид хоёр биш, харин нэг махбод мөн. 
9Тиймээс Шүтээний нэгтгэсэн зүйлийг хүмүүн бүү салгаг гэлээ. 
10Тэгээд шавь нар нь дахиад энэ тухай түүнээс айлд асуужээ. 
11Тэгэхэд тэр тэдэнд, Хэн ч бай эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэвэл түүний эсрэг завхайрал үйлдэж буй хэрэг. 
12Мөн хэрэв хэн нэг эмэгтэй нөхрөө явуулж, өөр хүнтэй гэрлэвэл тэрээр завхайрал үйлдэж буй хэрэг гэв. 
13Улмаар хүмүүс түүнийг бяцхан хүүхдүүдэд гараа хүргэг гэсэндээ тэднийг түүн рүү авчирлаа.  Харин шавь нар нь авчирсан хүмүүсийг зэмлэлээ. 
14Гэтэл Есүс үүнийг хараад, ихэд дургүйцэн тэдэнд, Бяцхан хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр.  Бас тэднийг бүү хоригло.  Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм. 
15Үнэхээр би та нарт хэлье.  Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээн авахгүй хэн ч бай тэр, үүн рүү орохгүй гэлээ. 
16Тэгээд тэр тэднийг тэврээд, гараа дээр нь тавьж, тэднийг ерөөв. 
17Улмаар түүнийг зам руу явж байхад нэг хүн гүйж ирээд, түүнд өвдөг сөгдөн, Сайн багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэж түүнээс асуулаа. 
18Тэгэхэд Есүс түүнд, Чи намайг яагаад сайн гэж хэлнэ вэ?  Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй. 
19Бүү завхайрал үйлд.  Бүү хүн ал.  Бүү хулгай хий.  Бүү худал гэрчил.  Бүү мэхэл.  Эцэг эхээ хүндэл гэдэг тушаалуудыг чи мэднэ гэв. 
20Тэгэхэд нь тэр хариулж түүнд, Багш аа, энэ бүгдийг би багаасаа сахисан гэлээ. 
21Тэгтэл Есүс түүнийг ширтэн харж, түүнийг хайрлан улмаар түүнд, Чамд нэг зүйл дутаж байна.  Явж, юу байгаагаа зараад, ядууст өг.  Тэгвэл чи тэнгэрт эрдэнэтэй болно.  Тэгээд ирж, загалмайгаа үүрээд, намайг дага гэв. 
22Гэтэл тэр энэ үгэнд гуниглаж, харуусан явж одлоо.  Учир нь тэр маш их эд хөрөнгөтэй байжээ. 
23Тэгэхэд Есүс тойруулан харсан бөгөөд шавь нартаа, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд хэчнээн хэцүү орно гээч! гэв. 
24Тэгэхэд түүний үгэнд шавь нар цочирдон гайхлаа.  Харин Есүс дахин хариулж, тэдэнд, Хүүхдүүд ээ, эд баялагт найддаг хүмүүсийн хувьд Шүтээний хаанчлалд орох нь хэчнээн хэцүү гээч!
25Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэв. 
26Тэгтэл тэд хэмжээлшгүй их цочирдон гайхаж өөр хоорондоо, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлээ. 
27Гэтэл Есүс тэднийг ширтэн хараад, Энэ нь хүмүүнээр боломжгүй харин Шүтээнээр тийм биш.  Учир нь Шүтээнээр бүх зүйл боломжтой гэв. 
28Тэгтэл Пээтрос түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан гэж ярьж эхлэв. 
29Тэгэхэд нь Есүс хариулж, Үнэхээр би та нарт хэлье.  Миний болон сайн мэдээний төлөө орон гэр эсвэл ах дүүс эсвэл эгч дүүс эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхэд эсвэл газраа орхивол
30одоо энэ цагт зуу дахин орон гэр, ах дүүс, эгч дүүс, хүүхдүүд мөн газрыг хавчлагатай хамт бас ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй. 
31Харин эхний олон нь сүүлд мөн сүүлчийнх нь эхэнд байх болно гэлээ. 
32Дараа нь тэд Иерусалим руу замаар өгсөж байлаа.  Гэтэл Есүс тэдний өмнө явав.  Тэгэхэд нь тэд гайхаж бас дагаж явахдаа айж байлаа.  Тэгтэл тэр арван хоёрыг дахин ойртуулаад, өөртөө тохиолдох ёстой зүйлсийг тэдэнд ярьж эхлэн,
33Ажигтун, бид Иерусалим руу өгсөж байна.  Тэгээд хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана.  Улмаар тэд түүнийг үхэл рүү яллаж бас түүнийг Жүүд бусчуудад тушаана. 
34Тэгэхэд нь тэд түүнийг тохуурхаад бас түүнийг ташуурдан, түүн рүү нулимна.  Тэгээд түүнийг алах бөгөөд тэрбээр гурав дахь өдрөө дахин босно гэв
35Тэгтэл түүн дээр Зеведаиосын хөвгүүд болох Иакоов, Иоаннис нар ирээд, Багш аа, бидний гуйх юуг ч бай бидэнд хийж өгөхийг бид хүсэж байна гэлээ. 
36Тэгэхэд тэр тэдэнд, Намайг та нарт юу хийгээсэй гэж хүсээ вэ? гэв. 
37Тэгэхэд нь тэд түүнд, Таны сүр жавхаанд бидний нэг нь баруун гар талд чинь, нөгөө нь зүүн гар талд чинь суухыг бидэнд соёрхооч гэв. 
38Гэтэл Есүс тэдэнд, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна.  Та нар миний ууж буй аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэлээ. 
39Тэгэхэд нь тэд түүнд, Бид чадна гэв.  Харин Есүс тэдэнд, Үнэхээр та нар миний ууж буй аяганаас ууж бас миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэнэ. 
40Гэвч миний баруун гар талд болон миний зүүн гар талд суух нь миний өгөх зүйл биш.  Харин энэ нь өгөгдөх хүмүүстээ бэлтгэгдсэн гэв. 
41Тэгтэл нөгөө арав нь үүнийг сонсоод, Иакоов, Иоаннис хоёрт ихэд дургүйцэж эхэллээ. 
42Харин Есүс тэднийг дуудаад тэдэнд, Жүүд бусчуудыг захирахаар тооцогдогсод тэдний дээр ноёрхлыг хэрэгжүүлдэг.  Мөн агуу нэгнүүд нь тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг гэдгийг та нар мэднэ. 
43Харин та нарын дунд ийм байж болохгүй.  Үнэндээ та нарын дунд агуу нь байхыг хүсэх хэн ч бай та нарын үйлчлэгч байх болно. 
44Мөн та нараас тэргүүн болохыг хүсэх хэн боловч бүгдийн боол байх болно. 
45Учир нь хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны өмнөөс амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэв. 
46Тэгээд тэд Иерихоод ирэв.  Улмаар түүнийг Иерихоогоос шавь нартайгаа болон маш олон хүний хамт гарч явахад Тиймаиосын хүү сохор Бартимаиос замын хажууд гуйлга гуйн сууж байлаа. 
47Тэгээд Назаретын Есүс явж байгааг тэр сонсоод, Давийдийн Хүү, Есүс ээ, намайг өрөвдөөч хэмээн орилж эхлэв. 
48Тэгэхэд олон хүн түүнийг чимээгүй болгохоор зандарлаа.  Гэтэл тэр, Давийдийн Хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их орилов. 
49Тэгэхэд нь Есүс зогсоод, түүнийг дуудахыг тушаалаа.  Тэгээд тэд сохор хүнийг дуудаж түүнд, Урам зоригтой бай, бос.  Тэр чамайг дуудаж байна гэв. 
50Тэгтэл тэр гадуур хувцсаа хаяад босож, Есүс дээр иржээ. 
51Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэв.  Гэтэл сохор хүн түүнд, Эзэн, хараатай болохыг гэлээ. 
52Тэгтэл Есүс түүнд, Замаараа яв.  Итгэл чинь чамайг бүтэн болголоо гэв.  Тэгэхэд тэр шууд хараатай болсон бөгөөд замаар Есүсийг дагажээ. 

 

Мааркос 11                                                                                      (return to menu)
 
1Тэгээд тэрбээр Иерусалим руу дөхөхдөө Чидуны уулан дахь Витфагий болон Витаниад ирээд, шавь нарынхаа хоёрыг нь илгээж
2улмаар тэдэнд, Та нарын өмнө буй тосгон руу яв.  Тэгээд та нар үүн рүү ормогцоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно.  Түүнийг тайлаад авчир. 
3Тэгээд хэн нэгэн, Та нар яагаад үүнийг хийж байна вэ? гэж та нарт хэлбэл, Эзэнд түүний хэрэг байна гэж хэлээрэй.  Тэгэхэд тэр түүнийг нааш нь шууд явуулна гэв. 
4Тийнхүү тэд яваад, хоёр замын уулзвар дахь гаднах хаалганаас уяатай дудранг олжээ.  Тэгээд түүнийг тайллаа. 
5Тэгтэл тэнд зогсож байсан хүмүүсийн нэг нь тэдэнд, Дудрангийн уяаг тайлаад, та нар юу хийгээд байна аа? гэв. 
6Тэгэхэд тэд Есүсийн тушаасны дагуу тэдэнд хэллээ.  Тэгтэл тэднийг явуулав. 
7Тэгээд тэд Есүс рүү дудранг авчраад, дээр нь хувцаснуудаа тохлоо.  Тэгэхэд тэр дээр нь морджээ. 
8Гэтэл олон хүн хувцаснуудаа замаар дэвслээ.  Мөн зарим нь моднуудаас мөчрүүд тастаж, замаар дэвсэв. 
9Тэгээд урд нь бас ард нь явж байсан хүмүүс, Осаннаа, Эзэний нэрээр ирж буй нь ерөөлтэй еэ. 
10Эзэний нэрээр ирж буй бидний эцэг Давийдийн хаанчлал ерөөлтэй еэ.  Хамгийн өндөрт Осаннаа гэж ориллоо. 
11Тэгээд Есүс Иерусалим руу мөн сүм рүү оров.  Улмаар бүх зүйлийг тойруулан харчихаад, эдүгээ орой болсон тул арван хоёрын хамт Витаниа руу явлаа. 
12Тэгээд маргааш нь Витаниагаас ирэх үедээ тэр өлссөн байлаа. 
13Улмаар холоос инжрийн мод навчтай байгааг хараад, тэндээс ямар нэг юм олж юуны магад гээд очив.  Тэгээд тэр очоод, навчсаас өөр юу ч олсонгүй.  Учир нь инжрийн цаг болоогүй байжээ. 
14Тэгтэл Есүс хариулж үүнд, Үүнээс хойш чамаас хэн ч хэзээ ч жимс идэхгүй гэв.  Тэгэхэд шавь нар нь үүнийг сонсжээ. 
15Тэгээд тэд Иерусалимд ирлээ.  Есүс сүм рүү ороод, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөн гаргаж эхлэв.  Улмаар мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа худалдагсдын сандлуудыг хөмөрчээ. 
16Мөн хүн ямар нэг хэрэгсэл сүм дотор барьж явахыг зөвшөөрсөнгүй. 
17Улмаар тэдэнд, Миний өргөө бүх үндэстний гуйлтын өргөө гэж нэрлэгдэх болно хэмээн бичигдсэн биш үү?  Харин та нар үүнийг хулгайчдын үүр болгосон байна гэж заан сургалаа. 
18Тэгтэл бичээчид болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, түүнийг хэрхэн хөнөөж болохыг эрэлхийлэв.  Учир нь тэд түүнээс айжээ.  Яагаад гэвэл бүх хүн түүний сургаалд алмайран гайхсан юм. 
19Тэгээд орой болоход тэрбээр хотоос гарлаа. 
20Улмаар тэд өглөөгүүр өнгөрч явахдаа мөнөөх инжрийн мод үндэснээсээ хатсаныг харжээ. 
21Тэгэхэд Пээтрос санаад түүнд, Раввий, хараач.  Таны хараасан инжрийн мод хатчихжээ гэв. 
22Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Шүтээнд итгэх итгэлтэй бай. 
23Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Хөдлөөд, тэнгист хаягд гэж энэ ууланд хэлэх хэн ч бай зүрхэндээ эргэлзэхгүй харин хэлсэн тэр зүйлсээ биелнэ гэдэгт итгэвэл тэр хүн юу хэлснээ авах болно. 
24Тиймээс би та нарт хэлье.  Та нар хүсэж буй бүхнээ гуйхдаа тэдгээрийгхүлээн авна гэдэгтээ итгэ.  Тэгээд та нар авах болно. 
25Мөн та нарт хэн нэгний эсрэг ямар нэг зүйл байвал гуйлт хийн зогсохдоо уучил.  Тэгвэл тэнгэрт буй та нарын Эцэг зөрчлүүдийг чинь бас уучлах болно. 
26Харин та нар уучлахгүй бол тэнгэрт буй та нарын Эцэг зөрчлүүдийг чинь бас уучлахгүй гэлээ. 
27Улмаар тэд Иерусалимд дахин ирэв.  Тэгээд түүнийг сүм дотор явж байхад ахлах тахилч нар болон бичээчид мөн ахлагч нар түүн дээр ирлээ. 
28Тэгээд түүнд, Та ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдэг юм бэ?  Мөн хэн танд эдгээрийг хийх энэ эрх мэдлийг өгсөн юм бэ? гэв. 
29Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Би ч бас та нараас нэг асуулт асууя.  Тэгээд надад хариул.  Тэгвэл би ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдгээ та нарт хэлье. 
30Иоаннисийн баптизм нь тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс байсан уу?  Надад хариул гэлээ. 
31Тэгтэл тэд, Хэрэв бид, Тэнгэрээс гэвэл тэр, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. 
32Харин, Хүмүүнээс гэвэл яах вэ хэмээн хоорондоо хэлэлцлээ.  Бүх хүн Иоаннисийг үнэхээр эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард түмнээс айжээ. 
33Тэгээд тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариуллаа.  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тэгвэл би ч бас ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдгээ та нарт хэлэхгүй гэж хариулжээ. 

 

Мааркос 12                                                                                      (return to menu)
 
1Тэгээд тэрбээр зүйрлэлүүдээр тэдэнд ярьж эхэллээ.  Нэгэн хүн усан үзмийн тариалан тарьж, түүнийгээ тойруулан хашаа босгоод, дарсны тэвшинд зориулсан газар ухаж, цамхаг барив.  Тэгээд түүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ. 
2Улмаар улирал нь болоход тэрбээр тариаланчдаас усан үзмийн тариалангийн жимснээс авахын тулд нэгэн боолыг тариаланчид руу илгээв. 
3Гэтэл тэд түүнийг барьж зодоод, хоосон явуулжээ. 
4Улмаар тэрбээр дахин өөр боолыг тэдэн рүү илгээв.  Тэгэхэд нь тэд түүн рүү чулуу шидээд, толгойг нь шархдуулж, гутаан доромжлоод явуулжээ. 
5Дараа нь тэр дахиад өөр нэгнийг явуулахад тэд түүнийг алав.  Бас өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. 
6Тиймээс хайртай ганц хүүтэй байсан хэдий ч, Тэд хүүг минь хүндэлнэ гээд түүнийгээ бас эцэст нь тэдэн рүү илгээв. 
7Гэтэл мөнөөх тариаланчид өөр хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна.  Алив, түүнийг алцгаая.  Тэгвэл өв нь биднийх болно гэлээ. 
8Тэгээд тэд түүнийг барьж аваад алав.  Улмаар түүнийг усан үзмийн тариалангаас гарган хаяжээ. 
9Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн юу хийх вэ?  Тэр очиж, тариаланчдыг устгаад улмаар усан үзмийн тариаланг өөр хүмүүст өгнө. 
10Мөн та нар, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. 
11Энэ нь Эзэнээс байсан бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэсэн энэхүү бичвэрийг уншаагүй юу? гэлээ
12Тэгтэл тэрбээр өөрсдийнх нь эсрэг зүйрлэл ярьсныг тэд мэдсэн тул түүнийг барьж авахыг эрмэлзсэн боловч хүмүүсээс айв.  Улмаар түүнийг орхин, замаараа явлаа. 
13Тэгээд тэд түүнийг үгсээр нь урхидахын тулд хэдэн Фариса хүн болон Ироодисийнхнийг түүн рүү явуулжээ. 
14Тэгэхэд нь тэд ирээд түүнд, Багш аа, та бол үнэн бөгөөд хэнийг ч онцолдоггүйг бид мэднэ.  Учир нь та хүмүүний хэн гэдгийг нь анхаардаггүй харин Шүтээний замыг үнэнээр нь заан сургадаг.  Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юү эсвэл үгүй юү?
15Бид өгөх үү эсвэл өгөхгүй юү? гэв.  Тэгэхэд нь тэдний хоёр нүүр гаргалтыг мэдэж байсан тэр тэдэнд, Та нар юунд намайг сорино вэ?  Би харж болохын тулд надад нэг динаарион авчир гэлээ. 
16Тэгтэл тэд авчрав.  Улмаар тэр тэдэнд, Энэ хэний дүрс болон бичээс вэ? гэв.  Харин тэд түүнд, Кайсарынх гэлээ. 
17Тэгээд Есүс тэдэнд хариулан, Кайсарын зүйлсийг Кайсарт мөн Шүтээний зүйлсийг Шүтээнд өг гэв.  Тэгэхэд тэд түүнд гайхширчээ. 
18Тэгтэл босголт байдаггүй гэж хэлдэг Саддукачууд түүн дээр ирэв.  Тэгээд тэд түүнээс ийн асуулаа. 
19Багш аа, Мошээ бидэнд, Хэрэв хэн нэгний ах эсвэл дүү нь үхэж тэгээд ардаа эхнэрээ үлдээн улмаар хүүхэд үлдээгээгүй бол түүний ах эсвэл дүү нь эхнэрийг нь авч, ах эсвэл дүүдээ үр удам бий болго гэж бичсэн. 
20Эдүгээ ах дүү долоо байлаа.  Эхнийх нь эхнэр авч, үр удам үлдээлгүй нас барав. 
21Тэгээд хоёр дахь нь түүнийг аваад мөн ямар ч үр удам үлдээлгүй нас баржээ.  Бас гурав дахь нь ч мөн адил. 
22Тийнхүү долуулаа түүнийг авсан боловч үр удам үлдээсэнгүй.  Нөгөө эмэгтэй ч бас бүгдийн эцэст нас барав. 
23Иймээс тэд босголтонд босох үед тэр хэнийх нь эхнэр болох вэ?  Учир нь долуулаа түүнийг эхнэрээ болгосонгэв
24Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Та нар бичвэрүүдийг бас Шүтээний хүч чадлыг ч мэддэггүй учраас ийнхүү төөрөлдөж байгаа бус уу?
25Учир нь үхэгсдээс босох үедээ тэд эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй.  Үнэндээ тэнгэрт буй элч нар шиг байна. 
26Харин үхэгсдийн тухайд гэвэл тэд босно.  Та нар Мошээгийн номноос, Шүтээн бутан дундаас түүнд, Би бол Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн мөн Иакоовын Шүтээн гэж хэрхэн хэлснийг уншаагүй юу?
27Тэр бол үхэгсдийн Шүтээн биш, харин амьдын Шүтээн юм.  Тиймээс та нар ихэд төөрөлдөж байна гэв. 
28Тэгэхэд тэдний маргалдахыг сонсож бас тэдэнд сайн хариулахыг нь харсан нэг бичээч түүн дээр хүрч ирээд түүнээс, Бүх тушаалаас аль нь эхнийхвэ? гэж асуулаа. 
29Тэгтэл Есүс түүнд хариулан, Бүх тушаалын эхнийх нь бол Сонс, Израйль аа.  Эзэн бидний Шүтээн бол ганц Эзэн юм. 
30Мөн чи Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л оюунаараа, бүхий л чадлаараа хайрла.  Энэ бол эхний тушаал. 
31Түүнчлэн хоёр дахь нь үүнтэй төстэй.  Чи ойрынхноо өөр шигээ хайрла.  Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэв. 
32Тэгэхэд мөнөөх бичээч түүнд, Тийм ээ, багш аа, та үнэнийг хэллээ.  Учир нь ганц л Шүтээн байдаг бөгөөд түүнээс өөр ганц ч байхгүй. 
33Тиймээс түүнийг бүхий л зүрхээрээ, бүхий л ухаанаараа, бүхий л сэтгэлээрээ, бүхий л чадлаараа хайрлах мөн ойрынхноо өөр шигээ хайрлах нь бүх бүхэл шатаалт тахил болон тахилуудаас илүү. 
34Тэгэхэд нь Есүс түүний хэрсүү хариулахыг хараад түүнд, Чи Шүтээний хаанчлалаас холгүй байна гэв.  Тэгээд үүнээс хойш хэн ч түүнээс юм асууж зүрхэлсэнгүй. 
35Мөн Есүс сүмд заан сургаж байхдаа хариулж, Бичээчид яахаараа Христ бол Давийдийн Хүү гэж хэлдэг юм бэ?
36Учир нь Давийд өөрөө Ариун Сүнсээр, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэжээ. 
37Тэгэхээр Давийд өөрөө түүнийг Эзэн гэж дуудаж байна.  Тэгвэл тэр яаж түүний хүү байх билээ? гэв.  Тэгэхэд үй олон хүн түүнийг баяртай сонсжээ. 
38Тэгээд тэрбээр сургаалаараа тэдэнд, Бичээчдээс болгоомжил.  Тэд урт хувцастай явах дуртай бөгөөд зээлүүд дэх мэндчилэлд
39мөн синагогиуд дахь гол суудлуудад мөн найруудын гол суудлуудад дуртай
40Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг бөгөөд удаан гуйлт хийж буй дүр үзүүлдэг.  Тэд илүү их ял хүртэнэ гэлээ. 
41Тэгээд Есүс эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн сан руу хүмүүс мөнгө хэрхэн шидэхийг ажлаа.  Тэгэхэд олон баян хүн ихийг шиджээ. 
42Тэгтэл нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирээд, нэг кодраантис болдог хоёр лептоон шидэв. 
43Тэгэхэд тэр шавь нараа дуудаад тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй эрдэнэсийн сан руу шидсэн бүгдээс илүүг шидлээ. 
44Яагаад гэвэл бүгд бялхсан байдлаасаа шидсэн.  Харин энэ эмэгтэй өөрийн хомс байдлаас байгаа бүхнээ, бүр бүх амин зуулгаа шидсэн гэлээ. 

 

Мааркос 13                                                                                      (return to menu)
 
1Тэгээд түүнийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг түүнд, Багш аа, ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач! гэлээ. 
2Тэгэхэд Есүс хариулж түүнд, Чи энэ нүсэр барилгуудыг харж байна уу?  Эндчулуу чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй гэв. 
3Тэгээд сүмийн эсрэг талд байдаг Чидуны уулан дээр түүнийг сууж байхад Пээтрос, Иакоов, Иоаннис, Андреас нар түүнээс аминчлан,
4Энэ зүйлс хэзээ болохыг мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байхыгбидэнд хэлээч? гэж асуулаа. 
5Тэгэхэд Есүс тэдэнд хариулан ийн хэлж эхлэв.  Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлчихгүйн тулд болгоомжил. 
6Учир нь олон хүн миний нэрээр, Би бол Христ гэж хэлж ирнэ.  Тэгээд олныг төөрөлдүүлнэ. 
7Мөн та нар дайн болон дайны сургуудыг сонсохдоо бүү түгш.  Учир нь ийм зүйлс болох ёстой.  Харин төгсгөл нь хараахан биш. 
8Учир нь үндэстний дэргэд үндэстэн мөн хаанчлалын дэргэд хаанчлал босно.  Түүнчлэн өөр өөр газарт газар хөдлөлтүүд болж бас өлсгөлөнгүүд, үймээн самуунууд бий болно.  Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм. 
9Харин өөрсдөдөө анхаар.  Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана.  Тэгээд та нар синагогиуд дотор зодуулна.  Мөн та нар надаас болоод захирагчид болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө хүргэгдэнэ. 
10Түүнчлэн сайн мэдээ эхлээд бүх үндэстний дунд тунхаглагдсан байх ёстой. 
11Харин тэд та нарыг аваачиж тушаах үед юу ярихаа урьдаас бүү бод.  Бас урьдаас бүү эргэцүүл.  Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч бай түүнийг ярь.  Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин Ариун Сүнс юм. 
12Эдүгээ ах дүү нь ах дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд хүргэнэ.  Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна. 
13Тэгээд та нар миний нэрээс болоод бүгдэд үзэн ядагдана.  Харин эцэс хүртэл нь тэвчих тэр хүн л аврагдана. 
14Харин та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүр нь байх ёсгүй газраа байж байгааг хараад, (уншдаг нь ойлгог) тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтаг. 
15Дээвэр дээр байгаа хүн гэр лүүгээ бүү бууг.  Бас гэрээсээ ямар нэг юм авахаар бүү орог. 
16Мөн талбайд байгаа нь ч хувцсаа авахаар дахин бүү буцаг. 
17Харин тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!
18Харин та нар зугталтаа өвөл бүү байг гэж гуй. 
19Учир нь тэр өдрүүдэд Шүтээний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл болоогүй бас хэзээ ч болохгүй тийм гай зовлон ирнэ. 
20Мөн тэр өдрүүдийг Эзэн богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан.  Харин тэр сонгосон сонгогдогсдынхоо төлөө тэр өдрүүдийг богиносгосон. 
21Түүнчлэн хэрэв хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ энд байна.  Эсвэл, Ажигтун, тэртэнд байна гэж хэлбэл бүү итгэ. 
22Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирж улмаар боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ. 
23Харин та нар болгоомжтой бай.  Ажигтун, би та нарт бүх зүйлийг урьдаас хэллээ. 
24Харин тэдгээр өдрүүдэд тэрхүү гай зовлонгийн дараа нар харанхуйлагдаж, сар гэрлээ өгөхгүй болно. 
25Түүнчлэн тэнгэрийн одод унана.  Мөн тэнгэрт байгаа хүчнүүд сэгсрэгдэнэ. 
26Тэгээд дараа нь хүмүүний Хүүг үүлсийн дунд агуу хүч чадал болон сүр жавхаатай ирэхийг хүмүүс харна. 
27Улмаар тэр үед тэрбээр элч нараа илгээж, сонгогдогсдоо газрын хязгаараас тэнгэрийн хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулна. 
28Эдүгээ инжир модноос зүйрлэл суралц.  Мөчир нь хэдийнээ зөөлөн болж, навчис гаргах үед зун ойрхон байгааг та нар мэддэг. 
29Тиймээс та нар эдгээр зүйл ийн болохыг харахдаа энэ нь ойрхон бүр үүднүүд дээр байгааг мэд. 
30Үнэхээр би та нарт хэлье.  Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй. 
31Тэнгэр ба газар үгүй болно.  Харин миний үгс үгүй болохгүй. 
32Харин тэр өдөр ба цагийн талаар Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрт буй элч нар ч бас Хүү ч мэддэггүй. 
33Та нар болгоомжил.  Сонор сэргэг бай бас гуйлт хий.  Учир нь тэр цаг хэзээ гэдгийг та нар мэдэхгүй. 
34Учир нь хүмүүний Хүү бол боолууддаа эрх мэдэл мөн хүн бүрт ажлыг нь өгөөд, үүдний сахиулд сонор сэргэг байхыг тушаан, гэрээ орхиж, холын аянд гарч буй хүнтэй адил юм. 
35Тиймээс та нар сонор сэргэг бай.  Учир нь гэрийн эзэн үдэш эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодох үед эсвэл өглөө ч юм уу хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. 
36Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байгаагаар олох вий. 
37Харин та нарт хэлж байгаа, Сонор сэргэг бай гэдэг зүйлийг би бүгдэд хэлж байна гэлээ

 

Мааркос 14                                                                                      (return to menu)
 
1Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх болон Исгээгүй талхны баяр болох байлаа.  Тэгээд ахлах тахилч нар болон бичээчид түүнийг башир аргаар хэрхэн бариад, алуулж болохыг эрэлхийлжээ. 
2Гэвч тэд, Баяраар л биш шүү.  Эс бөгөөс ард түмний үймээн болно гэв. 
3Тэгэхэд тэр Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байжээ.  Түүнийг хажуулан хооллож байхад гөлтгөнө савтай асар үнэтэй жинхэнэ наардосын анхилуун тостой нэгэн эмэгтэй ирээд, саваа хагалж, тосыг нь түүний толгой дээр цутгав. 
4Гэтэл зарим хүн дотроо эгдүүцэж байсан бөгөөд, Анхилуун тосны ийм гарз юунд хийнэ вэ?
5Яагаад гэвэл энэ нь гурван зуу гаруй динаарионоор зарагдаж, ядууст өгөгдөж болох байсан гэв.  Тэгээд тэд эмэгтэйн эсрэг бувтналджээ. 
6Харин Есүс, Түүнийг орхи.  Та нар яагаад түүнд төвөг удна вэ?  Тэр надад сайн үйл хийлээ. 
7Учир нь ядуус үргэлж та нартай байдаг.  Тиймээс та нар хүссэн үедээ тэдэнд сайныг хийж болно.  Харин би та нарт үргэлж байхгүй. 
8Тэр эмэгтэй юу чадахаа хийлээ.  Тэрээр оршуулганы төлөө миний биеийг тослохоор наана нь ирсэн юм. 
9Үнэхээр би та нарт хэлье.  Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв. 
10Тэгэхэд арван хоёрын нэг Иудаас Искариотис түүнийг ахлах тахилч нарт тушаахын тулд тэдэн рүү явлаа. 
11Гэтэл тэд сонсоод баярлан, түүнд мөнгө өгөхөөр амлажээ.  Тэгээд тэр түүнийг хэрхэн тушаах боломжийг эрэлхийллээ. 
12Улмаар Исгээгүй талхны баярын эхний өдөр дээгүүр өнгөрөхийн хургыгнядлах үед шавь нар нь түүнд, Та дээгүүр өнгөрөхийн зоогийг идэхийн тулд биднийг хаана очиж, бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв. 
13Тэгээд тэрбээр шавь нарынхаа хоёрыг нь илгээж тэдэнд, Та нар хот руу яв.  Тэгэхэд усны сав барьсан нэгэн эр та нартай тааралдана.  Түүнийг дага. 
14Тэгээд тэр хаашаа орно, гэрийн эзэнд нь та нар, Зочдын өрөө хаана байна вэ?  Тэнд би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийн зоогийг иднэ гэж багш хэлсэн гэж хэл. 
15Тэгэхэд тавилгажуулж бэлдсэн дээд талын том өрөөг та нарт тэр үзүүлнэ.  Бидэнд зориулж тэнд бэлтгэ гэлээ. 
16Тэгээд шавь нар нь цааш явж улмаар хотод ирээд, өөрсдөд нь хэлсэнчлэн олоод, дээгүүр өнгөрөхт бэлтгэв. 
17Улмаар орой нь тэрбээр арван хоёрын хамт ирлээ. 
18Тэгээд тэд суугаад идэж байх зуур Есүс, Үнэхээр би та нарт хэлье.  Надтай хамт идэж байгаа та нарын нэг надаас урвана гэв. 
19Тэгэхэд тэд гунигтай болж эхлэн, нэг нэгээрээ түүнд, Би юү? бас өөр нэг нь, Би юү? гэцгээв. 
20Харин тэр хариулж тэдэнд, Надтай хамт нэг саванд гар дүрдэг арван хоёрын нэг нь. 
21Хүмүүний Хүү үнэхээр өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явдаг.  Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа!  Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв. 
22Тэгээд тэднийг идэх зуур Есүс талх авч ерөөгөөд, хугалж улмаар тэдэнд өгөөд, Май, ид.  Энэ бол миний бие гэлээ. 
23Дараа нь аягатайг авч талархчихаад, тэдэнд өгчээ.  Тэгтэл бүгд үүнээс уув. 
24Тэгэхэд нь тэр тэдэнд, Энэ бол олны төлөө урсаж буй шинэ гэрээний миний цус. 
25Үнэхээр би та нарт хэлье.  Би Шүтээний хаанчлалд усан үзмийн жимсийг шинээр уух тэр өдрийг хүртлээ үүнээс дахин уухгүй гэлээ. 
26Тэгээд тэд магт дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа. 
27Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө надаас болоод та нар бүгд бүдрүүлэгдэнэ.  Учир нь, Би хоньчинг цохино.  Тэгэхэд хонин сүрэг тараагдана хэмээн бичигдсэн байдаг. 
28Гэвч би босгогдсоныхоо дараа Галийлд та нараас өмнө очно гэв. 
29Гэтэл Пээтрос түүнд, Бүгд бүдрүүлэгдэх байлаа ч би лав биш гэлээ. 
30Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье.  Чи намайг энэ өдөр, бүр энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө гурвантаа үгүйсгэнэ гэв. 
31Харин тэр эрс шийдэмгийгээр, Хэрэв би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг хэзээ ч үгүйсгэхгүй гэлээ.  Бүгд бас ингэж хэлжээ. 
32Тэгээд тэд Гетсиманий гэдэг газарт ирэв.  Улмаар тэр шавь нартаа, Намайг гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ. 
33Тэгээд өөртэйгөө хамт Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг авч явав.  Улмаар тэр маш их түгшсэн бөгөөд түүнд маш хүнд болж эхэлжээ. 
34Тиймээс тэдэнд, Миний сэтгэл үхэлд хүрэм их харуусалтай байна.  Та нар эндээ үлд.  Бас сонор сэргэг бай гэв. 
35Улмаар тэр жаахан цааш яваад, газар унаж, боломжтойсон бол энэ цаг өөрөөс нь өнгөрөөсэй хэмээн гуйлт хийжээ. 
36Тэгээд тэр, Ааваа, Эцэг минь, танд бүх зүйл боломжтой.  Энэ аягыг надаас зайлуулаач.  Гэхдээ миний юу хүсэж байгаагаар биш, харин таны юу хүсч буйгаар бологгэв. 
37Дараа нь тэр ирээд, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Сиймон, чи унтаж байна уу?  Ганц цаг сэрүүн байж чадсангүй юу?
38Та нар сорилтонд орчихгүйн тулд сонор сэргэг бай бас гуйлт хий.  Сүнс үнэхээр бэлэн харин махбод сул дорой байна гэлээ. 
39Улмаар тэр дахин явж, гуйлт хийсэн бөгөөд адил үгсийг хэлжээ. 
40Тэгээд тэр буцаж ирэх үедээ тэднийг дахиад унтаа байхыг олж харав.  (Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.)  Тэгэхэд тэд түүнд юу хариулахаа мэдэхгүй байлаа. 
41Улмаар тэр гурав дахь удаагаа ирээд тэдэнд, Одоо унт, амар.  Хангалттай.  Цаг нь боллоо.  Ажигтун, хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдаж байна. 
42Бос, явцгаая.  Ажигтун, надаас урвагч ойрхон байна гэв. 
43Ийнхүү түүнийг ярьж байх зуур тэр даруй арван хоёрын нэг болох Иудаас ахлах тахилч нар, бичээчид болон ахлагч нараас илгээсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ. 
44Харин түүнээс урвагч, Би хэнийг үнсэнэ тэр нөгөө хүн шүү.  Түүнийг бариад, хамгаалалттай авч яв гэж тэдэнд дохио өгсөн байжээ. 
45Тэгээд тэр ирэнгүүтээ шууд түүн рүү очоод, Раввий, раввий гээд түүнийг үнсэв. 
46Тэгэхэд нь тэд түүн рүү гараа сунгаад, түүнийг барилаа. 
47Гэтэл дэргэд нь зогсож байсан тэдний нэг нь илд сугалан, тэргүүн тахилчийн боол руу дайрч улмаар чихийг нь тастав. 
48Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
49Би өдөр бүр сүм дотор зааж сурган та нартай хамт байсан.  Тэгэхэд та нар намайг бариагүй.  Гэвч бичвэрүүд биелэгдэх ёстой юм гэлээ. 
50Тэр үед бүгд түүнийг орхин зугтжээ. 
51Тэгэхэд нүцгэн биендээ маалинган хувцас нөмөрсөн нэг залуу тэнд түүнийг дагаж явсан бөгөөд залуус түүнийг барьж авлаа. 
52Тэгэхэд нь тэр маалинган хувцсаа орхиод, тэднээс нүцгэн зугтаав. 
53Улмаар тэд Есүсийг тэргүүн тахилч руу аваачжээ.  Тэгэхэд түүнтэй хамт ахлах тахилч нар, ахлагч нар мөн бичээчид бүгд цугласан байлаа. 
54Тэгэхэд Пээтрос түүнийг бүр тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагажээ.  Тэгээд тэр зарц нарын хамт сууж, өөрийгөө галд дулаацуулав. 
55Харин ахлах тахилч нар болон зөвлөл бүхэлдээ Есүсийг үхэлд хүргэх түүний эсрэг мэдүүлэг хайсан боловч олсонгүй. 
56Учир нь олон хүн түүний эсрэг худал гэрчилсэн боловч тэдний мэдүүлэг хоорондоо нийцсэнгүй. 
57Тэгтэл нэг хүн босоод, түүний эсрэг худал гэрчилж, 
58Бид түүний, Би гараар бүтээгдсэн энэ сүмийг нураагаад, гараар бүтээгдээгүй өөр сүмийггурав хоногийн дотор барина гэхийг сонссон гэв. 
59Гэсэн ч тэдний мэдүүлэг бас л хоорондоо тийн нийцсэнгүй. 
60Тэгтэл тэргүүн тахилч голд зогсоод Есүсээс, Чи юу ч хариулахгүй юу?  Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байна? гэж асуув. 
61Гэсэн ч тэр дуугүй байж, юу ч хариулсангүй.  Тэргүүн тахилч түүнээс дахин асууж улмаар түүнд, Чи Ерөөгдсөн нэгний Хүү, Христ мөн үү? гэлээ. 
62Тэгэхэд нь Есүс, Би мөн.  Хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд заларч буйг бас тэнгэрийн үүлс дунд ирж буйг та нар харах болно гэв. 
63Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа ураад, Бидэнд цаашид гэрчүүдийн хэрэг юу байна?
64Та нар шүтээнийг доромжлохуйг сонслоо.  Та нар юу гэж бодож байна? гэв.  Тэгэхэд нь бүгд түүнийг үхлийн буруутай хэмээн яллалаа. 
65Тэгтэл зарим нь түүн рүү нулимж, нүүрийг нь бүтээж, түүнийг нударгалж улмаар, Эш үзүүлээдэх гэж түүнд хэлж эхлэв.  Мөн зарц нар түүнийг алгаараа цохижээ. 
66Тэгээд Пээтросыг доор хашаан дотор байхад тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирлээ. 
67Улмаар тэрээр дулаацаж буй Пээтросыг хараад, түүн рүү ширтэн, Тэгэхэд та ч бас Назаретын Есүстэй хамт байсан гэв. 
68Харин тэр, Би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй бас ойлгох ч үгүй байна гэж үгүйсгээд, үүдний хэсэг рүү явжээ.  Тэгтэл азарган тахиа донгодлоо. 
69Улмаар мөнөөх шивэгчин түүнийг дахин хараад, хажуудаа зогсож байсан хүмүүст, Энэ тэдний нэг мөн гэж хэлж эхлэв. 
70Гэвч тэр дахиад л үгүйсгэлээ.  Тэгээд хэсэг хугацааны дараа түүний дэргэд зогсож байсан хүмүүс Пээтрост дахиад, Чи гарцаагүй тэдний нэг.  Учир нь чи Галийл хүн бөгөөд яриа чинь адилхан байна гэв. 
71Харин тэр, Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй хэмээн хараан бас тангараглаж эхэллээ. 
72Тэгтэл азарган тахиа хоёр дахь удаагаа донгоджээ.  Тэгэхэд нь Пээтрос, Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь хэлсэн үгийг санав.  Тэгээд тэр үүнийг бодохдоо цурхиран уйллаа. 

 

Мааркос 15                                                                                      (return to menu)
 
1Тэгээд өглөөн нь ахлах тахилч нар тэр даруй ахлагч нартай, бичээчидтэй бас бүрэн зөвлөлтэй хамт зөвлөлдөөн хийв.  Тэгээд Есүсийг хүлээд, авч яван улмаар Пилаатост тушаалаа. 
2Тэгэхэд Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув.  Харин тэр хариулан түүнд, Та хэлж байна гэв. 
3Тэгтэл ахлах тахилч нар олон зүйлд түүнийг буруутгажээ.  Гэвч тэр юу ч хариулсангүй. 
4Гэтэл Пилаатос түүнээс дахин асууж, Чи юу ч хариулахгүй юу?  Тэд чиний эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг хараач гэлээ. 
5Гэвч Есүс цаашид юу ч хариулсангүй.  Тиймээс Пилаатос гайхжээ. 
6Харин тэрбээр баяраар ард түмний хүссэн нэг хоригдлыг, хэн ч байсан суллаж өгдөг байжээ. 
7Тэгэхэд босогчидтойгоо хамт хүлэгдсэн Варавваас гэгч байлаа.  Тэрбээр бослогоор аллага үйлдсэн ажээ. 
8Тэгээд цугласан олон өөрсдөд нь үргэлж үйлдэж байсан шигээ үйлдэхийг Пилаатосоос хүсэж эхлэн чанга хашгиралдлаа. 
9Харин Пилаатос тэдэнд хариулан, Би та нарт Жүүдүүдийн Хааныг суллаасай гэж та нар хүсэж байна уу? гэлээ. 
10Учир нь ахлах тахилч нар атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байв. 
11Гэвч Варавваасыг өөрсдөдөө суллуулах нь дээр гэж ахлах тахилч нар ард түмнийг хөөргөжээ. 
12Харин Пилаатос хариулж тэдэнд дахин, Тэгвэл Жүүдүүдийн Хаан гэж нэрлэгддэг түүнд намайг юу хийгээсэй гэж та нар хүсэж байна вэ? гэв. 
13Тэгтэл тэд дахиад, Түүнийг цовдол гэж хашгирлаа. 
14Тэгэхэд нь Пилаатос тэдэнд, Яагаад, тэр ямар муу зүйл хийсэн юм бэ? гэв.  Гэтэл тэд, Түүнийг цовдол гэж улам их хашгирлаа. 
15Тэгэхэд нь Пилаатос хүмүүсийг сэтгэл хангалуун болгохыг хүссэн тул Варавваасыг тэдэнд суллав.  Тэгээд Есүсийг ташуурдаад, цовдлуулахаар тушаалаа. 
16Тэгтэл цэргүүд түүнийг Праитоорион гэдэг хашаанд авчирчээ.  Тиймээс тэд цэргийнбүтэн ангийг цуглуулав. 
17Тэгээд тэд түүнийг нил ягаанаар хувцаслаад, өргөстэй титэм сүлжиж, толгойд нь углан, 
18Жүүдүүдийн Хаан мандтугай! гэж түүнд мэндчилж эхэллээ. 
19Улмаар түүнийг толгой руу нь зэгсээр цохиж, түүн рүү нулимаад, түүнд өвдөг сөгдөн мөргөв. 
20Ийнхүү тэд түүнийг тохуурхчихаад, түүнээс мөнөөх нил ягааныг тайлж, өөрийнх нь хувцсыг өмсгөв.  Тэгээд түүнийг цовдлохоор түүнийг авч явлаа. 
21Улмаар тэд, хөдөөнөөс ирээд дэргэдүүр нь өнгөрч байсан Александрос ба Рууфос нарын эцэг Сиймон гэдэг нэгэн Кюрина хүнд түүний загалмайг үүрэхийг тулгалаа. 
22Тэгээд тэд түүнийг Гулгоолет гэдэг газар авчирчээ.  Энэ нь Гавлын газар хэмээн хөрвүүлэгддэг. 
23Тэгээд тэд смюрнатай дарсыг уулгахаар түүнд өгсөн боловч тэр хүлээн авсангүй. 
24Тэгээд тэд түүнийг цовдолчихоод, хувцаснуудыг нь ялган, хэн юу авахаа үзэж, тэдгээрийн төлөө шавга орхив. 
25Тэгэхэд гурав дахь цаг байсан бөгөөд тэд түүнийг цовдолсон юм. 
26Тэгээд түүний ял тулгалтын бичээс нь ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэж бичигдсэн байлаа. 
27Мөн тэд түүнтэй хамт хоёр хулгайчийг нэгийг нь түүний баруун гар талд, нөгөөг нь зүүн талд цовдолжээ. 
28Ийнхүү, Тэрбээр хууль зөрчигчдийн хамт тоологдсон хэмээх Бичвэр биелэгджээ. 
29Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлон, толгойгоо сэгсэрч, Аан, сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи
30өөрийгөө авраад, загалмайнаасаа буу л даа гэжээ. 
31Гэтэл ахлах тахилч нар ч бас бичээчдийн хамт мөн адил тохуурхан өөр хоорондоо, Тэр бусдыг аварсан.  Өөрийгөө аварч чадахгүй байна. 
32Израйлийн Хаан Христ загалмайнаасаа одоо буугаад ирэг.  Тэгвэл бид хараад, итгэе гэлцжээ.  Мөн түүнтэй хамт цовдлогдсон тэд түүнийг доромжлов. 
33Эдүгээ зургаа дахь цагт бүх газарт харанхуй болж ес дэх цаг хүртэл үргэлжиллээ. 
34Улмаар ес дэх цагт Есүс чанга дуугаар, Элои, элои, ламаа савахтаний? гэж хашгирав.  Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхио вэ? хэмээн хөрвүүлэгддэг. 
35Тэгтэл дэргэд нь зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Ажигтун, тэрбээр Элийаг дуудаж байна гэлээ. 
36Гэтэл нэг нь гүйн, далайн хөвөнд исгэлэн дарс шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өгөөд, Орхи.  Элийа түүнийг буулгахаар ирэх эсэхийг харцгаая гэв. 
37Тэр үед Есүс чанга дуугаар хашгираад, сүнсээ тавилаа. 
38Тэгэхэд сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав. 
39Тэгтэл түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга түүний ийнхүү хашгиран сүнсээ тавихыг хараад, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэв. 
40Тэгэхэд эмэгтэйчүүд бас холоос ажиж байлаа.  Тэдний дунд Марийа Магдалиний мөн бага Иакоов болон Иосийс нарын эх Марийа мөн Салооми,
41(тэр ч бас түүнийг Галийлд байхад нь дагаж, түүнд үйлчилж байсан) бас түүний хамт Иерусалимд ирсэн өөр олон эмэгтэй байв. 
42Тэгээд шаббаатын өмнөх буюу бэлтгэлийн өдөр байсан тул үдээс хойш болсон хэдий ч
43зөвлөлийн хүндэт гишүүн Ариматаиагийн Иосээф ирээд, Пилаатос руу зоригтой очиж, Есүсийн цогцсыг гуйлаа.  Тэр бас Шүтээний хаанчлалыг хүлээж байсан юм. 
44Тэгэхэд Пилаатос түүнийг аль хэдийн үхсэн гэдэгт гайхжээ.  Тиймээс зуутын даргыг дуудаж, тэр нас бараад удаж буй эсэхийг лавлалаа. 
45Улмаар тэрбээр зуутын даргаас мэдээд, Иосээфт цогцсыг өгөв. 
46Тэгэхэд тэрбээр нарийн маалинган даавуу худалдаж авчээ.  Тэгээд түүнийг доош буулган, маалинган даавуунд ороолоо.  Улмаар том хаданд ухаж зассан булшинд түүнийг тавиад, булшны үүд рүү чулуу өнхрүүлэв. 
47Тэгэхэд түүний хаана тавигдсаныг Марийа Магдалиний болон Иосийсийн эх Марийа нар харжээ. 

 

Мааркос 16                                                                                      (return to menu)
 
1Тэгээд шаббаат өдөр өнгөрөхөд Марийа Магдалиний мөн Иакоов, Салооми нарын эхМарийа анхилуун үнэртэн худалдан авсан нь очиж түүнийг тослохын тулд юм. 
2Улмаар тэд долоо хоногийн эхний өдрийн өглөө маш эрт нар мандаж байхад булш руу очжээ. 
3Тэгээд тэд өөр хоорондоо, Хэн бидэнд булшны үүднээс чулууг өнхрүүлж өгөх билээ? гэлцэв. 
4Улмаар тэд харахдаа чулуу өнхрүүлэгдсэн байхыг харлаа.  Яагаад гэвэл энэ нь маш том байжээ. 
5Тэгээд тэд булш руу орж байхдаа урт цагаан хувцас өмссөн залуу баруун талд сууж байхыг хараад цочирдов. 
6Гэтэл тэр тэдэнд, Бүү цочирд.  Та нар цовдлогдсон Назаретын Есүсийг хайж байна.  Тэр босгогдсон.  Тэр энд байхгүй.  Түүнийг тавьсан газрыг нь хар. 
7Харин замаараа явж, түүний шавь нар болон Пээтрост, Тэр та нарын өмнө Галийл руу явж байна.  Та нарт хэлснийх нь дагуу та нар түүнийг тэнд харна гэж хэл гэв. 
8Улмаар тэд айн дагжиж бас гайхаж байсан тул булшнаас түргэн гарч зугтав.  Бас хэнд ч юу ч хэлсэнгүй.  Учир нь тэд айсан байжээ. 
9Эдүгээ Есүсбосгогдоод, долоо хоногийн эхний өдрийн үүрээр анх Марийа Магдалинийд үзэгдэв.  Тэрбээр долоон чөтгөрийг энэ эмэгтэйгээс зайлуулж байсан юм. 
10Энэ эмэгтэй явж, түүнтэй хамт байдаг байсан хүмүүсийг гашуудан уйлалдаж байх үед хэлжээ. 
11Гэсэн ч түүнийг амьд бас эмэгтэйд үзэгдсэн гэдгийг тэд сонсоод итгэсэнгүй. 
12Үүний дараа хөдөө рүү алхаж яваа тэдний хоёрт нь тэрбээр өөр төрхөөр үзэгджээ. 
13Тэгээд тэд явж, бусдадаа хэлэв.  Тэдэнд ч бас итгэсэнгүй. 
14Дараа нь арван нэгийг хажуулан хооллож байхад тэр тэдэнд үзэгдэж, тэдний итгэлгүй байдал болон зүрх сэтгэлийн хатууг зэмлэв.  Яагаад гэвэл босгогдсоных нь дараа түүнийг харсан хүмүүст тэд итгээгүй. 
15Тэгээд тэр тэдэнд, Та нар даян дэлхийгээр явж, бүтээл бүрт сайн мэдээг тунхагла. 
16Итгэдэг бас баптизм хийлгэсэн нь аврагдана.  Харин үл итгэдэг нь яллагдана. 
17Мөн итгэдэг хүмүүсийг эдгээр шинж тэмдэг дагана.  Тэд чөтгөрүүдийг миний нэрээр зайлуулж, шинэ хэлүүдээр ярина. 
18Тэд могойнуудыг гартаа барина.  Тэгээд тэд ямар нэгэн үхлийн юм уувал энэ нь тэдэнд хор учруулахгүй.  Тэд гараа өвчтэй хүмүүсийн дээр тавих бөгөөд тэд эдгэрнэ гэв. 
19Ингээд Эзэн тэдэнд ийн хэлчихээд тэнгэр лүү авагдаж улмаар Шүтээний баруун гар талд заларсан юм. 
20Харин тэд явж, газар сайгүй тунхаглажээ.  Эзэн тэдэнтэй хамтран ажиллаж, дагалдах шинж тэмдгүүдээр үгийг баталж байлаа.  Аминь. 

 

ЛУКААСын
бичсэн сайн мэдээ

 

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24
Лукаас 1                                                                                            (return to menu)

 

1Бидний дунд баттай итгэгдсэн тэдгээр зүйлийн тухай хүүрнэлийг эмхтгэхээр зорьсон хүн болгоны,
2анхнаас нь нүдээрээ харсан гэрчүүд ба үгийн үйлчлэгчид байсан тэдний бидэнд эдгээрийг дамжуулан өгсөн ёсоор,
3бүх зүйлийг эхнээс нь төгс ойлгосныхоо хувьд дэс дарааллаар нь эрхэм хүндэт Теофилос чамд бичих нь зүйтэй гэж бас надад санагдлаа. 
4Энэ нь чиний зааварчлуулсан эдгээр зүйлийн баттай байдлыг чамд мэдүүлэхийн тулд юм. 
5Иудаиагийн хаан Ироодисийн өдрүүдэд Авийагийн ээлжийн Захариа нэртэй нэгэн тахилч байлаа.  Мөн түүний эхнэр Ахарооны охидоос гаралтай бөгөөд нэр нь Элишээва ажээ
6Улмаар тэдний аль аль нь Эзэний бүх тушаал ба захирамжинд гэм зэмгүй алхан, Шүтээний өмнө зөв байдаг байжээ. 
7Гэвч Элишээва хүүсэр байсан тул тэд хүүхэдгүй байв.  Улмаар хоёул жилээс жилд өтөлсөөр байлаа. 
8Тэгээд түүнийг ээлжийнхээ гараанд Шүтээний өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байхад ийм явдал болжээ. 
9Эзэний сүм рүү ороод анхилам утлага уугиулах нь тахилчийн албаны заншлын дагуух түүний шодогдолт байлаа. 
10Тэгэхэд цугласан ард олон бүгд анхилам утлагын цагаар гадаа гуйлт хийж байв. 
11Гэтэл түүнд Эзэний нэгэн элч анхилам утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь үзэгдлээ. 
12Тэгээд түүнийг Захариа хараад түгшсэн бөгөөд түүн дээр айдас буув. 
13Гэтэл элч түүнд, Захариа аа, бүү ай.  Учир нь чиний гуйлт сонсогдсон.  Тиймээс чиний эхнэр Элишээва чамд хүү төрүүлнэ.  Улмаар чи түүний нэрийг Иоаннис гэж нэрлэ. 
14Тэгээд чи баяр баясгалан, баяр хөөртэй болно.  Улмаар түүний төрөлтөнд олон хүн баясна. 
15Учир нь тэрбээр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарсыг ч, хатуу ундааг ч уухгүй.  Мөн эхийнхээ хэвлийд байхаасаа л Ариун Сүнсээр дүүргэгдэнэ. 
16Тэгээд тэрбээр Израйлийн хүүхдүүдээс олныг Эзэн Шүтээн рүү нь эргүүлнэ. 
17Мөн тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, дуулгаваргүй хүмүүсийг зөв шударгын мэргэн ухаан руу эргүүлж улмаар Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгохын тулд түүний өмнө Элийагийн сүнс ба хүч чадал дотор явна гэв. 
18Тэгэхэд нь Захариа элчид, Би үүнийг яаж мэдэх вэ?  Учир нь би бол хөгшин хүн мөн эхнэр минь жилээс жилд өтөлсөөр байна гэлээ. 
19Тэгтэл элч хариулан түүнд, Би бол Шүтээний өмнө зогсдог Гавриэл бөгөөд чамтай ярихаар бас чамд эдгээр сайн мэдээг тунхаглахаар илгээгдсэн. 
20Харин ажигтун, цаг нь болоход биелэгдэх миний үгст чи итгээгүй учраас эдгээр зүйл биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй, ярьж чадахгүй болно гэв. 
21Тэгэхэд Захариаг хүмүүс хүлээж байсан бөгөөд түүнийг сүм дотор удсанд гайхжээ. 
22Гэтэл тэр гарч ирээд, тэдэнтэй ярьж чадахгүй байв.  Тэгэхэд нь тэд түүнийг сүм дотор үзэгдэл үзсэнийг ойлгожээ.  Учир нь тэр тэдэн рүү дохиж занган, ярьж чадахгүй хэвээр байлаа. 
23Тэгээд ийм явдал болжээ.  Үйлчлэлийнх нь хоногууд дуусмагц тэрбээр гэр лүүгээ явав. 
24Тэгтэл тэр өдрүүдийн дараа эхнэр Элишээва нь жирэмсэлсэн бөгөөд өөрийгөө таван сар нуухдаа,
25Эзэн намайгхарсан өдрүүддээ хүмүүсийн дундах миний ичгүүрийг арилгахын тулд надад ийнхүү үйлдсэн юм гэлээ. 
26Тэгээд зургаа дахь сард нь элч Гавриэл Шүтээнээс Галийлийн Назарет нэртэй хот руу,
27Давийдийн гэрийн Иосээф гэдэг эртэй сүй тавьсан онгон бүсгүй рүү илгээгдсэн бөгөөд онгон бүсгүйн нэрийг Марийа гэдэг ажээ. 
28Тэгээд эмэгтэй дээр элч ирээд, Амар байна уу.  Чи ихэд ивээгджээ.  Эзэн чамтай хамт.  Эмэгтэйчүүдийн дундаас ерөөгдсөн нь чи гэлээ. 
29Гэтэл эмэгтэй түүнийгхараад, хэлсэнд нь түгшив.  Тэгээд энэ нь ямар гээч мэндчилгээ болохыг эргэцүүлжээ. 
30Улмаар элч түүнд, Марийа, бүү ай.  Учир нь чи Шүтээний тааллыг олсон. 
31Тиймээс ажигтун, чиний хэвлийд үр тогтох бөгөөд хүү төрүүлнэ.  Улмаар түүний нэрийг ЕСҮС гэж нэрлэнэ. 
32Тэрбээр агуу болох бөгөөд Хамгийн Дээд Нэгэний Хүү гэж дуудагдана.  Тэгээд Эзэн Шүтээн түүнд эцэг Давийдийнх нь хаан суудлыг өгнө. 
33Улмаар тэрбээр Иакоовын гэрийнхний дээр үүрд хаанчлах бөгөөд түүний хаанчлалд төгсгөл байхгүй гэлээ. 
34Тэгэхэд нь Марийа элчид, Би нэг ч эрийг унтажмэдээгүй учраас ийм юм хэрхэн болох билээ? гэв. 
35Тэгтэл элч хариулж түүнд, Ариун Сүнс чам дээр ирэх бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хүч чадал чамайг бүрхэнэ.  Тийм учраас чамаас төрөх тэр ариун нэгэн Шүтээний Хүү гэж бас дуудагдана. 
36Мөн ажигтун, чиний үеэл Элишээва чинь өтөл насандаа бас хүү тээж байгаа бөгөөд энэ зургаа дахь сар нь юм.  Тэрээр хүүсэр гэгддэг байсан. 
37Учир нь Шүтээнээр юу ч боломжгүй биш гэлээ. 
38Тэгэхэд Марийа, Ажигтун, Эзэний шивэгчин надад таны үгээр болог гэв.  Улмаар мөнөөх элч түүнээс холдон одлоо. 
39Тэгээд тэрхүү өдрүүдэд Марийа босоод, уулархаг нутаг руу яаралтай явж, Иудаиагийн нэгэн хот руу оров
40Улмаар Захариагийн гэрт орж, Элишээватай мэндэллээ. 
41Тэгэхэд ийм явдал болжээ.  Элишээва Марийагийн мэндчилгээг сонсмогц түүний хэвлий дэх хүүхэд хөдлөв.  Тэгтэл Элишээва Ариун Сүнсээр дүүргэгдлээ. 
42Тэгээд тэр чанга дуугаар ярьж улмаар, Эмэгтэйчүүдийн дунд ерөөгдсөн нь чи.  Бас ерөөгдсөн нь чиний хэвлийн үр жимс юм. 
43Мөн Эзэний минь эх над дээр ирнэ гэдэг энэ нь хэрхэн надад тохиож болох билээ?
44Учир нь ажигтун, чиний мэндчилгээний дуу чимээ миний чихэнд дуулдмагц хэвлий дэх хүүхэд минь баяр хөөрөндөө хөдөлж байна. 
45Мөн итгэдэг эмэгтэй нь жаргалтай.  Учир нь Эзэнээс өөрт нь хэлэгдсэн тэр зүйлсийн биелэл байх болно гэв. 
46Тэгтэл Марийа, Сэтгэл минь Эзэнийг дээдэлж байна. 
47Улмаар сүнс минь миний Аврагч Шүтээн дотор баясан хөөрсөн. 
48Яагаад гэвэл тэрбээр шивэгчнийхээ дорд байдлыг анхааран авч үзсэн.  Учир нь ажигтун, үүнээс хойш бүх үеийнхэн намайг жаргалтай гэх болно. 
49Учир нь аугаа нэгэн надад агуу зүйлсийг үйлдсэн бөгөөд ариун нь түүний нэр. 
50Мөн түүний өршөөл үеэс үед өөрөөс нь эмээгчдийн дээр байдаг
51Тэр өөрийн гараар хүч чадлыг харуулсан.  Тэрбээр бардам хүмүүсийг зүрх сэтгэлийнх нь төсөөллөөр тараасан. 
52Тэр агуу хүмүүсийг суудлаас нь буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилсөн. 
53Тэр өлсгөлөн хүмүүсийг сайн зүйлсээр цатгаж, баячуудыг хоосон явуулсан. 
54Тэр өршөөлөө санахдаа зарц Израйльдаа тусалсан нь
55бидний эцэг өвгөдөд мөн Аврахаамд болон түүний мөнхийн үр удамд хэлснийхээ дагуу юм гэлээ. 
56Тэгээд Марийа гурван сар орчим түүнтэй хамт байгаад, гэр лүүгээ буцав. 
57Эдүгээ Элишээвагийн төрүүлэх хугацаа нь ирж, хүү төрүүллээ. 
58Тэгэхэд Эзэн түүнд агуу өршөөл хэрхэн үзүүлснийг түүний хөршүүд болон үеэлүүд нь сонсоод, түүнтэй хамт баярлав. 
59Тэгээд ийм явдал болжээ.  Тэд хүүгийн хөвчийг хөндөхөөр найм дахь өдөр нь ирлээ.  Улмаар тэд түүнийг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэв. 
60Тэгтэл түүний эх хариулж, Үгүй ээ.  Харин Иоаннис гэж нэрлэнэ гэжээ. 
61Тэгэхэд нь тэд түүнд, Энэ нэрээр нэрлэгдсэн нэг ч хүн чиний төрөл садан дотор байхгүй гэлээ. 
62Тэгээд тэд түүнийг хэрхэн нэрлэхийг хүсэж байна гэж эцэг рүү нь дохив. 
63Тэгтэл тэр бичгийн самбар гуйж, Түүний нэр бол Иоаннис гэж бичжээ.  Тэгэхэд нь бүгд гайхлаа. 
64Гэтэл тэр даруй түүний ам нээгдсэн бөгөөд хэл нь суларч улмаар ярьж, Шүтээнийг магтав. 
65Тэгэхэд ойр хавьд нь амьдардаг бүгдийн дээр айдас ирлээ.  Мөн энэ бүх яриа Иудаиагийн бүх уулархаг нутгаар яригдлаа. 
66Тэгэхэд үүнийг сонссон бүхэн зүрх сэтгэлдээ тогтоож, Энэ хүүхэд хэн болох юм бол!  Мөн Эзэний мутар түүнтэй хамт байсан гэлцэв. 
67Тэгтэл эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүргэгдэж улмаар эш үзүүлэн,
68Израйлийн Эзэн Шүтээн магтагдаг.  Учир нь тэр хүрэлцэн ирж, өөрийн ард түмнийг зольж авсан. 
69Мөн авралын эврийг бидэнд зориулж өөрийн зарц Давийдийн гэрт
70яг л дэлхий үүссэнээс хойш байсан ариун эш үзүүлэгч нарынхаа амаар тэр хэлснийхээ дагуу босгосон. 
71Энэ нь бид дайснуудаасаа бас биднийг үзэн яддаг бүгдийн гараас аврагдах ёстойн тулд,
72бидний эцэг өвгөдөд амласан өршөөлөө гүйцэтгэхийн тулд мөн ариун гэрээгээ санахын тулд юм. 
73Уг гэрээ буюу амлалтыг бидний эцэг Аврахаамд амласан нь
74бид дайснуудынхаа гараас чөлөөлөгдсөнөөр өөрт нь айдасгүйгээр
75өөрийнх нь өмнө ариун бас зөв байдал дотор амьдралынхаа бүх өдрүүдэд үйлчлэхийг тэр бидэнд соёрхохын тулд юм. 
76Улмаар хүү минь, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэгдэнэ.  Учир нь чи Эзэний замуудыг бэлтгэхээр түүний нүүрний өмнө явна. 
77Ингэхдээ авралын тухай мэдлэгийг түүний ард түмэнд гэмүүдийнх нь уучлалтаар дамжуулан,
78бидний Шүтээний энэрэнгүй өршөөлөөр дамжуулан өгөх юм.  Үүгээр өндрөөс үүрийн гэгээ бидэн дээр,
79харанхуй байдал дотор бас үхлийн сүүдэр дотор суугчдад гэрэл өгөхөөр, бидний хөлийг амар тайвны зам руу хөтлөхөөр зочиллоо гэв. 
80Тэгээд мөнөөх хүү өсөж, сүнсээр хүчирхэгжин, Израйльд өөрийн ил харагдалтын өдрийг хүртэл цөл газруудад байсан юм. 

 

Лукаас 2                                                                                            (return to menu)
 
1Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ.  Даян дэлхий бүртгэгдсэн байх ёстой гэсэн Кайсар Аугустосын зарлиг гарсан байв. 
2(Энэ бүртгэл анх Кюрийниосыг Сирийн захирагч байхад хийгдсэн.)
3Тэгээд бүгд бүртгүүлэхийн тулд хүн бүр өөр өөрийнхөө хот руу явжээ. 
4Тэгэхэд Иосээф ч бас Галийлаас, Назарет хотоос Иудаиа руу, Давийдийн буюу Бэтлэхэм гэгддэг хот руу (учир нь тэрбээр Давийдийн гэрээс мөн удмаас байжээ)
5жирэмсэн байгаа сүй тавьсан эхнэр Марийагийнхаа хамт бүртгүүлэхийн тулд өгслөө. 
6Улмаар тэднийг тэнд байх зуур тэр эмэгтэйн хүүхэд төрүүлэх өдрүүд гүйцээгджээ. 
7Тэгээд тэрээр ууган хүүгээ төрүүлсэн бөгөөд түүнийг өлгийдөн улмаар тэвшин дотор тавилаа.  Яагаад гэвэл дэн буудалд тэдэнд өрөө байсангүй. 
8Тэр үед хоньчид сүргээ шөнөөр манаж хамгаалан, уг нутагт хээр хонож байв. 
9Тэгээд ажигтун, Эзэний элч тэдэн дээр ирж улмаар Эзэний сүр жавхаа тэдний эргэн тойронд гэрэлтлээ.  Тэгэхэд тэд маш их айжээ. 
10Тэгтэл элч тэдэнд, Бүү ай.  Учир нь ажигтун, би та нарт бүх хүнд байх агуу баяр хөөрийн тэрхүү сайн мэдээг тунхаглая. 
11Учир нь өнөөдөр Давийдийн хотод Аврагч буюу Христ Эзэн та нарт мэндэллээ. 
12Улмаар энэ нь та нарт тэмдэг байх болно.  Та нар тэвшинд хэвтэж буй өлгийтэй хүүхдийг олно. 
13Тэгтэл гэнэт мөнөөх элчтэй хамт тэнгэрийн армийн үй түмэн элчбий болж, Шүтээнийг магтан улмаар,
14Яруу алдар нь хамгийн өндөрт буй Шүтээнд, амар тайван нь дэлхий дээр, сайн сайхан нь хүмүүст гэв. 
15Тэгээд ийм явдал болжээ.  Хоньчдоос элч нар тэнгэр лүү явахад тэд нэг нэгэндээ, Одоо Бэтлэхэм рүү явцгаая.  Тэгээд Эзэний бидэнд мэдэгдсэн, болж буй энэ зүйлийг харъя гэв. 
16Тэгээд тэд яаран очлоо.  Улмаар Марийа болон Иосээфийг мөн тэвшинд хэвтэж байгаа нялх хүүхдийг олов.                       
17Ийнхүү тэд харчихаад, энэ хүүхдийн тухай өөрсдөд нь хэлсэн үгийг хаа сайгүй ярилаа. 
18Тэгэхэд сонссон бүхэн хоньчдоор өөрсдөд нь яригдсан үгэнд гайхжээ. 
19Харин Марийа энэ бүх зүйлийг санаандаа хадгалж улмаар зүрх сэтгэлдээ эргэцүүлжээ. 
20Улмаар хоньчид сонссон бас үзсэн бүх зүйлийнхээ төлөө Шүтээнийг алдаршуулж бас магтсаар буцав.  Учир нь өөрсдөд нь хэлэгдсэний дагуу байсан юм. 
21Тэгээд хүүхдийн хөвчийг хөндөх найман өдөр гүйцээгдэхэд түүнийг хэвлийд бүрэлдэхээс өмнө элчийн нэрлэснээр нэрийг нь ЕСҮС гэж нэрлэлээ. 
22Улмаар Мошээгийн хуулийн дагуу бүсгүйн цэвэршилтийн өдрүүд гүйцээгдэхэд тэд хүүг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчирчээ. 
23(Эзэний хуулинд бичигдсэний дагуу, Умайг нээж буй эрэгтэй хүүхэд бүр Эзэнд ариун гэж дуудагдах болно.)
24Мөн Эзэний хуулинд хэлэгдсэн дагуух өргөх тахил бол, Хос хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа юм. 
25Улмаар ажигтун, Иерусалимд Шимеон нэртэй нэгэн эр байсан бөгөөд тэр хүн зөв шударга, сүсэг бишрэлтэй бас Израйлийн тайтгарлыг хүлээж байв.  Мөн Ариун Сүнс түүн дээр байлаа. 
26Түүнчлэн тэрбээр Эзэний Христийг харахаас нааш үхэл үзэхгүй гэдэг нь Ариун Сүнсээр түүнд илчлэгдсэн байв. 
27Тэгээд тэрбээр Сүнсээр сүм рүү ирсэн бөгөөд эцэг эх нь хүүгийнхээ төлөө хуулийн заншлын дагуу үйлдэх гэж Есүс хүүг авчрахад,
28тэр үед тэрбээр түүнийг гар дээрээ өргөөд, Шүтээнийг магтаж улмаар,
29Эзэн минь, та хэлснийхээ дагуу боолоо амар тайван дотор одоо явуулаач. 
30Учир нь миний нүд авралыг тань харчихлаа. 
31Та үүнийг бүх ард түмний нүүрний өмнө бэлдсэн. 
32Энэ нь Жүүд бусчуудыг гэрэлтүүлэх гэрэл бөгөөд таны ард түмэн Израйлийн яруу алдар юм гэв. 
33Тэгтэл Иосээф, эх хоёр нь түүний тухай ярьсан зүйлст гайхлаа. 
34Улмаар Шимеон тэднийг ерөөгөөд, эх Марийад нь, Ажигтун, энэ хүүИзрайль дахь олны уналт ба дахин босолтын төлөө мөн эсрэг яригдах шинж тэмдгийн төлөө томилогдсон. 
35(Тийм ээ, нэгэн сэлэм чиний сэтгэлийг ч бас сүлбэнэ.)  Ийнхүү олон зүрх сэтгэлийн бодлууд илчлэгдэнэ гэв. 
36Тэгэхэд Асийр овгийн Пэнуэлийн охин, эмэгтэй эш үзүүлэгч Аанна байлаа.  Тэрээр өндөр настай байсан бөгөөд онгон үеэсээ хойш нөхөртэйгөө хамт долоон жил амьдарсан байжээ. 
37Тэгээд тэр эмэгтэй бараг наян дөрвөн жил бэлэвсэн байсан бөгөөд сүмээс холдолгүй, мацаг барилт болон гуйлтаар өдөр шөнөгүй үйлчилдэг байв. 
38Улмаар тэр агшинд тэр эмэгтэй ирж, Эзэнд талархаад, түүний тухай Иерусалимд зольж авалтыг хайсан бүх хүнд ярьжээ. 
39Ийнхүү тэд бүх зүйлийг Эзэний хуулийн дагуу гүйцэтгээд, Галийл руу, өөрсдийн хот Назарет руу буцав. 
40Улмаар хүү өсөж, сүнсэн дотор хүчирхэгжин, мэргэн ухаанаар дүүргэгджээ.  Мөн Шүтээний энэрэл түүн дээр байлаа. 
41Эдүгээ түүний эцэг эх жил бүр Дээгүүр өнгөрөхийн баярт Иерусалим руу явдаг байжээ. 
42Тэгээд түүнийг арван хоёр настай байхад тэд баярын заншлын дагуу Иерусалим руу өгсөв. 
43Улмаар тэд тэр өдрүүдийг гүйцээчихээд буцахад хүү Есүс нь Иерусалимд үлджээ.  Тэгэхэд Иосээф болон эх нь мэдсэнгүй. 
44Харин тэд түүнийг цуваанд байгаа гэж бодон, нэг өдрийн замыг туулжээ.  Тэгээд түүнийг хамаатан садан болон танилууд дундаа хайв. 
45Улмаар түүнийг олоогүй тул түүнийг хайсаар Иерусалим руу буцаж очлоо. 
46Тэгэхэд ийм явдал болжээ.  Тэд гурван өдрийн дараа түүнийг сүмд зааварлагч багш нарын дунд суугаад, тэднийг сонсож бас тэднээс асуулт асууж байхыг нь олов. 
47Тэгтэл түүнийг сонссон бүгд түүний мэдлэг болон хариултуудад алмайран гайхжээ. 
48Тэгэхэд тэд түүнийг хараад алмайран гайхсан бөгөөд эх нь түүнд, Хүү минь, чи юунд бидэнд ийн үйлдэв ээ?  Ажигтун, чамайг эцэг бид хоёр чинь шаналан хайлаа гэв. 
49Тэгэхэд нь тэр тэдэнд, Юунд тэгтлээ намайг хайсан юм бэ?  Би Эцэгийнхээ ажилд байх ёстойг та нар мэдэхгүй гэж үү? гэлээ. 
50Гэтэл тэд өөрсдөд нь хэлсэн энэхүү үгийг ойлгосонгүй. 
51Тэгээд тэр тэдний хамт уруудаж, Назаретад ирээд улмаар тэдэнд дуулгавартай байлаа.  Харин эх нь энэ бүх хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хадгалав. 
52Улмаар Есүс мэргэн ухаанаар мөн чацаар бас Шүтээн болон хүмүүнд таалагдахуй дотор өсжээ. 

 

Лукаас 3                                                                                            (return to menu)
 
1Эдүгээ Тивериос Кайсарын хаанчлалын арван тав дахь жилд Поонтиос Пилаатос Иудаиагийн мужийн захирагч, Ироодис Галийлийн захирагч, түүний дүү Фийлиппос Итураиа болон Трахонитис бүс нутгийн захирагч, Люсаниас  Авилинийгийн захирагч,
2Ааннас, Кайафас хоёр тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоаннист Шүтээний үг иржээ. 
3Тэгээд тэрбээр гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагласаар Иордан хавийн бүх нутгаар явав. 
4Энэ нь эш үзүүлэгч Ишаиагийн үгсийн номонд, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ.  Түүний жимүүдийг шулуутга. 
5Гуу жалга бүр дүүргэгдэх бөгөөд уул, толгод бүр намсгагдана.  Мөн тахир муруй нь шулуун, бартаатай замууд нь дардан болгогдоно. 
6Тэрчлэн бүх махбод Шүтээний авралыг үзнэ хэмээн бичигдсэний дагуу юм. 
7Тэгээд тэрбээр өөрөөр нь баптизм хийлгэхээр ирсэн цугласан олонд, Хорт могойн үеийнхэн ээ, ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
8Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго.  Тэгээд өөр өөрсдөдөө, Аврахаам эцэг бидэнд бий гэж бүү хэлж эхэл.  Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье. 
9Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна.  Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана. 
10Тэгтэл хүмүүс түүнээс, Тэгвэл бид юу хийх вэ? гэж асуулаа. 
11Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Хоёр цамцтай хүн байхгүйдээ илүүчлэг.  Мөн хоолтой нь үүнчлэн үйлдэг гэв. 
12Тэгтэл татвар хураагчид ч бас баптизм хийлгэхээр ирээд түүнд, Багш аа, бид юу хийх вэ? гэлээ. 
13Тэгэхэд нь тэр тэдэнд, Чамд даалгагдсанаас илүүг бүү хураа гэв. 
14Мөн үүнчлэн цэргүүд түүнээс, Бид юу хийх вэ? гэж шалгаалаа.  Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэнд ч бүү хүчирхийлэл үйлд.  Мөн хилсээр бүү буруутга.  Тэгээд цалин хөлсөндөө хангалуун бай гэжээ. 
15Тэгээд хүмүүс хүлээлтэнд байсан тул бүгд зүрх сэтгэлдээ Иоаннисийн талаар, түүнийг Христ мөн эсэхийг эргэцүүлж байв. 
16Иоаннис хариулж бүгдэд, Үнэндээ би та нарт усаар баптизм хийдэг.  Харин надаас аугаа нэгэн ирж байгаа бөгөөд би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй.  Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийнэ. 
17Түүний тарианы хийсгүүр гарт нь байгаа бөгөөд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайг амбаартаа хураана.  Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ. 
18Тэгээд тэрбээр уриалгандаа өөр олон зүйлийг ард түмэнд тунхаглав. 
19Тэгэхэд Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Ироодиасаас болоод мөн өөрийн хийсэн бүх хорон муу үйлээсээ болоод Иоаннисаар буруутгагдсан захирагч Ироодис
20тэрбээр энэ бүхэн дээрээ бас нэмээд, Иоаннисийг шоронд хорьжээ. 
21Эдүгээ бүх хүн баптизм хийлгэхэд ийм явдал болжээ.  Есүс ч бас баптизм хийлгэсэн бөгөөд гуйлт хийж байхад нь тэнгэр нээгдлээ. 
22Улмаар түүн дээр Ариун Сүнс тагтаа мэт биет хэлбэрээр бууж ирэв.  Тэгтэл тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч, Чи бол миний хайртай Хүү.  Би чамд ихэд тааламжтай гэжээ. 
23Тэгэхэд гучаад настай болж эхэлж байсан Есүс нь Иосээфийн хүү (хэмээн тооцогддог) байсан бөгөөд тэр нь Элийгийн хүү,
24тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү, тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Ианаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү,
25тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Амооцын хүү, тэр нь Нахуумын хүү,  тэр нь Эслийгийн хүү, тэр нь Ноогахын хүү
26тэр нь Маатын хүү, тэр нь Маттатиагийн хүү,  тэр нь Шимийгийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Ихудаагийн хүү,
27тэр нь Иоханааны хүү, тэр нь Рефаиагийн хүү, тэр нь Зеруввавээлийн хүү, тэр нь Шалтиэлийн хүү, тэр нь Нэриагийнхүү,
28тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Адийгийн хүү, тэр нь Кээсэмийн хүү,  тэр нь Алмодаадын хүү, тэр нь Ээрийн хүү,
29тэр нь Иосийгийн хүү, тэр нь Элиэзэрийн хүү, тэр нь Иореимийн хүү, тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү,
30тэр нь Шимеоны хүү, тэр нь Ихудаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Ионааны хүү, тэр нь Элиакиймийн хүү,
31тэр нь Мелеасын хүү, тэр нь Майнааны хүү, тэр нь Маттатаагийн хүү, тэр нь  Натааны хүү, тэр нь Давийдийн хүү,
32тэр нь Ишаигийн хүү, тэр нь Овээдийн хүү, тэр нь Боазын хүү, тэр нь Салмооны хүү, тэр нь Нахшооны хүү,
33тэр нь Амминадаавын хүү, тэр нь Раамын хүү, тэр нь Хэцрооны хүү, тэр нь Пээрэцийн хүү, тэр нь Ихудаагийн хүү
34тэр нь Иакоовын хүү, тэр нь Ицхаакийн хүү, тэр нь Аврахаамын хүү, тэр нь Тээрахын хүү, тэр нь Нахоорын хүү,
35тэр нь Сэрүүгийн хүү, тэр нь  Рэүгийн хүү, тэр нь Пээлэгийн хүү, тэр нь Ээвэрийн хүү, тэр нь Шээлахын хүү,
36тэр нь Кинааны хүү, тэр нь Арпахшаадын хүү, тэр нь Шээмийн хүү, тэр нь Ноахын хүү, тэр нь Лээмэхийн хүү,
37тэр нь Мэтушээлахийн хүү, тэр нь Ханоохын хүү, тэр нь Иэрэдийн хүү, тэр нь Махалалэлийн хүү, тэр нь Кинааны хүү,
38тэр нь Эноошийн хүү, тэр нь Шэтийн хүү, тэр нь Адаамын хүү, тэр нь Шүтээний хүү байв. 

 

Лукаас 4                                                                                            (return to menu)
 
1Тэгээд Ариун Сүнсээр дүүрэн буй Есүс Иорданаас буцжээ.  Улмаар Сүнсээр цөл рүү хөтлөгдөн, 
2дөч хоног элээнд соригдов.  Тэгээд тэр өдрүүдэд тэрбээр юу ч идээгүй бөгөөд тэдгээрийг дууссаны дараа өлсжээ. 
3Тэгтэл элээ түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол энэ чулуунд талх бол гэж тушаагаач гэв. 
4Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Хүн зөвхөн талхаар бус, харин Шүтээний үг бүрээр амьдарна хэмээн бичигдсэн байдаг гэлээ. 
5Тэгтэл элээ түүнийг нэгэн өндөр ууланд аваачаад, дэлхийн бүх хаанчлалыг хоромхон хугацаанд түүнд харуулав. 
6Тэгээд элээ түүнд, Энэ бүх эрх мэдлийг, эдгээрийн яруу алдрыг би чамд өгнө.  Яагаад гэвэл энэ нь надад өгөгдсөн бөгөөд би хүсвэл үүнийг хэнд ч бай өгнө. 
7Тиймээс хэрэв чи надад мөргөвөл бүгд чинийх болно гэлээ. 
8Гэтэл Есүс хариулж түүнд, Миний ард гар, Сатаан аа.  Учир нь чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэв. 
9Тэгэхэд нь тэр түүнийг Иерусалимд авчирч, сүмийн орой дээр түүнийг зогсоогоод түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол өөрийгөө эндээс доош унага. 
10Учир нь, Тэр чиний тухай, чамайг хамгаалах тушаалыг элч нартаа өгнө. 
11Тэгээд тэд ямар ч үед чиний хөлийг чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв. 
12Тэгтэл Есүс хариулж түүнд, Эзэн Шүтээнээ бүү сорь гэж хэлэгдсэн байдаг гэлээ. 
13Тэгэхэд нь элээ бүх сорилтоо дуусгаад, хэсэг хугацаанд түүнээс холджээ. 
14Тэгээд Есүс Сүнсний хүч чадал дотор Галийлд эргэж ирэв.  Тэгэхэд түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархсан байлаа. 
15Тэгээд тэрбээр синагогиудад нь заан сургаад, бүгдээр алдаршуулагджээ. 
16Улмаар тэр өссөн газар Назаретдаа ирлээ.  Тэгээд заншил ёсоороо шаббаат өдөр синагогид оров.  Улмаар ном уншихаар босож зогслоо. 
17Тэгэхэд түүнд эш үзүүлэгч Ишаиагийн ном өгөгдөв.  Тэгтэл тэр уг номыг нээгээд, ийн бичигдсэн хэсгийг олжээ. 
18Эзэний Сүнс над дээр байна.  Учир нь тэрбээр сайн мэдээг ядууст тунхаглуулахаар намайг тосолсон.  Тэр намайг илгээсэн нь эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгээж, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, сохруудад хараа оруулж мөн хөх няц болгогдогсдод эрх чөлөөг тогтоож,
19Эзэний хүлээн авагдахуйц жилийг тунхаглахын тулд юм. 
20Тэгээд тэр уг номыг хааж, үйлчлэгчид өгөөд суулаа.  Тэгэхэд синагогид байсан бүгдийн харц түүн дээр тогтов. 
21Гэтэл тэр тэдэнд, Өнөөдөр энэ бичвэр та нарын чихэнд биелэгдэж байна гэж хэлж эхлэв. 
22Тэгэхэд нь бүгд түүний гэрч болсон бөгөөд амнаас нь гарсан энэрэнгүй үгст гайхлаа.  Тэгээд тэд, Энэ чинь Иосээфийн хүү биш үү? гэжээ. 
23Тэгтэл тэр тэдэнд, Та нар надад, Эмч ээ, өөрийгөө эдгээ гэдэг энэ зүйрлэлийг мөн Капернаумд хийгдсэн гэж бидний сонссон юуг ч бай энд нутагтаа бас хийгээч гэж гарцаагүй хэлнэ гэлээ. 
24Улмаар тэрбээр, Үнэхээр би та нарт хэлье.  Нэг ч эш үзүүлэгч өөрийнхөө нутагт хүлээн авагддаггүй. 
25Харин би та нарт үнэнээр хэлье.  Элийагийн өдрүүдэд Израйльд олон бэлэвсэн эхнэр байсан.  Тэр үед тэнгэр гурван жил зургаан сар хаагдахад, асар их өлсгөлөн бүх нутагт болсон. 
26Харин Сидооны Саарепта дахь нэг бэлэвсэн эмэгтэйгээс өөр тэдний хэн рүү ч Элийа илгээгдээгүй. 
27Мөн эш үзүүлэгч Элиссаиосын үед Израйльд уяман өвчтэй олон хүн байсан.  Тэгэхэд Сири хүн Нааманаас өөр тэдний хэн нь ч цэвэр болгогдоогүй гэлээ. 
28Тэгтэл синагогид байсан бүгд энэ зүйлсийг сонсоод, хилэгнэлээр дүүрчээ. 
29Тэгээд тэд босож, түүнийг хотоос гарган, түүнийг толгойгоор нь доош унагахаар өөрсдийнх нь хот дээр нь баригдсан уулын хөмсөг рүү түүнийг авч явлаа. 
30Харин тэр тэдний дундуур гарч, замаараа явав. 
31Улмаар Галийлийн хот Капернаумд ирсэн бөгөөд шаббаат өдрүүдэд тэдэнд заан сургажээ.
32Тэгэхэд тэд түүний сургаалд алмайран гайхав.  Учир нь түүний үг эрх мэдэлтэй байлаа. 
33Тэгтэл бузар чөтгөрийн сүнстэй нэгэн эр синагогид байсан бөгөөд чанга дуугаар хашгиран,
34Биднийг орхиоч.  Назаретийн Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ?  Та биднийг устгахаар ирээ юү?  Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэв. 
35Тэгэхэд нь Есүс түүнийг, Амаа хамхи.  Түүнээс гар гэж зандарлаа.  Тэгэхэд чөтгөр мөнөөх эрийг олны дунд шидээд, түүнийг гэмтээлгүй түүнээс гарч оджээ. 
36Улмаар бүгд гайхсан бөгөөд өөр хоорондоо, Энэ чинь ямар гээч үг вэ!  Учир нь тэрбээр эрх мэдэл, хүч чадалтайгаар бузар сүнснүүдэд тушаахад тэд гарч байна гэж ярилцлаа. 
37Мөн түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархжээ. 
38Тэгээд тэр босож синагогиос гараад, Сиймоны гэрт оров.  Тэгэхэд Сиймоны эхнэрийн ээж их халуунд баригдсан байсан бөгөөд тэд эмэгтэйн төлөө түүнээс хичээнгүйлэн гуйв. 
39Тэгэхэд нь тэр түүний хажууд зогсоод, халууныг нь зандарсан бөгөөд энэ нь түүнийг орхилоо.  Тэгтэл эмэгтэй тэр даруй босож, тэдэнд үйлчилжээ. 
40Эдүгээ нар жаргаж байхад элдвийн өвчнөөр өвчилсөн өвчтэй хүнтэй хүмүүс бүгд тэднийгээ түүн рүү авчрав.  Тэгтэл тэрбээр гараа хүн нэг бүрийн дээр тавиад, тэднийг эдгээжээ. 
41Тэгэхэд чөтгөрүүд ч бас олон хүнээс гарч, хашгиран улмаар, Та бол Шүтээний Хүү Христ мөн гэв.  Тэгтэл тэр тэднийг зандран, ярихыг нь зөвшөөрсөнгүй.  Учир нь тэр бол Христ мөн гэдгийг тэд мэдсэн ажээ. 
42Тэгээд өдөр болоход тэр тэндээс хөдөлж, эзгүй газар луу явав.  Тэгтэл хүмүүс түүнийг эрж хайн улмаар түүн дээр ирээд, түүнийг өөрсдөөсөө явуулахгүйн тулд түүнийг саатуулжээ. 
43Харин тэр тэдэнд, Би Шүтээний хаанчлалыг бусад хотуудад ч бас тунхаглах ёстой.  Учир нь би үүний төлөө илгээгдсэн юм гэв. 
44Тэгээд тэрбээр Галийлийн синагогиудад тунхаглажээ. 

 

Лукаас 5                                                                                           (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Хүмүүс Шүтээний үгийг сонсохоор түүнийг бүчин шахсан тул тэрбээр Геннисаретийн нуурын дэргэд зогслоо. 
2Улмаар нуурын дэргэд хоёр завь зогсож байхыг харав.  Харин загасчид нь тэдгээрээс гараад, торнуудаа угааж байлаа. 
3Тэгээд тэрбээр завинуудын нэг рүү оров.  Тэр нь Сиймоных байсан бөгөөд газраас жаахан холдуулахыг түүнээс гуйжээ.  Тэгээд тэр суугаад, завинаас хүмүүст заан сургалаа. 
4Эдүгээ тэр ярьж дуусаад Сиймонд, Гүн рүү хөдөл.  Тэгээд загасбарихуйн тулд торнуудаа буулга гэжээ. 
5Тэгтэл Сиймон хариулж түүнд, Багш аа, бид шөнөжингөө шургуу хөдөлмөрлөсөн боловч юу ч бариагүй.  Гэхдээ би таны хэлснээр торыг буулгая гэв. 
6Тэгээд тэд үүнийг хийгээд, маш их загас хамлаа.  Улмаар тор нь урагдав. 
7Тэгэхэд тэд нөгөө завинд байсан хамтрагчдаа ирж, өөрсдөдөө туслахыг тэдэн рүү дохилоо.  Тэгэхэд тэд ирж, хоёр завиа дүүргэв.  Тиймээс тэдгээр нь живж эхэлжээ. 
8Харин үүнийгСиймон Пээтрос хараад, Есүсийн өвдөгний өмнө унаж, Надаас холдооч.  Яагаад гэвэл би гэмт хүн, Эзэн минь гэв. 
9Учир нь тэр болон түүнтэй хамт байсан бүх хүн барьсан загас барилтанд алмайран гайхжээ. 
10Тэгэхэд Зеведаиосын хөвгүүд Иакоов, Иоаннис нар ч бас байсан бөгөөд тэд Сиймоны хамтрагчид байжээ.  Тэгтэл Есүс Сиймонд, Бүү ай.  Чи үүнээс хойш хүмүүсийг барих болно гэв. 
11Тэгэхэд нь тэд завинуудаа газар луу аваачаад, бүхнээ орхиж, түүнийг дагалаа. 
12Тэгээд ийм явдал болжээ.  Түүнийг нэгэн хотод байхад ажигтун, битүү уяман өвчтэй нэг хүн Есүсийг хараад, нүүрээрээ унан түүнээс, Эзэн, та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэж хичээнгүйлэн гуйв. 
13Тэгэхэд тэрбээр гараа сунган, түүнд хүрч, Би хүсэж байна.  Чи цэвэр бол гэв.  Тэгтэл түүнээс уяман өвчин тэр даруй салжээ. 
14Тэгэхэд нь тэр түүнд, Хэнд ч бүү хэл.  Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл.  Тэгээд тэдэнд гэрчлэл болгон өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасны дагуу өргө гэж тушаалаа. 
15Гэвч түүний тухай яриа улам тархжээ.  Тэгээд үй олон хүн түүнийг сонсохоор бас түүгээр өвчнүүдээ эдгээлгэхээр цуглав. 
16Тэгээд тэрбээр цөл рүү буцаж улмаар гуйлт хийлээ. 
17Тэгээд ийм явдал болов.  Нэгэн өдөр түүнийг заан сургаж байхад Иудаиа, Иерусалим мөн Галийлийн тосгон бүрээс ирсэн Фарисачууд болон хуулийн багш нар сууж байлаа.  Тэгэхэд Эзэний хүч чадал тэднийг эдгээхээр оршиж байжээ. 
18Мөн ажигтун, хүмүүс саа өвчинд нэрвэгдсэн нэгэн хүнийг орон дотор нь авчирчээ.  Тэгээд тэд түүнийг дотогш оруулж улмаар түүний өмнө тавихыг эрмэлзэв. 
19Тэгтэл тэд цугласан олноос болоод түүнийг ямар арга замаар оруулахаа олж чадахгүй болохдоо дээвэр дээр гарч улмаар дээврийн шавар хавтангаар түүнийг ортой нь Есүсийн өмнө голд буулгав. 
20Тэгэхэд тэр тэдний итгэлийг хараад түүнд, Залуу минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэлээ. 
21Тэгтэл бичээчид болон Фарисачууд, Шүтээнийг доромжлохуйнууд ярьдаг энэ чинь хэн бэ?  Зөвхөн Шүтээнээс өөр хэн гэмүүдийг уучилж чадах юм бэ? гэж эргэцүүлж эхлэв. 
22Харин Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хариулан, Та нар зүрх сэтгэлдээ юу эргэцүүлнэ вэ?
23Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Босоод алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ?
24Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд (нөгөө саа өвчтөнд хэлсэн нь,) Би чамд хэлье.  Бос.  Тэгээд ороо аваад, гэр лүүгээ яв гэлээ. 
25Тэгтэл тэр шууд тэдний өмнө босож, хэвтэж байсан юмаа аваад, Шүтээнийг алдаршуулсаар, гэр лүүгээ явлаа. 
26Тэгэхэд бүх хүн үүнд гайхаж, Шүтээнийг алдаршуулав.  Бас айдсаар дүүрч, Бид өнөөдөр хачин зүйлс үзлээ гэжээ. 
27Улмаар тэр эдгээр зүйлийн дараа цааш явж, татварын газар сууж байгаа Лэвис нэртэй татвар хураагчийг хараад түүнд, Намайг дага гэлээ. 
28Тэгтэл тэр бүхнээ орхиод босож, түүнийг дагав. 
29Тэгээд Лэвис түүнд зориулж гэртээ том найр хийлээ.  Тэгэхэд татвар хураагчид болон өөр хүмүүсээс бүрдсэн олон тэдэнтэй хамт хажуулан хооллож байжээ. 
30Тэгтэл бичээчид болон Фарисачууд нь, Та нар яагаад татвар хураагчид болон гэмтнүүдийн хамт идэж, ууж байгаа юм бэ? гэж түүний шавь нарын эсрэг бувтнав. 
31Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй. 
32Би зөв хүмүүсийг бус, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэлээ. 
33Тэгтэл тэд түүнд, Иоаннисийн шавь нар байнга мацаг барьж, гуйлтууд хийдэг.  Бас Фарисачуудын шавь нарч үүнчлэн хийдэг.  Харин таных яагаад идэж, уудаг юм бэ? гэлээ. 
34Тэгэхэд нь тэр тэдэнд, Сүйт залуу гэрлэгсдийн өрөөний хүүхдүүдийн хамт байхад та нар тэднийг мацаг бариулж болох уу?
35Харин сүйт залуу тэднээс авагдахад тэр өдрүүд ирнэ.  Тэр үед, тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. 
36Тэгээд тэр тэдэнд бас нэг зүйрлэл ярилаа.  Хэн ч шинэ хувцасны өөдсийг хуучин дээр тавьдаггүй.  Эс бөгөөс шинийгээ ч ураад бас шинээс авсан тэр өөдөс хуучинтай нь нийцэхгүй. 
37Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй.  Эс бөгөөс шинэ дарс мөнөөх тулмыг задалж улмаар тэр асгарна.  Тэгээд туламнууд сүйрнэ. 
38Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийх ёстой.  Тэгвэл хоёул хадгалагдана. 
39Түүнчлэн хэн ч хуучин дарсууж байгаад, шууд шинийг хүсдэггүй.  Учир нь, Хуучин нь дээр юм гэж хэлдэг. 

 

Лукаас 6                                                                                            (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Эхнийхийн дараах хоёр дахь шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явав.  Тэгэхэд шавь нар нь тариан түрүү таслаад, гартаа үрэн, идэж байлаа. 
2Гэтэл Фарисачуудын нэг нь тэдэнд, Та нар яагаад шаббаат өдрүүдэд хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийнэ вэ? гэв. 
3Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Та нар үүнийг, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг уншаагүй юм уу?
4Тэрбээр Шүтээний өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй оршихуйн өмнөх талхыг авч идээд мөн өөртэйгөө хамт байсан хүмүүст хэрхэн бас өгсөн билээ? гэжээ. 
5Тэгээд тэр тэдэнд, Яагаад гэвэл хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэв. 
6Харин өөр нэгэн шаббаат өдөр бас ийм явдал болжээ.  Тэрбээр синагогид ороод заан сургалаа.  Тэгэхэд баруун гар нь хатингаршсан нэгэн эр тэнд байв. 
7Тэгтэл бичээчид болон Фарисачууд тэр түүнийг шаббаат өдөр эдгээх нь үү үгүй юү хэмээн ажиж байсан нь түүний эсрэг буруутгал олдож магад гэсэндээ аж. 
8Харин тэр тэдний бодлыг мэдээд, хатингаршсан гартай эрд, Босоод, голд зогс гэлээ.  Тэгтэл тэр босож зогсов. 
9Тэгээд Есүс тэдэнд, Би та нараас нэг зүйл асууя.  Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амийг аврах эсвэл устгахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ. 
10Тэгээд тэр бүгдийг нь тойруулан хараад, нөгөө эрд, Гараа сунга гэхэд нь тэр тийн үйлдлээ.  Тэгтэл түүний гар нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ. 
11Харин тэд галзуурсан уураар дүүрч, Есүст юу хийж болохыг өөр хоорондоо ярилцав. 
12Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ.  Тэр гуйлт хийхээр уул руу яваад улмаар Шүтээн рүү хандсангуйлтанд бүхэл шөнийг өнгөрүүлэв. 
13Тэгээд өдөр болоход тэр шавь нараа дуудсан бөгөөд тэднээс арван хоёрыг сонгоод бас тэднийг төлөөлөгчид гэж нэрлэсэн нь,
14Сиймон (түүнийг тэр Пээтрос гэж бас нэрлэсэн) болон түүний дүү Андреас, Иакоов болон Иоаннис, Фийлиппос болон Вартоломаиос,
15Маттаиос болон Томаас,  Алфаиосын Иакоов мөн Зилотийс гэгддэг Сиймон,
16мөн Иакоовын дүү Иудаас мөн Иудаас Искариотис юм.  Бас тэр нь урвагч байсан. 
17Тэгээд тэр тэдний хамт уруудаад, үй олон шавь нартайгаа тал газар зогсож байв.  Тэгэхэд нь Иерусалим болон бүхий л Иудаиагаас, Тюрос болон Сидооны эргээс үй олон хүн түүнийг сонсохоор бас өвчнөө эдгээлгэхээр иржээ.
18Тэгэхэд бузар сүнснүүдээр шаналсан хүмүүс байв.  Тэгээд тэд эдгээгджээ. 
19Мөн цугласан олон бүгд түүнд хүрэхийг эрмэлзэж байв.  Учир нь түүнээс хүч чадал гарч, бүгдийг эдгээж байлаа. 
20Тэгээд тэр шавь нар луугаа харцаа өргөөд хэлсэн нь, Ядуу байгаа нь жаргалтай.  Учир нь Шүтээний хаанчлал бол та нарынх. 
21Одоо өлсгөлөн байгаа ньжаргалтай.  Учир нь та нар цатгагдана.  Одоо уйлж байгаа нь жаргалтай.  Учир нь та нар инээнэ.
22Хүмүүний Хүүгээс болоод хүмүүс та нарыг үзэн ядах үед бас та нарыг өөрсдөөсөөтусгаарлан, зандран доромжилж бас та нарын нэрийг ёрын муу мэтээр гаргаж хаях үед та нар жаргалтай. 
23Та нар тэр өдөр баяс мөн хөөрөн баярла.  Учир нь ажигтун, тэнгэр дэх та нарын шагнал агуу.  Яагаад гэвэл тэдний эцэг өвгөд эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн. 
24Харин баян та нар гаслантай яа!  Учир нь та нар тайтгарлаа хүлээн авсан. 
25Цатгалан та нар гаслантай яа.  Учир нь та нар өлсөх болно.  Одоо инээж байгаа та нар гаслантай яа!  Учир нь та нар гашуудаж бас уйлах болно. 
26Бүх хүн та нарыг сайнаар ярих үед та нар гаслантай яа!  Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн. 
27Харин би сонсож буй та нарт хэлье.  Дайснуудаа хайрла.  Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. 
28Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө.  Мөн та нарыг гүтгэдэг хүмүүсийн төлөө гуй. 
29Хацар дээр чинь чамайг алгадах хүнд бас нөгөөгөө тавьж өг.  Мөн нөмрөгийг чинь авч байгаа хүнд бас цамцыг чинь авахыгбүү хоригло. 
30Мөн чамаас гуйж буй хүн бүрт өг.  Түүнчлэн юмыг чинь авч буй хүнээс эргүүлж бүү нэх. 
31Тэгээд өөрсдөд чинь үйлдээсэй гэж та нар хүмүүсээс хүсдэг шигээ тэдэнд ч бас түүнчлэн үйлд.
32Учир нь та нар өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг л хайрлавал та нарт ямар талархал байх билээ?  Яагаад гэвэл гэмтнүүд ч бас өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг хайрладаг. 
33Мөн та нар өөрсдөд чинь сайныг үйлддэг хүмүүст л сайныг үйлдвэл та нарт ямар талархал байх билээ?  Учир нь гэмтнүүд ч бас мөн адил үйлддэг. 
34Мөн та нар буцааж авна гэж найддаг хүмүүстээ зээлдүүлбэл та нарт ямар талархал байх билээ?  Учир нь гэмтнүүд ч бас гэмтнүүддээ буцааж авах хэрээрээ зээлдүүлдэг. 
35Харин дайснуудаа хайрла.  Тэгээд сайныг үйлд.  Юу ч горьдохгүй зээлдүүл.  Тэгвэл чиний шагнал агуу байх болно.  Тэгээд та нар Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд байх болно.  Учир нь тэрбээр үл талархагч нэгэнд болон хорон мууд ч элэгсэг байдаг. 
36Тийм учраас та нарын Эцэг өршөөнгүй байдаг шиг та нар ч бас өршөөнгүй бай. 
37Бүү шүү.  Тэгвэл та нар шүүгдэхгүй.  Бүү ялла.  Тэгвэл та нар яллагдахгүй.  Уучил.  Тэгвэл та нар уучлагдана. 
38Өг.  Тэгвэл та нарт өгөгдөнө.  Хүмүүс та нарын тэвэрт сайн хэмжээтэй, шахсан, чигжсэн, хальсан байдлаар өгнө.  Учир нь та нарын хэмжсэн тэр хэмжүүрээр эргээд та нарт хэмжигдэнэ. 
39Тэгээд тэрбээр тэдэнд нэгэн зүйрлэл ярьж, Сохор нь сохроо замчилж чадах уу?  Хоёул нүхэнд унах биш үү?
40Шавь нь багшаасаа дээгүүр байдаггүй.  Харин төгс бэлтгэгдсэн хүн бүр багш шигээ болно. 
41Харин чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг ажигладаггүй юм бэ?
42Эс бөгөөс чи өөрийнхөө нүдэн дэх дүнзийг харахгүй байхдаа ах дүүдээ, Ах дүү минь, нүдэнд чинь байгаа үртсийг би аваад өгье гэж яаж хэлж чадах вэ?  Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая.  Тэгвэл чи дараа нь ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхаар тод харах болно. 
43Учир нь сайн мод ялзарсан жимс гаргадаггүй бас ялзарсан мод сайн жимс гаргадаггүй. 
44Яагаад гэвэл мод бүр жимсээрээ танигддаг.  Учир нь хүн өргөстэй бутнуудаас инжир хураадаггүй.  Бас үхэр бөөрөлзгөний бутнаас усан үзэм хураадаггүй. 
45Сайн хүн зүрх сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайныг гаргадаг.  Харин муу хүн зүрх сэтгэлийнхээ муу эрдэнээс мууг гаргадаг.  Учир нь зүрх сэтгэлийн бялхсан байдлаас ам нь ярьдаг. 
46Харин та нар яагаад намайг Эзэн, Эзэн гэж дууддаг атлаа миний хэлснийг үйлддэггүй юм бэ? 
47Над дээр ирж, миний үгсийг сонсоод, тэдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг хэнтэй адил болохыг би та нарт харуулъя. 
48Тэр хүн бол гүнзгий ухаад, нэгэн хадан дээр суурийг нь тавьж, байшин барьсан хүнтэй адил.  Тэгээд үер болоход урсгал нь тэр байшинг хүчтэй цохиод, үүнийг ганхуулж чадаагүй.  Яагаад гэвэл энэ нь хадан дээр суурилагдсан. 
49Харин сонссон атлаа үйлддэггүй хүн бол газар дээр суурьгүйгээр байшин барьсан хүнтэй адил.  Тэгээд мөнөөх урсгал үүнийг хүчтэй цохиход тэр даруй нуржээ.  Тэгээд тэр байшингийн сүйрэл маш их болов гэлээ. 

 

Лукаас 7                                                                                            (return to menu)
 
1Эдүгээ тэрбээр хүмүүсийн сонсголд хүргэсэн бүх яриагаа дуусгаад, Капернаум руу оржээ. 
2Тэгэхэд нэгэн зуутын даргад эрхэм байсан боол нь өвчин тусаад, үхэх гэж байлаа. 
3Тэгээд тэрбээр Есүсийн тухай сонсоод, Жүүдүүдийн ахлагч нарыг түүн рүү илгээн, ирж улмаар боолыг нь эдгээхийг түүнээс гуйв. 
4Улмаар тэд Есүс дээр ирээд, түүнээс хичээнгүйлэн гуйж, Учир нь та түүнд үүнийг үйлдэх тэр бол зохистой нэгэн. 
5Яагаад гэвэл тэрбээр манай үндэстэнг хайрладаг бас бидэнд синагоги барьж өгсөн гэлээ. 
6Тэгэхэд нь Есүс тэдэнтэй хамт явав.  Тэгээд эдүгээ түүнийг гэрээс нь холгүйхэн байхад мөнөөх зуутын дарга нөхдөө түүн рүү илгээн түүнд, Эзэн, өөртөө бүү төвөг уд.  Учир нь би бол та миний дээвэр доор орж ирэхүйц үнэ цэнэтэй биш. 
7Түүнчлэн би ч бас тань руу очих үнэ цэнэгүй.  Харин үг хэлээч.  Тэгвэл миний зарц эдгээгдэнэ. 
8Учир нь би ч бас эрх мэдэл дор байдаг хүн.  Миний доор цэргүүд байдаг.  Тэгээд би нэгэнд нь, Яв гэхэд тэр явдаг.  Мөн нөгөөд нь, Ир гэхэд тэр ирдэг.  Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв. 
9Тэгтэл Есүс эдгээрийг сонсоод, түүнд гайхан улмаар эргэж, өөрийгөө дагаж байсан хүмүүст, Би та нарт хэлье.  Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй гэлээ. 
10Тэгээд илгээгдсэн хүмүүс гэрт буцаж ирээд, өвчтэй байсан боол эдгэрснийг олж харав. 
11Улмаар дараа өдөр нь ийм явдал болов.  Тэрбээр Наин гэдэг хот руу явсан бөгөөд түүнтэй хамт олон шавь нь бас олон хүн явжээ. 
12Эдүгээ түүнийг хотын хаалганд ойртож ирэхэд ажигтун, эхийнхээ ганц хүү нь байсан талийгаачийг гаргаж байсан бөгөөд тэр нь бэлэвсэн эмэгтэй байжээ.  Тэгэхэд хотын ихэнх хүн эмэгтэйн хамт байлаа. 
13Тэгтэл Эзэн түүнийг хараад, түүнийг өрөвдөн түүнд, Битгий уйл гэв. 
14Улмаар тэр очоод, авсанд хүрэв.  Тэгэхэд өргөж явсан хүмүүс зогслоо.  Тэгээд тэр, Залуу минь, би чамд хэлж байна.  Бос гэжээ. 
15Тэгтэл үхсэн байсан тэрбээр өндийж суугаад, ярьж эхэллээ.  Тэгээд түүнийг эхэд нь өглөө. 
16Гэтэл хүн бүр айдаст автав.  Тэгээд тэд, Агуу эш үзүүлэгч бидний дунд босгогдсон тул бас Шүтээн ард түмэн дээрээ зочилсон тул гэж Шүтээнийг алдаршууллаа. 
17Улмаар түүний тухай энэ үгс Иудаиа даяар болон эргэн тойрны бүх нутагт тархжээ. 
18Тэгээд энэ бүх зүйлийн талаар Иоаннист шавь нар нь дуулгав. 
19Тэгэхэд нь Иоаннис шавь нараасаа хоёрыг дуудаад, Есүс рүү илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэжээ. 
20Мөнөөх эрчүүд түүн дээр ирээд, Иоаннис Баптист биднийг тань руу илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэсэн гэлээ. 
21Тэгэхэд яг тэр үед тэрбээр олон хүнийг өвчин эмгэгүүд болон гай гамшгуудаас нь мөн ёрын муу сүнснүүдээс эдгээж байжээ.  Мөн олон сохор хүнд хараа оруулав. 
22Тэгээд Есүс хариулж тэдэнд, Замаараа яв.  Тэгээд Иоаннист юу харж бас сонссоноо, хэрхэн сохор нь харж, доголон нь явж, уяман өвчтөнүүд цэвэрлэгдэж, дүлий нь сонсож, үхэгсэд босгогдож, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байгааг ярь. 
23Мөн миний дотор бүдрүүлэгдэхгүй хэн боловч жаргалтай гэлээ. 
24Тэгээд Иоаннисийн элч нарыг явахад тэрбээр хүмүүст Иоаннисийн тухай ярьж, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ?  Салхинд ганхах зэгсийг үү?
25Гэвч та нар юу харахаар явсан юм бэ?  Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү?  Ажигтун, гоёмсог хувцастай, тансаг амьдардаг хүмүүс хаадын ордонд байдаг. 
26Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ?  Эш үзүүлэгчийг үү?  Тийм ээ, би та нарт хэлье.  Эш үзүүлэгчээс ч илүүг нь. 
27Энэ бол өөрийнх нь тухай, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ.  Тэрбээр замыг чинь чиний өмнө бэлдэнэ гэж бичигдсэн нэгэн юм. 
28Учир нь би та нарт хэлье.  Иоаннис Баптистаас илүү агуу эш үзүүлэгч эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд байхгүй.  Харин Шүтээний хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс илүү агуу юм гэв.
29Тэр үед Иоаннисийг сонссон хүмүүс болон татвар хураагчид бүгд түүний баптизмаар баптизм хийлгэснээрээ Шүтээнийг зөвтгөсөн юм. 
30Харин Фарисачууд болон хуульчид түүгээр баптизм хийлгээгүй байснаараа өөрсөд рүү нь хандсан Шүтээний зөвлөгөөнөөс татгалзжээ. 
31Тэгээд Эзэн, Тэгвэл би энэ үеийн хүмүүсийг юутай адилтгах вэ?  Мөн тэд юутай адил вэ?
32Тэд бол зээл дээр суугаад, нэг нэгнийгээ дуудан, Бид та нарт лимбэдсэн.  Тэгэхэд та нар бүжиглэсэнгүй.  Бид та нарт гашуудсан.  Тэгэхэд та нар уйлсангүй гэж хэлж буй хүүхдүүдтэй адил. 
33Учир нь Иоаннис Баптист ирээд, талх ч идээгүй, дарс ч уугаагүй байтал та нар, Тэр чөтгөртэй гэж ярьдаг.
34Хүмүүний Хүү ирээд, идэж бас уусан.  Гэтэл та нар, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэхүнийг ажигтун гэж хэлдэг. 
35Харин мэргэн ухаан бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв. 
36Тэгтэл Фарисачуудын нэг нь өөртэйгөө хамт хооллохыг түүнээс хүсжээ.  Тиймээс тэр мөнөөх Фарисагийн гэрт орж, хажуулан хооллов. 
37Тэгээд ажигтун, тэр хотод нэгэн эмэгтэй байжээ.  Тэрээр гэмтэн байсан бөгөөд Фарисагийн гэрт Есүс хажуулан хооллож байгааг мэдээд, гөлтгөнө савтай анхилуун тос авчирч
38улмаар түүний ард, хөлд нь зогсоод уйлж, нулимсаараа хөлийг нь норгож эхлэн, толгойнхоо үсээр арчаад, хөлийг нь үнсэж мөн анхилуун тосоороо тосоллоо. 
39Эдүгээ түүнийг урьсан Фариса хүн үүнийг хараад дотроо, Хэрэв энэ хүн эш үзүүлэгч байсан бол өөрт нь хүрч байгаа нь хэн бас ямар гээч эмэгтэй болохыг мэдэх байсан.  Учир нь энэ эмэгтэй гэмтэн гэв. 
40Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон оо, надад чамд хэлэх зүйл байна гэв.  Тэгтэл тэр, Багш аа, хэлээч гэлээ. 
41Нэгэн зээлдүүлэгчид хоёр өртөн байжээ.  Нэг нь таван зуу харин нөгөөх нь тавин динаарионы өртэй. 
42Харин тэдэнд төлөх юм байгаагүй тул тэрбээр хоёуланг нь өршөөн уучилжээ.  Тиймээс надад хэлээч, тэдний хэн нь түүнийг илүү хайрлах вэ? гэв. 
43Тэгэхэд нь Сиймон хариулж, Тэр хэнд илүү ихийг өршөөн уучилсан тэр нь гэж би үзэж байна гэлээ.  Тэгтэл тэр түүнд, Чи зөв шүүлээ гэжээ.
44Улмаар тэр мөнөөх эмэгтэй рүү эргээд Сиймонд, Чи энэ эмэгтэйг харж байна уу?  Би танай гэрт орж ирсэн.  Чи хөлөнд минь зориулж ус өгөөгүй.  Харин тэрээр нулимсаараа хөлийг минь норгож, толгойнхоо үсээр арчлаа. 
45Чи надад үнсэлт өгөөгүй.  Харин намайг орж ирсэн цагаас хойш энэ эмэгтэй хөлийг минь үнсэхээ болиогүй. 
46Чи толгойг минь тосоор тослоогүй.  Харин энэ эмэгтэй хөлийг минь анхилуун тосоор тосоллоо. 
47Тийм учраас би чамд хэлье.  Эмэгтэйн олон гэм уучлагдсан тул тэрээр их хайрласан.  Харин хэнд цөөн нь уучлагдсан байна, тэр бага хайрладаг гэлээ. 
48Улмаар тэрбээр нөгөө эмэгтэйд, Гэмүүд чинь уучлагдсан гэв. 
49Тэгтэл түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүс дотроо, Гэмүүдийг ч бас уучилдаг энэ хэн бэ? гэж эхэлжээ. 
50Харин тэрбээр нөгөө эмэгтэйд, Итгэл чинь чамайг аварлаа.  Амар тайван дотор яв даа гэв. 

 

Лукаас 8                                                                                            (return to menu)
 
1Тэгээд дараа нь ийм явдал болжээ.  Тэрбээр Шүтээний хаанчлалын тухай номлож бас сайн мэдээг нь тунхаглаж, хот ба тосгон бүрээр явав.  Тэгэхэд түүнтэй хамт мөнөөх арван хоёр
2бас чөтгөрүүд болон өвчин эмгэгээсээ эдгэрсэн хэдэн эмэгтэй байв.  Тэдгээр ньбиеэс нь долоон чөтгөр гарч явсан Магдалиний гэгддэг Марийа, 
3бас Ироодисийн даамал Хузаасын эхнэр Иоанна мөн Сусаанна болон түүнд өөрсдийн хөрөнгөөр үйлчилж байсан өөр олон эмэгтэй юм.
4Тэгээд олон хүн хот бүрээс цуглараад улмаар түүн дээр ирэхэд тэр зүйрлэлээр ярьж,
5Үр цацагч үрээ цацахаар явжээ.  Тэгээд тэр цацахад зарим нь замаар унав.  Улмаар гишгэгдэж мөн тэнгэрийн шувууд тэдгээрийг иджээ. 
6Мөн зарим нь хадан дээр унав.  Тэгээд чийг дутагдсан учраас соёолонгуутаа хатлаа. 
7Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав.  Тэгэхэд өргөстэй бутнууд хамт ургаж, тэдгээрийг боомилжээ. 
8Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар ургаад, зуу дахин их жимс гаргав гэлээ.  Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлээд, Сонсох чихтэй нь сонсогтун гэж хашгирлаа. 
9Тэгтэл шавь нар нь, Энэ зүйрлэл юу байж болох вэ? гэж түүнээс асуув. 
10Тэгэхэд нь тэр, Шүтээний хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн.  Харин бусдад зүйрлэлүүдээр байгаа нь тэд харж байгаа ч харахгүй мөн сонсож байгаа ч ойлгохгүйн тулд юм. 
11Эдүгээ энэ зүйрлэл нь ийм юм.  Үр бол Шүтээний үг. 
12Харин зам дээр эдгээртэй нь сонсдог тэд юм.  Тэгэхэд элээ ирж, тэднийг итгүүлж авруулахгүйн тулд зүрх сэтгэлээс нь үгийг авдаг. 
13Харин хадан дээр эдгээртэй нь үгийг сонсчихоод, баяр хөөртэйгөөр хүлээн авдаг тэд юм.  Тэгээд тэд үндэсгүй учир түр зуур итгээд, сорилтын үед орхидог. 
14Харин өргөстэй бутнууд дунд унасан эдгээртэй нь сонсчихоод, явж улмаар амьдралын зовнилууд болон эд баялгууд мөн таашаалуудад боомилогдож, жимсээ гүйцэт болгодоггүй тэд юм. 
15Харин сайн хөрсөнд унасан эдгээртэй нь үгийг сонсчихоод, шударга ба сайн зүрх сэтгэлдээ хадгалж улмаар тэвчээртэйгээр жимсэлдэг тэд юм. 
16Хэн ч дэн асаагаад, үүнийгээ саваар халхалж эсвэл орон доор тавьдаггүй.  Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ үүнийг дэнгийн суурин дээр тавьдаг. 
17Учир нь юу ч илрүүлэгдэхээргүй нууц биш.  Мөн мэдэгдэхээргүй бас ил гаргагдахааргүй нуусан юу чбайхгүй. 
18Тийм учраас хэрхэн сонсож буйгаа анхаар.  Учир нь хэнд байна түүнд өгөгдөнө.  Харин хэнд байхгүй байна, байгаа мэт санагдаж байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв. 
19Тэгэхэд эх болон дүү нар нь түүн рүү ирсэн боловч шахцалдсан олноос болоод түүн рүү очиж чадсангүй. 
20Тэгтэл нэг хүн түүнд, Таны эх болон таны дүү нар тантай уулзахыг хүсэн гадаа зогсож байна гэлээ. 
21Харин тэр хариулж тэдэнд, Миний эх болон миний дүү нар бол Шүтээний үгийг сонсдог бас үүнийг үйлддэг ийм хүмүүс юм гэв. 
22Эдүгээ нэгэн өдөр ийм явдал болжээ.  Тэгээд тэрбээр шавь нарынхаа хамт завинд орлоо.  Улмаар тэр тэдэнд, Нуурын нөгөө тал руу гаталцгаая гэхэд тэд хөдлөв. 
23Харин тэд завиар хөвөх зуур тэр унтжээ.  Тэгэхэд нууран дээр салхин шуурга бууж ирсэн бөгөөд тэд усандавтагдаж, аюулд оров. 
24Тэгээд тэд түүн рүү очиж, түүнийг сэрээгээд, Багш аа, багш аа, бид сүйрч байна гэлээ.  Тэгтэл тэр босож, салхи болон усны давалгааг зандрахад тэдгээр нь зогсож улмаар тогтуун болжээ. 
25Тэгэхэд тэр тэдэнд, Та нарын итгэл хаана байна вэ? гэв.  Гэтэл айж эмээн, гайхсан тэд нэг нэгэндээ, Энэ чинь ямар гээч хүн бэ!  Учир нь тэрбээр салхи болон усанд хүртэл тушаахад тэд түүнд дуулгавартай байх юм гэлээ. 
26Улмаар тэд Галийлийн эсрэг талд байдаг Гадариноосын нутагт иржээ. 
27Тэгээд тэрбээр газар дээр гарахад хотоос гарч буй нэгэн эр түүнтэй тааралдав.  Тэр удаан хугацааны турш чөтгөрүүдэд эзэмдүүлсэн бас ямар ч хувцас өмсдөггүй мөн гэрт биш, харин булшны хөшөөнүүд дунд орогнодог байжээ. 
28Тэгээд тэрбээр Есүсийг хараад хашгиран, түүний өмнө унаж чанга дуугаар, Хамгийн дээд Шүтээний Хүү Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ?  Намайг тарчлаахгүй байхыг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв. 
29(Учир нь тэрбээр бузар сүнсэнд мөнөөх хүнээс гарахыг тушаасан ажээ.  Яагаад гэвэл энэ нь түүнийг байнга эзэмддэг байсан бөгөөд мөнөөх эр гинж болон дөнгөөр дөнгөлөгдөж мануулдаг байв.  Гэвч тэрбээр хүлээсүүдийг эвдээд, цөл рүү чөтгөрөөр хөтлөгддөг байжээ.) 
30Тэгээд Есүс түүнээс, Нэр чинь хэн бэ? гэж асуув.  Тэгэхэд тэр, Легеон гэв.  Яагаад гэвэл олон чөтгөр түүний дотор орсон байжээ. 
31Тэгтэл тэд түүнээс өөрсдийг нь ёроолгүй гүн рүү яв гэж тушаахгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа. 
32Тэгэхэд тэнд олон гахайтай сүрэг уулан дээр бэлчиж байв.  Тэгээд тэдэн рүү орохыг өөрсдөдөө зөвшөөрөхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.  Тэгэхэд нь тэр тэдэнд зөвшөөрөв. 
33Улмаар чөтгөрүүд мөнөөх хүнээс гарч, гахай руу орлоо.  Тэгтэл сүрэг эгц уруу газраар доош нуур луу ухасхийж улмаар живж үхжээ. 
34Гэтэл тэдгээрийгхариулж байсан хүмүүс юу болсныг хараад зугтан оджээ.  Улмаар үүнийг хотод бас хөдөөд ярилаа. 
35Тэгтэл хүмүүс болсон явдлыг харахаар очив.  Тэгээд Есүс дээр ирээд, мөнөөх эрийг чөтгөрүүд дотроос нь зайлуулагдчихсан, хувцаслачихсан, эрүүл саруул, Есүсийн хөлд сууж байхыг олж харав.  Тэгээд тэд айжээ. 
36Ийнхүү үүнийг харсан тэд ч бас чөтгөрүүдэд эзэмдүүлж байсан хүн хэрхэн эдгээгдсэнийг хүмүүст хэллээ. 
37Тиймээс Гадариноосын эргэн тойрны нутгаас цугласан олон бүгд өөрсдөөсөө холдохыг түүнээс хичээнгүйлэнгуйжээ.  Учир нь тэд маш их айдаст автсан байлаа.  Иймд тэрбээр завинд суугаад буцав. 
38Эдүгээ чөтгөрүүд дотроос нь зайлуулагдсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс хичээнгүйлэн гуйлаа.  Харин Есүс,
39Гэр лүүгээ буц.  Тэгээд Шүтээн чамд ямар агуу зүйлс хийснийг ярь гээд түүнийг явуулав.  Тэгэхэд тэр явж, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг хот даяар бүхэлд нь тунхаглалаа. 
40Тэгээд ийм явдал болжээ.  Есүсийг буцаж ирэхэд хүмүүс түүнийг баяртайгаар хүлээн авлаа.  Учир нь бүгд түүнийг хүлээж байсан юм. 
41Тэгтэл ажигтун, Иаеир гэдэг нэгэн эр ирсэн бөгөөд тэрбээр синагогийн удирдагч байв.  Тэгээд тэрбээр Есүсийн хөлд унаад, өөрийнхөө гэрт очихыг түүнээс хичээнгүйлэн гуйв. 
42Учир нь тэр арван хоёр орчим настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт хэвтэж байжээ.  Харин түүнийг явах зуур хүмүүс бүчин шахав. 
43Тэгэхэд арван хоёр жил цус алдалттай байсан, эмч нарт бүх амин зуулгаа үрсэн ч, хэнээр нь ч эдгээлгэж чадаагүй нэгэн эмэгтэй
44түүнийард очоод, хувцасных нь хормойд хүрчээ.  Тэгтэл тэр даруй түүний цус алдалт зогслоо. 
45Тэгэхэд Есүс, Хэн надад хүрсэн бэ? гэв.  Харин бүгд үгүйсгэхэд Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс, Багш аа, цугласан олон таныг бүчиж бас шахаж байна.  Гэтэл та, Хэн надад хүрсэн бэ? гэх юм гэлээ. 
46Тэгэхэд нь Есүс, Хэн нэгэн надад хүрсэн.  Учир нь надаас хүч чадал гарсныг би мэдэж байна гэв. 
47Тэгтэл эмэгтэй нууцлагдаагүйгээ мэдээд, айн чичирсээр ирж, түүний өмнө унаад, ямар шалтгааны учраас түүнд хүрснээ мөн хэрхэн тэр даруй эдгээгдсэнээ бүх хүний өмнө түүнд ярилаа. 
48Тэгэхэд нь тэр түүнд, Охин минь, урам зоригтой бай.  Итгэл чинь чамайг эдгээлээ.  Амар тайван дотор яв даа гэв. 
49Түүнийг ярьж байх зуур мөнөөх синагогийн удирдагчийнхаас нэг хүн ирээд түүнд, Охин чинь нас барчихлаа.  Багшид бүү төвөг уд гэлээ. 
50Тэгтэл Есүс сонсоод хариулж түүнд, Бүү ай.  Зөвхөн итгэ.  Тэгээд тэр эдгээгдэнэ гэв. 
51Улмаар тэрбээр гэрт нь орохдоо Пээтрос, Иакоов, Иоаннис болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 
52Тэгэхэд бүгд цурхиран уйлж, түүний төлөө гашуудаж байлаа.  Тэгтэл тэр, Бүү уйл.  Тэр үхээгүй харин унтаж байна гэв. 
53Гэтэл тэр үхсэн гэдгийг мэдэж байсан тэд түүнийг шоолон инээлдлээ. 
54Тэгээд тэрбээр бүгдийг гаргаад, түүнийг гараас нь барьж, Охин минь, бос гэж дуудав. 
55Тэгтэл сүнс нь эргэж ирэн улмаар тэр шууд бослоо.  Тэгэхэд нь түүнд хоол өгөхийг тэр тушаалаа. 
56Тэгэхэд түүний эцэг эх алмайран гайхав.  Харин тэр юу болсныг хэнд ч ярихгүй байхыг тэдэнд тушаажээ. 

 

Лукаас 9                                                                                            (return to menu)
 
1Тэгээд тэрбээр арван хоёр шавиа хамтад нь дуудаад, тэдэнд өвчин эмгэгүүдийг эдгээх мөн бүх чөтгөрийн дээрх хүч чадал болон эрх мэдлийг өгчээ. 
2Улмаар Шүтээний хаанчлалыг номлохоор мөн өвчтөнг эдгээхээр тэднийг илгээв. 
3Тэгээд тэр тэдэнд, Аян замдаа таяг ч, богц ч, талх ч, мөнгө ч, юу ч бүү ав.  Бас дор бүрнээ хоёр цамц ч бүү ав. 
4Харин та нар ямар айлд орно тэндээ үлдэж тэгээд тэндээсээ яв. 
5Харин та нарыг хүлээж авахгүй хэн ч бай тэдний эсрэг гэрчлэл болгож, тэр хотоос гарч явахдаа хөлнөөсөө тоосыгнь сэгсэр гэв. 
6Тэгээд тэд тэндээс хөдлөөд, тосгодоор сайн мэдээг тунхагласаар бас газар сайгүй эдгээсээр явлаа. 
7Эдүгээ захирагч Ироодис түүгээр хийгдсэн бүхнийг сонсоод улмаар эргэлзэж байлаа.  Яагаад гэвэл зарим нь, Иоаннис үхэгсдээс босгогджээ гэж
8мөн зарим нь, Элийа үзэгдлээ гэж түүнчлэн бусад нь эртний эш үзүүлэгч нарын нэг нь босгогдлоо гэж ярьдаг байжээ. 
9Тэгээд Ироодис, Би Иоаннисийн толгойг авсан.  Харин би нэг хүний тухай ийм зүйлсийг сонсоод байгаа энэ хүн хэн юм бэ? гэв.  Тэгээд тэр түүнийг харахыг хүслээ. 
10Тэгэхэд төлөөлөгчид буцаж ирээд, хийсэн бүхнээ түүнд ярив.  Тэгээд тэр тэднийг Бетсайда гэдэг хотын цөл газар луу тусад нь авч явлаа. 
11Гэсэн ч хүмүүс мэдээд, түүнийг дагажээ.  Тиймээс тэр тэднийг хүлээн авч улмаар тэдэнд Шүтээний хаанчлалын тухай ярив.  Мөн эдгээлт хэрэгтэй байсан хүмүүсийг эдгээлээ. 
12Тэгээд өдөр хэвийж эхлэхэд мөнөөх арван хоёр ирээд түүнд, Цугласан олныг явуулаач.  Тэгвэл тэд тосгод болон эргэн тойрны нутгууд руу явж, хоноглоод улмаар хоол олж болох юм.  Учир нь бид энд, цөл газарт байна гэлээ. 
13Гэтэл тэр тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэв.  Тэгэхэд нь тэд, Бид явж, энэ бүх хүнд хоол худалдаж авахгүй л юм бол бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юу ч байхгүй гэжээ. 
14Учир нь таван мянга орчим эрчүүд байжээ.  Тэгээд тэр шавь нартаа, Тэднийг тавь тавиар бөөнд нь суулга гэв. 
15Тэгэхэд нь тэд үүнчлэн хийж, бүгдийг суулгалаа. 
16Дараа нь тэрбээр таван талх болон хоёр загасыг аваад, тэнгэр өөд харж, эдгээрийг ерөөчихөөд хугалж улмаар цугласан олны өмнө тавиулахаар шавь нартаа өгчээ. 
17Тэгээд тэд идсэн бөгөөд бүгд цадав.  Улмаар хүмүүст үлдсэн хэсгүүдийг авахад арван хоёр сагс болсон
18Тэгээд ийм явдал болжээ.  Түүнийг ганцаараа гуйлт хийж байхад шавь нар нь түүний хамт байлаа.  Тэгэхэд тэр тэднээс, Хүмүүс намайг хэн гэдэг вэ? гэж асуув. 
19Тэгэхэд нь тэд, Иоаннис Баптист бас зарим нь Элийа харин бусад нь дахин босгогдсон эртний эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг гэж хариулав. 
20Гэтэл тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэдэг вэ? гэлээ.  Тэгтэл Пээтрос, Шүтээний Христ гэж хариулжээ. 
21Тэгэхэд тэр энэ зүйлийг хэнд ч хэлэхгүй байхыг тэдэнд хатуу сануулан тушаагаад,  
22Хүмүүний Хүү олон зүйлээр зовох бөгөөд ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдээр эсэргүүцэгдэж улмаар алагдан, гурав дахь өдрөө босгогдох ёстой гэв. 
23Тэгээд тэр бүгдэд, Хэн нэг нь миний араас очихыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгээд, өдөр бүр загалмайгаа үүрээд, намайг дагаг. 
24Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана.  Харин надаас болоод амиа алдах хэн боловч тэр үүнийгээ аварна. 
25Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь авлаа ч өөрийгөө алдвал эсвэл хаягдвал түүнд ямар ашиг байх билээ?
26Учир нь надаас болон миний үгсээс ичих хэн ч бай түүнээс, хүмүүний Хүү өөрийнхөө мөн Эцэгийнхээ болон ариун элч нарынхаа сүр жавхаан дунд ирэхдээ ичих болно. 
27Харин үнэнээр би та нарт хэлье.  Шүтээний хаанчлалыг хартлаа үхэл амтлахгүй зарим хүн энд зогсож байна гэв. 
28Тэгээд энэ үгсээс хойш бараг найман өдөр болжээ.  Тэгэхэд тэрбээр Пээтрос, Иоаннис мөн Иакоов нарыг аваад, гуйлт хийхээр уул руу өгслөө. 
29Тэгээд түүнийг гуйлт хийж байхад нүүрнийх нь төрх өөр болж улмаар хувцас нь цагаан бас гялалзаж байв
30Тэгтэл ажигтун, түүнтэй хоёр хүн ярилцаж байсан нь Мошээ, Элийа хоёр байлаа. 
31Тэд сүр жавхаан дотор үзэгдэн, түүний Иерусалимд биелүүлэх ёстой одохуйнх нь тухай хэлжээ. 
32Тэр үед Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс нойронд дийлдсэн байв.  Харин тэд сэрэхдээ түүний сүр жавхааг мөн түүнтэй хамт зогсож буй нөгөө хоёр хүнийг харлаа. 
33Тэгээд ийм явдал болжээ.  Тэднийг түүнээс холдоход Пээтрос Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо.  Тиймээс бид гурван цацар хийе.  Нэгийг  нь танд, нэгийг нь Мошээд бас нэгийг нь Элийад гэв.  Тэр юу ярьж байгаагаа мэдсэнгүй. 
34Харин түүнийг ийн ярьж байх зуур үүл гарч улмаар тэднийг бүрхсэн бөгөөд үүлэнд орохдоо тэд айжээ. 
35Тэгтэл үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай Хүү.  Түүнийг сонсогтун гэв. 
36Тэгээд тэрхүү дуу хоолой өнгөрөхөд Есүс ганцаараа байхыг олж харлаа.  Тэгээд тэд харсан зүйлээсээ тэр өдрүүдэд хэнд ч, юу ч хэлэлгүй чимээгүй байв. 
37Тэгээд дараа өдөр нь ийм явдал болжээ.  Тэднийг уулнаас бууж ирэхэд түүнтэй олон хүн уулзлаа. 
38Тэгтэл ажигтун, хурсан олноос нэгэн эр хашгирч, Багш аа, хүүг минь харахыг би танаас хичээнгүйлэн гуйж байна.  Учир нь тэр миний ганц хүүхэд билээ. 
39Бас ажигтун, нэгэн сүнс түүнийг эзэмдэхэд тэр гэнэт хашгирдаг.  Улмаар тэр түүнийг хөөс сахруулуулан татвалзуулж мөн түүнийг хөх няц болгоод, түүнээс хэцүүеэ зайлдаг. 
40Тиймээс түүнийг зайлуулахыг би таны шавь нараас хичээнгүйлэн гуйсан.  Гэтэл тэд чадсангүй гэлээ. 
41Тэгтэл Есүс хариулж, Ээ итгэлгүй, завхарсан үеийнхэн, би та нартай хэр удаан хамт байж, та нарыг тэвчих юм бэ?  Хүүгээ нааш нь авчир гэв. 
42Тэгээд хүүг ирж байх зуур чөтгөр түүнийг унагаж, татвалзууллаа.  Тэгэхэд нь Есүс бузар сүнсийг зандраад, хүүхдийг эдгээн улмаар түүнийг эцэгт нь өгчээ. 
43Тэгтэл бүгд Шүтээний агуу хүч чадалд алмайран гайхав.  Гэтэл хүн бүр Есүсийн хийсэн бүх зүйлд гайхаж байх үед тэрбээр шавь нартаа,
44Энэ үгс та нарын чихэнд шингэг.  Учир нь хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно гэжээ. 
45Харин тэд энэ хэлсэн үгийг ойлгосонгүй.  Тэгэхэд тэдэнд ойлгогдохгүйн тулд энэ нь тэднээс нууцлагдсан байв.  Тэгээд тэд энэ хэлсэн үгийн талаар түүнээс асуухаас эмээжээ.       
46Дараа нь хэн хамгийн агуу нь болох тухай маргаан тэдний дунд үүсэв. 
47Харин Есүс тэдний зүрх сэтгэл дэх бодлыг мэдээд, нэг хүүхдийг авч, түүнийг хажуудаа зогсоогоод
48улмаар тэдэнд, Энэ хүүхдийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авна.  Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг илгээсэн түүнийг хүлээн авна.  Учир нь та бүхний дундаас хамгийн өчүүхэн нь агуу байх болно гэлээ. 
49Тэгэхэд нь Иоаннис хариулж, Эзэн, таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид харсан.  Тэгээд тэр бидэнтэй хамт дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэв. 
50Тэгтэл Есүс түүнд, Битгий хоригло.  Учир нь бидний эсрэг байдаггүй хүн бидний төлөө байдаг гэлээ. 
51Тэгээд ийм явдал болжээ.  Түүний дээш авагдах цаг ирэхэд тэр Иерусалим руу явахаар царайгаа шулуутгалаа. 
52Улмаар өөрийнхөө нүүрний өмнө элч нарыг илгээв.  Тэгэхэд тэд явж, түүнд зориулан бэлтгэхээр Самареиачуудын тосгон руу орлоо. 
53Тэгээд түүний царай Иерусалим руу явж буй мэт байсан тул тэд түүнийг хүлээж авсангүй. 
54Тэгтэл түүний шавь Иакоов, Иоаннис нар үүнийгхараад, Эзэн, тэнгэрээс бууж, тэднийг хуу шатаа гэж биднийг галд тушаахыг та хүсэж байна уу?  Яг л Элийагийн үйлдсэн шигээр? гэв. 
55Харин тэр эргээд, тэднийг зэмлэж улмаар, Та нар ямар сүнснийх гэдгээ мэдэхгүй байна. 
56Учир нь хүмүүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхөөр биш, харин аврахаар ирсэн гэв.  Тэгээд тэд өөр тосгон руу явлаа. 
57Тэгтэл ийм явдал болжээ.  Тэднийг замд явж байх зуур нэгэн хүн түүнд, Эзэн, би таныг хаашаа ч явсан дагана гэв. 
58Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй.  Харин хүмүүний Хүүд толгой тавих газар байхгүй гэлээ. 
59Тэгээд тэрбээр өөр нэгэнд, Намайг дага гэв.  Гэтэл тэр, Эзэн, эхлээд эцгийгээ оршуулахаар явахыг надад зөвшөөрөөч гэлээ. 
60Тэгэхэд нь Есүс түүнд, Үхэгсэд үхэгсдээ оршуулаг.  Харин чи явж, Шүтээний хаанчлалыг тунхагла гэжээ. 
61Тэгтэл бас өөр нэг хүн, Эзэн, би таныг дагая.  Гэхдээ эхлээд гэрт минь байгаа хүмүүстэй салах ёс гүйцэтгэхийг надад зөвшөөрөөч гэв. 
62Харин Есүс түүнд, Анжсан дээр гар нь тавиатай атлаа арагшаа харж буй хэн ч Шүтээний хаанчлалд тохирохгүй гэлээ. 

 

Лукаас 10                                                                                         (return to menu)
 
1Энэ зүйлсийн дараа Эзэн бас өөр далан хүнийг томилж улмаар тэднийг хоёр хоёроор нь өөрийн очих гэж байгаа бүх хот болон газар луу нүүрнийхээ өмнө илгээв. 
2Ингэхдээ тэр тэдэнд, Ургац үнэхээр арвин харин ажилчид цөөн байна.  Тийм учраас ургацын Эзэнээс ургац руугаа ажилчид илгээгээч гэж та нар гуй. 
3Замаараа явцгаа.  Ажигтун, би та нарыг чононууд дундах хурганууд адил илгээж байна. 
4Хэтэвч ч, богц ч, гутал ч бүү авч яв.  Тэгээд замдаа хэнтэй ч бүү мэндэл. 
5Гэхдээ ямар ч айлд орно эхлээд, Энэ гэрт амар тайван байг гэж хэл. 
6Тэгээд тэнд амар тайвны хүү байх юм бол та нарын амар тайван үүн дээр тогтоно.  Байхгүй аваас энэ нь та нарт эргэж ирнэ. 
7Тэгээд тэр айлд үлдээд, өгснийг нь ид бас уу.  Учир нь ажилчин хөлсөө хүртэх нь зохистой.  Айлаас айл руу бүү яв. 
8Тэгээд та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь тавигдсаныг ид. 
9Бас тэндхийн өвчтэй хүмүүсийг эдгээ.  Тэгээд тэдэнд, Шүтээний хаанчлал та нарт ойрхон байна гэж хэл. 
10Харин та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авахгүй бол гудамжнуудад нь гараад,
11Бүр танай хотын бидэнд наалдсан тоосыг ч бид та нарын эсрэг гөвж байна.  Үүнээс гадна Шүтээний хаанчлал та нарт ойрхон байгаа гэдэг энэ зүйлийг мэдэгтүн гэж хэл. 
12Харин би та нарт тэрхүү өдөрт Седоомын хувьд тэр хотынхоос илүү тэвчиж болохуйц байх болно гэдгийг хэлье. 
13Хоразийн, чи гаслантай яа!  Витсайда, чи гаслантай яа!  Учир нь та нарт хийгдсэн хүчирхэг ажлууд хэрэв Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас болон үнсэн дотор сууж, аль эрт гэмшин эргэх байсан. 
14Гэхдээ тэрхүү шүүлтэнд Тюрос болон Сидооны хувьд та нарынхаас илүү тэвчиж болохуйц байх болно. 
15Мөн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи үхэгсдийн газар хүртэл унагаагдана. 
16Та нарыг сонсож буй нь намайг сонсож буй хэрэг.  Мөн та нарыг үл ойшоож буй нь намайг үл ойшоож буй хэрэг.  Харин намайг үл ойшоож буй нь намайг илгээсэн нэгнийг үл ойшоож буй хэрэг гэжээ. 
17Тэгээд мөнөөх далан хүн баяртайяа эргэж ирээд, Эзэн, чөтгөрүүд хүртэл таны нэрээр бидэнд захирагдаж байна гэв. 
18Тэгэхэд тэр тэдэнд, Би Сатааныг тэнгэрээс цахилах цахилгаан мэт унахыг харсан. 
19Ажигтун, би та нарт могойнууд болон хилэнцэт хорхойнууд дээр дэвслэх бас дайсны бүх хүч чадлаас дээгүүрх эрх мэдлийг өгч байна.  Улмаар та нарыг юу ч хэзээ ч гэмтээхгүй. 
20Гэхдээ сүнснүүд та нарт захирагдсан гэдэг үүнд бүү баясан хөөр.  Харин үүний оронд нэрс чинь тэнгэрт бичигдсэний төлөө баясан хөөр гэв. 
21Яг тэр цагт Есүс сүнсэн дотор хөөрөн баясаж улмаар, Тэнгэр болон газрын Эзэн, Эцэг минь ээ, та мэргэд болон ухаантнуудаас энэ зүйлсийг нууж харин нялхаст эдгээрийг илчилсэн учраас би танд талархъя.  Тийм ээ, Эцэг минь.  Яагаад гэвэл ингэх нь таны мэлмийд тааламжтай байсан. 
22Бүх зүйл Эцэгээс минь надад өгөгдсөн.  Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй гэлээ. 
23Тэгээд тэрбээр шавь нар луугаа эргээд хувьчлан, Та нарын хардаг зүйлсийг хардаг нүд жаргалтай. 
24Учир нь олон эш үзүүлэгч болон хаад та нарын харж буй зүйлсийг харахыг хүссэн боловч хараагүй бас та нарын сонсож буй зүйлсийг сонсохыг хүссэнболовч сонсоогүй гэдгийг би та нарт хэлье гэв. 
25Тэгтэл ажигтун, нэг хуульч босож зогсоод, түүнийг сорин, Багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэлээ. 
26Тэгэхэд нь тэр түүнд, Хуулинд юу бичигдсэн байдаг билээ?  Чи хэрхэн уншдаг вэ? гэв. 
27Тэгтэл тэр, Чи Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л чадлаараа мөн бүхий л оюунаараа бас ойрынхноо өөр шигээ хайрла гэдэг хэмээн хариуллаа. 
28Тэгэхэд нь тэр түүнд, Чи зөв хариуллаа.  Үүнийг хий.  Тэгээд чи амьдарна гэв. 
29Гэтэл тэр өөрийгөө зөвтгөхийг хүсэж Есүст, Тэгээд хэн миний ойрын хүн юм бэ? гэлээ. 
30Тэгэхэд нь Есүс хариулж, Нэгэн хүн Иерусалимаас Иерихоо руу уруудаж яваад, дээрэмчдэд бүслэгджээ.  Тэгтэл тэд хувцсыг нь түүнээс тайлж аван, шархдуулаад, үхлүүт орхичихоод явлаа. 
31Гэтэл уг замаар нэгэн тахилч тохиолдлоор уруудаж явав.  Тэгээд тэр түүнийг хараад, нөгөө талаар нь өнгөрчээ. 
32Мөн үүнчлэн нэгэн Лэвий хүн түүнийг мөнөөх газраа байхад ирж бас харсан боловч нөгөө талаар нь өнгөрлөө.    
33Харин нэгэн Самареиа хүн аялж яваад, түүний байсан газар иржээ.  Тэгээд тэр түүнийг хараад өрөвдөв. 
34Улмаар түүн рүү очиж, шархнуудад нь тос, дарс асгаад боолоо.  Тэгээд түүнийг өөрийнхөө адгуус дээр суулгаад, түүнийг дэн буудалд авчирч улмаар түүнийг асарчээ. 
35Тэгээд маргааш нь явахдаа дэн буудлын эзэнд хоёр динаарион гаргаж өгөөд түүнд, Түүнийг асраарай.  Мөн таны илүү зарцуулсан юуг ч бай би эргэж ирэхдээ танд төлнө гэлээ. 
36Тэгвэл дээрэмчдэд бүслэгдсэн түүнд энэ гурвын аль нь ойрын хүн байсан гэж чи бодож байна вэ? гэлээ. 
37Тэгэхэд нь тэр, Түүнд өрөвч сэтгэл гаргасан нь гэв.  Тэгтэл Есүс түүнд, Яв.  Тэгээд чи үүнчлэн үйлд гэлээ. 
38Эдүгээ тэднийг явж байхад ийм явдал болов.  Тэрбээр нэгэн тосгон руу оржээ.  Тэгэхэд Маарта гэдэг нэгэн эмэгтэй гэртээ түүнийг хүлээн авлаа.
39Тэгээд түүнд Марийа гэдэг дүү байсан бөгөөд тэр нь Есүсийн хөлд суугаад, үгийг нь сонсож байв. 
40Харин Маарта их үйлчлэлээс болоод түүртэж байлаа.  Улмаар тэр түүн рүү очоод, Эзэн, дүү минь намайг ганцаараа үйлчлэг гээд орхисон нь танд хамаагүй юу?  Тиймээс надад тусал гэж түүнд хэлээч гэв. 
41Тэгтэл Есүс хариулж түүнд, Маарта, Маарта, чи олон зүйлийн талаар санаа зовж бас сандчиж байна. 
42Харин нэг л зүйл шаардлагатай байдаг бөгөөд Марийа өөрөөс нь авагдахгүй тэрхүү сайн хэсгийг сонгожээ гэв. 

 

Лукаас 11                                                                                         (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Нэгэн газар тэрбээр гуйлт хийж байгаад дуусахад шавь нарынх нь нэг түүнд, Эзэн, Иоаннис гуйлт хийхийг шавь нартаа заасан шиг бидэнд ч бас заагаач гэв. 
2Тэгэхэд тэр тэдэнд, Та нар гуйлт хийхдээ, Тэнгэрт буй бидний Эцэг минь, таны нэр Ариун байг.  Таны хаанчлал ирэг.  Таны хүсэл тэнгэрт биелэгдэг шиг газар дээр ч бас биелэгдэг
3Бидний өдөр бүрийн талхыг өдөр өдөрт нь бидэнд өгөөч. 
4Мөн бидний гэмүүдийг бидэнд уучлаач.  Учир нь бид ч бас өөрсдөдөө өртэй хүн бүрийг уучилдаг.  Бас биднийг уруу татлага руу бүү хөтлөөч.  Харин биднийг ёрын муугаас авраач гэж хэл гэлээ. 
5Улмаар тэр тэдэнд, Та нараас хэн нь найзтай байгаад, түүн рүү шөнө дунд очиж улмаар түүнд, Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. 
6Учир нь миний нэг найз аянаасаа над дээр ирлээ.  Тэгтэл надад түүний өмнө тавих юу ч байдаггүй гэх вэ?
7Тэгэхэд нь тэр, Надад бүү төвөг уд.  Хаалга одоо хаалттай байна.  Мөн хүүхдүүд минь надтай хамт орондоо байна.  Би босож, чамд өгч чадахгүй нь гэж дотроос хариулна. 
8Би та нарт хэлье.  Хэдийгээр тэр найз нь боловч босож, түүнд өгөхгүй.  Харин түүний цөхрөлтгүйгээс болоод босож, түүнд хэрэгтэй бүхнийг нь өгнө. 
9Мөн би та нарт хэлье.  Гуй.  Тэгээд энэ нь та нарт өгөгдөнө.  Эрж хай.  Тэгээд та нар олно.  Тогш.  Тэгээд энэ нь та нарт нээгдэнэ. 
10Учир нь гуйдаг хүн бүр хүлээн авдаг.  Мөн эрж хайдаг хүн олдог.  Мөн тогшдог хүнд энэ нь нээгдэнэ.
11Хэрэв эцэг та нарын нэгнээс хүү нь талх гуйвал тэр түүнд чулуу өгөх үү?  Эсвэл загас гуйвал загасны оронд түүнд могой өгөх үү? 
12Эсвэл бас өндөг гуйвал түүнд хилэнцэт хорхой өгөх үү?
13Тэгээд ёрын муу байдаг та нар хүүхдүүддээ сайн бэлгүүд өгөхөө мэддэг бол тэнгэр дэх та нарын Эцэг өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнсийг хэр зэрэг илүүтэй өгөх вэ? гэлээ. 
14Улмаар тэрбээр чөтгөрийг хөөн зайлуулсан бөгөөд тэр нь хэлгүй байжээ.  Тэгээд ийм явдал болов.  Чөтгөр зайлуулагдахад хэлгүй хүн ярилаа.  Тэгэхэд нь хүмүүс гайхжээ. 
15Гэтэл тэдний зарим нь, Тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн удирдагч Вээлзэвүүлээр зайлуулдаг гэв. 
16Мөн бусад нь түүнийг сорьж, түүнээс тэнгэрийн шинж тэмдэг эрэлхийлжээ. 
17Харин тэр тэдний бодлыг мэдээд тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр эзгүйрэлд хүрдэг.  Мөн гэр бүлийнхээ эсрэг хуваагдсан гэр бүл унадаг. 
18Гэтэл Сатаан бас өөрийнхөө эсрэг хуваагдсан бол түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?  Яагаад гэвэл та нар намайг чөтгөрүүдийг Вээлзэвүүлээр зайлуулдаг гэж хэлж байна. 
19Гэхдээ би чөтгөрүүдийг Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хөвгүүд тэднийг хэнээр зайлуулдаг юм бэ?  Иймээс тэд та нарын шүүгчид байх болно. 
20Харин би чөтгөрүүдийг Шүтээний хуруугаар зайлуулж байгаа юм бол Шүтээний хаанчлал та нарын дээр ирчихээд байгаа нь эргэлзээгүй. 
21Хүчтэй хүн зэвсэглээд, хашаагаа манаж байхад түүний эд агуурс амар тайван дотор байдаг. 
22Харин түүнээс илүү хүчтэй нэгэн ирж, түүнийг дийлээд, түүний найдвараа тавьж байсан бүх хуягийг булаагаад, олзоо хуваадаг. 
23Надтай хамт байдаггүй нь миний эсрэг байдаг.  Мөн надтай хамт хураадаггүй нь тараадаг. 
24Бузар сүнс хүнээс гараад, амралт эрэлхийлэн, хуурай газруудаар алхдаг.  Тэгээд тэр юу ч олоогүйдээ, Би хаанаас гарсан тэр гэрлүүгээ буцъя гэж хэлдэг. 
25Улмаар тэр очоод, гэр нь шүүрдэгдсэн бас цэгцлэгдсэнийг олж хардаг. 
26Тиймээс тэр явж, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг авчирч улмаар тэнд орж оршдог.  Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал эхнийхээсээ дор болдог гэв. 
27Тэгтэл ийм явдал болжээ.  Түүнийг эдгээр зүйлийг ярьж байх зуур хурсан олноос нэгэн эмэгтэй дуугаа өндөрсгөн түүнд, Таныг тээсэн хэвлий болон таны хөхсөн хөх жаргалтай гэв. 
28Гэтэл тэр, Үгүй ээ, харин Шүтээний үгийг сонсож улмаар үүнийг сахидаг нь жаргалтай гэлээ.
29Тэгээд хүмүүс улам их цугларахад тэрбээр ярьж эхлэн, Энэ бол ёрын муу үеийнхэн.  Тэд шинж тэмдэг эрэлхийлдэг.  Гэхдээ тэдэнд эш үзүүлэгч Ионаасын шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй. 
30Учир нь Ионаас Нинэвээчүүдэд шинж тэмдэг байсан шиг хүмүүний Хүү ч бас энэ үеийнхэнд үүнчлэн байх болно. 
31Өмнөдийн хатан хаан энэ үеийн хүмүүстэй хамт тэрхүү шүүлтэнд босно.  Тэгээд тэднийг яллана.  Учир нь тэр Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн.  Гэтэл ажигтун, энд Соломооноос илүү агуу нь байна
32Нинэвээгийн эрчүүд энэ үеийнхэнтэй хамт тэрхүү шүүлтэнд босно.  Тэгээд тэднийг яллана.  Учир нь тэд Ионаасын номлолд гэмшин эргэсэн.  Гэтэл ажигтун, энд Ионаасаас илүү агуу нь байна.
33Хэн ч дэн асаагаад, нууц газарт ч, савны доор ч тавьдаггүй.  Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ дэнгийн суурин дээр тавьдаг
34Биеийн гэрэл бол нүд юм.  Тиймээс нүд чинь тунгалаг байгаа үед бие чинь бас бүхэлдээ гэрлээр дүүрэн байна.  Харин нүд чинь муу байгаа үед бие чинь бас харанхуйгаар дүүрэн байна
35Тийм учраас чиний дотор байгаа гэрэл харанхуй биш байхад анхаар. 
36Тиймээс хэрэв бүх бие чинь ямар ч харанхуй хэсэггүй, гэрлээр дүүрэн бол дэнгийн тод гэрэл чамайг гэрэлтүүлэхтэй адил чи бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэлээ. 
37Тэгээд түүнийг ярьж байхад нэгэн Фариса хүн өөртэй нь хамт хооллохыг түүнээс хичээнгүйлэн гуйв.  Тиймээс тэр орж, хажуулан хооллолоо. 
38Тэгэхэд тэрбээр хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйд мөнөөх Фариса хүн хараад гайхжээ. 
39Гэтэл Эзэн түүнд, Эдүгээ Фарисачууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг.  Гэвч та нарын дотор тал хомхойрол болон хорон байдлаар дүүрэн байдаг. 
40Мунхгууд аа, гаднахыг нь бүтээсэн тэр доторхыг нь ч бас бүтээгээгүй гэж үү?
41Түүнчлэн байгаагаасаа өглөгүүд өг.  Мөн ажигтун, бүх зүйл та нарт цэвэр юм. 
42Гэвч Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар гаа, сүлүү болон бүх төрлийн ургамлын аравны нэгийг өргөдөг атлаа Шүтээний шүүлт ба хайрын дээгүүр өнгөрдөг.  Эдгээрийг та нар хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи. 
43Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар синагогиудын гол суудалд мөн зээлүүд дэх мэндчилэлд дуртай. 
44Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа!  Учир нь та нар үл харагдах булшнуудтай адил бөгөөд дээгүүр нь яваа хүмүүс эдгээрийг мэддэггүй гэлээ. 
45Тэгтэл хуульчдын нэг нь хариулж түүнд, Багш аа, та ингэж хэлснээрээ биднийг ч бас доромжилж байна гэв. 
46Тэгэхэд нь тэр, Хуульчид та нар ч бас гаслантай яа!  Учир нь та нар хүмүүст хүнд ачаануудыг үүрүүлдэг хэрнээ өөрсдөө хуруунуудынхаа нэгээр ч тэр ачаануудад хүрдэггүй. 
47Та нар гаслантай яа!  Учир нь та нар эш үзүүлэгч нарын булшны хөшөөг барьж босгодог.  Гэтэл эцэг өвгөд чинь тэднийг алсан. 
48Та нар эцэг өвгөдийнхөө үйл хэргүүдийг зөвшөөрдөг гэдгээ лавтай гэрчилдэг.  Учир нь тэд үнэхээр тэднийг алсан.  Гэтэл та нар тэдний булшны хөшөөг барьж босгодог. 
49Тийм учраас Шүтээний мэргэн ухаан, Би эш үзүүлэгч нар болон төлөөлөгчдийг тэдэн рүү явуулна.  Тэгэхэд хүмүүс тэдний заримыг алж мөн хавчих болно. 
50Энэ нь дэлхийн сууриас эхлээд урсгагдсан бүх эш үзүүлэгчийн цус энэ үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм гэж бас хэлсэн. 
51Хээвэлийн цуснаас эхлээд тахилын ширээ болон сүмийн хооронд алагдсан Зехариагийн цус хүртэл, үнэхээр би та нарт хэлье, энэ нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. 
52Хуульчид та нар гаслантай яа!  Учир нь та нар мэдлэгийн түлхүүрийг авсан.  Та нар өөрсдөө ороогүй атлаа орж байгаа хүмүүст ч саад болсон гэлээ. 
53Тэгээд тэр эдгээр зүйлийг тэдэнд ярьж байхад бичээчид болон Фарисачууд түүнийг олон зүйлийн талаар яриулахаар өдөж бас ихэд шавдуулж эхлэв. 
54Тэд түүнийг буруутгаж болохын тулд амнаас нь ямар нэг зүйл олж авахыг эрмэлзэн, түүнийг анаж байлаа.

 

Лукаас 12                                                                                         (return to menu)
 
1Тэр хооронд тоймгүй олон хүн цугларсан учраас тэд нэг нэгэн дээрээ гишгэлж байв.  Тэрбээр түрүүлээд шавь нартаа ярьж эхлэн, Та нар хоёр нүүртэн болох Фарисачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил. 
2Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан мөн мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй. 
3Тийм учраас харанхуйд та нарын ярьсан юу ч бай гэрэлд сонсгогдоно.  Мөн нууц өрөөнд чихэнд хэлсэн зүйл чинь дээврүүд дээр тунхаглагдана. 
4Харин андууд минь, би та нарт хэлье.  Биеийг хөнөөгөөд, дараа нь илүүг хийж чадах зүйлгүй тэднээс бүү ай. 
5Харин хэнээс айх ёстойг чинь би та нарт харуулъя.  Хөнөөчихөөд там руу хаях эрх мэдэлтэй түүнээс ай.  Тийм ээ, би та нарт хэлье.  Түүнээс ай. 
6Таван болжмор хоёр ассаарионоор зарагддаггүй гэж үү?  Гэтэл тэдний нэг нь ч Шүтээний өмнө мартагддаггүй. 
7Харин та нарын толгойн үс ч хүртэл бүгд тоологдсон.  Тиймээс бүү ай.  Та нар олон болжмороос илүү үнэ цэнэтэй. 
8Мөн би та нарт хэлье.  Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, хүмүүний Хүү Шүтээний элч нарын өмнө бас хүлээн зөвшөөрнө. 
9Харин намайг хүмүүсийн өмнө үгүйсгэдэг нь Шүтээний элч нарын өмнө үгүйсгэгдэнэ. 
10Мөн хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлэх хэн ч бай түүний хувьд энэ нь уучлагдана.  Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй хэлдэг хүнд энэ нь уучлагдахгүй. 
11Түүнчлэн тэд та нарыг синагогиуд руу, захирагчид руу бас эрх мэдэлтнүүд рүү аваачих үед та нар юуг, яаж хариулах эсвэл юу хэлэх талаараа бүү бодолд авт. 
12Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт заана гэв. 
13Тэгэхэд хурсан олны нэг нь түүнд, Багш аа, миний ахад өв хөрөнгийг надтай хуваа гэж хэлээч гэв. 
14Тэгтэл тэр түүнд, Хүн гуай, хэн намайг та нарын дээрх шүүгч эсвэл хуваагч болгосон юм бэ? гэлээ. 
15Улмаар тэр тэдэнд, Мөн шуналаас сэрэмжил бас болгоомжил.  Учир нь хүмүүний амьдрал эзэмшдэг зүйлсийнх нь бялхсан байдлаас бүрэлддэггүй гэв. 
16Тэгээд тэрбээр зүйрлэлээр ярьж тэдэнд, Нэгэн баян хүний газар нь арвин ихийг гаргажээ. 
17Тиймээс тэр дотроо, Жимснүүдээ хураах газар байхгүй тул би яах билээ? гэж бодов. 
18Улмаар тэр, Би ийм зүйл хийе.  Би амбааруудаа нураагаад, илүү томыг барина.  Тэгээд тэнд бүх үр жимсээ бас бараагаа хураана. 
19Тэгэхэд би сэтгэлдээ, Сэтгэл минь, чи олон жилийн турш их бараа хураалаа.  Амар, ид, уу, баяс гэж хэлнэ гэв. 
20Харин Шүтээн түүнд, Мунхаг аа, энэ шөнө сэтгэл чинь чамаас нэхэгдэнэ.  Тэгэхэд чиний бэлдсэн тэр зүйлс хэнийх болох вэ? гэлээ. 
21Тиймээс өөртөө эрдэнэсийг хураадаг нь Шүтээний өмнө баян биш юм гэжээ. 
22Тэгээд тэрбээр шавь нартаа, Тийм учраас би та нарт хэлье.  Амийнхаа төлөө юу идэх билээ эсвэл биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бодолд бүү авт. 
23Амь нь хоолноос мөн бие нь хувцаснаас илүү юм. 
24Хэрээнүүдийн тухай эргэцүүл.  Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй.  Тэдэнд агуулах ч бас амбаар ч байхгүй.  Тэгээд тэднийг Шүтээн хооллодог.  Та нар шувуудаас хэчнээн илүү дээр байх билээ?
25Харин та нарын хэн нь бодолд автсанаараа өөрийн чацыг нэг тохой нэмж чадах вэ?
26Тиймээс та нар өчүүхнийг нь хийж чадахгүй юм бол бусад зүйлийн төлөө юунд бодолд автана вэ?
27Сараана цэцэгс хэрхэн ургадгийг эргэцүүл.  Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй.  Гэвч Соломоон бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй гэдгийг би та нарт хэлье.
28Өнөөдөр талд байгаа ч маргааш зууханд хаягдах өвсийг Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг хэр илүүхувцаслах вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ?
29Тиймээс та нар юу идэх билээ, юу уух билээ гэж бүү эрэлхийл.  Бас бүү эргэлзсэн санаатай бай. 
30Учир нь энэ бүх зүйлийн араас дэлхийн үндэстнүүд хөөцөлддөг.  Харин энэ зүйлс та нарт хэрэгтэйг та нарын Эцэг мэддэг.
31Харин Шүтээний хаанчлалыг эрж хай.  Тэгээд энэ бүх зүйл та нарт нэмэгдэнэ. 
32Өчүүхэн сүрэг ээ, бүү ай.  Учир нь хаанчлалыг та нарт өгөх нь Эцэгийн чинь таалал юм. 
33Өөрсдөдөө байгааг зараад, өглөгүүд өг.  Үжирдэггүй уутнуудыг өөрсдөдөө хий.  Тэнгэрүүд дэх энэхүү эрдэнэ нь барагддаггүй, тэнд нэг ч хулгайч ойртдоггүй мөн цагаан эрвээхэй ч сүйтгэдэггүй. 
34Учир нь та нарын эрдэнэ хаана байна тэнд та нарын зүрх сэтгэл бас байх болно. 
35Та нарын ташаа бүслэгдсэн бас дэнгүүд чинь асаалттай байг.
36Мөн та нар бол, эзнээ хуримнаас хэзээ эргэж ирэхийг нь улмаар тэрбээр ирээд, тогшиход нь түүнд даруй нээхээр хүлээж буй хүмүүстэй адил юм.
37Эзэн нь ирээд, сонор сэргэг байгааг нь олж харах тэр боолууд нь жаргалтай.  Тэрбээр бүсээ бүсэлж, тэднийг хооллохоор хажуулуулаад улмаар дэргэд нь очиж, тэдэнд үйлчилнэ гэдгийг үнэхээр би та нарт хэлье. 
38Тэгээд тэрбээр хоёр дахь манаанд ирээд эсвэл гурав дахь манаанд ирээд, үүнчлэн байхыг нь олж харвал тэрхүү боолууд жаргалтай аж. 
39Бас үүнийг мэдэгтүн.  Учир нь гэрийн сайн эзэн аль цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан. 
40Тиймээс та нар ч бас бэлэн бай.  Учир нь та нарын бодоогүй цагт хүмүүний Хүү ирдэг гэв. 
41Тэгтэл Пээтрос түүнд, Эзэн, та энэ зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүр бүгдэд нь үү? гэлээ. 
42Тэгэхэд нь Эзэн, Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоолны хувийг өгөхөөр тэдний дээр томилох итгэмжит, ухаалаг даамал нь хэн бэ?
43Эзэн нь ирээд, ийнхүү үйлдэж буйг нь олж харахад тэр боол жаргалтай. 
44Үнэхээр би та нарт хэлье.  Учир нь тэр түүнийг байгаа бүхнийхээ дээр томилно. 
45Харин тэр боол зүрх сэтгэлдээ, Эзэн минь ирэлтээ хойшлуулдаг гэж хэлбэл эрэгтэй боолууд болон шивэгчдээ алгадаж мөн идэж, ууж бас согтуурч эхэлнэ. 
46Тэр боолын эзэн хүлээгээгүй өдөр мөн мэдээгүй цагт нь ирээд, түүнийг голоор нь хуваана.  Тэгээд түүнд үл итгэгчидтэй хамт хувийг нь онооно. 
47Мөн эзнийхээ хүслийг мэдсэн ч бэлдээгүй бас хүслийнх нь дагуу үйлдээгүй тэр боол олон ташуурдуулна. 
48Харин мэдээгүй бас зодуур хүртэх зүйлсийг үйлдсэн нь цөөхөн ташуурдуулна.  Учир нь хэнд их өгөгдөнө түүнээс их нэхэгдэнэ.  Мөн хэнд ихийг даалгасан байна түүнээс илүүг шаардана. 
49Би газар дээр гал илгээхээр ирсэн.  Гэтэл энэ нь аль хэдийн ноцоогдсон байвал би юу хүсэх билээ?
50Харин баптизм хийлгэх нэг баптизм надад бий.  Тэгээд энэ нь биелэгдэх хүртэл би хэчнээн дарамттай байна вэ! 
51Газар дээр амар тайвныг өгөхөөр намайг ирсэн гэж та нар бодож байна уу?  Би та нарт хэлье.  Үгүй ээ, харин оронд нь хуваагдлыг. 
52Учир нь үүнээс хойш нэг гэр дэх таван хүн хуваагдаж, гурав нь хоёрын эсрэг мөн хоёр нь гурвын эсрэг болно. 
53Эцэг нь хүүгийнхээ эсрэг мөн хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо эсрэг бас охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ эсрэг мөн бэр нь хадам эхийнхээ эсрэг хуваагдана гэлээ. 
54Мөн тэрбээр бас хүмүүст, Үүл баруунаас гарахыг та нар хараад шууд, Аадар ирж байна гэдэг.  Тэгээд үүнчлэн болдог. 
55Мөн өмний салхи үлээхэд та нар, Халуун болох нь гэдэг.  Тэгээд тийм болдог. 
56Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэр болон газрын төрхийг шинжиж чаддаг атлаа яахаараа энэ цагийг шинждэггүй юм бэ?
57Бас та нар бүр өөрсдийнхөө юу нь зөв болохыг яагаад шүүдэггүй юм бэ?
58Мөн чи заргалдагчийнхаа хамт захирагч руу явах замдаа түүнээс ангижрахын тулд зүтгэл гарга.  Эс бөгөөс тэр чамайг шүүгч рүү чирч аваачна.  Улмаар тэр шүүгч чамайг түшмэлд тушааж, тэр түшмэл чамайг шоронд хаяна. 
59Би чамд хэлье.  Чи бүр сүүлчийн лептооныг нь төлөх хүртлээ тэндээс гарахгүй гэв. 

 

Лукаас 13                                                                                         (return to menu)
 
1Эдүгээ түүнд хэдэн Галийлчуудын тухай ярьсан зарим хүн түүний дэргэд байлаа.  Пилаатос тэр Галийлчуудын цусыг тахилуудтай нь хольсон ажээ. 
2Тэгээд Есүс хариулж тэдэнд, Эдгээр Галийлчууд бүх Галийл хүнээс илүү гэмтнүүд байсан учраас тийм зүйлсээр зовсон гэж та нар бодож байна уу?
3Би та нарт хэлье.  Үгүй ээ, үнэндээ та нар ч бас гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ. 
4Эсвэл Силоам дахь тэр цамхаг арван найман хүний дээр унаж улмаар тэднийг алсан.  Тэднийг Иерусалимд байдаг бүх хүнээс илүү гэмтнүүд байсан гэж та нар бодож байна уу? 
5Би та нарт хэлье.  Үгүй ээ, үнэндээ та нар гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ гэлээ. 
6Тэр бас ийм зүйрлэл ярив.  Нэгэн хүн усан үзмийн тариаландаа инжрийн мод тарьсан байжээ.  Улмаар тэр очоод, тэндээс жимс хайсан боловч юу ч олсонгүй. 
7Тиймээс тэр мөнөөх усан үзмийн тариалан арчлагчид, Ажигтун, би энэ инжрийн модноос гурван жил жимс хайн ирж байгаа боловч юу ч олохгүй байна.  Үүнийг цавч.  Үүнийг энэ газар ашиггүй байлгаад яах юм бэ? гэв.
8Тэгэхэд нь тэр түүнд, Эзэн, би үүнийг тойруулж ухаад, өтөг бууц цацах хүртэл үүнийг энэ жилдээ бас орхиоч. 
9Тэгээд энэ үнэхээр жимс гаргавал сайн.  Харин үгүй бол үүнийг та дараа нь цавчаарай гэж хариулав. 
10Улмаар нэгэн шаббаат өдөр синагогиудын нэгд нь тэрбээр заан сургаж байлаа.
11Тэгтэл ажигтун, арван найман жилийн турш сул дорой байдлын сүнстэй байсан нэгэн эмэгтэй тэнд байжээ.  Мөн тэрээр бөгтөр байсан бөгөөд яагаад ч нуруугаа тэнийлгэж чаддаггүй байв. 
12Тэгэхэд Есүс түүнийг хараад дуудаж улмаар түүнд, Эмэгтэй, чи сул дорой байдлаасаа чөлөөлөгдлөө гэлээ. 
13Улмаар тэрбээр эмэгтэйн дээр гараа тавив.  Тэгэхэд эмэгтэй шууд цэх болгогдож улмаар Шүтээнийг алдаршуулав. 
14Гэтэл Есүс шаббаат өдөрт эдгээчихсэн учраас синагогийн удирдагч хүмүүст эгдүүцэлтэйгээр, Хүн зургаан өдөрт ажиллах ёстой байдаг.  Тийм учраас шаббаат өдөрт биш, харин тэдгээрт ирж эдгээлгэ гэж хариуллаа.
15Тэгэхэд нь Эзэн хариулж түүнд, Хоёр нүүртэн ээ, та нарын нэг бүр чинь шаббаат өдөрт шар үхрээ эсвэл илжгээ саравчнаас нь суллаад, услахаар хөтөлж явдаггүй гэж үү? 
16Тэгвэл Сатааны арван найман жилийн турш хүлсэн, Аврахаамын охин болсон энэ эмэгтэй ажигтун, энэ хүлээснээс шаббаат өдөрт суллагдах ёсгүй гэж үү? гэв. 
17Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлэх үед эсэргүүцэгчид нь бүгдээрээ ичжээ.  Мөн ард түмэн бүгдээрээ түүгээр хийгдсэн бүх сүр жавхаат зүйлд нь хөөрөн баясав. 
18Тэгээд тэр, Шүтээний хаанчлал юутай адил вэ?  Мөн би үүнийг юутай адилтгах вэ?
19Энэ нь нэгэн эрийн аваад, цэцэрлэгтээ хаясан гичийн ганц үртэй адил юм.  Тэгээд энэ нь ургаж улмаар том мод болжээ.  Тэгэхэд үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд амардаг гэлээ. 
20Мөн тэрбээр дахиад, Шүтээний хаанчлалыг би юутай адилтгах вэ?
21Энэ нь нэгэн эмэгтэйн аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучсан исгэдэг хөрөнгөтэй адил юм гэжээ. 
22Тэгээд тэрбээр хотууд болон тосгодоор заан сургасаар явж бас Иерусалим руу аян хийж байв.
23Тэгтэл нэг хүн түүнд, Эзэн, Аврагдах хүмүүс цөөхөн үү? гэв.  Тэгэхэд нь тэр тэдэнд,
24Нарийн хаалгаар орохыг хичээ.  Би та нарт хэлье.  Учир нь олон хүн орохыг эрмэлзэх боловч чадахгүй. 
25Гэрийн эзэн нэгэнтээ босож, хаалгыг хаахад та нар гадаа зогсоод, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэж хэлэн, хаалгыг тогшиж эхэлнэ.  Тэгэхэд тэр та нарт, Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй гэж хариулна. 
26Дараа нь та нар, Бид таны өмнө идэж бас уусан.  Мөн та манай гудамжнуудад зааж сургасан гэж эхэлнэ. 
27Харин тэр, Би та нарт хэлье.  Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй.  Хууль бусын ажилчид та нар бүгд надаас холд гэж хэлнэ. 
28Аврахаам, Ицхаак, Иакоов болон бүх эш үзүүлэгч Шүтээний хаанчлал дотор байгааг харин та нар өөрсдөө гадна хаягдсанаа харах үед тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно. 
29Тэгээд тэд өрнө болон дорноос мөн умард болон өмнөдөөс ирж, Шүтээний хаанчлалд сууна. 
30Тэгээд ажигтун, эхнийхэн болох сүүлчийнхэн бий.  Мөн сүүлчийнхэн болох эхнийхэн бий гэлээ. 
31Тэр өдөр хэдэн Фариса хүн ирээд түүнд, Эндээс явж, замаа хөө.  Учир нь таныг Ироодис алахыг хүсэж байна гэв. 
32Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар явж, тэр үнэгэнд хэл.  Ажигтун, өнөөдөр, маргааш би чөтгөрүүдийг зайлуулж бас эдгээлтүүдийг хийнэ.  Тэгээд гурав дахь өдрөө би төгс болгогдоно. 
33Гэхдээ би өнөөдөр, маргааш мөн дараагийн өдөр нь замаа хөөх ёстой.  Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөж болохгүй. 
34Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг.  Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулахын адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ.  Гэтэл та нар хүсээгүй!
35Ажигтун, та нарын гэр та нарт эзгүй үлдлээ.  Мөн үнэхээр би та нарт хэлье.  Эзэний нэрээр ирдэг нь ерөөлтэй гэж та нарын хэлэх үе иртэл та нар намайг харахгүй гэв. 

 

Лукаас 14                                                                                         (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Шаббаат өдөр тэрбээр ахлах Фарисачуудын нэгний гэрт талх идэхээр ирэхэд тэд түүнийг ажиглаж байв. 
2Тэгтэл ажигтун, усан хавантай нэгэн эр түүний өмнө байлаа. 
3Гэтэл Есүс хуульчид болон Фарисачуудад хариулан хэлэхдээ, Шаббаат өдөрт эдгээх нь хуульд нийцтэй юү? гэв. 
4Харин тэд дуугүй байлаа.  Тэгээд тэр түүнээс бариад, улмаар эдгээгээд явуулав. 
5Дараа нь тэр хариулж тэдэнд, Та нарын хэн нь шаббаат өдөр худгийн нүхэнд унах илжиг эсвэл шар үхрээ шууд татаж гаргахгүй вэ? гэв. 
6Тэгэхэд тэд эдгээр зүйлд түүнд дахин хариулт өгч чадсангүй. 
7Тэгээд тэрбээр уригдсан хүмүүс хүндтэй байрнуудыг хэрхэн сонгосныг ажиглаад, тэдэнд зүйрлэл ярьж,
8Чи хуриманд хэн нэгнээр уригдах үедээ хамгийн хүндтэй байранд бүү суу.  Эс бөгөөс чамаас илүү нэр хүндтэй хүн түүгээр уригдсан байх вий. 
9Тэгээд чамайг болон тэр хүнийг урьсан хүн ирээд чамд, Энэ хүнд байраа өг гэнэ.  Тэгэхэд нь чи тэр үед хамгийн доод байрыг ичгүүртэйгээр эзэлж эхэлнэ. 
10Харин чи уригдах үедээ очоод, хамгийн доод байранд суу.  Тэгвэл чамайг урьсан хүн ирээд чамд, Найз аа, дээшээ морил гэнэ.  Тэр үед чи өөртэйгөө хамт хооллож байгаа хүмүүсийн өмнө хүндлэлтэй байх болно. 
11Учир нь өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд болгогдоно.  Харин өөрийгөө дорд болгодог хүн өргөмжлөгдөнө гэв. 
12Тэгээд тэрбээр өөрийгөө урьсан хүнд бас, Чи хоол эсвэл оройн зоог бэлдэхдээ найзуудаа эсвэл ахан дүүсээ эсвэл хамаатнуудаа эсвэл баян хөршүүдээ бүү дууд.  Эс бөгөөс тэд бас чамайг хариуд нь урьж, чамд хариу барих болно. 
13Харин чи найр хийхдээ ядуу, өрөөл татанхай, хазгар доголон, сохрыг урь. 
14Тэгээд чи жаргалтай болно.  Яагаад гэвэл тэд чамд хариу барьж чадахгүй.  Учир нь зөв шударга хүмүүсийн босголтонд чамд хариу баригдана гэжээ. 
15Тэгтэл түүний хамт хажуулан хооллож байсан нэг нь эдгээр зүйлийг сонсоод түүнд, Шүтээний хаанчлалд талх идэх тэр хүн жаргалтай гэв. 
16Тэгэхэд нь тэр түүнд, Нэгэн хүн агуу оройн зоог бэлдээд, олон хүнийг урьжээ. 
17Тэгээд уригдсан хүмүүст, Эдүгээ бүх зүйл бэлэн болсон тул ирцгээнэ үү гэж хэлүүлэхээр оройн зоогийн цагаар боолоо илгээлээ. 
18Тэгтэл тэд дор бүрнээ нэг шалтгаан тоочиж эхлэв.  Эхнийх нь түүнд, Би талбай худалдаж авсан.  Тиймээс явж, үзэх хэрэгтэй байна.  Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйя гэжээ. 
19Бас өөр нэг нь, Би таван хос шар үхэр худалдаж авсан.  Тэгээд би тэднийг шалгаж үзэхээр явна.  Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйж байна гэжээ. 
20Мөн өөр нэг нь, Би эхнэр авсан.  Тэгээд би үүнээс болоод очиж чадахгүй гэв. 
21Тиймээс тэр боол ирээд, эзэндээ эдгээр зүйлийг хэллээ.  Тэгтэл гэрийн эзэн уурлан боолдоо, Хотын гудамжнууд болон өргөн чөлөөнүүд рүү хурдан яв.  Тэгээд ядуу, өрөөл татанхай, хазгар доголон, сохрыг нааш нь авчир гэжээ. 
22Улмаар мөнөөх боол, Эзэн, таны тушаасны дагуу хийгдлээ.  Мөн зай байсаар л байна гэв. 
23Тэгэхэд эзэн нь боолдоо, Гэр минь дүүргэгдэхийн тулд замууд болон хашаанууд руу яваад, хүмүүсийг ор гэж албад. 
24Учир нь би та нарт хэлье.  Уригдсан байсан тэр хүмүүсийн нэг нь ч оройн зоогноос минь амсахгүй гэжээ гэв. 
25Тэгэхэд үй олон хүн түүнтэй хамт явж байлаа.  Тэгээд тэр эргэн тэдэнд,
26Хэрэв хэн нэгэн над руу ирээд, эцэг бас эх бас эхнэр бас хүүхдүүд бас ах дүүс бас эгч дүүсээ мөн түүнчлэн өөрийн амиа ч үзэн ядахгүй бол тэр миний шавь байж чадахгүй. 
27Мөн загалмайгаа үүрдэггүй атлаа миний араас ирэх хэн боловч миний шавь байж чадахгүй. 
28Учир нь цамхаг барихыг хүсэж байгаа та нарын хэн нь үүнийгээ дуусгахад хангалттай зардал байгаа эсэхийг эхлээд сууж тооцоолохгүй вэ?
29Тэгвээс тэрбээр суурийг нь тавьсны дараа үүнийгээ дуусгаж чадахгүй болно.  Үүнийг нь харсан бүхэн түүнийг тохуурхаж эхлэн,
30Энэ хүн барьж эхэлсэн.  Тэгээд дуусгаж чадсангүй гэнэ. 
31Эсвэл ямар хаан өөр хааны эсрэг дайн хийхээр аянд гарахдаа өөрийнх нь эсрэг хорин мянгатай ирэх түүнтэй арван мянгатай тулгарах чадалтай байх эсэхээ эхлээд сууж зөвлөлдөхгүй вэ?
32Хэрэв тэр чадалгүй аваас түүнийг алс хол байхад нь элчин сайд илгээж, энх тайвны болзлуудыг асууна. 
33Яг үүнчлэн та нарын хэн нь ч бай өөртөө байгаа бүхнээ үл орхивол тэр хүн миний шавь байж чадахгүй. 
34Давс бол сайн.  Гэвч давс амтаа алдсан бол энэ нь юугаар амтлагдах билээ?
35Энэ нь газарт ч, бууцанд ч тохирохгүй.  Хүмүүс үүнийг гадагш хаяна.  Сонсох чихтэй нь сонсогтун гэлээ. 

 

Лукаас 15                                                                                         (return to menu)
 
1Дараа нь түүнийг сонсохоор бүх татвар хураагч болон гэмтэн түүн рүү ойртон ирлээ. 
2Тэгтэл Фарисачууд болон бичээчид, Энэ хүн гэмтнүүдийг хүлээн авч бас тэдэнтэй хамт хооллож байна гэж бувтналдав. 
3Тэгэхэд нь тэр энэхүү зүйрлэлийг ярьж тэдэнд, 
4Та нараас ямар хүн нь зуун хоньтой байгаад, тэднийхээ нэгийг алдвал ерэн есийгөө цөлд орхиод, алдагдсанаа олох хүртлээ араас нь явахгүй вэ?  
5Тэгээд олохдоо хөөрөн баясаж, мөрөн дээрээ тавьдаг.
6Улмаар тэрбээр гэртээ ирээд, найзууд болон ойрынхноо цуглуулаад тэдэнд, Би алдагдсан хонио олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ.
7Яг ийм баяр хөөр гэмшин эргэлт шаардлагагүй ерэн есөн зөв шударга хүний төлөөхөөс ч илүү гэмшин эргэсэн нэг гэмтний төлөө тэнгэрт болно гэдгийг би та нарт хэлье. 
8Бас ямар эмэгтэй арван драхмийтай байгаад, нэг драхмийгаа алдвал дэн асаагаад, гэрээ шүүрдэж, үүнийг олох хүртлээ хичээнгүйлэн хайхгүй вэ?
9Тэгээд олохдоо найзууд болон ойрынхноо цуглуулж, Би алдсан драхмийгаа олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ. 
10Яг үүнчлэн би та нарт хэлье.  Гэмшин эргэсэн нэг гэмтний төлөөх баяр хөөр Шүтээний элч нарын оршихуйд болдог гэв. 
11Мөн тэр хэлсэн нь, Нэгэн эр хоёр хүүтэй байжээ. 
12Тэгээд бага нь аавдаа, Аав аа, надад харьяалагдах эд барааны хувийг өгөөч гэв.  Тэгэхэд нь тэрбээр амин зуулгаа тэдэнд хуваалаа. 
13Тэгээд олон биш өдрийн дараа бага хүү нь бүхнээ цуглуулаад, холын нутаг руу аянд явав.  Улмаар тэнд замбараагүй амьдралд эд бараагаа үржээ. 
14Тэгтэл түүнийг бүхнээ барсан үед тэр газарт их өлсгөлөн болов.  Тэгээд тэр гачигдаж эхэллээ. 
15Тиймээс тэр явж, уг нутгийн нэгэн иргэнтэй нийлжээ.  Тэгэхэд нь тэрбээр гахайг хооллохын тулд түүнийг талбайнууд руугаа явуулав. 
16Тэгээд тэрбээр гахайны идэж байсан хальснуудаар гэдсээ дүүргэх юмсан гэж хомхойрчээ.  Гэвч хэн ч түүнд өгсөнгүй. 
17Тэгэхэд нь тэр өөртөө ухаараад хэлсэн нь, Аавын минь хөлсөлсөн хэчнээн олон зарц элбэг дэлбэг талхтай байдаг билээ.  Гэтэл би өлсгөлөнгөөр үхэх нь!
18Би босоод, аав руугаа очиж улмаар түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн. 
19Мөн би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй.  Намайг хөлсөлсөн зарц нарынхаа нэг шиг болгооч гэж хэлье. 
20Тэгээд тэр босоод, аав руугаа очив.  Харин түүнийг нэлээд хол байх үед аав нь түүнийг хараад, өрөвдсөн бөгөөд гүйж ирэн, хүзүүнээс нь тэвэрч, түүнийг үнслээ. 
21Тэгтэл хүү нь түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн.  Тэгээд би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй гэв. 
22Харин аав нь боолууддаа, Хамгийн сайн ууж авчраад, түүнд өмсгө.  Мөн гарт нь бөгж, хөлд нь гутал өг. 
23Бас бордсон тугал нааш нь авчирч нядал.  Тэгээд идэцгээе, хөгжилдөцгөөе. 
24Учир нь миний энэ хүү үхсэн байсан боловч дахин амьдарлаа.  Тэр алдагдсан байсан бөгөөд олдлоо гэв.  Ингээд тэд хөгжилдөж эхэлжээ. 
25Эдүгээ түүний том хүү талбайд байлаа.  Тэгээд тэрбээр гэр лүүгээ ойртож явах зуураа хөгжим бас бүжиглэлдээнийг сонсов. 
26Улмаар тэрбээр зарц нарынхаа нэгийг дуудан, энэ зүйлс ямар утгатайг асуулаа. 
27Тэгэхэд нь тэр түүнд, Таны дүү ирсэн.  Тэгээд аав тань түүнийг эсэн мэнд хүлээж авсан учраас бордсон тугал нядалсан гэв. 
28Гэтэл тэр уурлаж, орохыг хүссэнгүй.  Тиймээс аав нь гарч ирээд, түүнийг гуйжээ. 
29Тэгтэл тэр хариулж аавдаа, Ажигтун, энэ олон жил би танд үйлчилж бас ямар ч үед таны тушаалыг зөрчөөгүй.  Тэгэхэд та намайг найз нөхөдтэйгөө хөгжилд гэж хэзээ ч надад ишиг өгч байгаагүй. 
30Гэтэл таны амин зуулгыг янхнуудтай цөлмөсөн энэ хүүгээ ирэнгүүт та түүнд зориулж бордсон тугал нядалсан байна гэв. 
31Тэгэхэд нь тэр түүнд, Хүү минь, чи үргэлж надтай хамт байдаг.  Тэгээд надад байгаа бүхэн чинийх мөн. 
32Харин бид хөгжилдөж, баярлах хэрэгтэй.  Учир нь чиний энэ дүү үхсэн байсан бөгөөд дахин амьдарлаа.  Мөн алдагдсан байсан бөгөөд олдлоо гэжээ. 

 

Лукаас 16                                                                                         (return to menu)
 
1Мөн тэрбээр бас шавь нартаа, Нэгэн баян эр байжээ.  Тэр даамалтай байсан бөгөөд тэр нь түүний эд хөрөнгийг үрсэн гэдгээр түүнд буруутгагдсан байв. 
2Тэгээд тэр түүнийг дуудаж түүнд, Би чиний талаар яахаараа ийм зүйл сонсоно вэ?  Чи даамлын албаныхаа талаар өчиг өг.  Учир нь чи цаашид даамал байж чадахгүй гэлээ. 
3Тэгэхэд нь даамал өөртөө, Би яах вэ?  Учир нь миний эзэн надаас даамлын албыг хураан авч байна.  Би газар ухаж чадахгүй.  Гуйлга гуйхаас ичиж байна. 
4Даамлын албанаасаа зайлуулагдах үед хүмүүс намайг орон гэртээ хүлээж авч болохын тулд би юу хийхээ мэдлээ гэв. 
5Тиймээс тэр эзнийхээ зээлдэгч нэг бүрийг дуудаад эхнийхт нь, Чи миний эзэнд хэр их өртэй вэ? гэжээ. 
6Тэгтэл тэр, Зуун хэмжүүр тос гэв.  Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, хурдан суу.  Тэгээд тавь гэж бич гэлээ. 
7Дараа нь өөр нэгэнд, Харин чи хэр их өртэй вэ? гэв.  Тэгтэл тэр, Зуун хэмжүүр буудай гэжээ.  Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, ная гэж бич гэлээ. 
8Гэтэл шударга бус даамал нь мэргэн ухаанаар үйлдсэн тул эзэн нь сайшаав.  Учир нь энэ дэлхийн хүүхдүүд өөрсдийн үедээ гэрлийн хүүхдүүдээс ч илүү мэргэн ажээ. 
9Мөн би та нарт хэлье.  Та нар шударга бусын эд хөрөнгөөр өөрсдөдөө найзууд бий болго.  Тэгвэл та нарыг үгүй болох үед тэд та нарыг мөнхийн асрууддаа хүлээн авах юм. 
10Өчүүхэнд итгэмжтэй нь ихэд ч бас итгэмжтэй байна.  Мөн өчүүхэнд шударга бус нь ихэд ч бас шударга бус байна. 
11Тийм учраас та нар шударга бусын эд хөрөнгөнд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах юм бэ?
12Мөн та нар өөр хүний зүйлд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийнхийг чинь өгөх юм бэ?
13Нэг ч зарц хоёр эзэнд үйлчилж чадахгүй.  Учир нь тэрбээр нэг бол нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана.  Эсвэл тэр нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ.  Та нар Шүтээнд мөн эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй гэв. 
14Тэгэхэд шунахай байдаг Фарисачууд ч бас энэ бүх зүйлийг сонслоо.  Тэгээд тэд түүнд эгдүүцэв. 
15Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар бол хүмүүний өмнө өөрсдийгөө зөвтгөгчид.  Харин Шүтээн та нарын зүрх сэтгэлийг мэддэг.  Яагаад гэвэл хүмүүсийн дунд өргөмжлөгддөг нь Шүтээний өмнө жигшүүр байдаг. 
16Хууль болон эш үзүүлэгч нар нь Иоаннисийг хүртэл байсан.  Энэ цагаас хойш Шүтээний хаанчлал тунхаглагдаж улмаар үүн рүү хүн бүр хүчилж байна. 
17Тэгээд тэнгэр ба газар үгүй болох нь хуулиас ганц эвэр унахаас илүү хялбар юм. 
18Эхнэрээ явуулаад, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг.  Мөн нөхрөөсөө явуулагдсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. 
19Нэгэн баян эр байв.  Тэрбээр нил ягаан, нарийн маалинган даавуугаар хувцаслаж, өдөр бүр тансаг цэнгэдэг байжээ. 
20Гэтэл түүний үүдэнд дүүрэн яртай Лаазарос гэдэг нэгэн гуйлгачинг хэвтүүлдэг байв. 
21Тэгэхэд тэрбээр баяны ширээнээс унасан үйрмэгүүдээр хооллохыг хүсдэг байжээ.  Түүнчлэн бас ноход ирж, ярнуудыг нь долоодог байлаа.
22Гэтэл ийм явдал болжээ.  Мөнөөх гуйлгачин үхээд, Аврахаамын тэвэрт элч нараар хүргэгдсэн байлаа.  Мөн нөгөө баян ч бас үхэж улмаар оршуулагджээ. 
23Тэгээд тэрбээр үхэгсдийн газарт тарчлалуудад байхдаа харцаа өргөж, алсад байгаа Аврахаам болон түүний тэвэр дэх Лаазаросыг харав. 
24Тэгээд тэр хашгиран, Аврахаам эцэг минь, намайг өршөөж, Лаазаросыг илгээгээч.  Тэгвэл тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, миний хэлийг сэрүүцүүлж болох юм.  Учир нь би энэ галын дөлөнд тарчлагдаж байна гэжээ. 
25Харин Аврахаам, Хүү минь, чи амьдралдаа сайн зүйлсээ хүлээж авсан шиг Лаазарос бас мууг хүлээж авсан гэдгийг сана.  Харин одоо тэр тайтгаруулагдаж, чи тарчлагдаж байна. 
26Тэгээд энэ бүхнээс гадна бид болон та нарын хооронд том ангал тогтжээ.  Энэ нь эндээс та нар луу гатлахыг бас тэндээс бидэн рүү гатлахыг хүсэгчид чадахгүйн тулд юм гэлээ. 
27Тэгтэл тэр, Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэр лүү илгээхийг би танаас гуйя. 
28Учир нь надад таван ах дүү бий.  Тэд ч бас энэ тарчлалын газар луу ирэхгүйн тулд тэр тэдэнд гэрчлэг гэв.
29Аврахаам түүнд, Тэдэнд Мошээ болон эш үзүүлэгч нар бий.  Тэд тэднийг сонсог гэлээ. 
30Гэвч тэр, Үгүй ээ, Аврахаам эцэг минь.  Харин үхэгсдээс нэг нь тэдэн рүү очвол тэд гэмшин эргэнэ гэжээ. 
31Тэгтэл тэр түүнд, Тэд Мошээ болон эш үзүүлэгч нарыг сонсдоггүй юм бол үхэгсдээс боссон нэгнээр ч бас ятгагдахгүй гэжээ гэв. 

 

Лукаас 17                                                                                         (return to menu)
 
1Тэгээд тэрбээр шавь нарт, Бүдрүүлэлтүүд ирэхгүй байх боломжгүй.  Харин эдгээр нь дамжин ирэх тэр хүнгаслантай яа!
2Түүний хувьд эдгээр багачуудын нэгийг бүдрүүлснээс тээрмийн чулууг хүзүүндээ зүүлгээд, тэнгис рүү шидэгдсэн нь дээр. 
3Өөрсдөдөө анхаар.  Тэгээд ах дүү чинь чиний эсрэг гэм үйлдвэл түүнийг зэмлэ.  Тэгэхэд тэр гэмшин эргэвэл түүнийг уучил. 
4Мөн тэр чиний эсрэг өдөрт долоон удаа гэм үйлдээд улмаар, Би гэмшин эргэж байна гэсээр өдөрт долоон удаа чам руу буцаж ирвэл түүнийг уучил гэлээ. 
5Тэгээд төлөөлөгчид Эзэнд, Бидний итгэлийг өсгөөч гэв. 
6Тэгэхэд Эзэн, Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байгаад, энэ ялам модонд, Үндсээрээ сугарч, тэнгист суулгагд гэж хэлбэл энэ нь та нарт дуулгавартай байна. 
7Харин та нарын хэн нь газар хагалж буй эсвэл малтэжээж буй боолтой байгаад, тэр чинь талбайгаас ирэхэд, Явж, хооллохоор суу гэж шууд хэлэх вэ?
8Харин оронд нь түүнд, Миний идэх юмыг бэлтгэ.  Бас намайг идэж, уух зуур хормойгоо шуугаад, надад үйлчил.  Тэгээд дараа нь чи идэж, уу гэж хэлэхгүй гэж үү?
9Тушаагдсан зүйлсийг хийснийх нь төлөө мөнөөх боолд тэр талархдаг уу?  Би үгүй гэж бодож байна. 
10Яг үүнчлэн та нар өөрсдөдөө тушаагдсан бүхнийг хийчихээд, Бид бол ашиггүй боолууд.  Бид хийх ёстой зүйлээ хийсэн гэж хэл гэв. 
11Тэгээд ийм явдал болжээ.  Тэр Иерусалим руу явахдаа Самареиа болон Галийл дундуур дайран өнгөрчээ. 
12Улмаар тэрбээр нэгэн тосгон руу орох үедээ уяман өвчтэй арван хүнтэй тааралдав.  Тэд холхон зогсож байлаа. 
13Тэгээд тэд дуугаа өндөрсгөн, Есүс Багш аа, биднийг өрөвдөөч гэжээ. 
14Тэгэхэд нь тэр харахдаа тэдэнд, Явж, өөрсдийгөө тахилч нарт харуул гэлээ.  Тэгээд ийм явдал болов.  Тэд явах зуураа цэвэр болгогджээ. 
15Гэтэл тэдний нэг нь эдгэрсэн болохоо хараад буцаж очин, чанга дуугаар Шүтээнийг алдаршуулж
16улмаар түүнд талархан, нүүрээрээ хөлд нь унав.  Тэгэхэд тэр нь Самареиа хүн байжээ. 
17Тэгтэл Есүс хариулж, Арван хүн цэвэр болгогдсон биш үү?  Гэтэл ес нь хаана байна?
18Шүтээнд яруу алдрыг өргөхөөр буцаж ирсэн нь энэ харь хүнээс өөр харагдахгүй байна гэлээ.
19Тэгээд тэр түүнд, Босоод, замаараа яв.  Итгэл чинь чамайг аварлаа гэв. 
20Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй. 
21Бас тэд, Ажигтун энд! эсвэл Ажигтун тэнд! гэж хэлэхгүй.  Учир нь ажигтун, Шүтээний хаанчлал та нарын дотор байдаг гэв. 
22Тэгээд тэрбээр шавь нарт, Та нар хүмүүний Хүүгийн өдрүүдийн нэгийг харахыг хүсэх бөгөөд үүнийг харахгүй тийм өдрүүд ирнэ. 
23Улмаар тэд та нарт, Ажигтун энд эсвэл ажигтун тэнд гэж хэлнэ.  Араас нь бүү яв бас бүү мөшгө. 
24Учир нь тэнгэрийн доор нэг хэсгээс цахилж, тэнгэрийн доор нөгөө хэсэг рүү гэрэлтдэг цахилгаан адил хүмүүний Хүү ч бас өөрийн өдөрт яг тийм байх болно. 
25Гэхдээ тэр эхлээд олон зүйлээр зовох ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно. 
26Мөн Ноахын өдрүүдэд болсон шиг нь хүмүүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийнхүү байх болно. 
27Учир нь Ноах авдрандаа орсон бас үер ирээд, бүгдийг сүйтгэсэн тэр өдрийг хүртэл хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр, гэрлүүлсээр байсан. 
28Үүнчлэн Лоотын өдрүүдэд ч бас болсон шиг тэд идсээр, уусаар, худалдан авсаар, худалдсаар, тарьсаар, барьж байгуулсаар байсан. 
29Гэтэл Лоотыг Седоомоос явсан тэр өдөр тэнгэрээс гал ба хүхэр цутгаж, бүгдийг устгасан. 
30Хүмүүний Хүү илчлэгдэх яг тэр өдөрт үүн шиг байх болно. 
31Тэр өдөрт өөрөө дээвэр дээр, юм нь гэрт байх аваас тэр түүнийгээ авах гэж бүү доош бууг.  Мөн талбайд байгаа нь үүнчлэн бүү эргэж буцаг. 
32Лоотын эхнэрийг санагтун. 
33Өөрийн амийг аврахыг эрмэлзэх хэн боловч үүнийгээ алдана.  Мөн өөрийнхийгөө алдах хэн боловч үүнийгээ авч үлдэнэ. 
34Би та нарт хэлье.  Тэр шөнө хоёр хүн нэг оронд байна.  Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно. 
35Хоёр эмэгтэй хамтдаа тээрэмдэж байна.  Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно. 
36Хоёр эр талбайд байна.  Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно гэжээ. 
37Тэгэхэд нь тэд хариулж түүнд, Хаана, Эзэн? гэв.  Тэгтэл тэр тэдэнд, Цогцос хаана байна тэнд бүргэдүүд цуглана гэлээ. 

 

Лукаас 18                                                                                         (return to menu)
 
1Мөн тэр тэдэнд үргэлж гуйлт хийж бас шантрахгүй байх ёстой талаар зүйрлэл ярьж,
2Нэгэн хотод Шүтээнээс эмээдэггүй, хүмүүнийг ч хүндэлдэггүй нэг шүүгч байжээ. 
3Мөн уг хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд тэр түүн дээр ирээд, Өстнөөс минь миний өшөөг аваач гэдэг байжээ. 
4Тэгэхэд нь тэр хэсэгтээ л хүсээгүй боловч дараа нь дотроо, Би Шүтээнээс эмээдэггүй бас хүмүүнийг ч хүндэлдэггүй.
5Гэхдээ энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж байгаа учраас би түүний өшөөг авъя.  Эс бөгөөс тэр байнгын ирэлтээрээ намайг залхаана гэжээ гэв.
6Тэгээд Эзэн, Шударга бус шүүгчийн юу хэлж буйг сонс.
7Тэгээд хэдийгээр Шүтээн тэдэнд удаан тэвчээртэй ханддаг ч өөр лүү нь өдөр ч, шөнө ч хашгирч буй сонгогдогсдынхоо өшөөг авахгүй гэж үү?
8Тэр хурдан тэдний өшөөг авна гэдгийг би та нарт хэлье.  Гэсэн ч хүмүүний Хүү дэлхий дээр ирэхдээ итгэлийг олох болов уу? гэлээ.
9Улмаар өөрсдийгөө зөв байдаг гэж дотроо бат итгэдэг мөн бусдыг ад үздэг зарим хүнд тэр энэ зүйрлэлийг ярив. 
10Хоёр хүн гуйлт хийхээр сүм рүү өгсжээ.  Нэг нь Фариса хүн харин нөгөөх нь татвар хураагч байв
11Фариса хүн нь зогсоод, дотроо ийн гуйлт хийжээ.  Шүтээн минь, би танд талархъя.  Учир нь би бол бусад хүмүүс шиг тонуулч, шударга бус, завхай эсвэл бүр энэ татвар хураагч шиг ч биш.
12Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олдог бүхнийхээ аравны нэгийг өгдөг. 
13Тэгэхэд хол зогсож буй татвар хураагч харцаа ч тэнгэр өөд өргөхийг үл хүсэн харин ч цээжин дээрээ дэлдээд, Шүтээн минь, гэмтэн намайг өршөөгөөч гэв. 
14Би та нарт хэлье.  Энэ хүн нөгөөхөөсөө илүү цагаатгагдаад, гэр лүүгээ явсан.  Учир нь өөрийгөө өргөмжлөгч хүн бүр дорд болгогдоно.  Харин өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөнө гэв. 
15Тэгэхэд нялх хүүхдүүдэд гарыг нь хүргэхийн тулд хүмүүс тэднийг ч бас түүн рүү авчрав.  Гэтэл шавь нар нь хараад, тэднийг зандарчээ. 
16Тэгтэл Есүс тэднийг өөр лүүгээ дуудаж, Над руу ирэхийг нь бяцхан хүүхдүүдэд зөвшөөр.  Мөн тэднийг бүү хоригло.  Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм. 
17Үнэхээр би та нарт хэлье.  Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээж авахгүй хэн ч бай хэзээ ч тийш орохгүй гэлээ.
18Тэгэхэд нэгэн захирагч түүнээс, Сайн Багш аа, мөнхийн амьдралыг өвлөхийн тулд би юу хийх вэ? гэж асуув. 
19Тэгтэл Есүс түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ?  Ганцхан Шүтээнээс өөр хэн ч сайн биш.
20Бүү завхайр.  Бүү аллага үйлд.  Бүү хулгайл.  Бүү худал гэрчил.  Эцэг, эхээ хүндэтгэ гэдэг тушаалуудыг чи мэднэ гэлээ. 
21Тэгэхэд нь тэр, Энэ бүхнийг би өсвөр наснаасаа сахисан гэв. 
22Эдүгээ Есүс энэ зүйлсийг сонсоод түүнд, Гэсэн ч чамд нэг зүйл дутуу байна.  Байгаа бүхнээ зараад, ядууст тараа.  Тэгээд чи тэнгэрт эрдэнэтэй болно.  Тэгээд ирж, намайг дага гэлээ. 
23Тэгтэл тэр үүнийг сонсохдоо ихэд гунигтай болов.  Учир нь тэр их баян байжээ. 
24Харин Есүс түүнийг ихэд гунигтай болсныг хараад, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд орох нь ямар хэцүү гээч!
25Учир нь баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан байдаг гэв. 
26Тэгтэл үүнийг сонссон хүмүүс, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлээ. 
27Тэгэхэд нь тэр, Хүмүүнээр боломжгүй зүйлс Шүтээнээр боломжтой байдаг гэв. 
28Тэгтэл Пээтрос, Ажигтун, бид бүхнээ орхиж, таныг дагасан гэлээ. 
29Тэгэхэд нь тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье.  Шүтээний хаанчлалын төлөө орон гэр эсвэл эцэг эх эсвэл ахан дүүс эсвэл эхнэр эсвэл хүүхдүүдээ орхиод,
30энэ цагт маш ихийг мөн ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй гэжээ. 
31Улмаар тэрбээр мөнөөх арван хоёрыг ойртуулаад тэдэнд, Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна.  Тэгээд хүмүүний Хүүгийн талаар эш үзүүлэгч нараар бичигдсэн бүх зүйл биелэгдэнэ. 
32Учир нь тэрбээр Жүүд бусчуудад тушаагдаж улмаар тохуурхагдан, гутаан доромжлуулж мөн нулимуулна. 
33Тэгээд тэд түүнийг ташуурдан улмаар ална.  Тэгэхэд гурав дахь өдөр нь тэрдахин босно гэв. 
34Тэгэхэд нь тэд энэ зүйлсээс нэгийг нь ч ойлгосонгүй.  Мөн энэ үг нь тэднээс нууцлагдсан байсан бөгөөд хэлэгдсэн нь юу болохыг тэд мэдсэнгүй. 
35Тэгээд ийм явдал болжээ.  Түүнийг Иерихоо руу ойртоход нэгэн сохор хүн замын хажууд гуйлга гуйн сууж байв. 
36Тэгтэл тэрбээр олон хүн өнгөрч явааг сонсоод, юу болж байгааг асуулаа. 
37Тэгэхэд нь тэд түүнд, Назаретийн Есүс өнгөрч явна гэв. 
38Гэтэл тэр, Давийдийн хүү Есүс ээ, намайг өрөвдөөч гэж хашгирлаа. 
39Тэгэхэд урд нь явж байсан хүмүүс түүнийг дуугүй болгохоор зандрав.  Харин тэр, Давийдийн хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их хашгирлаа. 
40Тэгтэл Есүс зогсоод, түүнийг өөр лүүгээ авчрахыг тушаав.  Тэгээд ойртож ирэхэд нь түүнээс,
41Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэж асуув.  Тэгэхэд нь тэр, Эзэн, хараатай болохыг гэлээ. 
42Тэгтэл Есүс түүнд, Хараатай бол.  Итгэл чинь чамайг аварлаа гэв.      
43Тэгээд тэр шууд хараатай болж улмаар Шүтээнийг алдаршуулан, түүнийг дагажээ.  Тэгэхэд бүх хүн үүнийг хараад, Шүтээнд магтаал өргөлөө. 

 

Лукаас 19                                                                                         (return to menu)
 
1Улмаар Есүс Иерихоогоор дайрч өнгөрөв. 
2Тэгэхэд ажигтун, Заккаи нэртэй нэгэн эр тэнд байсан бөгөөд тэрбээр татвар хураагчдын ахлагч байсан юм.  Мөн тэр баян байжээ. 
3Тэгээд тэрбээр Есүс гэж хэн болохыг харахыг эрмэлзэв.  Гэвч тэр чац багатай байсан учраас бүчсэн олноос болоод чадсангүй. 
4Тиймээс тэр түүнийг харахын тулд түрүүлж гүйн, ялам модонд авирав.  Учир нь тэр уг замаар өнгөрөх гэж байжээ. 
5Тэгээд Есүс уг газарт ирэх үедээ өөд харав.  Улмаар түүнийг хараад түүнд, Заккаи, түргэл, буугаад ир.  Учир нь би өнөөдөр танай гэрт байх ёстой гэлээ. 
6Тэгэхэд нь тэр яаран бууж улмаар түүнийг баяр хөөртэй хүлээн авав. 
7Тэгтэл хүмүүс хараад бүгд, Тэр гэмтэй хүнийд зочлохоор орлоо гэж бувтналджээ. 
8Гэтэл Заккаи босож зогсоод Эзэнд, Ажигтун, Эзэн, би эд агуурсынхаа хагасыг ядууст өгч байна.  Мөн би хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг завшсан бол дөрөв дахинг эргүүлж өгье гэв. 
9Тэгэхэд нь Есүс түүнд, Тэр ч бас Аврахаамын хүү мөн учраас өнөөдөр энэ айлд аврал ирж байна. 
10Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг эрж хайхаар бас аврахаар ирсэн гэлээ. 
11Тэгээд тэднийг энэ зүйлсийг сонсох зуур нэгэн зүйрлэлийг тэр нэмж ярив.  Учир нь тэрбээр Иерусалимд ойрхон байсан бөгөөд тэд Шүтээний хаанчлал удахгүй харагдана гэж бодож байсан юм.
12Тиймээс тэр, Нэгэн язгууртан хаанчлалыг өөртөө хүлээн авчихаад, эргэж ирэхээр холын нутаг руу явжээ. 
13Тэгэхдээ арван боолоо дуудаж, тэдэнд арван мна өгөв.  Тэгээд тэдэнд, Намайг иртэл арилжаа хий гэлээ. 
14Харин иргэд нь түүнийг үзэн ядаж, Бидний дээр энэ хүн хаанчлахыг бид үл хүснэ гэсэн зурвас түүний араас илгээв. 
15Тэгээд ийм явдал болжээ.  Хаанчлалыг хүлээн авсан тэр эргэж ирэв.  Тэгээд мөнгө өгөгдсөн боол бүр нь арилжаагаар хэр ихийг олсныг мэдэхийн тулд тэднийг өөр лүүгээ дуудуулахыг тушаалаа.
16Тэгтэл эхнийх нь ирээд, Эзэн, таны нэг мна арван мна олсон гэв. 
17Тэгэхэд нь тэр түүнд, Сайн байна, сайн боол оо.  Чи өчүүхэнд итгэмжтэй байсан тул арван хотын дээр эрх мэдэлтэй бол гэжээ. 
18Дараа нь хоёр дахь нь ирээд, Эзэн, таны нэг мна таван мна олсон гэлээ. 
19Тэгэхэд нь тэр яг үүнчлэн түүнд, Чи ч бас таван хотын дээр бай гэлээ. 
20Дараа нь өөр нэг нь ирээд, Эзэн, ажигтун, таны мна энэ байна.  Би үүнийг алчууранд хадгалж байсан юм. 
21Яагаад гэвэл та хатуу хүн учраас би танаас айсан.  Та тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг гэжээ. 
22Тэгэхэд нь тэр түүнд, Хорон муу боол оо, амнаас чинь гарснаар би чамайг шүүнэ.  Намайг тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг чи мэдэж байсан. 
23Тэгээдби ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь нэхэж болохын тулд чи яагаад мөнгийг минь мөнгө хүүлэгчийн лангуу руу аваачсангүй вэ? гэв. 
24Улмаар тэр дэргэдэх хүмүүстээ, Мнаг түүнээс аваад, арван мнатайд өг. 
25(Тэгэхэд тэд түүнд, Эзэн, тэр арван мнатай гэлээ.)
26Учир нь юм байгаа хүн бүрт өгөгдөнө.  Харин юм байхгүй хүнээс байгаа нь хүртэл түүнээс авагдана гэдгийг би та нарт хэлье. 
27Түүнээс гадна намайг өөрсдийнх нь дээр хаанчлахыг үл хүсдэг миний тэр дайснуудыг нааш нь авчраад, миний өмнө хороо гэжээ гэв. 
28Тэгээд тэр ингэж ярьчихаад, Иерусалим руу өгсөн, урд нь явлаа. 
29Тэгэхэд ийм явдал болжээ.  Тэрбээр Витфагий болон Чидуны гэдэг уулан дахь Витаниад ойртож ирэх үедээ шавь нараасаа хоёрыг илгээж,
30Та нар өмнөө байгаа тосгон руу яв.  Та нар тийш орохдоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно.  Түүнийг тайлаад авчир. 
31Тэгээд хэн нэгэн та нараас, Яагаад тайлж байгаа юм бэ? гэж асуувал түүнд, Эзэнд үүний хэрэг байгаа учраас гэж хэлээрэй гэв.
32Тэгээд илгээгдсэн тэд яваад, өөрсдөд нь хэлсний дагуу олжээ.
33Улмаар тэд дудранг тайлж байхад эзэд нь тэдэнд, Яагаад дудранг тайлж байгаа юм бэ? гэв. 
34Тэгэхэд нь тэд, Эзэнд үүний хэрэг байна гэлээ. 
35Дараа нь тэд үүнийг Есүс рүү авчрав.  Улмаар хувцаснуудаа дудран дээр тохоод, дээр нь Есүсийг суулгалаа. 
36Тэгээд түүнийг явах зуур хүмүүс хувцаснуудаа зам дээр дэвсэж байлаа. 
37Тэгтэл түүнийг Чидуны уулын бэлд ойртож ирэхэд эдүгээ бүх цугласан олон шавь нь өөрсдийнхөө үзсэн бүх аугаа ажлын төлөө хөөрөн баясаж бас Шүтээнийг чанга дуугаар магтаж эхлэн,
38Эзэний нэрээр ирж буй Хаан нь ерөөлтэй еэ.  Амар тайван нь тэнгэрт, яруу алдар нь хамгийн өндөрт гэв. 
39Тэгэхэд нь цугласан олны дундаас Фарисачуудын зарим нь түүнд, Багш аа, шавь нараа зэмлээч гэлээ. 
40Тэгтэл тэр хариулж тэдэнд, Хэрэв энэ хүмүүс дуугүй болбол чулуунууд шууд хашгирах биз гэдгийг би та нарт хэлье гэв. 
41Тэгээд тэр ойртон ирэхдээ хотыг хараад, үүний төлөө уйлан,
42Хэрэв чи, үнэхээр чи, амар тайвандаа хамаарах зүйлсийг ядаж л өөрийнхөө энэ өдөрт мэдсэнсэн бол!  Харин одоо эдгээр нь чиний нүднээс нууцлагдлаа. 
43Учир нь дайснууд чинь чамайг тойруулан хаалт босгоод, чамайг бүсэлж улмаар тал бүрээс чинь шахах тэр өдрүүд чам дээр ирнэ. 
44Тэгээд чамайг болон чиний дотор байгаа хүүхдүүдийг чинь газартай тэгшилнэ.  Мөн тэд чиний дотор чулууг чулуун дээр нь үлдээхгүй.  Учир нь чи шалгуулалтынхаа цагийг мэдсэнгүй гэлээ. 
45Тэгээд тэрбээр сүм рүү ороод, дотор нь худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн
46тэдэнд, Миний өргөө бол гуйлтын өргөө хэмээн бичигдсэн байдаг.  Гэтэл та нар үүнийг хулгайч нарын үүр болгожээ гэв. 
47Тэгээд тэрбээрсүм дотор өдөр бүр заан сургалаа.  Харин ахлах тахилч нар болон бичээчид мөн ард түмний ахлагч нар түүнийг устгахыг эрмэлзэв. 
48Гэхдээ тэд юу хийхээ олж чадсангүй.  Учир нь бүх ард түмэн түүнийг сонсохын тулд их анхааралтай байдаг байлаа. 

 

Лукаас 20                                                                                         (return to menu)
 
1Тэгээд ийм явдал болжээ.  Тэрбээр сүм дотор ард түмэнд заан сургаж, сайн мэдээ номлож байсан тэр өдрүүдийн нэгэнд ахлах тахилч нар болон бичээчид ахлагч нарын хамт ирээд
2улмаар түүнтэй ярьж, Бидэнд хэлээдэх.  Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ?  Эсвэл танд энэ эрх мэдлийг өгсөн нь хэн бэ? гэв. 
3Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя.  Тэгээд надад хариул. 
4Иоаннисийн баптизм тэнгэрээс байсан уу эсвэл хүмүүнээс үү? гэлээ. 
5Тэгтэл тэд өөр хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэвэл тэр, Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. 
6Харин бид, Хүмүүнээс гэвэл, хамаг ард түмэн бидэн рүү чулуу шиднэ.  Учир нь тэд Иоаннисийг эш үзүүлэгч байсан гэдэгт ятгагдсан байгаа хэмээн хэлэлцлээ. 
7Тэгээд тэд хаанаас байсныг нь мэдэхгүй гэж хариулжээ. 
8Тэгтэл Есүс тэдэнд, Би ч бас эдгээр зүйлийг ямар эрх мэдлээр хийдгээ та нарт хэлэхгүй гэв. 
9Дараа нь тэрбээр ард түмэнд энэ зүйрлэлийг ярьж эхлэв.  Нэгэн эр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу удаан хугацаагаар явжээ. 
10Тэгээд тэрбээр усан үзмийн тариалангийн жимснээс өөрт нь тариаланчид өгөх ёстой гээд зохистой цагт нь нэгэн боолыг тэдэн рүү илгээжээ.  Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон явуулав. 
11Тэгэхэд нь тэр дахин өөр боолыг илгээжээ.  Гэтэл тэд түүнийг ч бас зодоод, гутаан доромжилж, хоосон явууллаа. 
12Улмаар тэрбээр гурав дахийг илгээв.  Гэтэл тэд түүнийг ч бас шархдуулаад, хөөжээ. 
13Дараа нь усан үзмийн тариалангийн эзэн, Би юу хийх вэ?  Хайртай хүүгээ илгээе.  Тэд түүнийг хараад хүндэтгэнэ байх гэв. 
14Гэтэл тариаланчид түүнийг харахдаа өөр хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна.  Нааш ирцгээ.  Өв хөрөнгийг нь өөрсдийнх болгохын тулд түүнийг алъя хэмээн хэлэлцжээ. 
15Ингээд тэд түүнийг усан үзмийн тариалангаас гаргаж алав.  Тиймээс мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн тэдэнд юу хийх вэ?  
16Тэр ирээд, эдгээр тариаланчдыг устгаж улмаар усан үзмийн тариаланг өөр хүмүүст өгнө гэлээ.  Тэгтэл тэд сонсоод, Бүү болог гэв. 
17Тэгэхэд нь тэр тэднийг хараад, Тэгвэл, Барилгачдын голсон тэрхүү чулуу нь булангийн анхдагч болдог хэмээн бичигдсэн энэ зүйл юу юм бэ?
18Тэр чулуун дээр унах хэн боловч бутарна.  Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгоно гэлээ. 
19Тэгэхэд тухайн үед ахлах тахилч нар болон бичээчид түүнд гар хүрэхийг эрмэлзсэн боловч ард түмнээс айв.  Учир нь тэрбээр энэ зүйрлэлийг өөрсдийнх нь эсрэг ярьсан гэдгийг тэд ойлгожээ. 
20Улмаар түүнийг ажиглан, үгсээс нь олзолж, түүнийг захирагчийн эрхшээл, эрх мэдэлд тушаахын тулд өөрсдөө зөв шударга хүн мэт дүр үзүүлдэг туршуулуудыг тэд илгээжээ. 
21Тэгэхэд тэд түүнээс, Багш аа, та зөв хэлж, заан сургадгийг бас та дүр төрхийг хүлээж авдаггүй, харин Шүтээний замыг үнэнээр заан сургадгийг бид мэднэ. 
22Бидний хувьд Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юү эсвэл үгүй юү? гэж асуулаа. 
23Тэгэхэд нь тэр тэдний заль мэхийг мэдээд тэдэнд, Та нар юунд намайг сорино вэ?
24Надад нэг динаарион харуулаадах.  Үүнд хэний дүрс болон бичээс байна вэ? гэв.  Тэгтэл тэд Кайсарынх гэж хариуллаа. 
25Тэгэхэд нь тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмсыг Кайсарт нь мөн Шүтээний юмсыг Шүтээнд нь өг гэв. 
26Тэгээд тэд ард түмний өмнө түүний үгсээс олзолж чадсангүй.  Улмаар тэд түүний хариултанд гайхаж, чимээгүй болов. 
27Тэгтэл босголт байдаггүй гэж үгүйсгэдэг Саддукачуудын зарим нь ирээд, түүнээс асууж,
28Багш аа, Мошээ бидэнд, Хэрэв хэн нэгний ах дүү нь эхнэртэй байгаад улмаар тэр хүүхэдгүй нас барвал ах дүү нь эхнэрийг нь авч, ах дүүдээ үр удам бий болго хэмээн бичсэн.
29Эдүгээ ах дүү долоо байжээ.  Тэгээд эхнийх нь эхнэр аваад, хүүхэдгүй нас барав. 
30Тэгээд хоёр дахь нь түүнийг эхнэрээ болгож авсан бөгөөд тэр ч бас хүүхэдгүй нас барлаа. 
31Улмаар гурав дахь нь мөн үүнчлэн долоо дахь нь ч бас түүнийг авчээ.  Тэд хүүхэд үлдээгээгүй бөгөөд нас барсан. 
32Тэгээд бүгдийн эцэст мөнөөх эмэгтэй ч бас нас барлаа. 
33Тийм учраас босголтонд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ?  Учир нь долуулаа түүнийг эхнэрээ болгосон гэв. 
34Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Энэ үеийн хүүхдүүд гэрлэж бас гэрлүүлэгддэг. 
35Харин мөнөөх дэлхийг бас үхэгсдээс босголтыг олж авахад зохистойд тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэгдэхгүй. 
36Мөн тэд цаашид үхэх боломжгүй.  Яагаад гэвэл тэд элч нартай адил бөгөөд босголтын хүүхдүүд байгаагаараа Шүтээний хүүхдүүд юм. 
37Эдүгээ бүр Мошээ бутны дэргэд, Эзэнийг Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэж дуудахдаа үхэгсэд босгогдсон гэдгийг харуулсан. 
38Үнэхээр тэр бол үхэгсдийн Шүтээн биш, харин амьдынх юм.  Учир нь түүнд бүгд амьд гэжээ. 
39Тэгтэл бичээчдийн зарим нь хариулж, Багш аа, та сайн хэллээ гэв. 
40Тэгээд үүнээс хойш тэд түүнээс нэг ч асуулт асууж зүрхэлсэнгүй. 
41Мөн тэр тэдэнд, Хүмүүс яахаараа, Христ бол Давийдийн хүү гэж хэлдэг юм бэ?
42Гэтэл Давийд өөрөө Дуулал номонд, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт,
43чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэдэг. 
44Тиймээс Давийд түүнийг Эзэн гэж дуудаж байгаа юм бол тэр яаж хүү нь байх билээ? гэв. 
45Улмаар бүх хүн сонсож байхад тэрбээр шавь нартаа,
46Бичээчдээс болгоомжил.  Тэд урт уужтай явахыг хүсдэг бөгөөд зээлүүд дэх мэндчилэлд, синагогиуд дахь гол суудалд, найрууд дахь хүндтэй байранд дуртай. 
47Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг.  Мөн удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг.  Тэд илүү их ял хүлээн авна гэжээ. 

 

Лукаас 21                                                                                         (return to menu)
 
1Тэгээд тэрбээр өөдөө харж, эрдэнэсийн сан руу өргөлүүдээ шидэж буй баячуудыг харав. 
2Мөн нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй тийш хоёр лептоон шидэж буйг бас харлаа. 
3Тэгээд тэр, Үнэхээр энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг шидлээ гэдгийг би та нарт хэлье.
4Учир нь тэд бүгдээрээ бялхсан байдлаасаа Шүтээний өргөлүүд рүү шидсэн.  Харин энэ эмэгтэй хомс байдлаасаа байгаа бүх амин зуулгаа шидлээ гэв.
5Тэгэхэд сүм гоё чулуунууд болон бэлэгнүүдээр хэрхэн чимэглэгдсэн тухай зарим нь ярьж байхад тэр,
6Та нарын харж байгаа энэ зүйлсийн хувьд чулуу, чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй тэр өдрүүд ирэх болно гэв. 
7Тэгэхэд тэд түүнээс асууж, Багш аа, эдгээр зүйл хэзээ болох вэ?  Мөн эдгээр зүйл болох үед ямар шинж тэмдэг байх вэ? гэлээ. 
8Тэгтэл тэр, Олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирэх учраас төөрөлдөхгүй байхыг анхаар.  Мөн тэр цаг ойртож байна.  Тийм учраас тэдний араас бүү яв. 
9Харин дайнууд болон үймээн самууны тухай сонсохдоо бүү ай.  Учир нь эдгээр зүйл эхлээд болох ёстой.  Гэхдээ төгсгөл нь тэр даруйдаа биш гэв. 
10Дараа нь тэр тэдэнд, Үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно. 
11Мөн өөр өөр газарт нүсэр газар хөдлөлтүүд, өлсгөлөнгүүд, тахлууд болно.  Бас тэнгэрээс аймшигт үзэгдлүүд бас агуу шинж тэмдгүүд байх болно. 
12Харин энэ бүхнээс өмнө миний нэрнээс болоод хүмүүс та нарт гараа хүргэн, та нарыгхавчиж, синагогиудад болон шоронгуудад тушааж мөн хаад болон захирагчдын өмнө аваачна. 
13Тэгээд энэ нь та нарт гэрчлэл рүү эргэнэ. 
14Тиймээс та нар юу хариулахаа урьдаас бодохгүй байхыг зүрх сэтгэлдээ тогтоо. 
15Учир нь та нарын бүх заргалдагч няцааж бас эсэргүүцэж үл чадах тийм ам болон мэргэн ухааныг би та нарт өгнө. 
16Тэгээд та нар эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн аль алинаар нь тушаагдана.  Мөн тэд та нарын заримыг алуулна. 
17Бас та нар миний нэрнээс болоод бүгдэд үзэн ядагдана. 
18Гэвч та нарын толгойны ширхэг үс ч сүйрэхгүй. 
19Та нар тэвчээр дотроо сэтгэлээ олж ав. 
20Тэгээд та нар Иерусалимыг армиудаар бүслэгдсэнийг харахдаа тэр үед үүний эзгүйрэл ойрхон буйг мэдэх болно. 
21Тэр үед Иудаиад байгчид нь уулс руу зугтаг.  Мөн үүний дунд байгчид нь гарч яваг.  Тэгээд улс улсад байгчид нь үүн рүү бүү орог. 
22Учир нь бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд эдгээр нь өшөө авалтын өдрүүд байх юм. 
23Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!  Учир нь тэр нутагт асар их гай зовлон мөн энэ ард түмний дээр хилэгнэл байх болно. 
24Мөн тэд илдний ирээр унаж улмаар бүх үндэстэн рүү олзлогдон хөтлөгдөнө.  Тэгээд Жүүд бусчуудын цаг үе гүйцээгдэх хүртэл Иерусалим Жүүд бусчуудад талхлагдана. 
25Тэгээд нар, сар, однуудад шинж тэмдгүүд бас дэлхий дээр үндэстнүүдийн зовнил сандралтай хамт бий болно.  Мөн тэнгис болон давалгаанууд хүрхэрнэ. 
26Хүмүүс айдас болон дэлхий дээр ирж байгаа зүйлсийг хүлээх хүлээлтээс болоод зүрх сэтгэлдээ муужирна.  Учир нь тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ. 
27Тэгээд тэд дараа нь хүмүүний Хүүг үүлэн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буйг харах болно. 
28Мөн энэ зүйлс болж эхлэхэд та нар цэх зогсоод, толгойгоо өргө.  Учир нь та нарын зольж авахуулалт ойртож байна гэв. 
29Улмаар тэр тэдэнд зүйрлэл ярьж, Инжрийн мод болон бүх модыг ажигла. 
30Эдүгээ эднийг нахиалахад та нар өөрсдөө хараад, зун хэдийнээ ойрхон байгааг мэддэг. 
31Тэгээд та нар энэ зүйлс болохыг хараад, Шүтээний хаанчлал ойрхон буйг яг үүнчлэн мэд. 
32Үнэхээр би та нарт хэлье.  Бүгд биелэгдэх хүртэл энэ үе өнгөрөхгүй. 
33Тэнгэр, газар үгүй болно.  Харин миний үгс үгүй болохгүй. 
34Тиймээс та нар өөрсдөдөө анхаар.  Эс бөгөөс зүрх сэтгэл чинь шарталт, согтуурал мөн амьдралын зовнилуудад дарагдаж улмаар та нар дээр тэр өдөр гэнэт ирнэ. 
35Яагаад гэвэл энэ нь хамаг дэлхийн гадаргуу дээр оршин суугч бүхний дээр урхи мэт ирнэ. 
36Тиймээс сонор сэргэг бай.  Тэгээд болох эдгээр бүх зүйлээс зугтахад бас хүмүүний Хүүгийн өмнө зогсоход зохистой нэгэн байлгаач гэж үргэлж гуйлт хий гэлээ. 
37Тэгээд тэрбээр өдөр нь сүмд заан сургаж харин шөнө нь явж, Чидуны гэдэг ууланд хоноглодог байв. 
38Мөн бүх хүн түүнийг сонсохоор өглөө эрт түүн рүү сүмд ирдэг байлаа. 

 

Лукаас 22                                                                                         (return to menu)
 
1Эдүгээ Дээгүүр өнгөрөх гэдэг исгээгүй талхны баяр ойртсон байлаа. 
2Тэгэхэд мөнөөх ахлах тахилч нар болон бичээчид түүнийг яаж алахаа эрэлхийлэв.  Учир нь тэд ард түмнээс айжээ. 
3Тэгтэл арван хоёрын тоонд байсан, Искариотисоор овоглосон Иудаас руу Сатаан оров. 
4Тэгээд тэр явж, ахлах тахилч нар болон харуулын ахмадуудад түүнийг хэрхэн тушаах талаар тэдэнтэй ярилцжээ. 
5Тэгтэл тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохирлоо. 
6Тэгэхэд нь тэр бүрэн зөвшөөрч улмаар цугласан олныг байхгүйд түүнийг тэдэнд тушаах завшааныг эрэлхийлэв. 
7Тэгээд исгээгүй талхны өдөр боллоо.  Тэр үед Дээгүүр өнгөрөхийн хурганядлагдах ёстой байдаг.
8Тэгээд тэрбээр Пээтрос болон Иоаннисийг илгээн, Яваад, бид Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд бидэнд бэлд гэлээ.
9Тэгэхэд нь тэд түүнд, Та биднийг хаана бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв. 
10Тэгтэл тэр тэдэнд, Ажигтун, та нарыг хот руу ороход усны сав барьсан нэг хүн та нартай тааралдана.  Тэр хаашаа орно, тэр айл руу нь дагаж ор. 
11Тэгээд та нар гэрийн эзэнд, Багш танд, Би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийг идэх тэрхүү зочдын өрөө хаана байна вэ? гэсэн гэж хэл.
12Тэгэхэд тэр та нарт дээд талын тавилгатай, том өрөөг үзүүлнэ.  Тэнд бэлд гэлээ.
13Улмаар тэд яваад, өөрсдөд нь хэлсэнчлэн олжээ.  Тэгээд тэд дээгүүр өнгөрөхийг бэлдэв. 
14Ингээд цаг нь болоход тэр бас түүнтэй хамт мөнөөх арван хоёр төлөөлөгч хооллохоор суулаа. 
15Тэгээд тэр тэдэнд, Би зовохоосоо өмнө энэ дээгүүр өнгөрөхийг та нартай хамт идэхийг тэчьяадлаар хүссэн. 
16Учир нь би та нарт хэлье.  Шүтээний хаанчлалд энэ нь биелэгдэх хүртэл би цаашид үүнээс идэхгүй гэв. 
17Мөн тэрбээр аягатайг аваад талархаж, Үүнийг ав.  Тэгээд дундаа хуваалц. 
18Учир нь би та нарт хэлье.  Шүтээний хаанчлал ирэх хүртэл би усан үзмийн жимснээс уухгүй гэлээ. 
19Тэгээд тэрбээр талх аваад талархан улмаар хугалж тэдэнд өгөөд, Энэ бол та нарын төлөө өгөгдөж буй миний бие.  Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэв. 
20Үүнчлэн бас хоолны дараа тэрхүү аягыг аваад, Энэ аягатай бол та нарын төлөө урсгагдаж буй миний цусан дахь шинэ гэрээ юм. 
21Харин ажигтун, надаас урвагчийн гар энэхүү ширээн дээр надтай хамт байна
22Тэгээд үнэндээ хүмүүний Хүү тогтоогдсоны дагуу явж байна.  Харин өөрөөр нь тэр тушаагдах тэр хүн гаслантай яа! гэлээ. 
23Тэгтэл тэдний хэн нь энэ зүйлийг хийх гэж байгааг тэд өөр хоорондоо асуун шалгааж эхлэв. 
24Улмаар тэдний дунд хэн нь хамгийн агуу гэж тооцогдох тухай маргаан бас болжээ. 
25Тэгэхэд нь тэр тэдэнд, Жүүд бусчуудын хаад хүмүүсээ ноёрхдог.  Тэгээд тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг тэд буянтнууд гэж нэрлэгддэг. 
26Харин та нар ийм байжболохгүй.  Үнэндээ та нарын дундах хамгийн агуу нь залуухан нь мэт мөн ахлагч нь үйлчлэгч мэт байг.
27Учир нь хооллохоор хажуулж байгаа эсвэл үйлчилж байгаагийн хэн нь илүү агуу вэ?  Хооллохоор хажуулж байгаа нь биш үү?  Харин би та нарын дунд үйлчилдэг нь мэт байдаг.
28Гэвч та нар бол миний сорилтуудад надтай хамт үргэлж байгсад юм. 
29Миний Эцэг надад хаанчлалыг оноосон шиг би ч бас та нарт оноож байгаа нь
30та нар миний хаанчлалд миний ширээнд идэж бас ууж мөн Израйлийн арван хоёр овгийг шүүн, хаан суудлуудад суухын тулд юм гэлээ. 
31Улмаар Эзэн, Сиймон, Сиймон, ажигтун.  Сатаан та нарыг буудай шиг шигшихийн тулд та нарыг авахаар нэхсэн. 
32Гэвч итгэл чинь бүү зогсог гэж би чиний төлөө гуйсан.  Тэгээд чи эргэх үедээ ахан дүүсээ батжуул гэв. 
33Тэгэхэд тэр түүнд, Эзэн, би тантай хамт шорон руу ч, үхэл рүү ч бас явахад бэлэн байна гэлээ. 
34Гэтэл тэр, Би чамд хэлье, Пээтрос.  Чи намайг мэдэхгүй гэж энэ өдөр гурван удаа үгүйсгэхээс нааш азарган тахиа донгодохгүй гэв. 
35Тэгээд тэр тэдэнд, Би та нарыг богц, хэтэвч мөн гуталгүй явуулахад та нар юмаар дутаагүй биз дээ? гэв.  Тэгэхэд нь тэд, Юугаар ч дутаагүй гэлээ. 
36Тэгтэл тэр тэдэнд, Харин одоо богцтой нь богцоо үүнчлэн хэтэвчээ ч бас аваг.  Тэгээд илдгүй нь хувцсаа зараад, нэгийг худалдаж аваг. 
37Учир нь одоо надад, Тэрбээр хууль зөрчигчдийн дунд тоологдсон гэж бичигдсэн энэ зүйл биелэгдэх ёстойгэдгийг би та нарт хэлье.  Яагаад гэвэл надад хамаатай зүйлст төгсгөл бий гэжээ. 
38Тэгэхэд нь тэд, Эзэн, ажигтун.  Энд хоёр илд байна гэв.  Тэгтэл тэр тэдэнд, Энэ хангалттай гэлээ. 
39Тэгээд тэр гараад, заншсан ёсоороо Чидуны уул руу явав.  Тэгэхэд шавь нар нь ч бас түүнийг дагажээ. 
40Тэгээд тэр мөнөөх газарт ирээд тэдэнд, Та нар сорилт руу орохгүйн тулд гуйлт хий гэв. 
41Улмаар тэр тэднээс чулуу шидэлтийн хэртээ холдоод сөхөрч,
42Аав аа, хэрэв та хүсвэл энэ аягыг надаас зайлуулаач.  Гэвч миний хүсэл биш, харин таных биелэгдэг гэж гуйлаа. 
43Тэгэхэд түүнд тэнгэрээс элч үзэгдэн, түүнийг тэнхрүүлжээ. 
44Тэгээд шаналалд байсан тэр улам шаргуу гуйлт хийлээ.  Тэгэхэд түүний хөлс цусны том дуслууд шиг газарт унаж байв. 
45Улмаар тэрбээр гуйлтаасаа босож, шавь нар луугаа очихдоо гуниглалаас болоод унтаж байгааг нь олж харжээ. 
46Тэгээд тэр тэдэнд, Та нар юунд унтана вэ?  Та нар сорилт руу орохгүйн тулд босож, гуйлт хий гэв. 
47Ийнхүү түүнийг ярьж байх зуур ажигтун, бөөн хүн бас тэдний өмнө Иудаас гэгддэг арван хоёрын нэг явж байв.  Тэгээд тэрбээр Есүсийг үнсэхээр түүн рүү ойртлоо. 
48Тэгтэл Есүс түүнд, Иудаас, чи хүмүүний Хүүгээс үнсэлтээр урваж байна уу? гэв. 
49Тэгэхэд түүний эргэн тойронд байгсад юу болох гэж байгааг хараад түүнд, Эзэн, бид илдээр цавччих уу? гэлээ. 
50Тэгээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн нэг боолыг цавчсан бөгөөд баруун чихийг нь тастав. 
51Тэгэхэд нь Есүс, Та нар үүнийг ч зөвшөөр гэж хариулав.  Тэгээд түүний чихэнд хүрсэн бөгөөд түүнийг эдгээжээ. 
52Тэгээд Есүс өөр лүү нь ирсэн ахлах тахилч нар болон сүмийн харуулын ахмадууд мөн ахлагч нарт, Та нар хулгайчийн эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
53Би өдөр бүр та нартай хамт сүм дотор байхад та нар миний эсрэг гар сунгаагүй.  Харин энэ бол та нарын цаг бас харанхуйн хүч юм гэлээ. 
54Улмаар тэд түүнийг барьж, түүнийг тэргүүн тахилчийн гэрт хөтлөн авчирлаа.  Тэгэхэд Пээтрос холоос дагажээ. 
55Тэгээд тэд хашааны голд түүдэг асаагаад, бөөндөө суухад нь Пээтрос тэдний дунд суув. 
56Тэгэхэд түүдгийн дэргэд сууж буй түүнийг нэг шивэгчин хараад, түүн рүү нухацтай харж, Энэ хүн ч бас түүнтэй хамт байсан гэлээ. 
57Гэтэл тэр, Эмэгтэй, би түүнийг мэдэхгүй гэж түүнийг үгүйсгэв. 
58Мөн хэсэг хугацааны дараа өөр нэгэн түүнийг хараад, Чи ч бас тэдний нэг байна гэв.  Тэгэхэд нь Пээтрос, Хүн гуай, би биш гэлээ. 
59Тэгээд нэг цаг орчмын дараа өөр нэгэн, Үнэхээр энэ залуу бас түүнтэй хамт байсан.  Учир нь тэр ч бас Галийл хүн байна гэж итгэлтэйгээр батлав. 
60Тэгэхэд Пээтрос, Хүн гуай, чиний юу хэлээд байгааг би мэдэхгүй байна гэлээ.  Тэгээд түүнийг ийн ярих зуур тэр даруй азарган тахиа донгоджээ. 
61Улмаар Эзэн эргэж, Пээтрос руу харав.  Тэгэхэд Пээтрос, Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэсэн үгийг Эзэн өөрт нь хэрхэн хэлж байсныг санав. 
62Тэгээд Пээтрос гадагш гарч, гашуунаар уйллаа. 
63Тэгэхэд Есүсийг барьж байсан хүмүүс түүнийг тохуурхаж бас цохив. 
64Улмаар түүний нүдийг боож, нүүр лүү нь алгадаад түүнээс, Эш үзүүлээдэх.  Чамайг цохисон нь хэн бэ? гэж асуулаа. 
65Мөн тэд түүний эсрэг өөр олон зүйлийг доромжлонгуй хэлжээ. 
66Тэгээд өдөр болмогц ард түмний ахлагч нар болон ахлах тахилч нар мөн бичээчид хамтдаа ирээд, түүнийг зөвлөл рүүгээ аваачиж, 
67улмаар, Чи мөнөөх Христ мөн үү?  Бидэнд хэлээдэх гэв.  Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэрэв би та нарт хэлбэл та нар итгэхгүй. 
68Мөн би та нараас асуувал та нар надад хариулахгүй.  Бас намайг явуулахгүй. 
69Энэ цагаас хойш хүмүүний Хүү Шүтээний хүч чадлын баруун гар талд залрах болно гэлээ. 
70Тэгтэл бүгд, Тэгээд чи Шүтээний хүү мөн юм уу? гэжээ.  Тэгэхэд нь тэр тэдэнд, Би бол мөн гэдгийг та нар хэлж байна гэлээ. 
71Тэгтэл тэд, Бидэнд цаашид гэрчийн хэрэг юу байна?  Яагаад гэвэл бид өөрийнх нь амнаас сонслоо гэв. 

 

Лукаас 23                                                                                         (return to menu)
 
1Тэгээд цугласан олон бүгдээрээ босож, Пилаатос руу түүнийг аваачив. 
2Улмаар тэд, Энэ хүн үндэстэнг мунхруулж, өөрийгөө Христ Хаан мөн гэж хэлэн, Кайсарт татвар өгөхийг хориглож байхыг бид олж харсан хэмээн түүнийг буруутгаж эхэллээ. 
3Тэгтэл Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан юм уу? гэж асуужээ.  Тэгэхэд тэр хариулж түүнд, Та хэлж байна гэв. 
4Тэгэхэд Пилаатос ахлах тахилч нар болон хүмүүст, Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олохгүй байна гэжээ. 
5Харин тэд улам ширүүсэж, Тэрбээр Галийлаас эхлээд энэ газар хүртэл бүх Иудаиа даяар заан сургахдаа ард түмнийг хутган үймүүлдэг гэлээ. 
6Тэгтэл Галийлаас гэж Пилаатос сонсоод, энэ хүн Галийл хүн мөн эсэхийг асуув. 
7Улмаар Ироодисийн эрх мэдэлд байдгийг нь мэдмэгцээ түүнийг Ироодис руу илгээлээ.  Тухайн үед тэр ч бас Иерусалимд байжээ. 
8Тэгээд Ироодис Есүсийг харахдаа, ихэд баярлав.  Учир нь тэр түүний тухай олон зүйл сонссон тул түүнийг эртнээс харахыг хүсдэг байжээ.  Мөн түүгээр хийгдсэн зарим гайхамшгийг харна гэж тэр найдаж байв. 
9Тэгээд тэрбээр олон үгээр түүнийг шалгаав.  Гэтэл тэр түүнд юу ч хариулсангүй. 
10Тэгэхэд ахлах тахилч нар болон бичээчид босож зогсоод, түүнийг эрчимтэй буруутгалаа. 
11Тэгэхэд нь Ироодис цэргүүдийнхээ хамт түүнийг зэвүүцэж бас тохуурхан, гоёмсог нөмрөг түүнд өмсгөөд, түүнийг Пилаатос руу буцаав.
12Тэгээд тэр өдөр Пилаатос, Ироодис хоёр нэг нэгтэйгээ андууд болжээ.  Учир нь тэд хоорондоо өмнө нь дайсагналд байсан юм. 
13Тэгээд Пилаатос ахлах тахилч нар болон захирагчид бас хүмүүсийг цуглуулаад,
14тэдэнд, Энэ хүн ард түмнийг турхирдаг гэж та нар над руу авчирсан.  Тэгтэл ажигтун, Би энэ хүнийг та нарын өмнө байцаагаад, та нарын түүнийг буруутгаж байгаа гэм бурууг түүнээс олсонгүй.
15Үнэндээ Ироодис хүртэл олоогүй.  Учир нь би та нарыг түүн рүү илгээсэн.  Тэгтэл ажигтун, түүнд үхэл хүртээхээр юу ч хийгээгүй байна. 
16Тиймээс би түүнийг шийтгээд суллая гэв. 
17(Учир нь заншлын дагуу баярын үеэр тэрбээр нэг хүнийг тэдэнд суллах ёстой байв.)
18Гэтэл тэд, Энэ хүнийг зайлуул.  Харин Варавваасыг бидэнд суллаж өг гэж нэгэн зэрэг хашгирчээ. 
19(Энэ хүн хотод дэгдээсэн нэгэн үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан байжээ.)
20Тийм учраас Есүсийг суллахыг хүсэж байгаа Пилаатос дахин тэдэнд хэлэв. 
21Гэтэл тэд, Түүнийг цовдол, цовдол гэж хашгирлаа. 
22Гэсэн ч тэр гуравдахь удаагаа тэдэнд, Яагаад, тэр ямар ёрын мууг үйлдсэн юм бэ?  Би түүнээс ямар ч үхлийн гэм бурууг олоогүй.  Тийм учраас би түүнийг шийтгээд улмаар явуулъя гэв. 
23Харин тэр цовдлогдсон байхыг тэд шаардан, чанга дуугаар шавдуулжээ.  Тэгээд тэдний болон ахлах тахилч нарын дуу хоолой дийлэв. 
24Тэгэхэд нь Пилаатос тэдний шаардсаны дагуу болгохоор ял оноолоо. 
25Тэгээд тэр тэдэнд үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан, тэдний шаардсан хүнийг суллаж өгчээ.  Харин Есүсийг тэдний хүсэлд тушаалаа. 
26Тэгээд тэд түүнийг авч явах зуураа хөдөөнөөс ирж буй нэг Кюрина хүн Сиймон гэгчийг бариад, түүний дээр Есүсийн загалмайг үүрүүлэхээр тавьж, араас нь дагуулав
27Мөн хүмүүсээс маш олон нь бас эмэгтэйчүүдээс олон нь түүнийг дагажээ.  Тэр эмэгтэйчүүд түүний төлөө бас цээжээ дэлдэн уйлж, гашуудаж байлаа. 
28Харин Есүс тэдэн рүү эргэж, Иерусалимын охид оо.  Миний төлөө бүү уйл.  Харин өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл. 
29Учир нь ажигтун, Хүүсэр болон хэзээ ч үр тээж байгаагүй хэвлийнүүд бас хэзээ ч хөхүүлж байгаагүй хөхнүүд жаргалтай гэж тэд хэлэх өдрүүд ирж байна. 
30Тэр үед тэд уулсад, Бидэн дээр унаач гэж бас толгодод, Биднийг бүрхээч гэж хэлж эхлэх болно. 
31Учир нь хэрэв тэд эдгээрийг ногоон модноор үйлдэж байгаа бол хуурайгаар нь юу тохиолдох вэ? гэв. 
32Тэгэхэд түүнтэй хамт бас өөр хоёр гэмт хэрэгтэнг алахаар авч явав. 
33Тэгээд тэд Кранион гэгддэг газарт ирээд, тэндээ түүнийг болон гэмт хэрэгтнүүдийг, нэгийг нь түүний баруун талд харин нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. 
34Гэтэл Есүс, Аав аа, тэднийг уучлаач.  Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэлээ.  Тэгтэл тэд хувцсыг нь ялгаад, шавга орхив. 
35Тэгэхэд хүмүүс ажиглан зогсож байлаа.  Мөн захирагчид ч бас тэдэнтэй хамт басамжлан, Тэр бусдыг аварсан.  Хэрэв тэрбээр Христ, Шүтээнээс сонгогдсон нэгэн мөн л юм бол өөрийгөө авраг гэв.
36Тэгтэл цэргүүд ч бас түүнийг тохуурхан, түүн дээр ирээд, түүн рүү исгэлэн дарс ойртуулж
37улмаар, Хэрэв чи Жүүдүүдийн хаан нь мөн л юм бол өөрийгөө авраач гэж хэлэв. 
38Тэгээд түүний дээр бас, ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн бичээс грек, латин, еврей үсгээр бичигдсэн байжээ. 
39Тэгтэл тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг, Хэрэв чи Христ мөн л юм бол өөрийгөө болон биднийг авраач гэж доромжлов. 
40Харин нөгөөх нь түүнийг зэмлэн хариулж, Чи адилхан яланд байгаа атлаа Шүтээнээс айхгүй байна уу?
41Тэгээд ч бид үйлдсэн хэргүүдийнхээ шанг хүртэж байгаа учраас энэ ньбидэнд үнэхээр шударга.  Харин энэ хүн ямар ч хорон мууг үйлдээгүй гэв. 
42Улмаар тэрбээр Есүст, Эзэн, та хаанчлалдаа ирэхдээ намайг санаарай гэлээ. 
43Тэгтэл Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье.  Өнөөдөр чи надтай хамт ер бусын цэцэрлэгт байх болно гэв. 
44Тэгээд бүх газарт зургаа дахь цагийн үеэс ес дэх цаг хүртэл харанхуй боллоо. 
45Тэгэхэд нар харанхуйлагдаж, сүмийн хөшиг дундуураа хуваагджээ. 
46Мөн Есүс чанга дуугаар хашгираад, Аав аа, би таны гарт сүнсээ даатгаж байна гэв.  Тэгээд тэр ийн хэлээд, сүнсээ тавилаа.
47Эдүгээ нөгөө зуутын дарга юу болсныг хараад, Энэ үнэхээр зөв хүн байжээ гэж Шүтээнийг алдаршуулав. 
48Тэгэхэд энэ үзэгдэл рүү цугларсан бүх хүн болсон зүйлийг хараад, цээжээ дэлдэн буцжээ.
49Харин түүнийг мэддэг бүхэн бас түүнийг Галийлаас дагасан эмэгтэйчүүд эдгээрийг ажиглан, хол зогсож байв. 
50Тэгтэл ажигтун, тэндзөвлөлийн гишүүн Иосээф гэдэг нэгэн хүн байв.  Тэрбээрсайн бөгөөд зөв шударга хүн байжээ
51(Тэрбээр тэдний зорилго болон үйл хэргийг сайшаагаагүй ажээ.)  Тэрбээр Жүүдүүдийн хот, Ариматаиагийнх байлаа.  Тэр өөрөө ч бас Шүтээний хаанчлалыг хүлээдэг байжээ. 
52Энэ хүн Пилаатос руу очиж, Есүсийн цогцсыг гуйв. 
53Тэгээд тэр түүнийг аваад, түүнийг маалинган даавуунд ороож, хаданд ухагдсан, дотор нь хүн хэзээ ч тавигдаж байгаагүй булшинд түүнийг тавилаа. 
54Тэгэхэд энэ нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд шаббаат болох гэж байлаа. 
55Гэтэл Галийлаас түүнтэй хамт ирсэн эмэгтэйчүүд ч бас нөгөө хүнийараас дагажээ.  Тэгээд булш болон түүний цогцос хэрхэн тавигдсаныг харав. 
56Тэгээд тэд буцаж очоод, анхилуун үнэртнүүд болон анхилуун үнэрт тоснуудыг бэлдэж улмаар тушаалын дагуу шаббаат өдөр амарчээ. 

 

Лукаас 24                                                                                         (return to menu)
 
1Эдүгээ долоо хоногийн эхний өдөр өглөөгүүр маш эрт тэд бэлдсэн мөнөөх анхилуун үнэртнүүдээ аваад, булш руу очив.  Тэгэхэд хэдэн хүнтэдэнтэй хамт байлаа
2Тэгээд булшнаас чулууг өнхрүүлэн зайлуулсныг тэд олж харжээ. 
3Улмаар тэд дотогш орсон бөгөөд Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. 
4Тэгээд ийм явдал болжээ.  Үүнд тэд ихэд тэвдэн сандарч байтал ажигтун, гялалзсан хувцастай хоёр хүн дэргэд нь зогсож байлаа. 
5Тэгэхэд тэд айдаст автаж улмаар нүүрээ газар луу бөхийлгөхөд тэр хоёр тэдэнд, Та нар яагаад амьд нэгнийг үхэгсдийн дунд хайна вэ?
6Тэр энд байхгүй харин босгогдсон.  Тэр Галийлд байж байхдаа та нарт,
7Хүмүүний Хүү гэмт хүмүүсийн гарт тушаагдаж улмаар цовдлогдоод, гурав дахь өдрөө босох ёстой гэж хэрхэн ярьж байсныг сана гэв. 
8Тэгэхэд нь тэд түүний үгсийг саналаа. 
9Тэгээд булшнаас буцаж очоод, нөгөө арван нэг болон үлдсэн бүгдэд энэ бүх зүйлийг хэлжээ.
10Тэгэхэд эдгээрийг төлөөлөгчдөд хэлэгсэд нь Марийа Магдалиний, Иоанна, Иакоовын ээж Марийа болон эд нартай хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. 
11Гэтэл тэдний яриа өөрсдөд нь хоосон үлгэр мэт санагдсан тул тэд тэдэнд итгэсэнгүй.
12Тэгтэл Пээтрос босож, булш руу гүйлээ.  Улмаар тонгойж, зөвхөн маалинган даавуунууд нь дангаараа тавиатай байгааг хараад, болсон зүйлд дотроо гайхсаар явж одов. 
13Тэгэхэд ажигтун, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стаадионд байдаг Эммаус гэдэг тосгон руу явжээ. 
14Тэгээд тэд хоорондоо энэ бүх болсон зүйлийн талаар ярилцлаа. 
15Тэгтэл ийм явдал болов.  Тэднийг ярилцан, хэлэлцэж байх зуур Есүс өөрөө дөхөж очоод, тэдний хамт явлаа. 
16Гэвч тэдний нүд түүнийг танихгүй байхын тулд халхлагдсан байжээ. 
17Тэгтэл тэр тэдэнд, Та нар алхах зуураа ярилцаж байгаа зүйлс чинь юу вэ?  Бас гунигтай байх юм гэв. 
18Тэгэхэд Клеопас нэртэй нэг нь хариулж түүнд, Та Иерусалимд байгаа атлаа энэ өдрүүдэд тэнд болсон зүйлсийг мэдээгүй ганц гадны хүн үү? гэв. 
19Тэгэхэд нь тэр тэдэнд, Ямар зүйлсийг? гэлээ.  Тэгтэл тэд түүнд, Назаретийн Есүсийн талаар.  Тэрбээр Шүтээн болон бүх хүний өмнө үг ба үйл хэрэгтээ аугаа эш үзүүлэгч байсныг
20мөн ахлах тахилч нар болон манай захирагчид түүнийг хэрхэн үхлээр яллуулахаар тушаасныг бас түүнийг цовдолсныг. 
21Харин тэр хүн Израйлийг зольж авах ёстой нь мөн гэдэгт бид бат итгэж байсан.  Тэгээд энэ бүхнээс гадна, эдгээр зүйл болсноос хойш гурав дахь өдөр нь өнөөдөр юм. 
22Гэтэл өглөө эрт булшин дээр байсан манайхны зарим эмэгтэйчүүд ч бас биднийг алмайруулсан. 
23Улмаар түүний биеийг олоогүй тэд, түүнийг амьд гэж хэлсэн элч нарын үзэгдэлтийг бас харлаа гэсээр ирсэн. 
24Тэгэхэд нь бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явсан бөгөөд эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байсныг бас олж харсан.  Гэсэн ч тэд түүнийг хараагүй юм гэлээ. 
25Тэгэхэд тэр тэдэнд, Мунхгууд аа, эш үзүүлэгч нарын хэлсэн бүхэнд итгэхдээ зүрх сэтгэлдээ хойрго. 
26Христ эдгээр зүйлээр зовчихоод улмаар сүр жавхаандаа орох ёстой биш үү? гэв. 
27Тэгээд тэр тэдэнд Мошээгээс бас бүх эш үзүүлэгчээс эхлээд бүх бичвэр дэх өөрийнхөө талаарх зүйлсийг тайлбарлажээ. 
28Улмаар тэд зорьж явсан нөгөө тосгондоо ойртов.  Тэгэхэд тэр цаашаа явах гэж байгаа мэт харагджээ. 
29Гэтэл тэд түүнд тулгаж, Өдөр хэвийж, орой болсон учраас бидэнтэй үлд гэв.  Тэгэхэд нь тэр тэдэнтэй үлдэхээр орлоо. 
30Тэгээд ийм явдал болов.  Тэр тэдний хамт хооллохоор хажуулахдаа талх авч ерөөгөөд улмаар хугалж, тэдэнд өгчээ. 
31Тэгэхэд тэдний нүд нээгдсэн бөгөөд тэд түүнийг танилаа.  Тэгтэл тэр тэдэнд үзэгдэхгүй болжээ. 
32Гэтэл тэд нэг нэгэндээ, Тэрбээр замд бидэнтэй ярилцаж байх зуур бас бичвэрүүдийг бидэнд нээж байх зуур зүрх сэтгэл маань бидний дотор шатаж байсан бус уу? гэв. 
33Тэгээд яг тэр цагт тэд босож, Иерусалим руу буцлаа.  Улмаар цугларсан нөгөө арван нэг болон тэдэнтэй хамт байгсдыг олоод,
34Эзэн үнэхээр босгогдсон бөгөөд Сиймонд үзэгдсэн юм байна гэв. 
35Тэгээд тэд замд болсон зүйлсийг мөн тэрбээр талх хугалж байхдаа тэдэнд хэрхэн танигдсаныг ярилаа. 
36Харин тэднийг ийнхүү ярьж байтал, Есүс өөрөө тэдний дунд зогсоод тэдэнд, Амар тайван та нарт байггэв. 
37Гэтэл тэд айсан бөгөөд айдаст автагдан, сүнс харлаа гэж боджээ. 
38Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар юунд түгшинэ вэ?  Мөн яагаад та нарын зүрх сэтгэлд эргэцүүллүүд төрнө вэ?
39Миний гарыг бас миний хөлийг хар.  Учир нь би биеэрээ байна.  Надад хүр тэгээд хар.  Учир нь та нарын надад байгааг харж байгаа шиг махбод болон яс сүнсэнд байдаггүй юм гэжээ. 
40Тэгээд тэр ингэж хэлэхдээ тэдэнд гар, хөлөө үзүүлэв. 
41Тэгэхэд тэд баяр хөөрөөсөө болоод итгэж ядан бас гайхаж байтал тэр тэдэнд, Энд ямар нэг идэх юм та нарт байна уу? гэжээ. 
42Тэгэхэд нь тэд түүнд шарсан загас мөн зөгийн балны сархинагнаас өгөв. 
43Тэгээд тэр аваад, тэдний өмнө идлээ. 
44Улмаар тэр тэдэнд, Мошээгийн хууль, эш үзүүлэгч нар бас дууллуудад миний талаар бичигдсэн бүх зүйл биелэгдэх ёстой учраас би та нартай хамт байхдаа энэ үгсийг та нарт ярьсан юм гэв.
45Дараа нь бичвэрүүдийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээж
46улмаар тэдэнд, Ийнхүү бичигдсэн байдаг бөгөөд тийнхүү л болох ёстой.  Христ зовж, гурав дахь өдрөө үхэгсдээс босох
47бөгөөд гэмшин эргэлт болон гэмүүдээс чөлөөлөлт түүний нэрээр Иерусалимаас эхлээд бүх үндэстнүүдийн дунд тунхаглагдана. 
48Харин та нар эдгээр зүйлийн гэрчүүд юм. 
49Улмаар ажигтун, Би Эцэгийнхээ амлалтыг та нар дээр илгээж байна.  Харин та нар дээрээс хүч чадлаар хучигдах хүртлээ Иерусалим хотод суурьш гэлээ. 
50Тэгээд тэр тэднийг бүр Витаниа хүртэл дагуулав.  Улмаар хоёр гараа өргөөд, тэднийг ерөөлөө. 
51Тэгтэл ийм явдал болжээ.  Тэр тэднийг ерөөж байх зуураа тэднээс холдуулагдаж улмаар тэнгэр лүү авагдав. 
52Тэгэхэд тэд түүнд мөргөөд, Иерусалим руу асар их баяр хөөртэй буцжээ. 
53Улмаар тэд сүмд Шүтээнийг байнга магтаж бас ерөөсөөр байлаа.  Аминь. 
Төлөөлөгч ИОАННИСын
бичсэн сайн мэдээ

 

2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21

 

Иоаннис 1                                                                                        (return to menu)

 

1Эхэнд мөнөөх Үг байсан бөгөөд энэ Үг Шүтээний хамт байжээ.  Мөн энэ Үг Шүтээн байсан юм. 
2Эхэнд энэ нь Шүтээний хамт байлаа. 
3Бүх зүйл түүгээр бий болгогдсон бөгөөд бий болгогдсоноос түүнгүйгээр бий болгогдсон зүйл гэж нэг ч үгүй. 
4Амьдрал түүний дотор байсан бөгөөд энэ амьдрал хүмүүний гэрэл байжээ. 
5Тэгээд энэ гэрэл харанхуйд гэрэлтсэн юм.  Гэтэл үүнийг харанхуй хүлээж авсангүй. 
6Шүтээнээс илгээгдсэн нэгэн эр байлаа.  Түүний нэр Иоаннис болой
7Өөрөөр нь дамжин бүх хүн итгэж болохын тулд тэрбээр Гэрэлийн тухай гэрчлэх гэж гэрчлэлийн төлөө иржээ. 
8Тэрбээр мөнөөх Гэрэл биш байсан.  Харин мөнөөх Гэрэлийн тухай гэрчлэхийн тулд илгээгдсэн юм
9Тэр нь жинхэнэ Гэрэл байсан.  Тэрбээр дэлхийд ирж буй хүн бүрийг гэрэлтүүлдэг. 
10Тэрбээр дэлхийд байсан.  Тэгээд дэлхий түүгээр бий болгогдсон боловч дэлхий түүнийг мэдээгүй. 
11Тэр өөрийнхөн рүүгээ ирсэн бөгөөд өөрийнхөн нь түүнийг хүлээн авсангүй. 
12Харин өөрийг нь хүлээн авсан бүх хүнд, бүр өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Шүтээний хөвгүүд болох эрхийг тэр олгосон. 
13Тэд нар нь цуснаас биш, махбодын хүслээс биш, эр хүний хүслээс ч биш, харин Шүтээнээс төржээ. 
14Түүнчлэн мөнөөх Үг махбод болгогдож, бидний дунд (мөн бид түүний сүр жавхааг, Эцэгээс төрсөн цорын ганц гэдэг сүр жавхааг харсан) энэрэл ба үнэнээр дүүрэн оршсон юм. 
15Иоаннис түүний тухай гэрчлэн, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог.  Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний түүний тухай ярьж байсан нэгэн бол энэ юм гэж хашгирчээ. 
16Тэгээд бид бүгд түүний дүүрэн байдлаас хүлээн авсан.  Мөн энэрлийн төлөө энэрлийг хүлээн авсан
17Учир нь хууль Мошээгээр өгөгдсөн.  Харин энэрэл ба үнэн Есүс Христээр ирсэн.  
18Нэг ч хүн хэзээ ч Шүтээнийг хараагүй.  Эцэгийн тэвэрт байдаг цорын ганц төрсөн Хүү нь л өөрийг нь тунхагласан. 
19Тэгээд Иоаннисийн гэрчлэл нь ийм юм.  Жүүдүүд Иерусалимаас тахилч нар болон Лэвийчүүдийг илгээн түүнээс, Та хэн бэ? гэж асуухад
20улмаар тэрбээр үнэнээр ньзөвшөөрсөн бөгөөд үгүйсгээгүй.  Харин, Би бол Христ биш гэж зөвшөөрчээ. 
21Тэгэхэд нь тэд түүнээс, Тэгвэл юу юм бэ?  Та Элийа юм уу? гэж асуув.  Тэгэхэд тэр, Би биш гэжээ.  Та мөнөөх эш үзүүлэгч мөн үү? гэхэд тэр, Үгүй гэж хариуллаа. 
22Тэгтэл тэд түүнд, Та хэн юм бэ?  Биднийг илгээсэн хүмүүст бид хариу өгөх гэсэн юм.  Та өөрийнхөө талаар юу хэлэх вэ? гэхэд,
23Эш үзүүлэгч Ишаиагийн хэлсний дагуу, Эзэний замыг шулуутга гэж цөлд хашгирах дуу хоолой бол би мөн гэв. 
24Тэгэхэд илгээгдсэн тэд нь Фарисачуудаас байжээ. 
25Тэгээд тэд түүнээс асууж түүнд, Хэрэв та мөнөөх Христ биш, Элийа ч биш бас мөнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптизм хийж байгаа юм бэ? гэв. 
26Иоаннис хариулж тэдэнд, Би усаар баптизм хийдэг.  Харин та нарын мэдэхгүй нэгэн дунд чинь зогсож байна. 
27Тэр бол миний дараа ирж байгаа, надаас эрхэмд тооцогддог нэгэн юм.  Би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй гэжээ. 
28Энэ бүхэн Иорданы цаадах Витавараад болсон юм.  Тэнд Иоаннис баптизм хийж байлаа. 
29Дараа өдөр нь Иоаннис өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад, Шүтээний Хургыг харагтун.  Тэрбээр дэлхийн гэмийг зайлуулж байна. 
30Түүний тухай, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог.  Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний ярьж байсан нэгэн бол энэ юм. 
31Би түүнийг мэддэггүй байсан.  Гэхдээ тэрбээр Израйльд илчлэгдэж болохын тулд би ийнхүү ирээд, усаар баптизм хийж байна гэв. 
32Тэгээд Иоаннис гэрчлэхдээ, Сүнс тэнгэрээс тагтаа мэт доошлон улмаар түүн дээр тогтохыг би харсан. 
33Гэхдээ би түүнийг мэддэггүй байсан.  Харин намайг усаар баптизм хий гэж илгээсэн тэр надад, Сүнс нэгэн хүн рүү доошилж улмаар түүн дээр тогтохыг чи үзэх болно.  Тэр бол Ариун Сүнсээр баптизм хийгч юм гэж хэлсэн. 
34Тэгээд би харсан бөгөөд энэ бол Шүтээний Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв. 
35Дараа өдөр нь дахиад Иоаннис болон түүний хоёр шавь зогсож байлаа. 
36Тэгээд Есүсийн алхаж явааг тэр хараад, Шүтээний Хургыг харагтун! гэлээ. 
37Тэгэхэд түүний хэлж байгааг нөгөө хоёр шавь сонсоод, Есүсийг дагажээ. 
38Тэгтэл Есүс эргэн, дагаж яваа тэднийг хараад тэдэнд, Та нар юу эрж хайна вэ? гэв.  Тэгэхэд тэд түүнд, Раввий, (энэ нь Багш гэж орчуулагддаг) та хаана буудаллаж байгаа вэ? гэлээ.
39Тэр тэдэнд, Очоод, үз гэв.  Түүний буудалласан газар тэд очиж үзээд улмаар тэр өдөр түүнтэй үлджээ.  Учир нь бараг аравдахь цаг болж байсан юм. 
40Иоаннисийн ярьж байгааг сонсоод, түүнийг дагасан хоёрын нэг нь Сиймон Пээтросын дүү Андреас байлаа. 
41Тэр эхлээд өөрийн ах Сиймоноо олоод түүнд, Бид Машиахыг олсон гэв.  Энэ нь Христ гэж хөрвүүлэгддэг. 
42Тэгээд түүнийг Есүс рүү аваачжээ.  Тэгэхэд түүнийг Есүс хараад, Чи Ионаасын хүү Сиймон байна.  Чи Кифаас гэж дуудагдах болно гэв.  Энэ нь чулуу гэж орчуулагддаг. 
43Дараа өдөр нь Есүс Галийл руу явахыг хүссэн бөгөөд Фийлиппосыг олоод түүнд, Намайг дага гэлээ. 
44Эдүгээ Фийлиппос нь Андреас болон Пээтросын хот Витсайдаагийнх байжээ. 
45Фийлиппос Натанаилыг олоод түүнд, Мошээгийн хуулинд бичсэн бас эш үзүүлэгч нарын ч бичиж байсан хүн, Иосээфийн хүү Назаретийн Есүсийг бид оллоо гэв. 
46Тэгэхэд нь Натанаил түүнд, Назаретаас ямар нэг сайн юм гарч чадах уу? гэхэд Фийлиппос түүнд, Очоод, үз гэжээ.
47Есүс өөр лүү нь ирж яваа Натанаилыг хараад, түүний тухай, Харагтун, жинхэнэ Израйль хүнийг.  Түүнд ямар ч заль мэх алга! гэлээ.
48Натанаил түүнд, Та хаанаас намайг мэддэг юм бэ? гэхэд Есүс хариулж түүнд, Фийлиппос чамайг дуудахаас өмнө инжрийн модон доор байхад чинь би чамайг харсан гэв. 
49Натанаил хариулж түүнд, Раввий, та бол Шүтээний Хүү.  Та бол Израйлийн Хаан гэлээ. 
50Есүс хариулж түүнд, Чамайг инжрийн модон доор зогсож байхыг харсан гэж би чамд хэлсэн учраас чи итгэж байна уу?  Чи эдгээрээс ч агуу зүйлсийг харах болно гэв.
51Улмаар тэр түүнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Үүнээс хойш тэнгэр нээгдэн, хүмүүний Хүүгийн дээр Шүтээний элч нар өгсөж, уруудан байхыг та нар үзэх болно гэлээ. 

 

Иоаннис 2                                                                                        (return to menu)

 

1Тэгээд гурав дахь өдөр нь Галийлийн Канаад нэг хурим болжээ.  Тэгэхэд тэнд Есүсийн эх байлаа. 
2Тэгтэл хуриманд Есүс болон түүний шавь нар ч бас уригджээ. 
3Улмаар хүмүүс дарсаар дутахад Есүсийн эх түүнд, Эд нарт дарс алга гэлээ. 
4Есүс түүнд, Эмэгтэй, би болон та юу юм бэ?  Миний цаг хараахан ирээгүй байна гэжээ. 
5Ээж нь зарц нарт, Тэр та нарт юу хэлнэ түүнийг нь хий гэлээ. 
6Тэгэхэд Жүүдүүдийн ариусгалын дагуу усны зургаан чулуун сав тэнд тавигдсаны тус бүр нь хоёр эсвэл гурван метритийсийг агуулдаг байжээ. 
7Есүс тэдэнд, Усны савнуудыг усаар дүүргэ гэв.  Тэгэхэд тэд амсар хүртэл нь дүүргэжээ. 
8Дараа нь тэдэнд, Одоо хутгаж аваад, найрын ахлагчид аваачиж өг гэлээ.  Тэгэхэд тэд аваачиж өгөв. 
9Гэтэл найрын ахлагч дарс болгогдсон усыг амсах үедээ энэ нь хаанаас байсныг мэдсэнгүй.  (Харин ус хутгаж өгсөн зарц нар мэдэж байсан.) Мөнөөх найрын ахлагч сүйт залууг дуудаж
10улмаар түүнд, Хүн бүр эхлээд сайн дарсаа, дараа нь хүмүүсийг нэлээд уусан тэр үед тааруухнаа сөгнөдөг.  Гэтэл чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ гэв. 
11Есүс гайхамшгуудынхаа энэ эхлэлийг Галийлийн Канаад үйлдсэн бөгөөд яруу алдраа харуулсан юм.  Улмаар түүнд шавь нар нь итгэжээ. 
12Үүний дараа тэр болон түүний эх, дүү нар нь мөн шавь нар нь Капернаум руу уруудав.  Гэхдээ тэнд олон хоног байсангүй. 
13Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхөж байсан бөгөөд Есүс Иерусалим руу өгсөв. 
14Тэгээд сүм дотор шар үхэр, хонь болон тагтаа худалдаж байсан хүмүүсийг бас мөнгө солигчид сууж байгааг олж харлаа. 
15Улмаар тэрбээр жижигхэн уяануудаар шилбүүр хийгээд, сүмээс хонь, шар үхэр бүгдийг тууж гарган, солигчдын мөнгийг асгаж, ширээнүүдийг нь хөмрүүлжээ. 
16Тэгээд тагтаа зарж байсан хүмүүст, Эднийгээ эндээс ав.  Миний Эцэгийн өргөөг наймааны өргөө бүү болго гэлээ. 
17Тэгэхэд түүний шавь нар, Таны өргөөний төлөөх зүтгэл намайг цөлмөлөө хэмээн бичигдсэн байдгийг санав. 
18Дараа нь Жүүдүүд хариулж улмаар түүнд, Ийм зүйлс үйлдэхийг тань харж байгаа бидэнд та ямар шинж тэмдэг үзүүлж байгаа юм бэ? гэлээ. 
19Есүс хариулж улмаар тэдэнд, Энэ сүмийг устга.  Тэгээд гурав хоногийн дотор би үүнийг босгоно гэв.
20Тэгэхэд нь Жүүдүүд, Энэ сүм дөчин зургаан жил баригдсан.  Гэтэл та үүнийг гурван өдрийн дотор босгох юм уу? гэжээ. 
21Харин тэрбээр биеийнхээ сүмийн талаар ярьж байлаа. 
22Тиймээс өөрсдөд нь үүнийг хэлж байсныг шавь нар нь түүнийг үхэгсдээс босгогдох үед санажээ.  Улмаар тэд бичвэр болон Есүсийн хэлсэн үгэнд нь итгэсэн юм.
23Эдүгээ түүнийг дээгүүр өнгөрөхөөр, баярын өдрөөр Иерусалимд байхад нь олон хүн түүний бүтээсэн тэрхүү гайхамшгуудыг хараад, нэрэнд нь итгэжээ. 
24Харин Есүс бүх хүнийг мэдэж байсан учраас өөрийгөө тэдэнд даатгасангүй. 
25Тийм учраас хэн нэг нь хүмүүний тухай гэрчлэх хэрэггүй байлаа.  Учир нь хүмүүний дотор юу байдгийг тэр мэдэж байсан юм.

 

Иоаннис 3                                                                                        (return to menu)

 

1Тэгэхэд Жүүдүүдийн нэгэн захирагч Никоодимос гэдэг хүн Фарисачуудын нэг байжээ. 
2Мөнөөх эр Есүс дээр шөнөөр ирж улмаар түүнд, Раввий, Та бол Шүтээнээс ирсэн багш гэдгийг бид мэднэ.  Учир нь Шүтээн өөртэй нь хамт биш л бол хэн ч таны бүтээдэг тэр гайхамшгуудыг бүтээж чадахгүй гэв.
3Есүс хариулж түүнд, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье.  Хүн дахин төрөхгүй л бол Шүтээний хаанчлалыг харж чадахгүй гэлээ. 
4Никоодимос түүнд, Хүн хөгшин байхдаа хэрхэн төрүүлэгдэж чадах билээ?  Эхийнхээ хэвлий рүү хоёр дахиа ороод, төрж чадна гэж үү? гэв. 
5Есүс хариулж, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье.  Хүн уснаас болон Сүнснээс төрөхгүй л бол Шүтээний хаанчлалд орж чадахгүй. 
6Махбодоос төрсөн нь махбод.  Түүнчлэн Сүнснээс төрсөн нь сүнс байдаг. 
7Би чамд, Та нар дахин төрөх ёстой гэж хэлсэнд бүү гайх. 
8Салхи хүссэн зүгтээ үлээдэг.  Тэгэхэд чимээг нь чи сонсох боловч хаанаас ирж, хаашаа явж буйг нь хэлж чаддаггүй.  Сүнснээс төрсөн хүн бүр яг үүнчлэн байдаг гэлээ. 
9Никоодимос хариулж улмаар түүнд, Ийм зүйлс хэрхэн болж чадах вэ? гэв. 
10Есүс хариулж улмаар түүнд, Чи Израйлийн багш атлаа ийм зүйлсийг мэддэггүй гэж үү?
11Үнэхээр, үнэхээр би чамд хэлье.  Бид мэддэг зүйлээ ярьдаг бас харсан зүйлээ гэрчилдэг.  Тэгэхэд та нар бидний гэрчлэлийг хүлээж авдаггүй. 
12Би та нарт газрын зүйлсийг ярихад та нар итгэдэггүй юм бол тэнгэрийн зүйлсийг яривал та нар яаж итгэх юм бэ?
13Тэгээд тэнгэрт байдаг, тэнгэрээс бууж ирсэн хүмүүний Хүүгээс өөр хэн ч тэнгэр лүү өгсөөгүй. 
14Мөн Мошээ цөлд тэрхүү могойг өргөсөн шиг хүмүүний Хүү үүнчлэн өргөгдөх ёстой. 
15Энэ нь түүнд итгэдэг хэн ч бай мөхөхгүй харин мөнх амьдралтай болохын тулд юм. 
16Учир нь Шүтээн дэлхийг ийн хайрласан.  Ингэхдээ цорын ганц төрсөн Хүүгээ өгсөн юм.  Энэ нь түүнд итгэдэг хэн боловч мөхөхгүй харин мөнхийн амьдралтай болохын тулд билээ. 
17Учир нь Шүтээн дэлхийг яллахын тулд биш, харин Хүүгээр нь дамжин дэлхий аврагдаж болохын тулд түүнийг дэлхий рүү илгээсэн юм. 
18Түүнд итгэгч нь яллагдаагүй.  Харин үл итгэгч нь аль хэдийн яллагдсан.  Яагаад гэвэл тэрбээр Шүтээний цорын ганц төрсөн Хүүгийн нэрэнд итгээгүй. 
19Тэгээд буруутгал нь ийм юм.  Энэ нь гэрэл дэлхийд ирчихсэн байгаа бөгөөд хүмүүсийн үйл хэрэг ёрын муу байсан учраас тэд гэрлээс илүү харанхуйг хайрласан. 
20Учир нь ёрын мууг үйлддэг хүн бүр гэрлийг үзэн яддаг бөгөөд үйл хэргээ буруутгуулахгүйн тулд гэрэл рүү ирдэггүй гэдэг зүйл юм. 
21Харин үнэнийг үйлддэг хүн үйл хэргээ Шүтээний дотор үйлдэгдсэн гэдгийг илэрхий болгохын тулд гэрэл рүү ирдэг гэжээ. 
22Эдгээрийн дараа Есүс болон түүний шавь нар Иудаиа нутагт ирэв.  Улмаар тэр тэнд тэдэнтэй хамт байж мөн баптизм хийж байлаа. 
23Тэгэхэд Иоаннис ч бас Салеимийн ойролцоо Аиноонд баптизм хийж байлаа.  Яагаад гэвэл тэнд ус ихтэй байжээ.  Улмаар хүмүүс очоод, баптизм хийлгэж байв. 
24Учир нь Иоаннис хараахан шоронд хаягдаагүй байсан юм. 
25Гэтэл Иоаннисийн зарим шавь болон Жүүдүүдийн хооронд ариусгалын талаар мэтгэлцээн болов. 
26Улмаар тэд Иоаннис руу ирээд түүнд, Раввий, Таны гэрчилж байсан, тантай хамт Иорданы цаана байсан нөгөө хүн, ажигтун, тэр баптизм хийж байна.  Мөн бүгд түүн рүү очиж байна гэжээ. 
27Иоаннис хариулж улмаар, Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 
28Би бол мөнөөх Христ биш, харин түүний өмнө илгээгдсэн нь гэж хэлснийг минь та нар өөрсдөө гэрчилнэ. 
29Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу мөн.  Харин сүйт залуугийн найз зогсоод, сүйт залууг сонсохдоо дуу хоолойноос нь болоод маш их баярлан хөөрдөг.  Тиймээс миний баяр хөөр ийнхүү дүүрч байна. 
30Тэр өсөж харин би буурах ёстой. 
31Дээрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм.  Дэлхийгээс байгаа нь дэлхийнх байдаг бөгөөд энэ дэлхийн тухай л ярьдаг.  Тэнгэрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм.
32Тэгээд тэр юу үзэж бас сонссон түүнийгээ гэрчилдэг.  Тэгэхэд түүний гэрчлэлийг нэг ч хүн хүлээн авахгүй байна. 
33Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Шүтээн бол үнэн гэж тамгаа дардаг. 
34Учир нь Шүтээний илгээсэн хүн Шүтээний үгсийг ярьдаг.  Яагаад гэвэл Шүтээн түүнд Сүнсийг хэмжүүрээр өгдөггүй. 
35Эцэг нь Хүүгээ хайрладаг бөгөөд түүний гарт бүх зүйлийг өгсөн. 
36Хүүд итгэдэг нь мөнхийн амьдралтай.  Харин Хүүд үл итгэдэг нь амьдралыг үзэхгүй.  Үнэндээ түүний дээр Шүтээний хилэгнэл оршдог гэв. 

 

Иоаннис 4                                                                                        (return to menu)

 

1Тэгээд Иоаннисоос илүү олон шавийг Есүс бий болгож бас баптизм хийсэн гэж Фарисачууд сонссоныг Эзэн мэдээд,
2(Гэхдээ Есүс өөрөө бус, харин шавь нар нь баптизм хийжээ.)
3Иудаиаг орхиж улмаар Галийл руу дахин явжээ. 
4Тэгэхдээ тэр Самареиагаар явах ёстой боллоо.
5Тэгээд тэр Шехаар гэдэг Самареиагийн нэгэн хотод ирэв.  Тэр нь хүү Иосээфтоо Иакоовын өгсөн нутгийн ойролцоо байдаг.
6Эдүгээ Иакоовын худаг тэнд байлаа.  Тэгээд аянд алжааж ядарсан Есүс тийнхүү худгийн дэргэд суув.  Энэ нь ойролцоогоор зургаа дахь цаг байжээ. 
7Самареиагийн нэгэн эмэгтэй ус татаж авахаар ирэв.  Есүс түүнд, Надад уулгахаар өгөөч гэлээ. 
8(Учир нь түүний шавь нар хоол худалдаж авахаар хот руу явсан байв.)
9Гэтэл Самареиагийн нөгөө эмэгтэй түүнд, Би бол Самареиа эмэгтэй.  Та Жүүд хүн атлаа ууя гэж надаас яаж гуйна вэ?  Учир нь Жүүдүүд Самареиачуудтай харьцдаггүй биз дээ гэлээ. 
10Есүс хариулж улмаар эмэгтэйд, Хэрэв чи Шүтээний бэлгийг бас Надад уулгахаар өгөөч гэж чамд хэлж байгаа нь хэн гэдгийг мэдсэн бол чи түүнээс гуйх байсан бөгөөд тэр чамд амьдруулагч усыг өгөх байлаа гэв. 
11Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, танд ус татах зүйл юу ч алга бас худаг гүнзгий байна.  Тэгвэл та хаанаас амьдруулагч устай байгаа юм бэ?
12Та манай өвөг Иакоовоос илүү агуу юм уу?  Тэр энэ худгийг бидэнд өгсөн мөн өөрөө болон хүүхдүүд нь бас мал сүрэг нь эндээс ундаалж байсан гэлээ. 
13Есүс хариулж улмаар түүнд, Энэ уснаас уудаг хэн боловч дахин цангах болно. 
14Харин миний өөрт нь өгөх уснаас уудаг хэн ч бай хэзээ ч цангахгүй.  Үнэндээ түүнд өгөх миний ус түүний дотор мөнхийн амьдрал руу оргилох усны худаг байх болно гэв. 
15Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, надад энэ усаа өгөөч.  Тэгвэл би цангахгүй бас ус татахаар энд ирэхгүй гэлээ. 
16Есүс түүнд, Явж, нөхрөө дууд.  Тэгээд наашаа ир гэв. 
17Мөнөөх эмэгтэй хариулж улмаар түүнд, Би нөхөргүй гэхэд Есүс түүнд, Би нөхөргүй гэж чи зөв хэллээ. 
18Учир нь чи таван нөхөртэй байсан.  Мөн одоо байгаа чинь чиний нөхөр биш.  Үүгээрээ чи үнэн хэллээ гэв. 
19Эмэгтэй түүнд, Эрхэм ээ, Таныг эш үзүүлэгч байна гэдгийг би харж байна. 
20Эцэг өвгөд маань энэ уулан дээр мөргөж байсан.  Харин хүмүүсийн мөргөх ёстой газар бол Иерусалимд гэж та нар хэлдэг гэжээ. 
21Есүс түүнд, Эмэгтэй, надад итгэ.  Та нар энэ уулан дээр ч биш бас Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна.
22Та нар мэддэггүй зүйлдээ мөргөдөг.  Аврал Жүүдүүдээс байдаг учраас бид юунд мөргөдгөө мэднэ.
23Харин цаг нь ирж байгаа бөгөөд эдүгээ жинхэнэ мөргөлчид сүнс болон үнэн дотор Эцэгт мөргөх болно.  Учир нь Эцэг өөрт нь мөргөх ийм нэгнийг эрж хайдаг.
24Шүтээн бол Сүнс.  Тиймээс түүнд мөргөдөг хүмүүс сүнс болон үнэн дотор мөргөх ёстой гэв. 
25Мөнөөх эмэгтэй түүнд, Христ гэгддэг Машиах ирж байгаа гэдгийг би мэднэ.  Тэр ирээд, бүх зүйлийг бидэнд хэлнэ гэлээ. 
26Есүс түүнд, Чамтай ярьж байгаа би бол тэр юм гэв. 
27Тэгэхэд энэ үед шавь нар нь ирсэн бөгөөд түүнийг эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхжээ.  Гэвч нэг нь ч, Чи юу хайгаа вэ? эсвэл, Та яагаад түүнтэй ярилцаж байгаа юм бэ? гэж хэлсэнгүй. 
28Тэгтэл мөнөөх эмэгтэй усны саваа орхиод, хот руу явж одлоо.  Тэгээд хүмүүст,
29Миний хийж байсан бүх зүйлийг надад хэлсэн нэг хүнийг очиж харцгаа.  Мөнөөх Христ энэ биш үү? гэв. 
30Тэгэхэд нь тэд хотоос гарч улмаар түүн рүү очжээ. 
31Эдүгээ энэ зуур шавь нар нь түүнээс, Раввий, та зоогло гэж гуйлаа. 
32Гэтэл тэр тэдэнд, Та нарын мэддэггүй идэх хоол надад бий гэв. 
33Тэгэхэд нь шавь нар нэг нэгэндээ, Хэн нэг нь түүнд идэх юм авчирсан юм болов уу? гэхэд,
34Есүс тэдэнд, Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэж бас түүний ажлыг дуусгах явдал юм. 
35Та нар, Дахиад дөрвөн сар байна.  Тэгээд ургац хураалт ирнэ гэж хэлдэггүй гэж үү?  Ажигтун, би та нарт хэлье.  Харцаа өргөж, талбайнууд руу харцгаа.  Учир нь тэдгээр нь хэдийнээ хураагдахуйц цагаан болсон байна. 
36Улмаар хураадаг нь шан хөлсөө хүлээн авч, мөнхийн амьдрал руу жимс цуглуулдаг.  Энэ нь тарьдаг бас хураадаг хоёул хамтдаа хөөрөн баясахын тулд юм. 
37Учир нь үүгээр, Нэг нь тарьж, нөгөө нь хураадаг гэж хэлсэн нь үнэн юм. 
38Та нарын хөдөлмөрлөөгүй тэр газарт ургац хураалгахаар би та нарыг илгээсэн.  Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн агаад та нар тэдний хөдөлмөр лүү орсон гэлээ.
39Тэгэхэд түүнд тэр хотын Самареиачуудын олон нь мөнөөх эмэгтэйн, Миний хийж байсан бүх зүйлийг тэр надад хэлсэн гэж гэрчилсэн ярианаас болоод итгэжээ. 
40Улмаар Самареиачууд түүн рүү ирээд, өөрсөдтэй нь хамт байхыг түүнээс хичээнгүйлэн гуйв.  Тэгэхэд нь тэр тэнд хоёр хонолоо. 
41Тэгээд түүний үгнээс болоод илүү олон хүн итгэжээ. 
42Улмаар тэд мөнөөх эмэгтэйд, Бид одоо чиний үгнээс болоод биш, харин бид өөрсдөө сонссон учраас итгэж байна.  Бас энэ бол үнэхээр мөнөөх Христ, дэлхийн Аврагч мөн гэдгийг мэддэг боллоо гэв. 
43Эдүгээ хоёр өдрийн дараа тэр тэндээс хөдөлж улмаар Галийл руу явжээ. 
44Учир нь эш үзүүлэгч нутагтаа нэр хүндгүй байдаг гэдгийг Есүс өөрөө гэрчилсэн юм. 
45Тэгээд түүнийг Галийлд ирэхэд түүний хийсэн бүх зүйлийг Иерусалимд баярын үеэр харсан Галийлчууд хүлээн авлаа.  Учир нь тэд ч бас тэр баярт очсон ажээ. 
46Тийнхүү Есүс усыг дарс болгож байсан Галийлийн мөнөөх Канаад дахин ирлээ.  Тэгэхэд тэнд нэгэн сурвалжит хүн байжээ.  Түүний хүү Капернаумд өвчтэй байлаа. 
47Тэрбээр Есүсийг Иудаиагаас Галийлд ирснийг дуулаад, түүн рүү очив.  Тэгээд тэрбээр хүү рүүгээ очоод, түүнийг эдгээхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.  Учир нь тэр үхэх гэж байлаа.
48Тэгэхэд нь Есүс түүнд, Та нар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзэхээс нааш итгэхгүй гэв. 
49Сурвалжит хүн түүнд, Эзэн, хүүг минь үхэхээс өмнө очооч гэлээ. 
50Есүс түүнд, Замаараа яв.  Хүү чинь амьд байна гэв.  Тэгэхэд тэр хүн Есүсийн өөрт нь хэлсэн үгэнд итгэж улмаар замаараа явлаа. 
51Тэгээд түүнийг уруудаж явахад боолууд нь түүнтэй тааралдаж, Хүү тань амьд байна гэв. 
52Тэгэхэд нь тэр тэднээс, тэр хэдэн цагт илаарьшиж эхэлснийг лавлалаа.  Тэгтэл тэд түүнд, Халуун нь түүнийг өчигдөр долоо дахь цагт орхисон гэжээ. 
53Тиймээс энэ нь, Хүү чинь амьд байна гэж Есүс өөрт нь хэлж байсан яг тэр цагт болохыг эцэг нь мэдэв.  Улмаар тэр болон түүний гэр бүл бүгдээрээ итгэжээ. 
54Энэ бол Есүсийн хийсэн хоёр дахь гайхамшиг.  Үүнийг тэр Иудаиагаас Галийл руу дахин орох үедээ үйлджээ. 

 

Иоаннис 5                                                                                        (return to menu)

 

1Үүний дараа Жүүдүүдийн нэгэн баяр болжээ.  Тэгэхэд Есүс Иерусалим руу өгсөв. 
2Эдүгээ Иерусалимд хонины захын дэргэд таван сүүдрэвчтэй, Еврей хэлээр Витесдаа гэдэг усан сан байжээ. 
3Эдгээрийн доор асар олон тооны хараагүй, доголон, хатингар өвчтэй хүн усны эргэлтийг хүлээн хэвтдэг байв. 
4Учир нь энэ усан санд элч тодорхой үед бууж ирээд, усыг эргүүлдэг байжээ.  Тэгэхэд эргэлдэж байгаа ус руу эхэнд гишгэсэн хэн ч бай ямар ч өвчтэй байсан эрүүл болгогддог байлаа. 
5Тэгэхэд гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. 
6Есүс түүний хэвтэж буйг хараад, өнөөг хүртэл удаан хугацаанд иймбайсныг нь мэджээ.  Тэр түүнд, Чи эрүүл болгогдохыг хүсэж байна уу? гэв.
7Өвчтэй хүн түүнд, Эрхэм ээ, ус эргүүлэгдэх үед усан сан руу намайг оруулах хүн байхгүй.  Тэгээд намайг очиж байх зуур өөр хүн миний өмнө доошоо буудаг гэж хариуллаа. 
8Есүс түүнд, Бос, дэвсгэрээ аваад, алх гэв. 
9Гэтэл нөгөө хүн тэр даруй эрүүл болгогдож, дэвсгэрээ аваад алхлаа.  Тэгэхэд тэр өдөр нь шаббаат байжээ. 
10Тиймээс Жүүдүүд эдгээгдсэн хүнд, Энэ бол шаббаат өдөр.  Дэвсгэрээ авч явах чинь хуульд нийцгүй гэв. 
11Тэр тэдэнд, Намайг эрүүл болгосон хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж надад хэлсэн гэж хариулжээ.           
12Тэгэхэд нь тэд түүнээс, Чамд ямар хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж хэлсэн юм бэ? гэж асуув. 
13Тэгэхэд хэн байсныг нь эдгээгдсэн хүн мэдэхгүй байлаа.  Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс чимээгүйхэн холдсон байжээ. 
14Дараа нь Есүс түүнийг сүм дотор олоод түүнд, Ажигтун, чи эрүүл болгогдсон.  Цаашид гэм бүү хий.  Эс бөгөөс чамд бүр муу зүйл болно гэлээ. 
15Мөнөөх хүн яваад улмаар өөрийг нь эрүүл болгосон нь Есүс байсан гэдгийг Жүүдүүдэд хэлжээ. 
16Тэгтэл үүнээс болоод Жүүдүүд Есүсийг хавчин улмаар түүнийг алахыг эрмэлзлээ.  Яагаад гэвэл тэр эдгээр зүйлийг шаббаат өдөр хийсэн байв. 
17Харин Есүс тэдэнд, Миний Эцэг одоо ч ажиллаж байгаа бөгөөд би ч ажиллаж байна гэж хариулав. 
18Тэгтэл үүнээс нь болоод Жүүдүүд түүнийг алахыг бүр ч их эрмэлзлээ.  Учир нь тэр зөвхөн шаббаатыг зөрчөөд зогсоогүй бас өөрийгөө Шүтээнтэй эн тэнцүү болгон, Шүтээнийг Эцэгээ гэж хэлсэн юм. 
19Дараа нь Есүс хариулж улмаар тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй.  Харин Эцэгийн юу хийж байгааг хардаг.  Учир нь түүний хийдэг юу ч бай тэдгээрийг Хүү ч бас яг адил хийдэг. 
20Учир нь Эцэг Хүүдээ хайртай бөгөөд өөрийн хийдэг бүхнийг түүнд харуулдаг.  Бас та нарыг гайхшруулахын тулд тэр түүнд эдгээрээс агуу ажлуудыг харуулна. 
21Учир нь Эцэг үхэгсдийг босгож, амилуулдаг шиг Хүү ч бас хүссэн хүнээ үүнчлэн амилуулдаг. 
22Учир нь Эцэг үнэндээ нэг ч хүнийг шүүдэггүй.  Харин бүх шүүлтийг Хүүд өгсөн. 
23Энэ нь бүх хүн Эцэгийг хүндэтгэдэг шиг Хүүг хүндэтгэхийн тулд юм.  Хүүг хүндэтгэдэггүй хүн түүнийг илгээсэн Эцэгийг хүндэтгэдэггүй хэрэг
24Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Миний үгийг сонсоод, намайг илгээсэн түүнд итгэдэг хүн мөнхийн амьдралтай болдог.  Тэгээд яллалт руу очихгүй.  Үнэндээ үхлээс амьдрал руу шилжсэн юм. 
25Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Цаг нь ирж байгаа бөгөөд одоо бол үхэгсэд Шүтээний Хүүгийн дууг сонсох үе юм.  Улмаар сонсдогууд нь амьдарна. 
26Учир нь Эцэгт өөрийнх нь дотор амьдрал байдагтай адил Хүүд өөрийнх нь дотор амьдрал байлгах гэж ийнхүү түүнд өгсөн юм. 
27Түүнчлэн түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч бас өгсөн.  Яагаад гэвэл тэр бол хүмүүний Хүү мөн. 
28Үүнд бүү гайхацгаа.  Учир нь булшинд байгаа бүхэн түүний дуу хоолойг сонсох тэрхүү цаг ирж байна. 
29Тэгээд сайныг үйлдэгсэд нь амьдралын босгогдолт руу харин ёрын мууг үйлдэгсэд нь яллагдалтын босгогдолт руу явна. 
30Би өөрөөсөө юу ч хийж чадахгүй.  Би сонсож байгаагаараа шүүдэг.  Үнэхээр миний шүүлт зөв шударга байдаг.  Яагаад гэвэл би өөрийн хүслийг бус, харин намайг илгээсэн Эцэгийн хүслийг эрэлхийлдэг. 
31Хэрэв би өөрийнхөө тухай гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш юм. 
32Миний тухай гэрчилдэг өөр нэгэн бий.  Тэгээд миний тухай түүний гэрчилдэг гэрчлэл нь үнэн гэдгийг би мэддэг. 
33Та нар Иоаннис руу илгээсэн.  Тэгэхэд тэр үнэнийг л гэрчилсэн. 
34Гэхдээ би хүмүүнээс гэрчлэл хүлээн авдаггүй.  Харин би эдгээрийг ярьж байгаа нь та нар аврагдаж болохын тулд юм. 
35Тэр бол асаж бас гэрэлтэж буй дэн байсан.  Тэгээд та нар түүний гэрэлд хэсэг зуур хөөрөн баярлахыг хүссэн. 
36Гэвч Иоаннисийнхаас илүү агуу гэрчлэл надад бий.  Учир нь дуусгахын тулд Эцэгийн надад өгсөн ажлууд болох миний хийж байгаа энэхүү ажлууд нь Эцэг намайг илгээсэн гэж миний талаар гэрчилдэг юм. 
37Бас намайг илгээсэн Эцэг өөрөө миний талаар гэрчилдэг.  Та нар хэзээ ч түүний дуу хоолойг сонсоогүй, төрхийг нь ч хараагүй. 
38Түүнчлэн түүний илгээсэн тэр хүнд та нар итгэдэггүй учраас та нарын дотор оршин буй түүний үг та нарт байхгүй. 
39Бичвэрүүдийг судалцгаа.  Яагаад гэвэл та нар эдгээрийн дотроос мөнхийн амьдралтай болдог гэж боддог бөгөөд эдгээр нь миний тухай гэрчилдэг. 
40Гэсэн ч та нар амьдралтай болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй. 
41Би хүмүүнээс өргөмжлөл хүлээж авдаггүй. 
42Харин би та нарыг, та нарын дотор Шүтээний хайр байхгүй гэдгийг мэддэг. 
43Би Эцэгийнхээ нэрээр ирж байгаа бөгөөд та нар намайг хүлээж авахгүй байна.  Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээж авна. 
44Нэг нэгнээсээ өргөмжлөл хүлээн авдаг атлаа зөвхөн Шүтээнээс ирдэг тэр өргөмжлөлийг эрж хайдаггүй та нар яаж итгэж чадах юм бэ?
45Би та нарыг Эцэгт буруутгана гэж бүү бодоцгоо.  Та нарыг буруутгадаг нэгэн байдаг нь Мошээ юм.  Түүнд та нар найддаг. 
46Учир нь та нар Мошээд итгэсэн бол надад итгэх байсан.  Яагаад гэвэл тэр миний тухай бичсэн. 
47Харин та нар түүний бичсэн зүйлст итгэдэггүй юм бол миний үгст яаж итгэх билээ? гэв. 

 

Иоаннис 6                                                                                        (return to menu)

 

1Эдгээр зүйлийн дараа Есүс Галийлийн буюу Тивериасын тэнгисийг гатлан гарав. 
2Тэгэхэд түүнийг үй олон хүн дагалаа.  Яагаад гэвэл тэд өвчтэй хүмүүст хийсэн гайхамшгуудыг нь харсан ажээ. 
3Тэгээд Есүс уул руу өгсөж улмаар тэнд шавь нарынхаа хамт суув. 
4Тэгэхэд Жүүдүүдийн баяр, дээгүүр өнгөрөх дөхөж байлаа. 
5Тэр үед Есүс харцаа өргөхдөө үй олон хүн өөр лүү нь ирж буйг хараад Фийлиппост, Тэдэнд идүүлэхийн тулд бид хаанаас талх худалдан авах вэ? гэв. 
6Гэхдээ тэр түүнийг сорихоор үүнийг хэлжээ.  Учир нь тэр юу хийхээ мэдэж байлаа. 
7Фийлиппос түүнд, Тэдний хүн бүр багахныг аваг гэхэд хоёр зуун динаарионы талх ч тэдэнд хангалтгүй гэж хариулав. 
8Түүний шавь нарын нэг, Сиймон Пээтросын дүү Андреас түүнд,
9Арвайн таван талх бас хоёр жижиг загастай нэгэн бяцхан хүү энд байна.  Харин эдгээр нь ийм олны дунд юу болох билээ? гэлээ. 
10Тэгэхэд Есүс, Хүмүүсийг суулга гэв.  Эдүгээ тэр газарт зүлэг ихтэй байжээ.  Ингээд таван мянга орчим тооны эрчүүд суулаа. 
11Тэгэхэд Есүс нөгөө талхнуудыг авав.  Тэгээд тэр талархал өргөчихөөд, шавь нартаа харин шавь нар нь сууж байсан хүмүүст тараалаа.  Мөн загаснуудыг хүссэн хэрээр нь үүнчлэн тараав
12Улмаар хүмүүсийг цадахад тэрбээр шавь нартаа, Юу ч хаягдахгүйн тулд үлдсэн хэсгүүдийг цуглуул гэлээ. 
13Тиймээс тэд хамтдаа цуглуулсан бөгөөд идсэн хүмүүст үлдсэн арвайн таван талхны хэсгүүдээр арван хоёр сагсыг дүүргэв. 
14Дараа нь нөгөө хүмүүс Есүсийн хийсэн гайхамшгийг хараад, Энэ бол дэлхийд ирэх ёстой тэр эш үзүүлэгч үнэхээр мөн байна гэлцлээ. 
15Тэд ирээд, өөрийг нь хаан болгохын тулд түүнийг хүчээр аваачна гэдгийг Есүс тийнхүү мэдэхдээ уул руу дахин ганцаараа явлаа. 
16Тэгээд үдэш болоход шавь нар нь тэнгис рүү уруудав. 
17Улмаар завинд орж, Капернаум руу тэнгисээр явжээ.  Ингээд аль хэдийн харанхуй болсон ч, Есүс тэдэн рүү очоогүй л байлаа. 
18Тэгтэл хүчтэй салхи үлээснээс болоод тэнгис шуурчээ. 
19Тэгээд тэд хорин тав буюу гуч орчим стаадион сэлүүрдчихээд байхдаа тэнгис дээгүүр алхан, завь руу дөхөж яваа Есүсийг харав.  Тэгээд айжээ. 
20Гэтэл тэр тэдэнд, Би байна.  Бүү ай гэлээ. 
21Тэгэхэд тэд түүнийг завинд дуртайяа хүлээн авчээ.  Тэгтэл завь тэр даруй зорьж байсан газарт нь ирэв. 
22Хүмүүс тэнгисийн нөгөө талд зогсож байхдаа шавь нарынх нь орсон тэр нэг завинаас гадна, өөр ямар ч завь тэнд байгаагүйг мөн Есүс шавь нартайгаа хамт завь руу ороогүй харин зөвхөн шавь нар нь явсныг харсан юм.  Дараагийн өдөр нь,
23(Гэхдээ Эзэнийг талархал өргөсний дараа хүмүүсийн талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тивериасаас иржээ.)
24Тийнхүү тэнд Есүс ч, шавь нар нь ч байхгүйг хүмүүс мэдэхдээ өөрсдөө ч бас завинд сууж улмаар Есүсийг эрж хайсаар Капернаумд ирэв. 
25Тэгээд тэд тэнгисийн нөгөө талд түүнийг олоод түүнд, Раввий, та энд хэзээ ирсэн юм бэ? гэлээ. 
26Есүс хариулж тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Та нар гайхамшгуудыг харсан учраас биш, харин талхнаас идэж, цадсан учраас намайг эрж хайж байна. 
27Устдаг хоолны төлөө бус, харин мөнхийн амьдрал руу байдаг, хүмүүний Хүүгийн та нарт өгөх хоолны төлөө хөдөлмөрлө.  Учир нь Шүтээн Эцэг тэр хүнийг тамгалсан гэв. 
28Тэгэхэд нь тэд түүнд, Бид Шүтээний ажлуудыг хийж болохын тулд юу хийх вэ? гэлээ. 
29Есүс хариулж улмаар тэдэнд, Та нар илгээсэн хүнд нь итгэх гэдэг энэ нь Шүтээний ажил юм гэжээ. 
30Тиймээс тэд, Тэгвэл бид хараад, танд итгэж болохын тулд та ямар шинж тэмдгийг үзүүлж байгаа юм бэ?  Та юу хийж байгаа юм бэ?
31Тэрбээр тэдэнд идэх талх тэнгэрээс өгсөн гэж бичигдсэний дагуу эцэг өвгөд маань цөлд маанна идэж байсан гэв. 
32Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Тэнгэрээс буусан тэр талхыг Мошээ та нарт өгөөгүй.  Харин миний Эцэг та нарт жинхэнэ талхыг тэнгэрээс өгдөг. 
33Учир нь Шүтээний талх бол тэнгэрээс бууж ирдэг тэрбээр бөгөөд дэлхийд амьдрал өгдөг гэлээ. 
34Дараа нь тэд түүнд, Эзэн, энэ талхыг бидэнд үргэлж өгч байгаач гэв. 
35Тэгэхэд Есүс тэдэнд, Би бол амьдралын талх.  Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй.  Мөн надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. 
36Гэхдээ та нар ч бас намайг харсан.  Тэгээд итгэхгүй байна гэдгийг би хэлье. 
37Эцэгийн надад өгдөг тэр бүх хүн над руу ирнэ.  Мөн над руу ирж буй хүнийг би хэзээ ч гадагш хөөхгүй. 
38Учир нь би өөрийнхөө хүслийг бус, харин намайг илгээсэн түүний хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн. 
39Тэгээд надад өгсөн тэр бүгдээс би юуг ч алдахгүй харин сүүлчийн өдөрт үүнийг дахин босгох гэдэг энэ нь намайг илгээсэн Эцэгийн хүсэл юм. 
40Мөн Хүүг хардаг бас түүнд итгэдэг хүн бүр мөнхийн амьдралтай болох улмаар би түүнийг сүүлчийн өдөрт босгох гэдэг энэ нь намайг илгээсэн түүний хүсэл юм гэжээ. 
41Тэгэхэд тэрбээр, Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх гэж хэлсэн учраас Жүүдүүд түүний талаар бувтналдав. 
42Тэгээд тэд, Энэ Иосээфийн хүү Есүс биш үү?  Бид түүний эцэг, эхийг мэднэ.  Гэтэл тэр яаж, Би тэнгэрээс бууж ирсэн гэж хэлдэг байна аа? гэлцжээ. 
43Тиймээс Есүс хариулж улмаар тэдэнд, Хоорондоо бүү бувтналд. 
44Намайг илгээсэн Эцэг түүнийг татахгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй.  Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно. 
45Эш үзүүлэгч нараар, Тэгээд тэд бүгд Шүтээнээр заалгана гэж бичигдсэн байдаг.  Тиймээс Эцэгээс сонссон бас заалгасан хүн бүр над руу ирдэг. 
46Шүтээнээс байдаг түүнээс өөр нэг ч хүн Эцэгийг хараагүй.  Тэр л Эцэгийг харсан. 
47Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Надад итгэдэг хүн мөнхийн амьдралтай. 
48Би бол амьдралын талх. 
49Танай эцэг өвгөд цөлд маанна идэж байсан бөгөөд үхсэн. 
50Энэ бол тэнгэрээс бууж ирдэг тэрхүү талх.  Энэ нь хүн үүнээс идэж улмаар үхэхгүй байхын тулд юм. 
51Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү амьд талх.  Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл үүрд амьдрах болно.  Гэхдээ миний өгөх тэрхүү талх бол миний махбод юм.  Үүнийг би дэлхийн амьдралын төлөө өгөх болно гэлээ. 
52Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Энэ хүн махбодоо бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гэж маргалдав. 
53Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр, би та нарт хэлье.  Хүмүүний Хүүгийн махбодыг идэж бас түүний цусыг уухгүй л бол та нарын дотор амьдрал байхгүй. 
54Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хэн ч бай мөнхийн амьдралтай.  Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно. 
55Учир нь миний махбод бол жинхэнэ хоол бас миний цус бол жинхэнэ ундаа. 
56Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хүн миний дотор түүнчлэн би түүний дотор оршдог. 
57Амьд Эцэг намайг илгээсэн бөгөөд би Эцэгээр амьдардаг шиг үүнчлэн намайг иддэг хүн надаар амьдрах болно. 
58Тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх бол энэ байна.  Танай эцэг өвгөд маанна идэж байсан бөгөөд үхсэнтэй адилгүй.  Энэ талхнаас иддэг хүн үүрд амьдрах болно гэв. 
59Тэр эдгээр зүйлийг Капернаумд заан сургаж байхдаа синагоги дотор хэлжээ. 
60Тэгээд түүний шавь нарын олонх нь үүнийг сонсчихоод, Энэ хатуу үг байна.  Хэн үүнийг сонсож чадах билээ? гэлцэв. 
61Шавь нар нь үүний талаар бувтналдаж байгааг Есүс дотроо мэдээд тэдэнд, Энэ нь та нарыг бүдрүүлж байна уу?
62Хэрэв хүмүүний Хүү өмнө нь байсан газар луугаа дээшээ гарахыг та нар харвал яах вэ?
63Амилуулдаг нь сүнс юм.  Махбод ямар ч ашиг олдоггүй.  Миний та нарт хэлж байгаа энэхүү үгс бол сүнс бас амьдрал юм. 
64Харин та нарын дотор итгэдэггүй зарим хүн байна гэлээ.  Учир нь итгэхгүй хүмүүс нь хэн гэдгийг мөн өөрөөс нь хэн урвахыг Есүс анхнаасаа мэдэж байв. 
65Тэгээд тэр, Тиймээс би та нарт, Миний Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй гэж хэлсэн юм гэлээ. 
66Үүнээс хойш шавь нараас олон нь буцаж яваад, цаашид түүнтэй хамт алхсангүй. 
67Дараа нь Есүс мөнөөх арван хоёрт, Та нар ч бас орхиж явахыг хүсэж байна уу? гэв. 
68Тэгэхэд Сиймон Пээтрос түүнд, Эзэн, бид хэн рүү явах билээ?  Танд мөнхийн амьдралын үгс бий. 
69Тэгээд ч та бол мөнөөх Христ, амьд Шүтээний Хүү мөн гэдэгт бид итгэдэг бас баттай мэддэг гэж хариуллаа. 
70Есүс тэдэнд, Би та арван хоёрыг сонгосон биш үү?  Гэтэл та нарын нэг элээ ажээ гэж хариулав. 
71Эдүгээ тэрбээр Сиймоны хүү Иудаас Искариотисийн тухай ярьжээ.  Учир нь тэр арван хоёрын нэг байсан ч түүнээс урвах гэж байсан юм. 

 

Иоаннис 7                                                                                        (return to menu)

 

1Тэгээд энэ бүхний дараа Есүс Галийлаар алхав.  Учир нь Жүүдүүд түүнийг алахыг эрмэлзэж байсан тул Иудаиагийн нутгаар тэр алхахыг хүссэнгүй. 
2Эдүгээ Жүүдүүдийн майхнуудын баяр дөхсөн байлаа. 
3Тиймээс дүү нар нь түүнд, Эндээс хөдөлж, Иудаиа руу яв.  Тэгвэл хийдэг үйлсүүдийг чинь таны шавь нар бас харах болно. 
4Учир нь хэн ч ил байх гэж эрмэлздэг атлаа өөрөө ямар нэг юмыг нууцаар хийдэггүй.  Хэрэв та эдгээр зүйлийг хийж байгаа юм бол өөрийгөө дэлхийд харуул гэлээ. 
5Учир нь түүний дүү нар хүртэл түүнд итгэхгүй байсан юм. 
6Тэгэхэд Есүс тэдэнд, Миний цаг хараахан ирээгүй байна.  Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. 
7Дэлхий та нарыг үзэн ядаж чадахгүй.  Харин намайг үзэн яддаг.  Яагаад гэвэл үүний үйлсүүд нь ёрын муу гэж би үүний тухай гэрчилдэг. 
8Энэ баярт та нар явцгаа.  Би одоохондоо энэ баярт явахгүй.  Учир нь миний цаг хараахан гүйцэт ирээгүй байна гэв. 
9Тэр тэдэнд эдгээр үгийг хэлчихээд, Галийлд үлджээ. 
10Харин дүү нараа баяр луу явахад өөрөө ч бас дараа нь ил биш, харин нууцаар мэтээр явлаа. 
11Тиймээс тэр баяр дээр Жүүдүүд түүнийг эрж хайн, Тэр хаана байна? гэлцэв. 
12Улмаар түүний талаар хүмүүсийн дунд маш их шивнэлдээн гарчээ.  Учир нь зарим хүн, Тэр бол сайн хүн гэж байхад бусад нь, Үгүй.  Харин ч тэр ард түмнийг мэхэлдэг гэлцэж байлаа. 
13Гэсэн ч Жүүдүүдээс айх айдсаас болоод хэн ч түүний тухай ил яриагүй юм. 
14Эдүгээ баярын дунд үеэр Есүс сүмд очиж улмаар заан сургалаа. 
15Тэгэхэд Жүүдүүд, Энэ хүн хэзээ ч суралцаагүй атлаа яаж бичиг үсэг мэддэг байна? гэж гайхжээ. 
16Есүс хариулж улмаар тэдэнд, Миний сургаал бол минийх биш, харин намайг илгээсэн түүнийх. 
17Хэрэв хэн нэг нь Шүтээний хүслийг үйлдэхийг хүсэж байгаа бол уг сургаал нь түүнээс байна уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдэг талаар мэдэх болно. 
18Өөрөөсөө ярьдаг нь өөрийнхөө алдрыг эрэлхийлдэг.  Харин өөрийг нь илгээсэн нэгний алдрыг эрэлхийлдэг нь үнэн байдаг бөгөөд түүний дотор зөв бус байдал байдаггүй. 
19Мошээ та нарт хууль өгөөгүй гэж үү?  Тэгээд та нарын хэн нь ч тэр хуулийг сахидаггүй юм уу?  Та нар юунд намайг алах гээд байгаа юм бэ? гэлээ. 
20Хүмүүс хариулж улмаар түүнд, Та чөтгөртэй юм байна.  Хэн таныг алах гээд байгаа юм бэ? гэв. 
21Есүс хариулж улмаар тэдэнд, Би нэг үйлс хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна. 
22Мошээ хөвч хөндөлтийг (энэ нь Мошээгээс биш, харин эцэг өвгөдөөс тул) та нарт өгснөөс болоод улмаар та нар шаббаат өдөр хүний хөвч хөнддөг. 
23Мошээгийн хууль зөрчигдөхгүйн тулд шаббаат өдөрт ч хүн хөвч хөндөлт хүртдэг юм бол та нар яахаараа намайг шаббаат өдөрт хүнийг бүхэлд нь эрүүл болгосонд надад уурлаж байгаа юм бэ?
24Харагдах байдлаар нь бүү шүү.  Харин зөв шүүлтээр шүү гэлээ. 
25Тэгэхэд Иерусалимын хэдэн хүн, Тэдний алахаар эрж хайгаад байгаа хүн энэ биш үү?
26Гэхдээ хараач, тэр зоригтой ярьж байна.  Гэтэл тэд түүнд юу ч хэлэхгүй байна.  Энэ үнэхээр мөнөөх Христ мөн гэдгийг захирагчид үнэхээр мэдээд байна уу?
27Гэхдээ энэ хүн хаанаас болохыг бид мэднэ.  Харин Христийг ирэхэд нэг ч хүн түүнийг хаанаас болохыг мэдэхгүй гэв. 
28Дараа нь Есүс сүм дотор заан сургаж байхдаа, Та нар намайг бас миний хаанаас болохын аль алиныг нь мэддэг.  Мөн би өөрөөсөө ирээгүй.  Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн.  Түүнийг та нар мэддэггүй. 
29Харин би түүнийг мэднэ.  Учир нь би түүнээс бөгөөд тэр намайг илгээсэн юм гэж хашгирлаа. 
30Тэгэхэд нь тэд түүнийг барихыг эрмэлзсэн боловч хэн нь ч түүнд гар хүрсэнгүй.  Учир нь түүний цаг хараахан ирээгүй байжээ. 
31Тэгээд хүмүүсээс олон нь түүнд итгэжээ.  Улмаар, Христ ирэхдээ энэ хүний хийсэн эдгээр зүйлээс илүү олон гайхамшиг бүтээнэ гэж үү? гэлцлээ. 
32Хүмүүс түүний талаар ийм зүйлс шивнэлдэж байгааг Фарисачууд сонсжээ.  Тэгээд Фарисачууд болон ахлах тахилч нар түүнийг барихын тулд түшмэдийг илгээв. 
33Тэгэхэд Есүс тэдэнд, Цаашид би та нартай хэсэг зуур байна.  Тэгээд би намайг илгээсэн түүн рүү явна. 
34Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй.  Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэлээ. 
35Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Бид өөрийг нь олохооргүй, хаашаа тэр явах юм бол?  Тэр Жүүд бусчуудын дунд тархсан хүмүүс рүү очоод, Жүүд бусчуудад заан сургах юм болов уу?
36Түүний, Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй.  Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэж хэлсэн энэ нь юу гэсэн үг юм бол? гэлцлээ. 
37Баярын сүүлчийн өдөр, агуу тэр өдөрт Есүс зогсоод улмаар, Хэрэв хэн нэгэн цангавал над руу ирээд ууг. 
38Надад итгэдэг хүний хэвлийгээс, бичвэрийн тунхагласан ёсоор, амьдруулагч усны голууд урсах болно гэж хашгирлаа. 
39(Харин тэрбээр үүгээрээ Сүнсний тухай өгүүлжээ.  Үүнийг түүнд итгэдэг хүмүүс хүлээн авах ёстой юм.  Учир нь Ариун Сүнс хараахан өгөгдөөгүй байсан.  Яагаад гэвэл Есүс хараахан алдаршуулагдаагүй байсан юм.)
40Тэгээд хүмүүсийн олон нь энэ үгийг сонсоод, Энэ үнэхээр мөнөөх Эш үзүүлэгч байна гэлцжээ. 
41Бусад нь, Энэ бол Христ гэв.  Харин зарим нь, Христ Галийлаас гарч ирэхгүй биз дээ?
42Тэр Христ Давийдийн үр удмаас, Давийдийн байсан тэрхүү Бэтлэхэм хотоос гарч ирнэ гэж бичвэр өгүүлсэн биш үү? гэлцжээ. 
43Ингээд түүнээс болоод хүмүүсийн дунд хагарал гарчээ. 
44Тэгэхэд тэдний зарим нь түүнийг барихыг хүссэн боловч нэг ч хүн түүнд гар хүрсэнгүй. 
45Дараа нь нөгөө түшмэд ахлах тахилч нар болон Фарисачууд дээр ирэв.  Тэгэхэд тэд тэдэнд, Та нар яагаад түүнийг авчирсангүй вэ? гэжээ. 
46Түшмэд, Хүн хэзээ ч энэ хүн шиг ярьж байгаагүй гэж хариуллаа. 
47Тэгэхэд Фарисачууд хариулж тэдэнд, Та нар бас мэхлэгдчихээ юү?
48Захирагчдаас эсвэл Фарисачуудаас хэн нэг нь түүнд итгэсэн үү?
49Үнэхээр хууль мэддэггүй энэ хүмүүс хараагджээ гэлээ.
50Никоодимос тэдэнд, (тэр тэдний нэг бөгөөд шөнөөр Есүс рүү очжээ.)
51Манай хууль хүнийг сонсож мөн юу хийснийг нь мэдэхээс нааш түүнийг шүүдэг гэж үү? гэхэд
52Тэд хариулж улмаар түүнд, Та бас Галийлийнх уу?  Нягтал бас хар.  Учир нь Галийлаас ганц ч эш үзүүлэгч босохгүй гэлээ. 
53Тэгээд хүн бүр гэр лүүгээ явжээ.

 

Иоаннис 8                                                                                        (return to menu)

 

1Тэгэхэд Есүс Чидуны уул руу явав.
2Улмаар өглөө эрт тэрбээр сүм рүү дахин очжээ.  Тэгэхэд хамаг ард түмэн түүн рүү ирлээ.  Тэгээд тэр суугаад, тэдэнд заан сургав. 
3Тэгтэл завхайрал дундаа баригдсан нэгэн эмэгтэйг бичээчид болон Фарисачууд түүн рүү авчирчээ.  Тэгээд эмэгтэйг голд зогсоогоод
4тэд түүнд, Багш аа, энэ эмэгтэй завхайрч байгаад, үйлдэл дээрээ баригдсан. 
5Эдүгээ ийм хүн чулуугаар шидүүлэх ёстой гэдгийг Мошээ бидэнд хуулиар тушаасан.  Харин та юу хэлэх вэ? гэжээ.
6Харин түүнийг сорин, үүнийг хэлсэн нь тэд түүнийг буруутгаж болохын тулд ажээ.  Гэтэл Есүс тэднийг сонсоогүй мэт доош бөхийгөөд, хуруугаараа газарт бичив.
7Тэгээд тэд түүнээс үргэлжлүүлэн асуусаар байхад нь тэр өндийгөөд тэдэнд, Та нарын дундаас гэмгүй нь эхлээд эмэгтэй рүү чулуу шидэг гэжээ. 
8Тэгээд тэрбээр дахин доош бөхийж, газарт бичлээ.
9Тэгэхэд үүнийг сонссон тэд ухамсраараа гэмшүүлэгдэж, хамгийн ахмадаасаа эхлээд сүүлчийнх хүртэл нэг нэгээрээ явж оджээ.  Улмаар Есүс ганцаараа үлдсэн бөгөөд нөгөө эмэгтэй голд зогссоор байлаа.
10Есүс өндийгөөд, эмэгтэйгээс өөр хэн ч байхгүйг харахдаа түүнд, Эмэгтэй, чамайг буруутгагч тэд хаана байна?  Хэн ч чамайг ялласангүй юу? гэв. 
11Тэгэхэд эмэгтэй, Хэн ч үгүй, Эзэн гэлээ.  Тэгээд Есүс түүнд, Би ч бас чамайг яллахгүй.  Яв, тэгээд цаашид бүү гэм хий гэв. 
12Дараа нь Есүс тэдэнтэй дахин ярьж, Би бол дэлхийн гэрэл.  Намайг дагадаг хүн харанхуйд алхахгүй харин амьдралын гэрэлтэй болно гэлээ. 
13Тиймээс Фарисачууд түүнд, Та өөрийнхөө тухай гэрчилж байна.  Таны гэрчлэл бол үнэн биш гэв. 
14Есүс хариулж улмаар тэдэнд, Би өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч миний гэрчлэл бол үнэн.  Учир нь би хаанаас ирснээ бас хаашаа явахаа мэднэ.  Харин та нар миний хаанаас ирснийг бас хаашаа явахыг ч мэдэхгүй. 
15Та нар махбодын дагуу шүүдэг.  Би хэнийг ч шүүдэггүй. 
16Тэгээд эдүгээ би шүүвэл миний шүүлт бол үнэн.  Учир нь би ганцаараа биш, харин би болон намайг илгээсэн Эцэг хамтдааюм. 
17Мөн хоёр хүний гэрчлэл үнэн гэдэг нь танай хуулинд ч бас бичигдсэн байдаг. 
18Би бол өөрийнхөө тухай гэрчилдэг нэгэн мөн.  Бас намайг илгээсэн Эцэг миний тухай гэрчилдэг гэв. 
19Гэтэл тэд түүнд, Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс, Та нар намайг ч, Эцэгийг минь ч мэдэхгүй.  Хэрэв та нар намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдсэн л байх байсан гэж хариуллаа. 
20Есүс сүм дотор заан сургаж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан дотор хэлжээ.  Тэгэхэд хэн ч түүнийг барьсангүй.  Учир нь түүний цаг хараахан ирээгүй байлаа. 
21Дараа нь Есүс дахиад тэдэнд, Би замаараа явах бөгөөд та нар намайг эрж хайна.  Улмаар та нар гэмүүд дотроо үхэх болно.  Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэв. 
22Дараа нь Жүүдүүд, Тэр өөрийгөө алах юм байх даа?  Яагаад гэвэл тэр, Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэж байна гэлцлээ. 
23Тэгэхэд тэр тэдэнд, Та нар бол доороос, би бол дээрээс.  Та нар бол энэ дэлхийнх, би бол энэ дэлхийнх биш.
24Тийм учраас би та нарт гэмүүд дотроо та нар үхнэ гэж хэлсэн.  Учир нь би бол тэр гэдэгт та нар үл итгэвэл та нар гэмүүд дотроо үхэх болно гэв. 
25Дараа нь тэд түүнд, Та хэн юм бэ? гэлээ.  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Би анхнаасаа л та нарт тэр гэдгээ хэлсэн. 
26Би та нарын талаар хэлэх бас шүүх олон зүйлтэй.  Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн.  Тиймээс би түүнээс сонссон тэдгээр зүйлсээ дэлхийд ярьдаг гэв. 
27Тэр тэдэнд Эцэгийн тухай ярьсныг тэд ойлгосонгүй. 
28Дараа нь Есүс тэдэнд, Та нар хүмүүний Хүүг өргөсөн байх үедээ, Би бол тэр гэдгийг бас би өөрөөсөө юуг ч хийдэггүйг та нар мэдэх болно.  Харин би эдгээрийг Эцэгийнхээ надад заасны дагуу ярьж байна. 
29Мөн намайг илгээсэн тэрбээр надтай хамт байна.  Эцэг намайг ганцаарангаар нь орхиогүй.  Учир нь би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг хийдэг гэлээ. 
30Түүнийг эдгээр үгсийг ярихад олон хүн түүнд итгэжээ. 
31Дараа нь Есүс өөрт нь итгэсэн Жүүдүүдэд, Хэрэв та нар миний үгэн дотор үргэлжилбэл үнэхээр миний шавь нар байна.
32Тэгээд та нар үнэнийг мэдэх бөгөөд тэрхүү үнэн та нарыг чөлөөлөх болно гэв. 
33Тэд түүнд, Бид Аврахаамын үр удам бөгөөд хэнд ч хэзээ ч боолчлогдож байгаагүй.  Та яаж, Та нар чөлөөтэй болгогдоно гэж хэлж байна аа? гэж хариуллаа. 
34Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Гэм үйлддэг хэн ч бай гэмийн боол мөн. 
35Тэгээд боол гэрт үүрд байдаггүй.  Харин Хүү л үүрд байдаг. 
36Тиймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр чөлөөтэй болно. 
37Би та нарыг Аврахаамын үр удам гэдгийг мэднэ.  Харин та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг эрмэлзэж байна. 
38Би Эцэгтэйгээ хамт харсан зүйлээ ярьдаг.  Бас та нар эцэгтэйгээ хамт харсан зүйлээ хийдэг гэж хариуллаа. 
39Тэд хариулж улмаар түүнд, Аврахаам бол бидний эцэг гэв.  Есүс тэдэнд, Хэрэв та нар Аврахаамын хүүхдүүд байсан бол Аврахаамын үйлсүүдийг хийх байсан. 
40Гэтэл одоо та нар Шүтээнээс сонссон тэрхүү үнэнийг та нарт хэлсэн хүн намайг алахыг эрмэлзэж байна.  Аврахаам ийм юм хийгээгүй. 
41Та нар эцгийнхээ үйл хэргийг үйлддэг гэв.  Тэгэхэд нь тэд түүнд, Бид садар самуунаас төрөөгүй.  Бид нэг л Эцэг, нэг л Шүтээнтэй гэлээ. 
42Есүс тэдэнд, Хэрэв Шүтээн та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан.  Учир нь би Шүтээнээс гарсан бөгөөд түүнээс ирж байна.  Би өөрөөрөө ирээгүй харин тэр намайг илгээсэн юм. 
43Миний ярьсан зүйлийг та нар яагаад ойлгодоггүй вэ?  Яагаад гэвэл та нар миний үгийг сонсож чаддаггүй. 
44Та нар бол өөрсдийн эцэг элээнийх бөгөөд та нар эцгийнхээ бузар хүслийг үйлдэхийг хүсдэг.  Тэр анхнаасаа л алуурчин байсан агаад үнэн дотор оршоогүй.  Яагаад гэвэл түүний дотор үнэн байдаггүй.  Тэр худал ярихдаа өөрөөсөө ярьдаг.  Учир нь тэрбээр худалч бөгөөд үүний эцэг нь юм. 
45Харин би үнэнийг хэлдэг учраас та нар надад итгэдэггүй. 
46Та нарын хэн нь намайг гэмийн талаар гэмшүүлж байгаа юм бэ?  Тэгээд хэрэв би үнэнийг хэлдэг юм бол та нар яагаад надад итгэдэггүй юм бэ?
47Шүтээнээс байдаг нь Шүтээний үгсийг сонсдог.  Тиймд та нар Шүтээнээс биш учраас сонсдоггүй юм гэв. 
48Гэтэл Жүүдүүд хариулж улмаар түүнд, Бид таныг Самареиа хүн бас чөтгөртэй гэж зөв хэлдэг биш үү? гэлээ. 
49Есүс, Би чөтгөргүй.  Харин би Эцэгээ хүндэтгэдэг.  Мөн та нар намайг доромжилдог. 
50Бас би өөрийн алдрыг эрэлхийлдэггүй.  Эрэлхийлдэг бас шүүдэг нэгэн бий. 
51Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл үзэхгүй гэж хариуллаа. 
52Тэгэхэд нь Жүүдүүд түүнд, Таныг чөтгөртэй гэдгийг бид одоо мэддэг боллоо.  Аврахаам болон эш үзүүлэгч нар нас барсан.  Гэтэл та, Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл амсахгүй гэж байна. 
53Бидний эцэг Аврахаамаас та илүү агуу юм уу?  Тэр нас барсан.  Мөн эш үзүүлэгч нар нас барсан.  Та өөрийгөө хэн болгоод байна вэ? гэхэд
54Есүс, Хэрэв би өөрийгөө өргөмжилдөг юм бол миний өргөмжлөл юу ч биш.  Намайг өргөмжилдөг нь миний Эцэг юм.  Та нар түүнийг өөрсдийнхөө Шүтээн мөн гэж хэлдэг. 
55Гэсэн ч та нар түүнийг мэдээгүй.  Харин би түүнийг мэддэг.  Тэгээд би түүнийг мэддэггүй гэж хэлбэл та нар шиг худалч болно.  Харин би түүнийг мэддэг бөгөөд түүний үгийг сахидаг. 
56Та нарын эцэг Аврахаам миний өдрийг харах болсондоо хөөрөн баяссан.  Тэгээд тэр харсан бас баярласан гэж хариуллаа. 
57Гэтэл Жүүдүүд түүнд, Та тавин нас ч хүрээгүй байж, Аврахаамыг харсан юм уу? гэв. 
58Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Аврахаамыг байснаас өмнө би байдаг гэлээ. 
59Тэгтэл тэд түүн рүү чулуудахаар чулуунууд авав.  Гэвч Есүс өөрийгөө далдлан улмаар тэдний дундуур явсаар сүмээс гарсан бөгөөд ийнхүү хажуугаар нь өнгөрлөө. 

 

Иоаннис 9                                                                                        (return to menu)

 

1Улмаар тэрбээр хажуугаар нь өнгөрөхдөө төрөхөөсөө сохор нэг хүнийг харав. 
2Гэтэл шавь нар нь түүнээс, Раввий, хэн нь гэм хийсэн учраас энэ хүн сохор төрсөн юм бэ?  Өөрөө юү эсвэл эцэг эх нь үү? гэж асуулаа. 
3Есүс, Энэ хүн ч, түүний эцэг эх ч гэм хийснээс биш.  Харин Шүтээний ажлууд түүний дотор ил болгогдохын тулд юм. 
4Намайг илгээсэн түүний ажлуудыг өдөр байгаа дээр нь би хийх ёстой.  Шөнө болоход хэн ч ажиллаж чадахгүй.
5Би дэлхийд байгаа цагтаа дэлхийн гэрэл байна гэж хариуллаа. 
6Тэр ингэж хэлчихээд, газар дээр нулиман, шүлсээрээ шавар зуурч улмаар шаврыг сохор хүний нүдэнд түрхэв. 
7Тэгээд түүнд, Явж, Шиллоахын (Илгээсэн гэж хөрвүүлэгддэг) усан санд угаа гэлээ.  Тэгэхэд нь тэрбээр замаараа явж угаасан бөгөөд харсаар иржээ. 
8Тиймээс түүний хөршүүд болон сохор байсан түүнийг өмнө нь харж байсан хүмүүс, Суугаад, гуйлга гуйдаг байсан хүн энэ биш үү? гэлцэв. 
9Зарим нь, Энэ бол тэр мөн гэхэд зарим нь, Түүнтэй адилхан л юм гэвХаринтэр, Би мөн гэлээ. 
10Тиймээс тэд түүнд, Нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэв. 
11Тэр хариулж улмаар, Есүс гэдэг хүн шавар зуурч, миний нүдэнд түрхсэн.  Тэгээд надад, Шиллоахын усан сан руу явж, угаа гэсэн юм.  Тэгэхэд нь би очиж угаасан бөгөөд хараатай болсон гэлээ. 
12Тэгэхэд нь тэд түүнд, Тэр хаана байна? гэхэд тэр, Би мэдэхгүй гэлээ. 
13Тэд өмнө нь сохор байсан түүнийг Фарисачууд руу аваачив. 
14Тэгэхэд Есүс шавар зуурч, түүний нүдийг нээсэн үе нь шаббаат өдөр байжээ. 
15Тэр үед дахиад түүнээс Фарисачууд ч бас яаж хараатай болсныг нь асуулаа.  Тэр тэдэнд, Тэрбээр миний нүдэн дээр шавар тавьсан.  Тэгээд би угаасан бөгөөд харж байна гэв. 
16Тиймээс Фарисачуудын зарим нь, Энэ хүн бол Шүтээнээс биш.  Яагаад гэвэл тэрбээр шаббаат өдрийг сахидаггүй гэлээ.  Бусад нь, Гэмтэн хүн ийм гайхамшгуудыг яаж бүтээж чадах билээ? гэлцжээ.  Улмаар тэдний дунд хагарал бий болов. 
17Тэд сохор хүнд дахин, Чиний нүдийг нээсэн тэр хүний талаар чи юу хэлэх вэ? гэхэд тэрбээр, Тэр бол эш үзүүлэгч гэв. 
18Гэвч Жүүдүүд түүний талаар түүнийг сохор байсан мөн хараатай болсон гэдэгт хараатай болсон түүний эцэг эхийг дуудах хүртлээ итгэсэнгүй. 
19Тэгээд тэд тэднээс, Сохор төрсөн гэж та нарын хэлдэг хүү чинь энэ мөн үү?  Тэгвэл тэр одоо яаж хардаг болов оо? гэж асуулаа. 
20Түүний эцэг эх хариулж улмаар тэдэнд, Энэ манай хүү гэдгийг бас сохор төрсөн гэдгийг нь бид мэднэ.
21Гэхдээ тэр одоо ямар аргаар хардаг болсныг бид мэдэхгүй.  Бас хэн түүний нүдийг нээснийг мэдэхгүй.  Тэр насанд хүрсэн.  Түүнээс асуу.  Тэр өөрийнхөө төлөө ярих болно гэв. 
22Эцэг эх нь Жүүдүүдээс айсан тул эдгээрийг хэлжээ.  Учир нь хэн нэг нь түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрвөл тэр хүн синагогиос хөөгдөх ёстой гэдэгт Жүүдүүд аль хэдийн тохиролцчихсон байжээ. 
23Тиймээс эцэг эх нь, Тэр насанд хүрсэн.  Түүнээс асуу гэсэн аж. 
24Тэгэхэд нь тэд сохор байсан хүнийг дахин дуудаад түүнд, Шүтээнд магтаал өргө.  Энэ хүн бол гэмтэн гэдгийг бид мэднэ гэлээ. 
25Тэгэхэд нь тэр хариулж улмаар, Тэр гэмтэн мөн эсэхийг би мэдэхгүй.  Би сохор байсан, одоо харж байна гэдэг ганц зүйлийг би мэдэж байна гэв. 
26Тэгтэл тэд түүнд дахин, Тэр чамд юу хийсэн бэ?  Тэр яаж чиний нүдийг нээсэн юм бэ? гэжээ. 
27Тэр тэдэнд, Би та нарт аль хэдийн хэлсэн.  Гэтэл та нар сонсоогүй.  Юуг дахин сонсохыг хүсээ вэ?  Та нар ч бас түүний шавь нар болохыг хүсээ юү? гэж хариулав. 
28Тэгэхэд нь тэд түүнийг доромжлоод, Чи бол түүний шавь.  Харин бид бол Мошээгийн шавь нар. 
29Шүтээн Мошээд ярьсан гэдгийг бид мэднэ.  Харин энэ хүний талаар, түүний хаанаас болохыг бид мэдэхгүй гэв. 
30Мөнөөх эр хариулж улмаар тэдэнд, Тэр миний нүдийг нээсэн.  Тэгэхэд та нар түүний хаанаас болохыг мэдэхгүй байна гэдэг чинь яасан гайхалтай юм бэ. 
31Эдүгээ Шүтээн гэмтнүүдийг сонсдоггүйг бид мэднэ.  Харин хүн Шүтээний мөргөлчин байж, түүний хүслийг биелүүлбэл тэр түүнийг сонсдог. 
32Цаг хугацаа эхэлснээс хойш сохор төрсөн хүний нүдийг хэн нэгэн нээсэн гэж дуулдаагүй.
33Хэрэв энэ хүн Шүтээнээс байгаагүй бол тэр юу ч хийж чадахгүй байсан гэхэд
34тэд хариулж улмаар түүнд, Чи бүхэлдээ гэмүүд дотор төрсөн атлаа чи бидэнд сургаж байна уу? гээд түүнийг хөөн гаргажээ. 
35Түүнийг хөөн гаргасан гэдгийг Есүс сонсов.  Улмаар түүнийг олоод түүнд, Чи Шүтээний Хүүд итгэж байна уу? гэлээ. 
36Тэр хариулж, Тэр хэн юм бэ, Эзэн? Энэ нь би түүнд итгэж болохын тулд юм гэжээ. 
37Тэгэхэд Есүс түүнд, Чи түүнийг харсан бөгөөд чамтай ярьж байгаа нь тэр мөн гэлээ. 
38Тэгэхэд нь тэр, Эзэн, би итгэж байна гэв.  Тэгээд түүнд мөргөжээ. 
39Тэгтэл Есүс, Би хардаггүйг нь хардаг мөн хардгийг нь сохор болгохын тулд шүүлтийн төлөө энэ дэлхийд ирээд байна гэлээ. 
40Тэгээд түүнтэй хамт байсан хэдэн Фариса хүн энэ үгсийг сонсоод түүнд, Бид ч бас сохор уу? гэв. 
41Есүс тэдэнд, Хэрэв та нар сохор байсан бол гэмгүй байх байсан.  Гэтэл эдүгээ та нар, Бид хардаг гэж байна.  Тиймээс та нарын гэм хэвээр үлдэж байна гэжээ. 

 

Иоаннис 10                                                                                      (return to menu)

 

1Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Хонины хашаа руу хаалгаар нь ордоггүй харин өөр замаар авирдаг тэр хүн бол хулгайч бас дээрэмчин мөн. 
2Харин хаалгаар нь ордог хүн бол хонины хоньчин билээ. 
3Хаалгач түүнд нээж өгдөг.  Мөн хонь түүний дуу хоолойг сонсдог.  Тэгээд тэрбээр хонио нэрээр нь дуудаж улмаар тэднийг дагуулан гардаг. 
4Тэгээд тэр хонио гаргачихаад тэдний өмнө явдаг бөгөөд хонь түүнийг дагадаг.  Учир нь тэд түүний дуу хоолойг мэддэг. 
5Түүнчлэн тэд үл таних хүнийг дагахгүй харин ч түүнээс зугтана.  Учир нь тэд үл таних хүмүүсийн дуу хоолойг мэддэггүй гэв. 
6Есүс тэдэнд энэ зүйрлэлийг ярьсан боловч түүний өөрсдөд нь ярьсан зүйлс юу байсныг тэд ойлгосонгүй. 
7Дараа нь Есүс дахиад тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Би бол хонины тэрхүү хаалга. 
8Миний өмнө ирсэн тэд бүгд хулгайчид бас дээрэмчид юм.  Гэсэн ч тэднийг хонь сонсоогүй. 
9Би бол тэрхүү хаалга.  Хэрэв хэн нэгэн надаар дамжин дотогш орвол аврагдана.  Тэгээд орж бас гарч улмаар бэлчээр олох болно. 
10Хулгайч хулгайлах мөн алах бас устгах гэхээс өөрөөр ирдэггүй.  Би тэднийг амьдралтай улмаар илүү бялхсан амьдралтай байлгахын тулд ирж байна. 
11Би бол тэрхүү сайн хоньчин.  Сайн хоньчин хониныхоо төлөө амиа өгдөг. 
12Харин чоно ирж байгааг хоньчин нь бус хөлсний хүн харвал хонь өөрийнх нь биш болохоор хонийг орхиод зугтдаг.  Тэгэхэд чоно хонийг барьж улмаар тэднийг тарааж бутраадаг. 
13Тэгээд хөлсний хүн зугтаадаг.  Яагаад гэвэл тэр хөлсний хүн бөгөөд хонины төлөө санаа тавьдаггүй. 
14Би бол тэрхүү сайн хоньчин бөгөөд өөрийнхийгөө мэддэг.  Мөн минийх ч намайг мэддэг. 
15Эцэг намайг мэддэг шиг би ч бас Эцэгийг мэддэг.  Мөн би амиа хониныхоо төлөө тавьж өгч байна.
16Түүнчлэн надад өөр хонь бий.  Тэд бол энэ хашааных биш.  Би тэднийг ч бас авчрах ёстой бөгөөд тэд миний дуу хоолойг сонсох болно.  Улмаар нэг сүрэг, нэг хоньчин байх болно. 
17Тийм учраас Эцэг минь намайг хайрладаг.  Яагаад гэвэл би амиа дахин хүлээн авахын тулд үүнийг тавьж өгч байна. 
18Үүнийг хэн ч надаас авахгүй.  Харин би өөрөөсөө үүнийг тавьж өгч байна.  Үүнийг тавьж өгөх эрх мэдэл надад бий.  Бас үүнийг дахин авах эрх мэдэл надад бий.  Энэ тушаалыг би Эцэгээсээ хүлээж авсан гэв. 
19Тийнхүү энэ үгсээс болоод Жүүдүүдийн дунд дахин хагарал бий болжээ. 
20Гэтэл тэднээс олон нь, Тэр чөтгөртэй бас солиотой.  Та нар юунд түүнийг сонсоно вэ? гэлээ. 
21Бусад нь, Эдгээр нь чөтгөртэй хүний үгс биш.  Чөтгөр сохор хүний нүдийг нээж чадна гэж үү? гэлцэв. 
22Эдүгээ Иерусалимд шинэчлэн сэргээсний баяр болжээ.  Тэгэхэд өвөл байсан юм. 
23Улмаар Есүс сүмд Соломооны сүүдрэвчээр алхав. 
24Тэр үед Жүүдүүд түүнийг тойрч зогсоод түүнд, Та хэр удаан биднийг эргэлзүүлэх юм бэ?  Хэрэв та мөнөөх Христ юм бол бидэнд тодорхой хэлээч гэлээ. 
25Есүс тэдэнд, Би та нарт хэлсэн.  Тэгэхэд та нар итгээгүй.  Эцэгийнхээ нэрээр миний хийдэг тэдгээр ажлууд нь миний тухай гэрчилдэг. 
26Харин миний та нарт хэлсэнчлэн та нар бол миний хониноос биш учраас та нар итгэдэггүй. 
27Миний хонь дуу хоолойг минь сонсдог.  Мөн би тэднийг мэддэг.  Бас тэд намайг дагадаг. 
28Би тэдэнд мөнхийн амьдрал өгдөг.  Тэгээд тэд хэзээ ч мөхөхгүй мөн хэн ч тэднийг миний гараас булааж авахгүй. 
29Миний Эцэг бол бүхнээс илүү агуу.  Тэр тэднийг надад өгсөн.  Мөн хэн ч тэднийг миний Эцэгийн гараас булааж чадахгүй. 
30Би болон Эцэг нэг юм гэж хариулав. 
31Тэгэхэд нь Жүүдүүд түүн рүү чулуудахаар чулуунуудыг дахин авлаа. 
32Есүс тэдэнд, Би та нарт Эцэгээсээ олон сайн үйлсийг харуулсан.  Та нар тэр үйлсүүдийн алиных нь төлөө над руу чулуудах гээ вэ? гэж хариулжээ. 
33Жүүдүүд түүнд, Сайн үйлсийн төлөө бус, харин чи хүмүүн байтлаа өөрийгөө Шүтээн болгож байгаа учраас шүтээнийг доромжлохуйгаас болоод чам руу чулуудъя гэж хариулав. 
34Есүс тэдэнд, Танай хуулинд, Та нар бол шүтээнүүд гэж би хэлсэн хэмээн бичигдээгүй гэж үү?
35Хэрэв Шүтээний үг өөрсдөд нь ирсэн тэр хүмүүсийг шүтээнүүд гэж тэр дуудсан юм бол бас бичвэр зөрчигдөж чадахгүй.
36Эцэгийн ариусган тусгаарлаж, дэлхий рүү илгээсэн хүн би, Би бол Шүтээний Хүү гэж хэлсэн учраас та нар, Чи шүтээнийг доромжилж байна гэж байна уу?
37Хэрэв би Эцэгийнхээ ажлуудыг хийхгүй байгаа юм бол надад бүү итгэ. 
38Харин би хийж байгаа юм бол та нар надад итгэхгүй ч гэсэн ажлуудад итгэ.  Тэгвэл миний дотор Эцэг мөн түүний дотор би байдаг гэдгийг та нар мэдэж бас итгэх болно гэлээ. 
39Тиймээс тэд түүнийг барих гэж дахин эрмэлзэв.  Гэвч тэр тэдний гараас зугтаад
40улмаар Иорданаас цааш, Иоаннисийн анх баптизм хийсэн газар луу дахин явлаа.  Тэгээд тэндээ байв. 
41Тэгэхэд түүн дээр олон хүн ирлээ.  Улмаар тэд, Иоаннис ямар ч гайхамшиг бүтээгээгүй.  Харин энэ хүний талаар Иоаннисийн ярьсан бүх зүйл үнэн байжээ гэлцлээ. 
42Тэгээд тэнд олон хүн түүнд итгэжээ. 

 

Иоаннис 11                                                                                      (return to menu)

 

1Эдүгээ Марийа түүний эгч Маарта хоёрын хот болох Витаниагийн Лаазарос гэдэг нэгэн эр өвчтэй байжээ. 
2(Энэ нь Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан Марийа юм.  Түүний дүү Лаазарос өвчтэй болжээ.)
3Тиймээс эгч нар нь түүн рүү хүнилгээж, Эзэн, ажигтун, таны хайрладаг нэгэн өвдсөн байна гэж хэлүүллээ. 
4Улмаар Есүс үүнийг сонсоод, Энэ өвчин бол үхэл рүү бус, харин Шүтээний алдрын төлөө билээ.  Энэ нь Шүтээний Хүү үүгээр алдаршуулагдахын тулд юм гэв. 
5Эдүгээ Есүс Маарта болон түүний охин дүүг бас Лаазаросыг хайрладаг байжээ. 
6Ийнхүү тэр түүнийг өвчтэй гэдгийг сонсоод, байсан газартаа хоёр хоног өнжлөө. 
7Тэгээд дараа нь тэрбээр шавь нартаа, Иудаиа руу дахин явцгаая гэв. 
8Шавь нар нь түүнд, Раввий, Жүүдүүд саяхан тан руу чулуудахыг эрмэлзсэн.  Та тийшээ дахиад явах нь уу? гэлээ. 
9Есүс, Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу?  Хэрэв хэн нэг нь өдрөөр алхвал бүдрэхгүй.  Яагаад гэвэл тэр энэ дэлхийн гэрлийг хардаг. 
10Харин хүн шөнөөр алхвал бүдэрнэ.  Яагаад гэвэл түүний дотор гэрэл байхгүй гэж хариулав. 
11Тэр эдгээрийг хэлчихээд, дараа нь тэдэнд, Бидний анд Лаазарос нойрсож байна.  Харин би түүнийг сэрээхээр явж байна гэлээ. 
12Дараа нь түүний шавь нар, Эзэн, хэрэв тэр нойрсож байгаа юм бол эдгэх юм байна гэв. 
13Харин Есүс түүний үхлийн талаар ярьсан юм.  Гэтэл тэд унтаж амрах тухай ярьсан гэж боджээ. 
14Дараа нь Есүс тэдэнд ил тодоор, Лаазарос үхсэн. 
15Би тэнд байгаагүйдээ, та нар итгэж болох учраас би та нарын төлөө баяртай байна.  Ямартай ч түүн рүү очицгооё гэв. 
16Дараа нь Дийдюмос гэгддэг Томаас бусад шавь нарт, Түүнтэй хамт үхэх байлаа ч бас явцгаая гэлээ. 
17Тэгээд Есүс очоод, тэрбээр булшинд аль хэдийн дөрөв хоног байсныг олж мэдлээ. 
18Эдүгээ Витаниа нь Иерусалимаас арван таван стаадион орчимд ойрхон байв. 
19Тэгэхэд дүүгийнхээ төлөө шаналж байсан Маарта, Марийа хоёрыг тайтгаруулахаар Жүүдүүдээс олон хүн тэдэн рүү иржээ. 
20Дараа нь Маарта Есүсийн ирж буйг сонсмогцоо түүнийг тосч уулзав.  Харин Марийа гэртээ сууж байлаа. 
21Тэгээд Маарта Есүст, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан. 
22Гэхдээ Шүтээнээс таны гуйх юуг ч бай Шүтээн танд одоо ч гэсэн өгнө гэдгийг би мэднэ гэлээ. 
23Есүс түүнд, Чиний дүү босно гэв. 
24Маарта түүнд, Сүүлчийн тэр өдөрт босголтоор тэр босно гэдгийг би мэднэ гэлээ. 
25Есүс түүнд, Би бол босголт ба амьдрал мөн.  Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна. 
26Тэгээд надад итгэж, амьдардаг хэн ч бай хэзээ ч үүрд үхэхгүй.  Чи үүнд итгэдэг үү? гэв. 
27Тэр түүнд, Тийм ээ, Эзэн.  Та бол энэ дэлхийд ирэх ёстой мөнөөх Христ, Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэдэг гэлээ. 
28Улмаар тэр ийн хэлчихээд, замаараа явж, дүү Марийагаа нууцаар дуудаад, Багш ирээд, чамайг дуудаж байна гэв. 
29Тэр сонсмогцоо түргэн босож, түүн рүү очлоо. 
30Тэгэхэд Есүс хот руу хараахан орж ирээгүй харин Маартагийн өөрийг нь тосож уулзсан тэр газарт байж байлаа. 
31Тэгэхэд гэрт нь хамт байж, Марийаг тайтгаруулж байсан Жүүдүүд түүнийг яаран босоод, гарч явахыг харахдаа, Тэрээр булш руу нь очиж, тэнд уйлахаар явчихлаа гээд түүнийг дагажээ. 
32Дараа нь Марийа Есүсийн байсан газар ирж, түүнийг хараад, хөлд нь унан түүнд, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан гэв. 
33Есүс эмэгтэйн тийнхүү уйлахыг мөн түүнтэй хамт ирсэн Жүүдүүд ч бас уйлахыг харахдаа сүнсэн дотроо дургүйцэн санаа алдаж улмаар шаналжээ. 
34Улмаар, Түүнийг хаана тавьсан бэ? гэхэд нь тэд түүнд, Эзэн, очоод харна уу гэлээ. 
35Есүс уйлав. 
36Тэгэхэд Жүүдүүд, Тэр түүнийг хэрхэн хайрладаг байсныг хараач! гэлээ. 
37Харин тэдний зарим нь, Сохрын нүдийг нээсэн хүн энэ хүнийг хүртэл үхүүлэхгүй байж чадаагүй юм болов уу? гэжээ. 
38Тиймээс Есүс дотроо дахин дургүйцэн санаа алдсаар булш руу очив.  Гэтэл энэ нь агуй байсан бөгөөд дээр нь чулуу тавиатай байжээ. 
39Есүс, Чулууг зайлуул гэлээ.  Талийгаачийн эгч Маарта түүнд, Эзэн, тэр дөрөв хонож байгаа учраас өдийд өмхийрсөн байгаа гэв. 
40Есүс түүнд, Хэрэв чи итгэх юм бол Шүтээний яруу алдрыг харах болно гэж би чамд хэлсэн биш үү? гэлээ. 
41Тэгэхэд нь тэд талийгаачийг тавьсан байсан газраас чулууг зайлуулжээ.  Тэгэхэд Есүс харцаа өөд өргөөд, Эцэг минь, та намайг сонссонд баярлалаа. 
42Эдүгээ та намайг үргэлж сонсдог гэдгийг би мэдэж байсан.  Гэхдээ та намайг илгээсэн гэдэгт миний хажууд зогсож байгаа хүмүүс итгэж болохын тулд тэдний төлөө би үүнийг хэллээ гэв. 
43Тэгээд тэр ингэж хэлчихээд, Лаазарос, гараад ир гэж чанга дуугаар хашгирлаа. 
44Тэгтэл талийгаач гар хөл нь оршуулгын даавуугаар боолттой гарч ирлээ.  Мөн түүний нүүр алчуураар ороогдсон байв.  Есүс тэдэнд, Түүнийг тайл.  Тэгээд явуул гэжээ. 
45Тэгэхэд Марийа руу ирсэн Жүүдүүдээс олон нь Есүсийн хийсэн зүйлсийг хараад, түүнд итгэжээ. 
46Харин тэдний зарим нь Фарисачууд руу явж, тэдэнд Есүсийн юу хийснийг ярив. 
47Тэгэхэд нь ахлах тахилч нар болон Фарисачууд зөвлөлийг цуглуулаад, Энэ хүн олон гайхамшиг бүтээж байгаа учраас яах вэ?
48Хэрэв түүнийг энэ чигээр нь орхивол бүгд түүнд итгэх болно.  Тэгвэл Ромчууд ирээд, биднээс газар болон үндэстэнг хоёуланг нь авчихна гэлээ. 
49Гэтэл тэдний нэг, тухайн жил тэргүүн тахилч байсан Каиафас тэдэнд, Та нар бүр юу ч ойлгохгүй байна. 
50Бүхэл үндэстэн мөхөхгүйн тулд ард түмний төлөө ганц хүн үхэх нь бидний хувьд дээр гэдгийг ч бодож үзэхгүй байна гэв. 
51Тэгэхэд үүнийг тэр өөрөөсөө хэлээгүй.  Харин тухайн жил тэргүүн тахилч байсан тэр, Есүс энэ үндэстний төлөө
52мөн зөвхөн энэ үндэстний төлөө ч бус, харин хаа сайгүй тараагдсан Шүтээний хүүхдүүдийг нэг дор цуглуулахын тулд үхэх ёстой гэж эш үзүүлжээ. 
53Тэгээд тэр өдрөөс хойш тэд түүнийг алахаар зөвлөлдөв. 
54Тиймээс Есүс цаашид Жүүдүүдийн дунд ил явсангүй.  Гэхдээ тэндээс цөлд ойр байдаг нутаг руу, Ефрайм гэдэг хот руу явсан бөгөөд тэндээ шавь нартайгаа хамт байлаа. 
55Тэгтэл Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхсөн байсан бөгөөд олон хүн дээгүүр өнгөрөхөөс өмнө өөрсдийгөө ариусгахаар нутгаасаа Иерусалим руу өгсжээ. 
56Тэгэхэд тэд Есүсийг хайж, сүм дотор зогсож байхдаа хоорондоо, Та нар юу гэж бодож байна?  Тэрбээр баярт ирэхгүй юм болов уу? гэлцэв. 
57Эдүгээ ахлах тахилч нар болон Фарисачуудын аль аль нь, хэрэв хэн нэгэн түүний хаана байгааг мэдвэл мэдээлэх ёстой гэсэн тушаалыг түүнийг баривчлахын тулд гаргасан байжээ. 

 

Иоаннис 12                                                                                      (return to menu)

 

1Дараа нь Есүс дээгүүр өнгөрөхөөс зургаа хоногийн өмнө Витаниа руу явлаа.  Тэнд нас барчихсан байсан Лаазарос байлаа.  Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосон юм. 
2Тэгэхэд тэд түүнд оройн хоол тэнд хийж өгсөн бөгөөд Маарта үйлчилжээ.  Харин түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүсийн нэг нь Лаазарос байлаа. 
3Тэр үед Марийа маш үнэтэй, цэвэр нардын анхилуун тосноос нэг лийтраг аваад, Есүсийн хөлийг тосолж улмаар хөлийг нь үсээрээ арчив.  Тэгэхэд гэр анхилуун тосны үнэрээр дүүргэгдлээ. 
4Тэгтэл түүний шавь нарын нэг, түүнээс урвах Сиймоны Иудаас Искариотис,
5Юунд энэ анхилуун тосыг гурван зуун динаарионоор зараад, мөнгийг нь ядууст өгсөнгүй вэ? гэлээ. 
6Гэхдээ үүнийг тэр ядуусыг хайхарсандаа бус, харин хулгайч байсан тул хэлсэн ажээ.  Мөн түүнд уут байсан бөгөөд дотор нь хийснийг авч явдаг байв. 
7Тэгэхэд Есүс, Түүнийг орхи.  Тэр үүнийг миний оршуулгын өдөрт зориулж хадгалсан юм. 
8Учир нь ядуус та нартай хамт үргэлж байдаг.  Харин би та нарт үргэлж байхгүй гэлээ. 
9Түүний тэнд байсныг Жүүдүүдээс олон хүн тийнхүү мэдлээ.  Тэгээд тэд зөвхөн Есүсээс болоод биш, харин үхэгсдээс түүний босгосон Лаазаросыг бас харахаар ирэв. 
10Гэтэл ахлах тахилч нар Лаазаросыг ч бас алахын тулд зөвлөлджээ. 
11Яагаад гэвэл түүнээс болоод Жүүдүүдээс олон нь явж улмаар Есүст итгэжээ. 
12Баярт ирсэн байсан олон хүн Есүсийг Иерусалим руу дараа өдөр нь ирж явааг сонсоод,
13дал модны мөчрүүд авч улмаар түүнийг угтахаар очоод, Осаннаа.  Эзэний нэрээр ирж байгаа Израйлийн Хаан ерөөлтэй еэ гэж хашгиралдав. 
14Тэр үед Есүс залуу илжиг олчихоод, түүний дээр суусан нь,
15Сионы охин, бүү ай.  Ажигтун, Хаан чинь илжигний дудран дээр суугаад ирж явна хэмээн бичигдсэний дагуу ажээ. 
16Тэгэхэд шавь нар нь эхэндээ эдгээр зүйлийг ойлгосонгүй.  Харин Есүс алдаршуулагдахад эдгээр зүйл түүний тухай бичигдсэн байсныг мөн өөрсдөө эдгээрийг түүнд хийж өгснөө тэд тэр үед санажээ. 
17Түүнчлэн Лаазаросыг тэрбээр үхэгсдээс босгож, булшнаас дуудан гаргах үед түүнтэй хамт байсан хүмүүс гэрчилсэн юм. 
18Үүнээс болоод хүмүүс түүнтэй бас уулзав.  Яагаад гэвэл тэд түүнийг ийм гайхамшиг бүтээсэн гэдгийг сонсжээ. 
19Тиймээс Фарисачууд хоорондоо, Та нар ямар ч ашиг олоогүй гэдгээ харж байна уу?  Үзэгтүн, түүний хойноос дэлхий дагаж байна гэлцэв. 
20Тэгэхэд мөргөх гэж баярт ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байжээ. 
21Тэгээд тэд Галийлийн Витсайдагийнх болох Фийлиппос руу ирээд, Эрхэм ээ, бид Есүсийг хармаар байна гэж түүнээс гуйв. 
22Фийлиппос очоод, Андреаст хэлжээ.  Улмаар Андреас, Фийлиппос хоёр цааш нь Есүст хэллээ. 
23Тэгэхэд нь Есүс тэдэнд, Хүмүүний Хүү алдаршуулагдах тэр цаг ирж байна. 
24Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Буудайн үр газарт унаж үхэхгүй бол энэ нь дангаараа л үлддэг.  Харин үхвэл их жимсийг гаргадаг. 
25Амиа хайрладаг хүн үүнийгээ алдах болно.  Тэгээд энэ дэлхийд амиа үзэн яддаг хүн үүнийгээ мөнхийн амьдрал руу хадгална. 
26Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл намайг дагаг.  Тэгээд би хаана байна тэнд бас миний зарц байх болно.  Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл Эцэг минь түүнийг өргөмжилнө. 
27Одоо миний сэтгэл түгшиж байна.  Тэгээд би юу гэх вэ?  Эцэг минь, энэ цагаас намайг авраач.  Гэхдээ үүний төлөө би энэ цаг руу ирсэн. 
28Эцэг минь, нэрээ алдаршуулаач гэж хариулжээ.  Тэгтэл тэнгэрээс, Би алдаршуулсан.  Бас дахин алдаршуулах болно гэх дуу хоолой гарав. 
29Дэргэд нь байсан хүмүүс тийнхүү сонсохдоо тэнгэр дуугарлаа гэжээ.  Бусад нь, Элч түүнтэй ярьсан гэлээ. 
30Есүс хариулж улмаар, Энэ дуу хоолой надаас болоод биш, харин та нарын төлөө гарсан. 
31Эдүгээ бол энэ дэлхийн шүүлт юм.  Одоо энэ дэлхийн хунтайж зайлуулагдах болно. 
32Тэгээд би хэрэв газраас өргөгдвөл бүгдийг өөртөө татах болно гэв. 
33Тэгэхэд тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлж, үүнийг хэлсэн юм. 
34Хүмүүс түүнд хариулан, Христ мөнх оршдог гэж бид хуулиас сонссон.  Гэтэл та хэрхэн, Хүмүүний Хүү өргөгдөх ёстой гэж хэлнэ вэ?  Хэн энэ хүмүүний Хүү юм бэ? гэлээ. 
35Тэгтэл Есүс тэдэнд, Цаашид энэхүү гэрэл хэсэг зуур та нартай хамт байна.  Та нарт гэрэл байгаа дээр алх.  Эс бөгөөс та нарыг харанхуй нөмөрнө.  Яагаад гэвэл харанхуйд алхаж буй хүн хаашаа явж буйгаа мэддэггүй. 
36Та нар гэрлийн хүүхдүүд болохын тулд та нарт гэрэл байгаа дээр энэхүү гэрэлд итгэ гэжээ.  Есүс эдгээр зүйлийг хэлчихээд улмаар явж, тэднээс нуугджээ. 
37Хэдийгээр тэрбээр ийм олон гайхамшгийг тэдний өмнө бүтээсэн ч тэд түүнд итгэсэнгүй. 
38Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар, Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?  Мөн Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ? хэмээн хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байлаа. 
39Тийм учраас тэд итгэж чадсангүй.  Яагаад гэвэл Ишаиа цааш нь,
40Тэр тэдний нүдийг сохор болгож бас зүрх сэтгэлийг нь хатууруулжээ.  Энэ нь тэд нүдээрээ харахгүй, зүрх сэтгэлээрээ ойлгохгүй бас үл өөрчлөгдөж улмаар би тэднийг эдгээхгүйн тулд юм гэсэн. 
41Түүний сүр жавхааг хараад, түүний тухай ярихдаа Ишаиа эдгээр зүйлийг хэлсэн ажээ. 
42Гэсэн хэдий ч ахлах тахилч нарын дундаас бас олон хүн түүнд итгэжээ.  Гэвч тэд Фарисачуудаас болоод синагогиос хөөгдөхгүйн тулд үүнийгээ илэрхийлсэнгүй. 
43Учир нь тэд Шүтээний магтаалаас илүү хүмүүсийн магтаалд дурлажээ. 
44Тэгээд Есүс хашгирч улмаар, Надад итгэж буй нь надад бус, харин намайг илгээсэн түүнд итгэж буй хэрэг. 
45Түүнчлэн намайг харж буй нь намайг илгээсэн түүнийг харж буй хэрэг. 
46Би энэ дэлхийд ирж байгаа гэрэл.  Энэ нь надад итгэдэг хэнийг ч болов харанхуйд байлгахгүйн тулд юм. 
47Тэгээд хэн нэг нь миний үгсийг сонсоод үл итгэвэл би түүнийг шүүхгүй.  Учир нь би энэ дэлхийг шүүхээр бус, харин энэ дэлхийг аврахаар ирсэн. 
48Надаас татгалзаж, миний үгсийг хүлээн авдаггүй хүнд түүнийг шүүх нэгэн бий.  Миний хэлсэн тэр үг, яг энэ л түүнийг сүүлчийн өдөрт шүүх болно. 
49Яагаад гэвэл би өөрөөсөө яриагүй.  Харин намайг илгээсэн Эцэг тэр л, миний юу хэлэх бас юу ярих тушаалыг надад өгсөн. 
50Түүнчлэн түүний тушаал бол мөнхийн амьдрал мөн гэдгийг би мэднэ.  Тиймээс миний ярих юуг ч бай Эцэг надад хэлсэнчлэн би тийнхүү ярьдаг гэлээ. 

 

Иоаннис 13                                                                                      (return to menu)

 

1Эдүгээ энэ дэлхий дээрх өөрийнхнөө хайрласан, эцэс хүртэл тэднийг хайрласан Есүс энэ дэлхийгээс Эцэг рүү явах цаг нь ирснийг дээгүүр өнгөрөх баярын өмнө мэджээ. 
2Тэгээд оройн зоог дуусаж байхад түүнээс урвах Сиймоны хүү Иудаас Искариотисийн зүрх сэтгэлд элээ аль хэдийн орсон байжээ. 
3Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн гэдгийг мөн Шүтээнээс ирсэн бас Шүтээн рүү явж байна гэдгээ Есүс мэдэж байлаа. 
4Тэрбээр оройн хоолноос босож, хувцсаа хажуудаа тавив.  Тэгээд алчуур аван, өөртөө бүсэллээ. 
5Дараа нь саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угааж эхэлсэн бөгөөд бүсэлсэн байсан алчуураараа арчив. 
6Тэгээд тэрбээр Сиймон Пээтрос руу очлоо.  Тэгэхэд Пээтрос түүнд, Эзэн, та миний хөлийг угаах гэж үү? гэв. 
7Есүс хариулж улмаар түүнд, Чи одоо миний юу хийж байгааг мэдэхгүй.  Харин үүний дараа мэдэх болно гэлээ. 
8Пээтрос түүнд, Та хэзээ ч миний хөлийг угаахгүй гэхэд Есүс түүнд, Хэрэв би чамайг угаахгүй бол чамд надтай хамаатай хэсэг байхгүй гэж хариулав. 
9Сиймон Пээтрос түүнд, Эзэн, зөвхөн миний хөлийг ч биш бас гар мөн толгойг минь гэлээ. 
10Есүс түүнд, Угаалгасан хүн хөлөөс бусдыг нь угаалгах шаардлагагүй.  Үнэндээ бүхэлдээ цэвэр байдаг.  Тэгээд та нар цэвэр гэхдээ бүгд биш гэв. 
11Учир нь тэр өөрөөс нь хэн урвахыг мэдэж байсан юм.  Тийм учраас тэр, Та нар бүгдээрээ цэвэр биш гэжээ. 
12Ингээд тэр тэдний хөлийг угаасны дараа хувцсаа авч дахин суугаад тэдэнд, Би та нарт юу хийж өгснийг мэдэж байна уу?
13Та нар намайг Багш бас Эзэн гэж дууддаг бөгөөд та нар зөв хэлдэг.  Учир нь Би мөн. 
14Тэгвэл та нарын Эзэн бас Багш би хөлийг чинь угаасан бол та нар ч бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. 
15Учир нь би та нарт үлгэр жишээ өглөө.  Энэ нь би та нарт үйлдсэн шиг та нар ч бас үйлдэхийн тулд юм. 
16Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Боол бол эзнээсээ илүү агуу биш.  Мөн илгээгдсэн хүн өөрийг нь илгээсэн нэгнээс илүү агуу биш. 
17Хэрэв та нар эдгээр зүйлийг мэддэг бол эдгээрийг үйлдвээс жаргалтай байна. 
18Би бүгдийн чинь тухай яриагүй байна.  Би хэнийг сонгосноо мэддэг.  Харин энэ нь, Надтай хамт талх иддэг нэгэн миний эсрэг өсгийгөө өргөсөн хэмээх бичвэр биелэгдэхийн тулд юм. 
19Эдүгээ энэ зүйл болохоос өмнө та нарт хэлж байгаа нь ийм зүйл болоход та нар, Би бол тэр гэдэгт итгэж болохын тулд юм. 
20Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Миний илгээсэн хэнийг ч болов хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг.  Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв. 
21Есүс ингэж хэлэхдээ сүнсэн дотроо шаналж байсан юм.  Тэгээд гэрчлэн, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Та нарын нэг надаас урвах болно гэлээ. 
22Тэгэхэд шавь нар хэний тухай ярьж байгаад нь эргэлзэн, нэг нэг рүүгээ харав. 
23Эдүгээ шавь нарынх нь нэг Есүсийн энгэрт налсан байжээ.  Түүнийг Есүс хайрладаг байсан. 
24Тиймээс түүн рүү Сиймон Пээтрос, хэн нэгний тухай тэр ярьсан нь хэн болохыг асуугаач гэж дохив. 
25Тэгэхэд Есүсийн цээж рүү нь налж хэвтсэн тэр түүнд, Эзэн, тэр хэн юм бэ? гэлээ. 
26Есүс, Би талхны хэлтэрхийг авч дүрээд хэнд өгнө энэ нь тэр юм гэж хариулав.  Тэгээд талхны хэлтэрхийг дүрэн, Сиймоны Иудаас Искариотист өглөө. 
27Улмаар талхны хэлтэрхийний дараа түүн рүү Сатаан оров.  Тэгэхэд Есүс түүнд, Чи хийж байгаагаа түргэн хий гэлээ. 
28Эдүгээ тэрбээр үүнийг юуны төлөө түүнд хэлснийг хооллохоор хажуулсан нэг ч хүн мэдсэнгүй. 
29Учир нь Иудааст мөнгөний уут байдаг тул Есүс түүнд, Бидэнд баяраар хэрэгтэй зүйлийг худалдаж ав гэж эсвэл түүнийг ядууст ямар нэг зүйл өг гэж хэллээ хэмээн тэдний зарим нь бодсон юм. 
30Тэгээд талхны хэлтэрхийг авсан тэр шууд гарч явав.  Тэгэхэд шөнө байлаа. 
31Тийнхүү түүнийг гарч явахад Есүс, Одоо хүмүүний Хүү алдаршуулагдаж байна.  Мөн түүний дотор Шүтээн алдаршуулагдаж байна. 
32Хэрэв Шүтээн түүний дотор алдаршуулагдвал Шүтээн ч бас өөрийнхөө дотор түүнийг алдаршуулах бөгөөд түүнийг тэр даруй алдаршуулна. 
33Бяцхан хүүхдүүд ээ, цаашид би та нартай хэсэг зуур байна.  Та нар намайг эрж хайна.  Мөн би Жүүдүүдэд, Миний явах газар луу та нар очиж чадахгүй гэж хэлж байсныхаа адил одоо ч бас би та нарт хэлж байна. 
34Би та нарт, Та нар нэг нэгнээ хайрла гэдэг, бүр би та нарыг хайрласан шиг та нар ч бас нэг нэгнээ хайрла гэдэг шинэ тушаалыг өгч байна. 
35Хэрэв та нар нэг нэгнээ хайрлавал үүгээр чинь та нарыг миний шавь нар мөн гэдгийг бүгд мэднэ гэлээ. 
36Сиймон Пээтрос түүнд, Эзэн, та хаашаа явж байгаа юм бэ? гэхэд нь Есүс түүнд, Миний явж буй газар луу чи намайг одоо дагаж чадахгүй.  Харин намайг хожим дагана гэж хариулав. 
37Пээтрос түүнд, Эзэн, би яагаад таныг одоо дагаж чадахгүй гэж?  Би таны төлөө амиа тавина гэлээ. 
38Есүс түүнд, Чи миний төлөө амиа тавих юм уу?  Үнэхээр, үнэхээр би чамд хэлье.  Чи намайг гурвантаа үгүйсгэх хүртэл азарган тахиа донгодохгүй гэж хариулав. 

 

Иоаннис 14                                                                                      (return to menu)

 

1Зүрх сэтгэл чинь бүү шаналаг.  Та нар Шүтээнд итгэ, надад ч бас итгэ. 
2Миний Эцэгийн өргөөнд олон орд харш бий.  Хэрэв үгүй байсанбол би та нарт хэлэх байсан.  Би та нарт газар бэлдэхээр явж байна.
3Тэгээд хэрэв би явж улмаар та нарт газар бэлдвэл эргэж ирээд, та нарыг өөртөө авна.  Энэ нь би хаана байна та нар ч бас тэнд байхын тулд юм. 
4Мөн миний хаашаа явж байгааг та нар мэддэг.  Бас та нар замыг нь мэддэг гэлээ. 
5Томаас түүнд, Эзэн, бид таны хаашаа явж байгааг мэдэхгүй.  Тиймээс бид тэр замыг хэрхэн мэдэж чадах билээ? гэв. 
6Есүс түүнд, Би бол тэр зам, үнэн бас амьдрал мөн.  Надаар дамжихгүй л бол хэн ч Эцэг рүү очихгүй.             
7Хэрэв та нар намайг мэддэг байсан бол Эцэгийг минь ч бас мэддэг байх байсан.  Тэгээд одооноос та нар түүнийг мэддэг болсон бас түүнийг харсан гэлээ. 
8Фийлиппос түүнд, Эзэн, бидэнд Эцэгийг харуулаач.  Тэгвэл энэ нь бидэнд хангалттай гэв. 
9Есүс түүнд, Би та нартай удаан хугацаанд хамт байсан байтал чи намайг мэдээгүй хэрэг үү, Фийлиппос оо?  Намайг харсан нь Эцэгийг харсан хэрэг.  Гэтэл чи яаж, Эцэгийг бидэнд харуулаач гэж хэлж байна вэ?
10Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт чи итгэдэггүй юм уу?  Та нарт хэлдэг үгсийг би өөрөөсөө хэлдэггүй.  Харин миний дотор оршдог Эцэг тэр л энэ ажлуудыг хийдэг. 
11Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт надад итгэ.  Эс бөгөөс ажлуудаас минь болоод надад итгэ. 
12Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Надад итгэдэг хүн миний хийдэг ажлуудыг бас хийнэ.  Улмаар би Эцэг рүүгээ явж байгаа учраас тэр хүн эдгээрээс илүү агууг хийнэ. 
13Тэгээд Эцэг нь Хүүгийн дотор алдаршуулагдахын тулд миний нэрээр та нарын гуйх юу ч бай тэр зүйлийг би хийнэ.
14Хэрэв та нар миний нэрээр ямар нэг зүйл гуйвал би хийнэ. 
15Хэрэв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахь. 
16Тэгээд би Эцэгээс гуйна.  Тэгэхэд тэрбээр өөр нэг Тайтгаруулагчийг та нартай үүрд байлгахын тулд та нарт өгнө. 
17Тэр нь үнэний Сүнс.  Түүнийг дэлхий хардаггүй бас түүнийг мэддэггүй учраас түүнийг хүлээн авч чадахгүй.  Харин та нар түүнийг мэддэг.  Учир нь тэр та нартай хамт байдаг бөгөөд дотор чинь байх болно. 
18Би та нарыг тайтгаруулагчгүй орхихгүй.  Би та нар луу ирнэ. 
19Хэсэг хугацаанд дэлхий намайг харна тэгээд цаашид үгүй.  Харин та нар намайг харна.  Би амьд байдаг учраас та нар ч бас амьдарна. 
20Би Эцэгийнхээ дотор мөн та нар миний дотор бас би та нарын дотор гэдгийг тэрхүү өдөрт та нар мэдэх болно. 
21Миний тушаалуудыг байлгадаг бөгөөд тэдгээрийг сахидаг хүн бол намайг хайрладаг нэгэн.  Тэгээд намайг хайрладаг хүн Эцэгээр минь хайрлуулна.  Түүнчлэн би түүнийг хайрлаж мөн өөрийгөө түүнд илчилнэ гэлээ. 
22Искариотисийн биш Иудаас түүнд, Эзэн, та дэлхийд биш атлаа бидэнд яаж өөрийгөө илчлэх юм бэ? гэв. 
23Есүс хариулж улмаар түүнд хэлсэн нь, Хэрэв хүн намайг хайрлавал миний үгсийг сахина.  Тэгээд Эцэг минь түүнийг хайрлах бөгөөд тэр хүн рүү бид очиж улмаар түүнтэй хамтдаа орших газраа бий болгоно. 
24Намайг хайрладаггүй хүн миний үгсийг сахидаггүй.  Гэтэл та нарын сонссон тэрхүү үг бол минийх биш, харин намайг илгээсэн Эцэгийнх юм. 
25Би та нартай хамт байхдаа эдгээрийг та нарт ярилаа. 
26Харин миний нэрээр Тайтгаруулагч буюутэрхүү Ариун Сүнсийг Эцэг илгээх болно.  Тэр та нарт бүгдийг заан сургах бөгөөд би та нарт юу хэлж байсан тэр бүгдийг та нарын санаанд оруулна.
27Би амар тайвныг та нарт үлдээж байна.  Би та нарт өөрийнхөө амар тайвныг өгч байна.  Дэлхийн өгдөгтэй адилгүйг би та нарт өгч байна.  Зүрх сэтгэл чинь бүү шаналаг бас бүү айг. 
28Би явчихаад тэгээд та нар дээр дахин ирнэ гэж миний та нарт хэрхэн хэлснийг та нар сонссон.  Хэрэв та нар намайг хайрладаг байсан бол би Эцэг рүү явна гэж хэлснээс минь болоод та нар баярлан хөөрөх байсан.  Учир нь миний Эцэг надаас илүү агуу юм.
29Тэгээд ийм зүйл болохоос өмнө би та нарт одоо хэллээ.  Энэ нь ийм зүйл болоход та нар итгэж болохын тулд юм. 
30Би та нартай цаашид их ярихгүй.  Учир нь энэ дэлхийн хунтайж ирж яваа бөгөөд түүнд миний доторх юу ч байхгүй. 
31Харин Эцэгийн надад тушаасны дагуу би тийнхүү гүйцэтгэж байгаа нь би Эцэгт хайртай гэдгийг дэлхий мэдэж болохын тулд юм.  Бос, эндээс явцгаая. 

 

Иоаннис 15                                                                                      (return to menu)

 

1Би бол жинхэнэ усан үзмийн мод бөгөөд миний Эцэг тариаланч нь юм. 
2Миний доторх жимс гаргадаггүй мөчир бүрийг тэр зайлуулдаг.  Тэгээд жимс гаргадаг мөчир бүрийг улам их жимс гаргуулахын тулд тэр эднийг тайрч торддог. 
3Миний та нарт хэлсэн тэрхүү үгээр дамжин та нар эдүгээ цэвэр болсон байна. 
4Миний дотор оршигтун.  Би ч бас та нарын дотор оршино.  Мөчир нь усан үзмийн модондоо байхгүй л бол өөрөөрөө жимс гаргаж чадахгүйтэй адил та нар миний дотор байхгүй л бол үүнчлэн чадахгүй. 
5Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд нь.  Миний дотор, би ч бас түүний дотор оршдог тийм хүн их жимс гаргадаг.  Учир нь та нар надгүйгээр юу ч хийж чадахгүй. 
6Хэрэв хүн миний дотор оршдоггүй бол мөчир мэт гадагш хаягдаж улмаар хувхайрдаг.  Тэгээд хүмүүс тэдгээрийг цуглуулж мөн галд хаядаг бөгөөд тэд шатаагддаг. 
7Хэрэв та нар миний дотор оршиж мөн миний үгс та нарын дотор оршвол та нар юу хүссэнээ гуйна, тэр нь та нарт биелэгдэнэ. 
8Та нар их жимс тээх гэдэг энэ зүйлээр Эцэг минь алдаршуулагдана.  Тийнхүү та нар миний шавь нар болно. 
9Эцэг намайг хайрласан шиг би ч бас та нарыг хайрласан.  Миний хайран дотор үргэлжлүүл. 
10Би Эцэгийнхээ тушаалуудыг сахидаг бөгөөд түүний хайран дотор оршдогийн адил та нар миний тушаалуудыг сахивал миний хайран дотор оршино. 
11Би эдгээр зүйлийг та нарт ярьсан нь миний баяр хөөр та нарын дотор оршиж бас та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд юм. 
12Би та нарыг хайрласан шиг та нар нэг нэгнээ хайрла гэдэг энэ нь миний тушаал юм. 
13Хүн найзуудынхаа төлөө амиа тавих гэдэг үүнээс илүү агуу хайр гэж хэнд ч байхгүй. 
14Хэрэв миний та нарт тушаадаг юуг ч бай та нар хийвэл миний найзууд мөн. 
15Би та нарыг цаашид боолууд гэж дуудахгүй.  Учир нь боол эзнийхээ юу хийж байгааг мэддэггүй.  Харин би Эцэгээсээ сонссон бүх зүйлээ та нарт мэдүүлсэн учраас би та нарыг найзууд гэж дуудлаа. 
16Та нар намайг сонгоогүй.  Харин би та нарыг сонгосон бас томилсон.  Энэ нь та нар явж улмаар жимс гаргаад, жимс чинь хэвээр байхын тулд бас Эцэгээс миний нэрээр та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөхийн тулд юм. 
17Би эдгээрийг та нарт тушааж байгаа нь та нар нэг нэгнээ хайрлахын тулд юм. 
18Хэрэв дэлхий та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсан гэдгийг та нар мэднэ. 
19Хэрэв та нар энэ дэлхийнх байсан бол дэлхий өөрийнхнөө хайрлах байсан.  Гэтэл та нар дэлхийнх биш, харин би та нарыг дэлхийгээс сонгосон учир үүнээс болоод дэлхий та нарыг үзэн яддаг юм. 
20Боол эзнээсээ илүү агуу биш гэж миний та нарт хэлсэн үгийг санагтун.  Хэрэв тэд намайг хавчсан бол та нарыг ч бас хавчих болно.  Хэрэв тэд миний хэлснийг сахисан бол та нарынхыг ч бас сахина. 
21Гэхдээ намайг илгээсэн түүнийг тэд мэддэггүй учраас миний нэрээс болоод энэ бүх зүйлийг та нарт үйлдэнэ. 
22Хэрэв би ирж улмаар тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан.  Харин одоо тэдэнд гэмийнх нь нөмрөг байхгүй. 
23Намайг үзэн ядаж буй хүн Эцэгийг минь бас үзэн ядаж буй хэрэг. 
24Хэрэв би өөр хэний ч хийгээгүй тийм ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан.  Харин одоо тэд намайг ч, миний Эцэгийг ч хоёуланг нь хараад бас үзэн ядлаа. 
25Гэхдээ ийм зүйл болж байгаа нь тэдний хуулинд, Тэд намайг шалтгаангүй үзэн ядсан хэмээн бичигдсэн үг биелэгдэхийн тулд юм. 
26Харин миний та нар луу Эцэгээс илгээх Тайтгаруулагч буюу Эцэгээс гарч ирдэг үнэний тэрхүү Сүнс ирэхдээ миний тухай гэрчилнэ. 
27Мөн та нар эхнээсээ надтай хамт байсан учраас та нар ч бас гэрчилнэ. 

 

Иоаннис 16                                                                                      (return to menu)

 

1Та нар бүдрүүлэгдэхгүйн тулд би эдгээрийг та нарт хэллээ. 
2Тэд та нарыг синагогиудаас хөөх болно.  Тийм ээ, та нарыг хөнөөх хэн ч бай тэрбээр Шүтээнд үйлчлэл хийж байна гэж бодох цаг ирж байна. 
3Тэгээд тэд Эцэгийг ч, намайг ч мэдээгүй учраас эдгээрийг та нарт үйлдэнэ. 
4Харин цаг нь ирэхэд тэдний тухай ярьж байсныг минь та нар санахын тулд би эдгээрийг та нарт хэллээ.  Гэхдээ би та нартай хамт байсан учраас эхэнд эдгээрийг та нарт хэлээгүй юм. 
5Харин би одоо намайг илгээсэн түүн рүү явж байгаа бөгөөд та нарын нэг нь ч надаас, Та хаашаа явж байна вэ? гэж асуухгүй байна. 
6Гэтэл би та нарт эдгээрийг хэлснээс болоод харуусал та нарын зүрх сэтгэлийг дүүргэжээ. 
7Гэсэн ч би та нарт үнэнийг хэлье.  Би явж байгаа нь та нарт ашигтай.  Учир нь би явахгүй бол Тайтгаруулагч та нар дээр ирэхгүй.  Харин би явбал түүнийг та нар луу илгээнэ. 
8Улмаар тэр ирээд, гэмийн талаар бас зөв байдлын талаар мөн шүүлтийн талаар дэлхийг гэмшүүлнэ. 
9Үнэхээр гэмийн тухайд, яагаад гэвэл тэд надад итгэдэггүй. 
10Мөн зөв байдлын тухайд, яагаад гэвэл би Эцэг рүүгээ явж байгаа бөгөөд та нар намайг цаашид харахгүй. 
11Түүнчлэн шүүлтийн тухайд, яагаад гэвэл энэ дэлхийн хунтайж шүүгдчихсэн. 
12Надад та нарт хэлэх өөр олон зүйл байгаа боловч тэдгээрийг та нар одоохондоо тээж чадахгүй. 
13Харин үнэний Сүнс тэр ирчихээд, та нарыг бүх үнэн рүү замчлах болно.  Учир нь тэр өөрөөсөө ярихгүй харин юу сонсоно, түүнийгээ ярина.  Түүнчлэн болох зүйлсийг та нарт мэдүүлнэ. 
14Тэр намайг алдаршуулна.  Учир нь тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно. 
15Эцэгт байгаа тэр бүх зүйл минийх юм.  Тиймээс би, Тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно гэж хэлсэн юм. 
16Тун удалгүй та нар намайг харахгүй.  Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна.  Яагаад гэвэл би Эцэг рүү явж байнагэлээ. 
17Тэгтэл түүний шавь нарын зарим нь хоорондоо, Тэр бидэнд, Тун удалгүй та нар намайг харахгүй.  Тэгээд тун удалгүй та нар намайг харна.  Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэж хэлсэн нь юу юм бол? гэлцэв. 
18Тиймээс тэд, Тун удалгүй гэсэн нь юу юм бол?  Түүний юу хэлээд байгааг бид мэдэхгүй байна гэлээ. 
19Эдүгээ тэднийг өөрөөс нь асуухыг хүсэж байгааг Есүс мэдсэн бөгөөд тэдэнд, Миний хэлсэн, Тун удалгүй та нар намайг харахгүй.  Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна гэсэн зүйлийн талаар та нар нэг нэгнээсээ лавлаж байна уу?
20Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье.  Та нар уйлж бас гашуудна.  Харин дэлхий баярлан хөөрнө.  Үнэндээ та нар зовиуртай байх боловч та нарын зовиур баяр хөөр болгогдоно. 
21Эмэгтэй хүн төрөхдөө зовиуртай байдаг.  Яагаад гэвэл түүний цаг ирээд байгаа юм.  Харин хүүхдээ төрүүлмэгц энэ дэлхийд нэгэн хүн мэндэлсэн баяр хөөрөөс болоод шаналлаа цаашид үл санана. 
22Тэгээд та нар одоо үнэндээ үүнчлэн зовиуртай байна.  Харин би та нарыг дахин харна.  Улмаар