Articles Glossary

Glossary

Posted by Bill on February 29, 2016

Монгол хэлнээ орчуулагдсан ШИНЭ ГЭРЭЭ номын Жеймс хааны хувилбарт хэрэглэгдсэн зарим үгсийн тайлбар:

 

ШҮТЭЭНИЙГ ДОРОМЖЛОХУЙ (βλασφημία грек) Аливаа нэг шашны бурхан шүтээнийг гутаан доромжилсон утгатай үг ярих, үйлдэл гаргах байдал(Маттаиос 12:31). 

АРИУСГАХ, АРИУСГАН ТУСГААРЛАХ (ἁγιάζω грек) Хүнийг (сүнс, оюун бодол, ухамсрын хувьд эсвэл ямар нэг ёслолоор), эсвэл ямар нэг зүйлийг цэвэр ариун болгож, онцгой тусгай болгох (Иоаннис 17:17), (Еврейчүүдэд 13:12).

ТАМ (γέεννα грек) Ёрын муу бүхнийг нэгмөсөн бас бүрмөсөн шийтгэх гэж Шүтээний бүтээсэн шийтгэлийн газар.  Библид мөн үүнийг галан нуур бас хоёр дахь үхэл ч гэж нэрлэсэн байдаг.

ҮХЭГСДИЙН ГАЗАР(ᾅδης грек) Үхэгсдийн сүнс оршдог газар.  Энэ нь үргэлж доор, газрын гүнд гэсэн утгыг илэрхийлдэг (Үйлс 2:31).

ЁРООЛГҮЙ НҮХ (ἄβυσσος грек) Шүтээн ёрын муу зарим элч нарыг тэнд хорьж байгаа бөгөөд хожим Сатааныг ч бас мянган жилийн туршид тэнд хорих болно(Илчлэлт 20:2-3).

МАШИАХ (משׁיח  еврей) хэлний “Шүтээнээс илгээгдсэн, тослогдсон ариун нэгэн” гэсэн утгатай үг.  Үүнийг бас Грек хэлнээ (Μεσσίας) Мессиас ч гэж буулгасан байдаг.  Грек хэлэн дэх орчуулга нь (Χριστός) Христоос буюу бидний хэлж заншсанаар Христ юм.

ЭВЭР (י) Иуд: Еврей хэлний 10 дахь үсэг): (Лукаас 16:17)

ЭЛЭЭ (διάβολος грек) Ёрын муу сүнснүүдийн толгойлогч, ад чөтгөрийн зүйл

БАПТИЗМ (βάπτισμα грек) Усанд булхах, далд оруулан дүрэх гэсэн утгатай.

ТЭНГЭР (οὐρανός грек) 1. Агаар мандал:  2. Нар сар, одон гаригийн орших хязгааргүй уудам огторгуй:  3. Хүний орчлонгийн дээр оршдог, бүхнийг мэдэх захирах хүчний орших орон:

ХААНЧЛАЛ (βασιλεία грек) Хааны төр, хааны засаглал

МНА (μνᾶ грек) 300 грамм буюу 100 драхмийтай тэнцэх мөнгөний нэгж

КОДРААНТИС (κοδράντης грек) Центийн 3/8-тэй тэнцэх зоос

МЕТРИТИЙС (μετρητής грек) Шингэний 40 орчим литртэй тэнцэх хэмжүүр

СТААДИОН (στάδιον грек) 185 орчим метртэй тэнцэх уртын хэмжээ

ЛЕПТООН(λεπτόν грек) Центийн тавны нэгтэй тэнцэх жижиг хүрэл зоос

ДИНААРИОН (δηνάριον грек) Ойролцоогоор 3,8 грамм жинтэй Ромын мөнгөн зоос

ДРАХМИЙ (δραχμή грек) Ром динаарионтой адил жинтэй Грекийн хүрэл зоос

ЛИЙТРА (λίτρα грек) 340 граммтай тэнцэх жин
ШАББААТ (שׁבּת  еврей ) Еврейчүүдийн хувьд ажил хийх ёсгүй долоо хоногийн амралтын өдөр, Жүүдүүдийн шашны тусгай өдрүүд

ФАРИСАЧУУД (Φαρισαῖος грек) Салан тусгаарлагч гэсэн утгатай нэртэй Еврейчүүдийн бүлэглэл

САДДУКАЧУУД (Σαδδουκαῖος грек) Үхлээс босгогдолт байхгүй гэж үздэг шашны бүлэглэл

ЛЕГЕОН (λεγεών грек) Ромын эзэнт гүрний үеийн 6828 (6100 явган, 728 морьт) цэргээс бүрдсэн цэргийн бие бүрэлдэхүүн

ЮССОПОС (ὕσσωπος грек) Еврейчүүдийн цацлага үйлдэхдээ хэрэглэдэг ургамал (Иоаннис 19:29).
СМЮРНА (σμύρνα грек) Анхилуун үнэрт давирхай (Маттаиос 2:11).

РАКАА (ῥακά грек) Еврей хэлэн дэх “Чи үнэ цэнэгүй” гэсэн утгатай хараалын үг(Маттаиос 5:22).

ЦЭВАА (צבאה еврей)Армиуд (Ром 9:29, Иакоов 5:4)