Articles 12 step Alcohol abuse lessons

12 алхам хөтөлбөрийн танилцуулга

Та энэ хөтөлбөрийг

1 Урьд нь энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан

2.Ахин оролцох шийдвэр гаргасан

3.Шинээр хамрагдах гэж байгаа.

4.Өөрийн дотны хайртай хүмүүсээ хамрагдах талаар санал болгох гэж байгаа зэрэг олон шалтгаанаар сонирхож байгаад тань бид бүхэн баяртай байна.

Манай хөтөлбөрийн нэр” Архи болон согтууруулах ундаанаас гарах 12 алхам” гэж нэрлэгдсэн нь танд төдийлөн таалагдахгүй байж болох юм. Ийм нэр өгөхөөс өөр аргагүй байдал бидний эргэн тойронд өрнөж байгаа амьдралаас харагдаж байна.

Архи бодит хэрэглээ болж,түүнийг хэрэглэдэггүй хувь хүн, гэр бүл хамт олон бараг байхгүй болжээ.

Цагдаа болон эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг тоон баримтыг дурдах нь илүүц биз ээ.Яагаад гэвэл энэ нь таны чихэнд хэтэрхий дасал болчихсон учир гүйлгэж хараад л өнгөрнө.Тэрхүү тооны цаана юу байдаг вэ? гэдгийг тэр болгон ухаж ойлгоод архинаас гарсан хүн тэр болгон байдаг болов уу? Энэ нь тухайн байгууллагаас явуулж байгаа төрөл бүрийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь үр дүнгүй байна гэж хэлж байгаа юм биш ээ. Харин ” Ниргэсэн хойно нь хашгирав ” гэгчийн үлгэрээр хожимдож ухаардаг зан бидэнд байдагт учир нь байгаа юм.

”Архи оролцуулахгүйгээр ажил бүтнэ гэдэг ч худлаа даа ” гэж ярьдаг болсон нийгмийн сэтгэлгээ архины хэрэглээг хиймлээр улам ихэсгэж хүрээг нь тэлж байна. Архи ууж ажлаа бүтээгээд байгаа юм шиг харагдах хэн нэгний овсгоо самбаатайг магтаж мөн нөгөө утгаараа атаархаж ” Чи тэрний нөхрийг харж байна уу,ганц шил архи хувааж уугаад л ажил нь бүтчих юм.Чиний ажил бүтээх ч гэж дээ ” гэжүглэх эхнэрүүдийн тоог нэмсэн гэхэд хэлсдэхгүй.

Хамгийн өнгөцхөнөөр аваад үзэхэд ажлаа бүтээнгүүтээ л архиа уухаа больчихдог бол асуудал ингэтэлээ хурцдах байсан болов уу.

Архичин , архичид гээд тодорхой нэр заалгүй хавтгайруулан яриад байдаг болохоор хаа нэгтээгээс тусгайлан бэлтгэгдэж байгаад бүлэг хүмүүс гэв гэнэт гараад ирчихсэн юм шиг төсөөлөл хүмүүсийн оюун ухаанд үүсдэг.Гэтэл тийм биш юм.Чухамхүү манай ,танай, хөрш айлын маань хамгийн хайр татсан хүү, охин эсвэл хамт ажилладаг хамгийн сайн мэргэжилтэн маань ”Бидний нүдэн дээр ” архичин болох замаар хөл тавьж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг (магадгүй бид архи хамт ууж ажлаа бүтээхийн тулд архи авч өгч байсан ч байж болох юм.) явсаар нэг л мэдэхэд бид өөрсдөө тэд нараасаа танихгүй мэт дөлж зугтаадаг , болохгүй бол ”Та нар учрыг нь ол ”гээд цагдаад бариад өгчихдөг , нүд халтирам хүмүүс аль хэдий нь бий болчихсоныг мэддэггүй. Архичин гэдэг нэр манай багийн тамирчин гэж байгаатай л адил тэр нэгэн хувь хүний тухай асуудал юм.

Гудамжны булан, дэлгүүрийн үүдэнд хэн нэгнийг хоргоон тав арван төгрөг салгах гэж ухаанаа уралдуулан зогсох тэдэнд хамгийн муу муухай нэр хоч оногдож, болох болохгүйгийн үүр уурхай болдог ч гэсэн эдгээр хүмүүсийг эргээд энгийн амьдралруу нь хөтлөн оруулахад төрж өссөн орчин , амьдралых нь замнал болон амьдралынхаа итгэл найдварыг чухамхүү юунаас болоод гээчихэв , буруу замаар явах болсон шалтгаан нь юу вэ зэрэг сэтгэл зүрхнийх нь асуудлыг бодолцохгүй өнгөрч болохгүй. Энэ бол манай хөтөлбөрийн ажиллах ”Хамгийн чухал талбар” нь юм.

12 алхам хөтөлбөр тэдэн хоногийн дараа архинаас гаргана гэсэн хуурай хоосон амлалтыг өгөхөөстатгалздаг.Олон хүмүүс ид шидийн мэт зүйлд итгэж, унтаад босоход л архи уухаа больчих юм шиг бодож төөрөлддөг. Энэ нөхцөл байдлыг танд таалагдахгүй ч байж болох арай өөр өнцгөөс нь ”Эрүүл саруул ухаан ”-аар аваад үзье Тухайлбал та архийг ” Асуудал ” болтол нь уухад нэг .хоног л шаардагдсан уу?Үгүй гэж бодож байна. Наад зах нь бүтэн нэг жил түүнээс ч илүү хугацаа шаардагдаж , таны зан авир аажим аажмаар хувиран өөрчлөгдсөн. ” Би арай ч бас ийм хүн байгаагүй ээ ” гэж бодохдоо сэтгэл зүрх чинь хичнээн өвдөж байсан ч уух хүсэлдээ дийлдэн ухаан мэдрэлээ алдан ,алдан уусан он жилүүд чинь нэг л мэдэхэд 1, 2, 3.... гэж тоологдохоор болчихжээ. Бодит амьдралын ийм ” Түүхэн замналтай ” байхад яагаад ” Нүд ирмэх”-ийн дотор архинаасаа гарах вэ дээ. 12 алхам хөтөлбөр таны ” Оролцоотой ” хамтарч ажилладаг. Таныг өдөр өдрөөр устгаж буй энэ ”Асуудал”-аасаа салахыг хэний ч шахалт шаардлагаггүйгээр хүлээн зөвшөөр ч байгаа бол бидэнтэй нэгдээрэй. Бид таныг хэн байхаас чинь үл хамааран нэгэн багын гишүүнээ болгон хүлээн авч эцэстээ бусдын болон өөрийнхөө төлөө зөвхөн сайн сайхныг үйлдэхийг хүсүүлдэг тийм ” Зам” –аар зориглон алхацгааяа. Та бусдын л адил ”Хайрыг авахын төлөө төрсөн хүн” билээ

 

Та яагаад энэ хөтөлбөрт хамрагдах 

хэрэгтэй вэ?